МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,
улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******од холбогдох эрүүгийн 2407000000047 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******од төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, ******* ажилтай, , , , , , од оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт *******ын ******* /PД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.******* нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цагийн үед Налайх дүүргийн , Городокын гэр хорооллын орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас А.ийг үсдэж, нүүр хэсэгт нь цохиж, биед нь зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хохирогч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Өнөөдөр орой 19 цаг өнгөрч байхад хоёр үеэл эгчтэйгээ ад байдаг караокед орсон. Тэгээд тэндээсээ гарахад 22 цаг өнгөрч байсан байх караокены гадаа зүс таних залуу тааралдаад хүргээд өгье гэхээр нь 2 үеэлээ дагуулаад машинд нь суухад дотор нь 3 залуу байсан. Тэндээсээ хөдлөөд дээр ирээд манай хоёр үеэлийг буулгаад хөдөлсөн. Намайг Бизон дээр буулгахгүй явахаар нь хаашаа явж байгааг асуухад Тэрэлж рүү айлд оччихоод ирье гэсэн. Би хэрүүл хийсээр байгаад машинаас буухад нөгөө зүс таних залуу намайг дагаж бууж ирээд чи яасан овоо гичий вэ, хүний амьдралд гай болсон юм бэ, нөхөртэй чинь хамт зодно гээд намайг үсдээд зүүн талын шанаа руу цохисон. Хаана байгаагаа харахад ын явах зам дагуу байдаг гэр хорооллын орчимд байсан. Нөгөө намайг зодсон залуу зам дагаад яваад өгсөн. Цуг ирсэн найзууд бололтой залуу машинтайгаа бид хоёрыг буулгачхаад яваад өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06 дахь тал),
- Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн өдрийн 20 цагийн үед О.******* гэх найзтайгаа уулзаж нэг цаг караокед дуулчхаад гартал А.тэй таарч би бүгдийг нь гэрт нь хүргэж өгөхөөр болсон. руу О.*******ыг буулгаж өгөхөөр явж байтал машин дотор А., О.******* хоёр маргалдаж эхэлсэн. Би тэр хоёрыг боль гэж хэлсэн боловч болихгүй байсан учир машинаас буулгаж орхичхоод яваад өгсөн. Ямар ч байсан хэрэлдээд нэг нэгэндээ үг хаяад байсан. Налайх дүүргийн , Бүс нуураас цааш ойролцоогоор 100 метр явж байгаад буулгасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),
- Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 80 дугаартай “А.ийн биед зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, нидрэх, базах, боох үйлдлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн хэрэг болсон гэх хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 12-13 дахь тал),
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
- Шүүгдэгч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр би өөрийн найз Д.тэй уулзаж Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр нээгдсэн караокед 20 цаг өнгөрч байхад ороод 1 дуулчхаад гарч ирсэн. Харин энэ үед А.тэй уулзаж бүгдээрээ Д.гийн машинд сууж намайг гэрт хүргэж өгөхөөр явсан, явж байх замдаа би А.тэй маргалдаж улмаар бууж зууралдаж тэгээд гэртээ харьсан. Би А.ийн зүүн нүдний зовхины ойролцоо баруун гарын гадар хэсгээр нэг удаа цохиж хэсэг зууралдсан өөр зүйл байхгүй, харин нүдний шилийг нь би эвдээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч О.*******ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч О.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч А.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч А.ээс нэхэмжилсэн 300,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хохирогч А.ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 180,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******од оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
- Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ