Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/062

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сайнбилэг,

Улсын яллагч Ж.Энхбат,

Шүүгдэгч ******* нарыг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 сарын 11-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь Төр, нийгмийн зүтгэлтэн Сономын Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт драмын театрын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн хамаарал бүхий этгээд буюу нагац эгч *******г төрийн албаны "хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” системд 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус театрын “тасалбар түгээврийн касс, нярав”-ын ажилд томилсон мэтээр хуурамчаар бүртгэж, 10 сард ажиллаагүй хугацааны цалинг олгох зорилгоор хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдлээ хэтрүүлсэн,

Мөн шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/6С дугаартай тушаалаар *******г тус театрын “тасалбар түгээврийн касс, нярав”-ын ажилд томилсон тушаал гараагүй байхад ажиллаагүй хугацааны цалин буюу 10 дугаар сарын цалин болох 896.894 төгрөг олгож, 139.500 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас төлж бусдад давуу байдал бий болгож, 1.036.394 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 1  дах хуудас), хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 90 дахь хуудас), гэрч мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 21-23 дах хуудас), гэрч *******гийн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 25-26 дахь хуудас), гэрч мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 28-29 дахь хуудас), гэрч мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 30-32 дахь хуудас), гэрч мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 39 дахь хуудас), гэрч мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 37 дахь хуудас), гэрч мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 41 дахь хуудас), гэрч мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 43 дахь хуудас), гэрч мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 44-45 дахь хуудас), гэрч мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 48 дахь хуудас), гэрч мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 50 дахь хуудас), гэрч мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 92 дахь хуудас), иргэний нэхэмжлэгч *******гийн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 61 дахь хуудас), Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт (2-р хавтаст хэргийн 131-140 дахь хуудас), Баянхонгор аймгийн Нийгмийн зүтгэлтэн Сономын Лувсанвандангийн нэрэмжит хөгжимт драмын театрын даргын 2023 оны 11 сарын 01-ний өдрийн б/60 дугаартай туршилтаар ажиллуулах, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал (1-р хавтаст хэргийн 137 дахь хуудас), яллагдагч *******гийн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 81 дэх хуудас), 2023 оны 10 сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ (1-р хавтаст хэргийн 139-141 дахь хуудас), жижүүрийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 116-120 дахь хуудас), Хүний нөөцийн ХНУМТ нэртэй цахим программд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 121-125 дахь хуудас), цагийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 126-129 дахь хуудас), 2024 оны 01 сарын 22-ний өдрийн цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 122-130 дахь хуудас), цалин олгох хүсэлт (1-р хавтаст хэргийн 134-135, 142-147 дахь хуудас), *******гийн 2023 оны 10 сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн хөгжимт драмын театрт гаргасан өргөдөл (1-р хавтаст хэргийн 138 дахь хуудас), нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 167-171 дахь хуудас), *******г ажилд томилох, ажлаас чөлөөлөх тушаал (1-р хавтаст хэргийн 152-153 дахь хуудас), Дипозит дансны дэлгэрэнгүй хуулганууд (1-р хавтаст хэргийн 63-115 дахь хуудас), *******гийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (1-р хавтаст хэргийн 228-229, 250,  дэх хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 1  дах хуудас), хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 90 дахь хуудас), гэрч мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 21-23 дах хуудас), гэрч *******гийн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 25-26 дахь хуудас), гэрч мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 28-29 дахь хуудас), гэрч мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 30-32 дахь хуудас), гэрч мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 39 дахь хуудас), гэрч мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 37 дахь хуудас), гэрч мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 41 дахь хуудас), гэрч мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 43 дахь хуудас), гэрч мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 44-45 дахь хуудас), гэрч мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 48 дахь хуудас), гэрч мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 50 дахь хуудас), гэрч мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 92 дахь хуудас), иргэний нэхэмжлэгч *******гийн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 61 дахь хуудас), Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт (2-р хавтаст хэргийн 131-140 дахь хуудас), Баянхонгор аймгийн Нийгмийн зүтгэлтэн Сономын Лувсанвандангийн нэрэмжит хөгжимт драмын театрын даргын 2023 оны 11 сарын 01-ний өдрийн б/60 дугаартай туршилтаар ажиллуулах, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал (1-р хавтаст хэргийн 137 дахь хуудас), яллагдагч *******гийн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 81 дэх хуудас), 2023 оны 10 сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ (1-р хавтаст хэргийн 139-141 дахь хуудас), жижүүрийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 116-120 дахь хуудас), Хүний нөөцийн ХНУМТ нэртэй цахим программд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 121-125 дахь хуудас), цагийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 126-129 дахь хуудас), 2024 оны 01 сарын 22-ний өдрийн цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 122-130 дахь хуудас), цалин олгох хүсэлт (1-р хавтаст хэргийн 134-135, 142-147 дахь хуудас), *******гийн 2023 оны 10 сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн хөгжимт драмын театрт гаргасан өргөдөл (1-р хавтаст хэргийн 138 дахь хуудас), нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 167-171 дахь хуудас), *******г ажилд томилох, ажлаас чөлөөлөх тушаал (1-р хавтаст хэргийн 152-153 дахь хуудас), Дипозит дансны дэлгэрэнгүй хуулганууд (1-р хавтаст хэргийн 63-115 дахь хуудас), *******гийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (1-р хавтаст хэргийн 228-229, 250,  дэх хуудас) зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас учирсан хохирлыг төрийн сангийн дансанд төлж 1 дүгээр хавтаст хэргийн 164 дүгээр талд хавсаргасан байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******гийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр /2/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг /1/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ГЭРЭЛМАА