| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/ШШ2020/01591 |
| Дугаар | 151/ШШ2021/00191 |
| Огноо | 2021-03-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 151/ШШ2021/00191
2021 03 05 151/ШШ2021/00191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж 10/2 Дэлгэр төвд оршин байрлах “Дк” ХХК,
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Номт баг өөрийн байранд байрлах Төв аймгийнТАГХБХБГ,
Гэрээний үүрэгт 23 813 657 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Норов, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Лхагвадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Дк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
““Дк” ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийнГХ, б хбгтай №04/217 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Төв аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилгын дотор халаалт, салхивч, усан хангамж, дотор гэрэлтүүлэг, холбоо дохиоллын засварын ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон. Ажлыг хийж гүйцэтгэх явцад захилагчийн зүгээс гэрээнд тусгагдаагүй зарим ажлыг нэмэлтээр хийх, зарим суурилуулах тоноглолыг өөрчлөх зэрэг шийдвэр гаргасны дагуу зургийн зохиогч, захиалагч нарын зөвшөөрлөөр дараах нэмэлт ажлуудыг хийсэн.
Үүнд: Төв аймгийн ус хатуулаг ихтэй байдаг шалтгаанаар дотор халаалтын системийг /панель радиаторыг/ ширмэн радиатор болгон өөрчлөх, гадна дулаалгийн худгийг өргөтгөх, захиалагчийн санал болгосноор зураг төсөвд тусгагдаагүй мэдрэгчтэй хөтөвч 5 ширхэг, угаагуурт хаалт, тавцан нэмж хийж, зааланд гэрэл тогтоогч зам угсарч, UTB кабель 130 м-ийг нэмж тавьсан бөгөөд дээрх ажлуудыг манай компани өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байнгын ашиглалтанд хүлээлгэн өгсөн юм.
Уг нэмэлт ажлуудыг хийхдээ зургийн өөрчлөлт хийж, захиалагчийн санал, зохиогчийн зөвшөөрлийг авч ажлыг гүйцэтгэсэн ба ажлын явцад зургийн зохиогч Ч.Н, захиалагчийн төлөөлөгч Ч.Ж, Б.Б нар ажлын талаар танилцаж тухай бүрд нь хурлын тэмдэглэл хөтөлж байсан болно. ТүүнчлэнГХ, б хот байгуулалтын газрын ажилтан Нарангэрэл нь нэмэлтээр хийсэн ажлын төсөв, зардлын тооцоог нийлээд явж байсны гадна, манай зүгээс нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгэснээр төсөв, зардал нэмэгдэж байгаа талаар албан бичгээр мэдэгдэх, гүйцэтгэх захирал Н.Б нь өөрийн биеэр тайлбарлаж, танилцуулж байсан ба, нэмэлт ажлын санхүүжилт болох 27 286 154 төгрөгийн асуудлыг шийдэж өгнө гэсээр байгаад 2018 оны эцэс хүргэсэн юм. Гэтэл хариуцагч талаас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 07/1062 дугаар албан бичгээр гэнэт нэмэлт санхүүжилтийг олгох боломжгүй гэж мэдэгдсэн. Манай компанийн зүгээс нэмэлт ажлуудыг захиалагчийн хүсэлт, зөвшөөрлөөр хийж гүйцэтгэсэн, уг нэмэлт ажил хийснээр төсвийн хэмжээ нэмэгдэж байгааг захиалагчид мэдэгдсэн тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.3-д зааснаар нэмэлтээр хийсэн ажлын хөлс 27 286 154 төгрөгийг хариуцагч Төв аймгийнГХ, б, хот байгуулалтын газраас гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нийтдээ 110 898 613 төгрөгийн дүнтэй гэрээ байгуулсан. Энэ дотроос б угсралтын зардал нь 104 005 000 төгрөг болсон. Манайх арай өөр дүнтэй гаргадаг. Захиалагч танайх 97 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна гэдэг. Энэ 97 000 000 төгрөг дотор та нар хийгээгүй ажлын тооцоо 10 000 000 төгрөгийг хассан байсан. Манай гүйцэтгэсэн нэмэлт ажил бол 34 000 000 төгрөг. Энэ хоёр дүнгийн нийлбэрээс санхүүжүүлсэн дүнгээ хасна. Санхүүжүүлсэн дүн нь 104 005 000 төгрөг. Ямар тооцоо нийлэх ёстой гэхээр манай 2017 онд хийсэн ажил дээр, нэмж гүйцэтгэсэн ажил хоёр нийлээд би хэдэн төгрөгийн ажил гүйцэтгэсэн юм. Тэндээсээ хэдэн төгрөгийн санхүүжилт олох гэсэн юм гэсэн ийм л асуудал байгаа. Чи 97 000 000 төгрөгөөсөө дахиад 10 000 000 төгрөгийг хассан байсан. Нийт мөнгөнөөс 10 000 000 төгрөг, хийгээгүй ажлаа хасаад 97 000 000 төгрөг болсон. 22 000 000 төгрөг гэдэг нь ямар учиртай гэхээр чи зурагт тусгагдаагүй нэмж хийсэн ажлыг 22 000 000 төгрөг гэсэн байсан. Энэ бол манай ажлаас 12 000 000 төгрөгийн ажил орхигдсон байгаа. Би нэхэмжлэлийн шаардлагаа яагаад бууруулсан гэхээр манай нэмэлт ажлын 34 000 000 төгрөгөөс юу хасагдсан гэхээр гадны шугамын ажлыг 90 хувь хийсэн. Түүнийг маргашгүй ажлын зардал руу хийсэн байсан. Бид нар тэрийг анзаарсангүй учир тэрийг нь хассан. Тэгээд танайхаас зөрүүг нь хасаад 23 813 657 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээ 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 110 898 613 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулагдсан. Б байгууламжийг ашиглалт оруулах улсын комиссын акт байгаа. Эднийх маргашгүй ажлаа хасаагүй 37 000 000 төгрөгийн төсөв нэмэлт ажил дээр хийсэн байсан. Өнөөдөр маргашгүй ажил хасагдаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд хасаад явсан. Угсралтын ажлын явцад актууд үйлдэгдэж байсан. Дотоод халаалтын системийн бүх хэсэг чанартай болсон гэж үзээд 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дотор халаалтын сиситемийг шалгасан акт, дотор халуун хүйтэн усан хангамж зэргийг угсралтыг шалгасан актаар 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр явцын актууд үйлдэгдээд явж байсан. 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дотор засвар үйлчилгээний системийг угсарсныг шалгасан актаар сайн найдвартай угсарч байна гэсэн. Хийсэн ажлын зургууд байгаа. 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн нэмэлт ажлын акт байгаа. 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мөн хурлын протокол үйлдсэн. Дотор халаалт, гадна дулааны шугамын өөрчлөлтийн тухай хэлэлцсэн...Зургийн байгууллагын зөвшөөрөл байна. 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр барилгын дотор гадна талыг орон сууцны зориулалттай болгож өөрчлөх, барилгын гадна дулааны шугамыг өргөтгөж, барилгын аражторыг дахин ашиглах, харин дээд хэсгийн аржаторыг ширмэн аржатороор шинээр тавих зэрэг. Нэхэмжлэгч талаас хариуцагч компанид 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 49 тоот бичиг өгдөг.
2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Засаг даргад нэмэлт ажлын санхүүжилтийг олгож өгнө үү гэсэн албан бичин хүргүүлж байсан. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр б хот байгуулалтын газрын даргад мөн нэмэлт ажлын санхүүжилтийг олгож өгнө үү гэсэн албан тоот өгч байсан. Дахиад 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр удаа дараа нэмэлт ажил хийсэн санхүүжилтээ авъя гэсэн хүсэлтээ гаргаж байсан. 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөн Төв аймгийн Засаг даргад хүсэлтийг гаргаж байсан. Сүүлд нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Аймгийн удирдлагуудад танилцуулахад санхүүжилт олгох боломжгүй гэсэн хариу өгсөн.
Гэрээний дагуу 110 898 613 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Техникийн хяналтын зардал 2 696 777 төгрөг, зохиогчийн хяналтын зардал 1 348 300 төгрөгийг тус тус хасаж тооцож 101 308 520 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзлээ гэсэн байна. Нэмэлт хийсэн ажлууд аймгийн ус хатуулагтай учир аржаторыг сольж ширмэн аржатор болгосон. Аржаторын гадаргууг будсан, 174,4 метр квадрат аржатор, ариун цэврийн өрөөнд 4 ширхэг хөтөвч нэмж сольсон, зураг төсөлд тусгагдаагүй ажил угаалтуур, өнгөтөөр хавтангаар халаалт чулуун тавцан шинээр хийж тавьсан. Заалны хөндийд гэрэл тогтоогч зам угсарсан. Гэрэл тогтоох замыг зураг төсөлд оруулаагүй тул шинээр хийгдсэн ажил байна. 140 метр кабель татсан. 86 метр хоёр ширээ татах ажлыг хийж гүйцэтгэсэн. Дкы нэмэлтээр гүйцэтгэсэн ажлыг 33 563 107 төгрөгөөр тооцохоор шийдвэрлэв. Төсөвт заасан ажлын тоо хэмжээнээс хийгдээгүй ажлын тоо аржатор 68 ширхэг, ус халаагч 1 ширхэг, 60 кватын дүүжин гэрэл 9 ширхэг, том станц 1 ширхэг, хяналтын дурангийн тэжээлийн блок 1 ширхэг, хийгдээгүй ажллын төсвийг ажил гүйцэтгэх төсвийн зардлаар тооцоход 7 659 900 төгрөг байна. Гүйцэтгэгч нэмэлтээр хийсэн зардал 33 563 107 төгрөг байхад хийгээгүй ажлыг 8 344 000 төгрөгийг хасаж нэмэгдэл ажлын гүйцэтгэлийг 25 903 137 төгрөгийг хянаж үзэж дүгнэлт гарган холбогдох байгууллагад уламжлахаар шийдвэрлэв гэсэн байна. Бид нар нэхэмжлэлийн шаардлагаа өнөөдөр 23 813 657 төгрөгөөр нэхэмжилж байгаа. Нэмэлт ажлын төсвийн гүйцэтгэл 34 270 000 төгрөг баримтаар байгаа. 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хурлын протоколоор 33 000 000 төгрөгөөр тооцсон” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа:
“Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2017 онд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн дотор халаалт, салхивч, усан хангамж, дотор гэрэлтүүлэг, холбоо дохиоллын засварын ажлыг “Дк" ХХК хийж гүйцэтгэн ашиглалтад оруулсан. Нэхэмжлэгч “Дк" ХХК нь дээрх ажлыг гүйцэтгэх явцад гарсан ажлын тоо хэмжээнээс илүү хийгдсэн ажлын зөрүү болох 27 286 154 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна. Манай аймгийн хэмжээнд усны хатуулаг ихтэй тул зураг төсөвт тусгагдсаны дагуу панелэн радиаторыг ширмэн радиатороор солихоор зохиогч, захиалагч, ашиглагч, гүйцэтгэгч нар хуралдан шийдвэрлэсэн. Шинээр угсарсан радиаторуудын материалын үнийг өндөр тооцсон болно. Нэхэмжлэл дээр дотор халаалтын системийг угсарсан ил далд ажлын акт дээр тооцоог нь бодсон байсан. Нэхэмжилсэн төсвөөс гадна оруулгын шугамын өргөтгөлийн ажлыг захиалагч, ашиглагч, гүйцэтгэгч байгууллагууд зөвшилцөн магадалшгүй ажлын актаар санхүүжүүлэхээр баталгаажуулсан. “Дэлгэр контракшн" ХХК нь манай байгууллагад нэмэлтээр хийж гүйцэтгэсэн ажлуудын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн албан тоот нь гурван өөр мөнгөн дүнтэй байгаагаас үзэхэд тооцооллыг хянан үзэх шаардлагатай байсан. Уг ажлын нийт төсөвт өртөг нэмэлтээр хийсэн ажлыг төсөв багтаж байсан тул хөрөнгө шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэн хариуг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 07/1062 тоотоор тооцооны хамт “Дк” ХХК-д хүргүүлсэн. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэлд уг тооцоог хавсаргаагүй зөвхөн албан тоотыг хавсаргасан байна. Иймд албан тоотын хуулбар болон тооцоог нэмэлт материал болгон хүргүүлж байна. “Дк” ХХК-ийн нэхэмжилж байгаа нэмэлт ажлын зардал нь Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилгын засварын ажлын нийт төсөвт өртөгт багтаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Тендерт орсон төсөв нь 110 890 613 төгрөг байгаа. Энэ төслийг анх хянахдаа файлаар нь авсан. Энэ зөрүүнүүдийн 97 000 000 төгрөг гэдэг дотор бол маргашгүй ажил, захиалагчийн зардал, зохиогчийн зардал зэрэг бүх орсон зүйлийг тавьсан. Хоёрдугаарт танайхаас тендерт оросн ажлуудаа хийе гэж байгаад хийсэн ажил нь 97 000 000 төгрөг, хийгээгүй ажил нь 10 000 000 төгрөг. Хийгээгүй ажлынхаа оронд аржатор хийсэн гээд 22 000 000 төгрөг болж байгаа. Аржатор дээр танайх 34 000 000 төгрөг нэхэмжлээд байгаа. 600 гаруй аржаторыг мөнгөн дүнгээр буюу 1 ширхэг аржаторыг 16 000 төгрөгөөр бодсон. Тэгээд 12 000 000 төгрөг гарч байгаа. Гэтэл яг газар дээр бол хуучин аржаторыг буцаагаад угсарсан. Шинэ 330 ширхэг аржаторыг мөн угсарсан. Хуучин аржаторын үнийг шинэ аржаторын үнээр танайх бодсон байсан.Тэгэхээр наадах чинь 30 000 000 гаруй төгрөг болж байгаа. Найман жорлон тавих ёстой байснаас долоог тавьсан. Хуучин аржатор угсарсан гээд би цалинг нь тавиад өгчихсөн байхад танайх хуучин ажторыг шинээр худалдаж авсан гээд мөнгөн дүнгийн 30 000 000 гаруй төгрөгт оруулчхаад байгаа Эднийх бол аржатор будахаа 200 гаран квадратаар өгсөн. Манайх бол 170 гаран метр квадратаар өгсөн байгаа. Манай тооцоогоор бол эднийх 111 716 591 төгрөг. Гэрээний дүнгээр бол 110 898 613 гэж орч ирж байгаа. 12 дугаар сарын 06-ны өдөр гэрээ дүгнэсэн. Комиссоос хойш ерөөсөө ямар ч ажил хийгээгүй гэж яриад байх шиг байна. 07 дугаар сарын 20-ны өдөр комисс хүлээж аваад эцсийн санхүүжилт гарахад яг наадах ажил дээр чинь зөвшилцөөд хоорондоо тохироогүй. Яагаад гэвэл энэ мөнгийг өгөхгүй бол гэрээ дүгнэсэн актанд гарын үсэг зурахгүй гэж Т.Норов гуай ирсэн. Бид нар тэгээд гэрээ дүгнэсэн акт дээрээ уламжлахаар шийдвэрлэв гэж бичсэн. Би өөрөө тооцоог нь гаргаад аймаг хэлтсийн даргаар яваагүй биш явсан. Би хөрөнгө мэддэг хүн биш. 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш ямар ч ажил хийж, хойноос нь яваагүй юм шиг хэлж болохгүй. 12 дугаар сарын 06-нд гэрээ дүгнэсэн учраас явсан л байгаа” гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Дк” ХХК нь хариуцагч Төв аймгийнТАГХБХБГт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 27 286 154 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайлбал 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тус нэхэмжлэлийн шаардлагаа 3 472 497 төгрөгөөр багасгаж, 23 813 657 төгрөг болгон нэхэмжилсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Болормаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцсэн болно.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 21 383 235 төгрөгийг хангаж, үлдэх 2 430 422 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...”Дк” ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийнГХ, б хбгтай 04/217 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу ажил гүйцэтгэх явцад захиалагчийн зүгээс гэрээнд тусгагдаагүй зарим ажлыг нэмэлтээр хийх, зарим суурилуулах тоноглолыг өөрчлөх зэрэг шийдвэр гаргасны дагуу зургийн зохиогч болон захиалагч нарын зөвшөөрлөөр нэмэлт ажлуудыг хийсэн. Одоо нэмэлт ажлын хөлс болон бараа материалын зардалд 23 813 657 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж шаардсан,
Хариуцагч хариу тайлбар татгалзлын үндэслэлээ: “...Дк ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлсэн үнэн. Бидний маргаан үүсээд буй зүйл нь нэмэлтээр хийсэн ажил нь үндсэн гэрээний үнийн дүнд бүгд багтсан тул захиалагчийн зүгээс төлөх ёстой мөнгийг өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж....” тус тус маргажээ.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл “Дк” ХХК нь Төв аймгийнГХ, б хбгтай 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах” барилгын дотор халаалт, салхивч, усан хангамж, дотор гэрэлтүүлэг, холбоо дохиоллын засварын ажил гүйцэтгэж, 110 898 613 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. /хх-н 10-11-р хуудас/
Талуудын гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Ажлын үр дүн гэдэг нь тодорхой ажил, үйлчилгээ явуулсны эцэст бий болох үр дүн юм.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасныг гэрээний дагуу хийж гүйцэтгэхээр тохирсон ажлын үр дүнг ажил гүйцэтгэгч нь захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж ойлгоно.
Нэхэмжлэгч “Дк” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний зүйлийг захиалагчид шилжүүлсэн болох нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 64/17 дугаартай Б байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-н 12-14-р хуудас/
Тус 64/17 дугаартай Б байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд “.... энэхүү б байгууламжийн ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжийн заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтанд оруулах нь зүйтэй гэж дүгнэв...” гэжээ.
Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасны дагуу захиалагч байгууллагад бүрэн бүтэн доголдолгүй хүлээлгэн өгсөн болох нь нотлогдсон тул мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасан ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Талууд үндсэн гэрээнд заасан ажлын үр дүнг дүгнэж тухайн ажлын хөлсөнд 106 681 997 төгрөгийг захиалагч тал шилжүүлж ажил гүйцэтгэгч тал тухайн хөлсийг бүрэн авсныг хүлээн зөвшөөрч байна. Зохигч талууд энэхүү мөнгөн дүнд маргаагүй болно.
Харин ажил гүйцэтгэгч тал тухайн ажлыг гүйцэтгэж байх явцад захиалагч, зураг төсөл зохиогч, ашиглагч нар нь Төв аймгийн хэмжээнд усны хатуулаг ихтэй байдаг гэх шалтгаанаар нэмэлтээр панелэн радиаторыг ширмэн радиатороор солих, зэрэг нэр төрлийн ажлыг нэмэлтээр хийлгэхээр 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр захиалагч, ашиглагч талаас шийдэлд хүрч хамтран ажиллахаар санал тавьсан байна. /хх-н 31-р хуудас/
Улмаар 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Төв аймгийн ТНҮТөвийн барилгын гадна, дотор халаалтын талаар хэлэлцсэн хурлын протоколын шийдвэрлэсэн хэсэгт
1. Халаалтын системийг ширмэн радиатор болгон өөрчлөх, гадна дулааны худагт засвар дулаалга хийх, оролтын дулааны шугамыг томсгож тавих ажлыг “Дк” ХХК нь гүйцэтгэж байхаар,
2. Өөрчилсөн ажлын төсвийн зураг, гүйцэтгэлээр санхүүжилтийг шийдэхийг захиалагч хариуцахаар тус тус шийдвэрлэснийг баталгаажуулжГХ, б, хот байгуулалтын БХБХэлтсийн дарга Д.Алтансүх, Төв аймгийн ГХБХБГазрын мэргэжилтэн Б.Б, аймгийн захиргааны НҮХМОНХА-ын ахлах мэргэжилтэн Ч.Жадамбаа, гүйцэтгэгчийг төлөөлж Дк ХХК-ийн инженер Н.Б.Б, сан техникийн инженер Р.Батцэнгэл, Зураг төсвийн байгууллагыг төлөөлж “Б байгууламж” ХХК-ний инженер Ч.Нарандэлгэр нар тус тус гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Мөн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 04/217 Ажил гүйцэтгэх гэрээ болон нэмэлтээр хийсэн ажлыг 2 тал дүгнэж, актаар үлдэгдэл тооцоог нарийвчлан тооцож, захиалагч талаас Б хот байгуулалтын газрын дарга М.Отгонбат, мэргэжилтэн Б.Б гүйцэтгэгч талаас “Дк” ХХК-ийн захирал Т.Норов менежер Н.Б.Б нар гэрээг дүгнэж баталгаажуулсан байна. /хх-н 63-р хуудас/
Дээрх актад нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын зардлыг 33 563 107 төгрөг байхаар тооцсон байна. Үүнээс хийгдээгүй ажлын зардал болох 8 349 755 төгрөгийг хассан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тал нь энэхүү зардал нь 10 000 000 төгрөг байхаар шүүх хуралдааны явцад тооцоо нийлсэн болно.
Мөн талууд нэмэлт ажлын зарим санхүүжилтийг магадалшгүй ажлын зардлын актаар санхүүжүүлэхээр 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шийдвэрлэсэн бөгөөд тус актаар 2 179 872 төгрөгөөр анхны санхүүжилтэд багтаахаар харилцан тохиролцож шийдвэрлэсэн байна. /хх-н 54-р хуудас/
Дээрх байдлаас үзвэл Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн 2 тал гэрээний агуулга хүсэл зорилгоо илэрхийлсэн гэж үзнэ.
Энэ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж заасан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээ бүрийг бичгээр байгуулахаар хуульд заагаагүй байна.
Иймд дээрх нотлох баримтуудаас дүгнэвэл нэмэлтээр хийсэн ажлын хөлсийг 33 563 107 төг – 10 000 000 төг /хийгээгүй ажлын хөлс/ - 2 179 872 төг /Магадалшгүй ажлын акт/ = 21 383 235 төгрөгийг хангаж хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Дк” ХХК-ийн урьдчилан төлсөн 295 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төв аймгийнГХ, б, хот байгуулалтын газраас 264 866.18 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Дк” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1-т тус тус зааснаар хариуцагч Төв аймгийнГХ, б, хот байгуулалтын газраас 21 383 235 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Дк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 430 422 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Дк” ХХК-ний урьдчилан төлсөн 295 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийнГХ, б, хот байгуулалтын газраас 264 866.18 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Дк” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ
2021 03 05 151/ШШ2021/00191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж 10/2 Дэлгэр төвд оршин байрлах “Дк” ХХК,
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Номт баг өөрийн байранд байрлах Төв аймгийнТАГХБХБГ,
Гэрээний үүрэгт 23 813 657 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Норов, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Лхагвадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Дк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
““Дк” ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийнГХ, б хбгтай №04/217 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Төв аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилгын дотор халаалт, салхивч, усан хангамж, дотор гэрэлтүүлэг, холбоо дохиоллын засварын ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон. Ажлыг хийж гүйцэтгэх явцад захилагчийн зүгээс гэрээнд тусгагдаагүй зарим ажлыг нэмэлтээр хийх, зарим суурилуулах тоноглолыг өөрчлөх зэрэг шийдвэр гаргасны дагуу зургийн зохиогч, захиалагч нарын зөвшөөрлөөр дараах нэмэлт ажлуудыг хийсэн.
Үүнд: Төв аймгийн ус хатуулаг ихтэй байдаг шалтгаанаар дотор халаалтын системийг /панель радиаторыг/ ширмэн радиатор болгон өөрчлөх, гадна дулаалгийн худгийг өргөтгөх, захиалагчийн санал болгосноор зураг төсөвд тусгагдаагүй мэдрэгчтэй хөтөвч 5 ширхэг, угаагуурт хаалт, тавцан нэмж хийж, зааланд гэрэл тогтоогч зам угсарч, UTB кабель 130 м-ийг нэмж тавьсан бөгөөд дээрх ажлуудыг манай компани өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байнгын ашиглалтанд хүлээлгэн өгсөн юм.
Уг нэмэлт ажлуудыг хийхдээ зургийн өөрчлөлт хийж, захиалагчийн санал, зохиогчийн зөвшөөрлийг авч ажлыг гүйцэтгэсэн ба ажлын явцад зургийн зохиогч Ч.Нарандэлгэр, захиалагчийн төлөөлөгч Ч.Жадамбаа, Б.Б нар ажлын талаар танилцаж тухай бүрд нь хурлын тэмдэглэл хөтөлж байсан болно. ТүүнчлэнГХ, б хот байгуулалтын газрын ажилтан Нарангэрэл нь нэмэлтээр хийсэн ажлын төсөв, зардлын тооцоог нийлээд явж байсны гадна, манай зүгээс нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгэснээр төсөв, зардал нэмэгдэж байгаа талаар албан бичгээр мэдэгдэх, гүйцэтгэх захирал Н.Б.Б нь өөрийн биеэр тайлбарлаж, танилцуулж байсан ба, нэмэлт ажлын санхүүжилт болох 27 286 154 төгрөгийн асуудлыг шийдэж өгнө гэсээр байгаад 2018 оны эцэс хүргэсэн юм. Гэтэл хариуцагч талаас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 07/1062 дугаар албан бичгээр гэнэт нэмэлт санхүүжилтийг олгох боломжгүй гэж мэдэгдсэн. Манай компанийн зүгээс нэмэлт ажлуудыг захиалагчийн хүсэлт, зөвшөөрлөөр хийж гүйцэтгэсэн, уг нэмэлт ажил хийснээр төсвийн хэмжээ нэмэгдэж байгааг захиалагчид мэдэгдсэн тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.3-д зааснаар нэмэлтээр хийсэн ажлын хөлс 27 286 154 төгрөгийг хариуцагч Төв аймгийнГХ, б, хот байгуулалтын газраас гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Норов шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нийтдээ 110 898 613 төгрөгийн дүнтэй гэрээ байгуулсан. Энэ дотроос б угсралтын зардал нь 104 005 000 төгрөг болсон. Манайх арай өөр дүнтэй гаргадаг. Захиалагч танайх 97 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна гэдэг. Энэ 97 000 000 төгрөг дотор та нар хийгээгүй ажлын тооцоо 10 000 000 төгрөгийг хассан байсан. Манай гүйцэтгэсэн нэмэлт ажил бол 34 000 000 төгрөг. Энэ хоёр дүнгийн нийлбэрээс санхүүжүүлсэн дүнгээ хасна. Санхүүжүүлсэн дүн нь 104 005 000 төгрөг. Ямар тооцоо нийлэх ёстой гэхээр манай 2017 онд хийсэн ажил дээр, нэмж гүйцэтгэсэн ажил хоёр нийлээд би хэдэн төгрөгийн ажил гүйцэтгэсэн юм. Тэндээсээ хэдэн төгрөгийн санхүүжилт олох гэсэн юм гэсэн ийм л асуудал байгаа. Чи 97 000 000 төгрөгөөсөө дахиад 10 000 000 төгрөгийг хассан байсан. Нийт мөнгөнөөс 10 000 000 төгрөг, хийгээгүй ажлаа хасаад 97 000 000 төгрөг болсон. 22 000 000 төгрөг гэдэг нь ямар учиртай гэхээр чи зурагт тусгагдаагүй нэмж хийсэн ажлыг 22 000 000 төгрөг гэсэн байсан. Энэ бол манай ажлаас 12 000 000 төгрөгийн ажил орхигдсон байгаа. Би нэхэмжлэлийн шаардлагаа яагаад бууруулсан гэхээр манай нэмэлт ажлын 34 000 000 төгрөгөөс юу хасагдсан гэхээр гадны шугамын ажлыг 90 хувь хийсэн. Түүнийг маргашгүй ажлын зардал руу хийсэн байсан. Бид нар тэрийг анзаарсангүй учир тэрийг нь хассан. Тэгээд танайхаас зөрүүг нь хасаад 23 813 657 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээ 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 110 898 613 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулагдсан. Б байгууламжийг ашиглалт оруулах улсын комиссын акт байгаа. Эднийх маргашгүй ажлаа хасаагүй 37 000 000 төгрөгийн төсөв нэмэлт ажил дээр хийсэн байсан. Өнөөдөр маргашгүй ажил хасагдаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд хасаад явсан. Угсралтын ажлын явцад актууд үйлдэгдэж байсан. Дотоод халаалтын системийн бүх хэсэг чанартай болсон гэж үзээд 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дотор халаалтын сиситемийг шалгасан акт, дотор халуун хүйтэн усан хангамж зэргийг угсралтыг шалгасан актаар 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр явцын актууд үйлдэгдээд явж байсан. 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дотор засвар үйлчилгээний системийг угсарсныг шалгасан актаар сайн найдвартай угсарч байна гэсэн. Хийсэн ажлын зургууд байгаа. 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн нэмэлт ажлын акт байгаа. 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мөн хурлын протокол үйлдсэн. Дотор халаалт, гадна дулааны шугамын өөрчлөлтийн тухай хэлэлцсэн...Зургийн байгууллагын зөвшөөрөл байна. 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр барилгын дотор гадна талыг орон сууцны зориулалттай болгож өөрчлөх, барилгын гадна дулааны шугамыг өргөтгөж, барилгын аражторыг дахин ашиглах, харин дээд хэсгийн аржаторыг ширмэн аржатороор шинээр тавих зэрэг. Нэхэмжлэгч талаас хариуцагч компанид 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 49 тоот бичиг өгдөг.
2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Засаг даргад нэмэлт ажлын санхүүжилтийг олгож өгнө үү гэсэн албан бичин хүргүүлж байсан. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр б хот байгуулалтын газрын даргад мөн нэмэлт ажлын санхүүжилтийг олгож өгнө үү гэсэн албан тоот өгч байсан. Дахиад 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр удаа дараа нэмэлт ажил хийсэн санхүүжилтээ авъя гэсэн хүсэлтээ гаргаж байсан. 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөн Төв аймгийн Засаг даргад хүсэлтийг гаргаж байсан. Сүүлд нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Аймгийн удирдлагуудад танилцуулахад санхүүжилт олгох боломжгүй гэсэн хариу өгсөн.
Гэрээний дагуу 110 898 613 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Техникийн хяналтын зардал 2 696 777 төгрөг, зохиогчийн хяналтын зардал 1 348 300 төгрөгийг тус тус хасаж тооцож 101 308 520 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзлээ гэсэн байна. Нэмэлт хийсэн ажлууд аймгийн ус хатуулагтай учир аржаторыг сольж ширмэн аржатор болгосон. Аржаторын гадаргууг будсан, 174,4 метр квадрат аржатор, ариун цэврийн өрөөнд 4 ширхэг хөтөвч нэмж сольсон, зураг төсөлд тусгагдаагүй ажил угаалтуур, өнгөтөөр хавтангаар халаалт чулуун тавцан шинээр хийж тавьсан. Заалны хөндийд гэрэл тогтоогч зам угсарсан. Гэрэл тогтоох замыг зураг төсөлд оруулаагүй тул шинээр хийгдсэн ажил байна. 140 метр кабель татсан. 86 метр хоёр ширээ татах ажлыг хийж гүйцэтгэсэн. Дкы нэмэлтээр гүйцэтгэсэн ажлыг 33 563 107 төгрөгөөр тооцохоор шийдвэрлэв. Төсөвт заасан ажлын тоо хэмжээнээс хийгдээгүй ажлын тоо аржатор 68 ширхэг, ус халаагч 1 ширхэг, 60 кватын дүүжин гэрэл 9 ширхэг, том станц 1 ширхэг, хяналтын дурангийн тэжээлийн блок 1 ширхэг, хийгдээгүй ажллын төсвийг ажил гүйцэтгэх төсвийн зардлаар тооцоход 7 659 900 төгрөг байна. Гүйцэтгэгч нэмэлтээр хийсэн зардал 33 563 107 төгрөг байхад хийгээгүй ажлыг 8 344 000 төгрөгийг хасаж нэмэгдэл ажлын гүйцэтгэлийг 25 903 137 төгрөгийг хянаж үзэж дүгнэлт гарган холбогдох байгууллагад уламжлахаар шийдвэрлэв гэсэн байна. Бид нар нэхэмжлэлийн шаардлагаа өнөөдөр 23 813 657 төгрөгөөр нэхэмжилж байгаа. Нэмэлт ажлын төсвийн гүйцэтгэл 34 270 000 төгрөг баримтаар байгаа. 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хурлын протоколоор 33 000 000 төгрөгөөр тооцсон” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа:
“Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2017 онд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн дотор халаалт, салхивч, усан хангамж, дотор гэрэлтүүлэг, холбоо дохиоллын засварын ажлыг “Дк" ХХК хийж гүйцэтгэн ашиглалтад оруулсан. Нэхэмжлэгч “Дк" ХХК нь дээрх ажлыг гүйцэтгэх явцад гарсан ажлын тоо хэмжээнээс илүү хийгдсэн ажлын зөрүү болох 27 286 154 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна. Манай аймгийн хэмжээнд усны хатуулаг ихтэй тул зураг төсөвт тусгагдсаны дагуу панелэн радиаторыг ширмэн радиатороор солихоор зохиогч, захиалагч, ашиглагч, гүйцэтгэгч нар хуралдан шийдвэрлэсэн. Шинээр угсарсан радиаторуудын материалын үнийг өндөр тооцсон болно. Нэхэмжлэл дээр дотор халаалтын системийг угсарсан ил далд ажлын акт дээр тооцоог нь бодсон байсан. Нэхэмжилсэн төсвөөс гадна оруулгын шугамын өргөтгөлийн ажлыг захиалагч, ашиглагч, гүйцэтгэгч байгууллагууд зөвшилцөн магадалшгүй ажлын актаар санхүүжүүлэхээр баталгаажуулсан. “Дэлгэр контракшн" ХХК нь манай байгууллагад нэмэлтээр хийж гүйцэтгэсэн ажлуудын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн албан тоот нь гурван өөр мөнгөн дүнтэй байгаагаас үзэхэд тооцооллыг хянан үзэх шаардлагатай байсан. Уг ажлын нийт төсөвт өртөг нэмэлтээр хийсэн ажлыг төсөв багтаж байсан тул хөрөнгө шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэн хариуг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 07/1062 тоотоор тооцооны хамт “Дк” ХХК-д хүргүүлсэн. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэлд уг тооцоог хавсаргаагүй зөвхөн албан тоотыг хавсаргасан байна. Иймд албан тоотын хуулбар болон тооцоог нэмэлт материал болгон хүргүүлж байна. “Дк” ХХК-ийн нэхэмжилж байгаа нэмэлт ажлын зардал нь Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилгын засварын ажлын нийт төсөвт өртөгт багтаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Тендерт орсон төсөв нь 110 890 613 төгрөг байгаа. Энэ төслийг анх хянахдаа файлаар нь авсан. Энэ зөрүүнүүдийн 97 000 000 төгрөг гэдэг дотор бол маргашгүй ажил, захиалагчийн зардал, зохиогчийн зардал зэрэг бүх орсон зүйлийг тавьсан. Хоёрдугаарт танайхаас тендерт оросн ажлуудаа хийе гэж байгаад хийсэн ажил нь 97 000 000 төгрөг, хийгээгүй ажил нь 10 000 000 төгрөг. Хийгээгүй ажлынхаа оронд аржатор хийсэн гээд 22 000 000 төгрөг болж байгаа. Аржатор дээр танайх 34 000 000 төгрөг нэхэмжлээд байгаа. 600 гаруй аржаторыг мөнгөн дүнгээр буюу 1 ширхэг аржаторыг 16 000 төгрөгөөр бодсон. Тэгээд 12 000 000 төгрөг гарч байгаа. Гэтэл яг газар дээр бол хуучин аржаторыг буцаагаад угсарсан. Шинэ 330 ширхэг аржаторыг мөн угсарсан. Хуучин аржаторын үнийг шинэ аржаторын үнээр танайх бодсон байсан.Тэгэхээр наадах чинь 30 000 000 гаруй төгрөг болж байгаа. Найман жорлон тавих ёстой байснаас долоог тавьсан. Хуучин аржатор угсарсан гээд би цалинг нь тавиад өгчихсөн байхад танайх хуучин ажторыг шинээр худалдаж авсан гээд мөнгөн дүнгийн 30 000 000 гаруй төгрөгт оруулчхаад байгаа Эднийх бол аржатор будахаа 200 гаран квадратаар өгсөн. Манайх бол 170 гаран метр квадратаар өгсөн байгаа. Манай тооцоогоор бол эднийх 111 716 591 төгрөг. Гэрээний дүнгээр бол 110 898 613 гэж орч ирж байгаа. 12 дугаар сарын 06-ны өдөр гэрээ дүгнэсэн. Комиссоос хойш ерөөсөө ямар ч ажил хийгээгүй гэж яриад байх шиг байна. 07 дугаар сарын 20-ны өдөр комисс хүлээж аваад эцсийн санхүүжилт гарахад яг наадах ажил дээр чинь зөвшилцөөд хоорондоо тохироогүй. Яагаад гэвэл энэ мөнгийг өгөхгүй бол гэрээ дүгнэсэн актанд гарын үсэг зурахгүй гэж Т.Норов гуай ирсэн. Бид нар тэгээд гэрээ дүгнэсэн акт дээрээ уламжлахаар шийдвэрлэв гэж бичсэн. Би өөрөө тооцоог нь гаргаад аймаг хэлтсийн даргаар яваагүй биш явсан. Би хөрөнгө мэддэг хүн биш. 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш ямар ч ажил хийж, хойноос нь яваагүй юм шиг хэлж болохгүй. 12 дугаар сарын 06-нд гэрээ дүгнэсэн учраас явсан л байгаа” гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Дк” ХХК нь хариуцагч Төв аймгийнТАГХБХБГт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 27 286 154 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайлбал 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тус нэхэмжлэлийн шаардлагаа 3 472 497 төгрөгөөр багасгаж, 23 813 657 төгрөг болгон нэхэмжилсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Болормаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцсэн болно.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 21 383 235 төгрөгийг хангаж, үлдэх 2 430 422 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...”Дк” ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийнГХ, б хбгтай 04/217 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу ажил гүйцэтгэх явцад захиалагчийн зүгээс гэрээнд тусгагдаагүй зарим ажлыг нэмэлтээр хийх, зарим суурилуулах тоноглолыг өөрчлөх зэрэг шийдвэр гаргасны дагуу зургийн зохиогч болон захиалагч нарын зөвшөөрлөөр нэмэлт ажлуудыг хийсэн. Одоо нэмэлт ажлын хөлс болон бараа материалын зардалд 23 813 657 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж шаардсан,
Хариуцагч хариу тайлбар татгалзлын үндэслэлээ: “...Дк ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлсэн үнэн. Бидний маргаан үүсээд буй зүйл нь нэмэлтээр хийсэн ажил нь үндсэн гэрээний үнийн дүнд бүгд багтсан тул захиалагчийн зүгээс төлөх ёстой мөнгийг өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж....” тус тус маргажээ.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл “Дк” ХХК нь Төв аймгийнГХ, б хбгтай 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах” барилгын дотор халаалт, салхивч, усан хангамж, дотор гэрэлтүүлэг, холбоо дохиоллын засварын ажил гүйцэтгэж, 110 898 613 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. /хх-н 10-11-р хуудас/
Талуудын гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Ажлын үр дүн гэдэг нь тодорхой ажил, үйлчилгээ явуулсны эцэст бий болох үр дүн юм.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасныг гэрээний дагуу хийж гүйцэтгэхээр тохирсон ажлын үр дүнг ажил гүйцэтгэгч нь захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж ойлгоно.
Нэхэмжлэгч “Дк” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний зүйлийг захиалагчид шилжүүлсэн болох нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 64/17 дугаартай Б байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-н 12-14-р хуудас/
Тус 64/17 дугаартай Б байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд “.... энэхүү б байгууламжийн ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжийн заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтанд оруулах нь зүйтэй гэж дүгнэв...” гэжээ.
Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасны дагуу захиалагч байгууллагад бүрэн бүтэн доголдолгүй хүлээлгэн өгсөн болох нь нотлогдсон тул мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасан ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Талууд үндсэн гэрээнд заасан ажлын үр дүнг дүгнэж тухайн ажлын хөлсөнд 106 681 997 төгрөгийг захиалагч тал шилжүүлж ажил гүйцэтгэгч тал тухайн хөлсийг бүрэн авсныг хүлээн зөвшөөрч байна. Зохигч талууд энэхүү мөнгөн дүнд маргаагүй болно.
Харин ажил гүйцэтгэгч тал тухайн ажлыг гүйцэтгэж байх явцад захиалагч, зураг төсөл зохиогч, ашиглагч нар нь Төв аймгийн хэмжээнд усны хатуулаг ихтэй байдаг гэх шалтгаанаар нэмэлтээр панелэн радиаторыг ширмэн радиатороор солих, зэрэг нэр төрлийн ажлыг нэмэлтээр хийлгэхээр 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр захиалагч, ашиглагч талаас шийдэлд хүрч хамтран ажиллахаар санал тавьсан байна. /хх-н 31-р хуудас/
Улмаар 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Төв аймгийн ТНҮТөвийн барилгын гадна, дотор халаалтын талаар хэлэлцсэн хурлын протоколын шийдвэрлэсэн хэсэгт
1. Халаалтын системийг ширмэн радиатор болгон өөрчлөх, гадна дулааны худагт засвар дулаалга хийх, оролтын дулааны шугамыг томсгож тавих ажлыг “Дк” ХХК нь гүйцэтгэж байхаар,
2. Өөрчилсөн ажлын төсвийн зураг, гүйцэтгэлээр санхүүжилтийг шийдэхийг захиалагч хариуцахаар тус тус шийдвэрлэснийг баталгаажуулжГХ, б, хот байгуулалтын БХБХэлтсийн дарга Д.Алтансүх, Төв аймгийн ГХБХБГазрын мэргэжилтэн Б.Б, аймгийн захиргааны НҮХМОНХА-ын ахлах мэргэжилтэн Ч.Жадамбаа, гүйцэтгэгчийг төлөөлж Дк ХХК-ийн инженер Н.Б.Б, сан техникийн инженер Р.Батцэнгэл, Зураг төсвийн байгууллагыг төлөөлж “Б байгууламж” ХХК-ний инженер Ч.Нарандэлгэр нар тус тус гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Мөн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 04/217 Ажил гүйцэтгэх гэрээ болон нэмэлтээр хийсэн ажлыг 2 тал дүгнэж, актаар үлдэгдэл тооцоог нарийвчлан тооцож, захиалагч талаас Б хот байгуулалтын газрын дарга М.Отгонбат, мэргэжилтэн Б.Б гүйцэтгэгч талаас “Дк” ХХК-ийн захирал Т.Норов менежер Н.Б.Б нар гэрээг дүгнэж баталгаажуулсан байна. /хх-н 63-р хуудас/
Дээрх актад нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын зардлыг 33 563 107 төгрөг байхаар тооцсон байна. Үүнээс хийгдээгүй ажлын зардал болох 8 349 755 төгрөгийг хассан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тал нь энэхүү зардал нь 10 000 000 төгрөг байхаар шүүх хуралдааны явцад тооцоо нийлсэн болно.
Мөн талууд нэмэлт ажлын зарим санхүүжилтийг магадалшгүй ажлын зардлын актаар санхүүжүүлэхээр 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шийдвэрлэсэн бөгөөд тус актаар 2 179 872 төгрөгөөр анхны санхүүжилтэд багтаахаар харилцан тохиролцож шийдвэрлэсэн байна. /хх-н 54-р хуудас/
Дээрх байдлаас үзвэл Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн 2 тал гэрээний агуулга хүсэл зорилгоо илэрхийлсэн гэж үзнэ.
Энэ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж заасан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээ бүрийг бичгээр байгуулахаар хуульд заагаагүй байна.
Иймд дээрх нотлох баримтуудаас дүгнэвэл нэмэлтээр хийсэн ажлын хөлсийг 33 563 107 төг – 10 000 000 төг /хийгээгүй ажлын хөлс/ - 2 179 872 төг /Магадалшгүй ажлын акт/ = 21 383 235 төгрөгийг хангаж хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Дк” ХХК-ийн урьдчилан төлсөн 295 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төв аймгийнГХ, б, хот байгуулалтын газраас 264 866.18 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Дк” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1-т тус тус зааснаар хариуцагч Төв аймгийнГХ, б, хот байгуулалтын газраас 21 383 235 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Дк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 430 422 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Дк” ХХК-ний урьдчилан төлсөн 295 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийнГХ, б, хбгазраас 264 866.18 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Дк” ХХК-д олгосугай.