| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2021/00739/И |
| Дугаар | 102/ШШ2021/00892 |
| Огноо | 2021-03-31 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2021/00892
| 2021 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2021/00892 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *** дүүрэг, *** дүгээр хороо, *** дугаар хороолол, Хасбаатарын гудамж, *** дугаар байр, *** тоот хаягт оршин суух, *** овогт *****-ийн *** /РД:*****/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** дүүрэг, *** дүгээр хороо, *** дугаар хороолол, Хасбаатарын гудамж, *** дугаар байр, *** тоот хаягт бүртгэлтэй, *** дүүрэг, *** дугаар хороо, *** дүгээр байр, *** тоот оршин суух, *** овогт ***-ийн **** /РД:*****/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, хариуцагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Хатанбаатартай 2011 онд танилцаж, 2013 оноос хамтран амьдарсан. Бидний дундаас 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүү Х.Хангайням, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүү Х.Хангал нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдал, гэр бүлийн гадуурх харилцаанаас болж 2019 оны 3 дугаар сараас тусдаа амьдарч байна. Х.Хангайням энэ жил 1 дүгээр ангид орсон, Х.Хангал цэцэрлэгийн ахлах бүлэгт суралцаж байгаа. Хүүхдүүдийн хичээлийн хэрэгсэл, хувцас, бусад зардлуудыг миний бие ганцаараа хариуцахад хүндрэлтэй байна. Иймд Б.Хатанбаатараас хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х.Жимсээтэй 2011 онд танилцаж, 2013 оноос хамтран амьдарсан. Бидний дундаас 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүү Х.Хангайням, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүү Х.Хангал нар төрсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** нь хариуцагч Б.Хатанбаатарт холбогдуулан 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Х.Хангайням, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Х.Хангал нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ***** нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Зохигчид 2011 онд танилцаж, хамт амьдарсан байх ба тэдний дундаас 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Х.Хангайням, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Х.Хангал нар төржээ. Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй ч хүүхдүүдээ эцэг Б.Хатанбаатараар овоглосон болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.
Хариуцагч хүүхдүүдийг өөрийн хүүхэд мөн болохыг хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Х.Хангайням, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Х.Хангал нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Боржигон овогт Бямбарагчаагийн Хатанбаатараар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 60.780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 9.420 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагчаас /Үндэсний Статистикийн хорооноос 2021 оны шинэчлэн тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн Улаанбаатарын хэмжээнээс 12 сарын хугацаанд тооцоход 238.700х12// 2.864.400 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 60.780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг баримтлан 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү ***, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү ***** нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тус бүр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Боржигон овогт Бямбарагчаагийн Хатанбаатараар тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 60.780 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 9.420 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, хариуцагч Б.Хатанбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 60.780 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ