Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0043/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга:            Д.Мөнхцэцэг,
Улсын яллагч:                    Я.Сансар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:            Г.Болортунгалаг        ,
Шүүгдэгч:                    Д.Сумъяа нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Сумъяад холбогдох 201623000339 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1966 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 35 задгайд оршин суух, 1993 оны 03 дугаар сарын 19-ний өдөр эрүүгийн хуулийн 239.3-т зааснаар 02 жил хорих ял, 1998 онд эрүүгийн хуулийн 239.3-т зааснаар 2 жил хорих ял, 2012 онд эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 2015 онд эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 03 сар 15 хоног баривчлах ял, 2016 онд эрүүгийн  хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 04 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн Боржигон овогт Дугарсүрэнгийн Сумъяа /РД: СЮ66121214/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар /
Шүүгдэгч Д.Сумъяа нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 01-03 тоотод оршин суух иргэн Т.Мижидийн гэрт орж Т.Мижидийг эд хөрөнгөө хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж гар цүнхийг нь булааж авсаны улмаас бусдад бага бус хэмжээний буюу 513000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Т.Мижидийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр намайг гэртээ ганцаараа байж байхад гаднаас согтуу бололтой миний огт танихгүй нэг эрэгтэй хүн орж ирээд надад хандан таныг үнсье, цай байна уу гээд миний толгойны дээд хэсэгт суугаад намайг айлгаж ичээгээд байсан. Тэгээд миний орны хойд хэсэгт байсан хүрэн өнгийн гар цүнхийг маань авах шиг болсон. Миний хувьд байнгийн хэвтэрийн, өндөр настай, өөрөө бие даан явах чадваргүй учир түүнд ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж чадаагүй. ... гэх мэдүүлэг. /хх-ин 27хуу/
 
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: … ээж над руу утсаар яриад миний охин хаана байгаа юм бэ, манай гэрт нэг танихгүй эрэгтэй хүн орж ирээд миний толгойны дээд талд суугаад таныг үнсье, цай байна уу гээд намайг айлгаж ичээж зовоож байгаад гараад явчихлаа гэж хэлсэн. … ээж их айсан байсан. Манай ээж одоо 77 настай хэвтэрийн, эмнэлэгийн хяналтанд байдаг. Орноосоо босож явж чаддаггүй юм. Ээжийн хэвтэж амардаг буйдангийн хойд талд нь байсан ээжийн хүрэн өнгийн гар цүнх алга болсон байсан. … манай ээжийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан хүрэн өнгийн гар цүнхийг нь авсан тэр хүнд маш их гомдолтой байна гэх мэдүүлэг. /хх-ийн 23-25хуу/
Гэрч З.Наранхүүхэний мөрдөн байцаалтад өгсөн: … Манай нөхөр Сумъяа 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үдийн өмнө гэрээсээ гарж яваад ирэхгүй болохоор нь хайгаад гарахад дэлгүүрийн ойролцоо Сумъяатай таарсан. Сумъяа гартаа хүрэн өнгийн эмэгтэй хүний гар цүнх барьчихсан явж байхаар нь юун цүн болох талаар асуухад би мэдэж байна гэсэн. Цүнхний доторх эд зүйлийг үзэхэд иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтэр, халамжийн дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр, эрүүл мэндийн тэргүүний ажилтны үнэмлэх, тэмдэг, хүрэн өнгийн модон эрх, батерей цэнэглэгч, хүрэн өнгийн гаанс, бэлнээр 420000 төгрөг зэрэг эд зүйлс байсан. … 420000 төгрөгийг нь аваад бусад эд зүйлсийг нь гар цүнх дотор үлдээсэн. Тэгээд Сумъяа бид хоёр уг мөнгөнөөс 60000 төгрөгийг охин Хонгорзулдаа өгсөн. Үлдсэн 360000 төгрөгөөр архи авч уугаад дуусгасан гэх мэдүүлэг. /хх-ийн 27хуу/, би гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдээгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28хуу/
Гэрч Н.Хонгорзулын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дотуур байрандаа байж байхад аав Сумъяа, ээж Наранхүүхэн нар ирээд надад 60000 төгрөг өгөөд энийг хэрэглэ гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 31хуу/
Гэрч Т.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хажуу айлын эмээ Мижид над руу утсаар яриад манай гэрт танихгүй хүн орж ирээд намайг айлгаж ичээгээд байна хурдан гэрт хүрээд ир гэж хэлсэн. … гэрт нь очиход Мижид эмээгийн гэрийн хаалга онгорхой, коридорт ус асгачихсан байдалтай эмээ айчихсан байж байсан. Тэгээд би эмээгээс юу болсон талаар асууж тодруулахад танихгүй эрэгтэй хүн орж ирээд надаас цай нэхээд та бос л доо цай байна уу, таныг үнсье гээд миний толгойны дээд талд суугаад байсан гэж хэлсэн. Гэр дотуур холхиж яваад байсан гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 33хуу/
Эд зүйлийн үнэлгээ. /хх-ийн 75хуу/
Мэдүүлэг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 7-11хуу/
Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 12-15хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 16-19хуу/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Сумъяагийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 01-03 тоотод оршин суух иргэн Т.Мижидийн гэрт орж Т.Мижидийг эд хөрөнгөө хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж гар цүнхийг нь булааж авсаны улмаас бусдад бага бус хэмжээний буюу 513000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Т.Мижидийн ... тэгээд миний орны хойд хэсэгт байсан хүрэн өнгийн гар цүнхийг маань авах шиг болсон. Миний хувьд байнгийн хэвтэрийн, өндөр настай, өөрөө бие даан явах чадваргүй учир түүнд ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж чадаагүй гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ганчимэгийн … гэрт нэг танихгүй эрэгтэй хүн орж ирээд миний толгойны дээд талд суугаад таныг үнсье, цай байна уу гээд намайг айлгаж ичээж зовоож байгаад гараад явчихлаа гэж хэлсэн. … ээж их айсан байсан. Манай ээж одоо 77 настай хэвтэрийн, эмнэлэгийн хяналтанд байдаг. Орноосоо босож явж чаддаггүй юм. Ээжийн хэвтэж амардаг буйдангийн хойд талд нь байсан ээжийн хүрэн өнгийн гар цүнх алга болсон байсан. … манай ээжийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан хүрэн өнгийн гар цүнхийг нь авсан тэр хүнд маш их гомдолтой байна … гэх мэдүүлэг, гэрч Наранхүүхэний … Сумъяа гартаа хүрэн өнгийн эмэгтэй хүний гар цүнх барьчихсан явж байхаар нь юун цүн болох талаар асуухад би мэдэж байна гэсэн. Цүнхний доторх эд зүйлийг үзэхэд иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтэр, халамжийн дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр, эрүүл мэндийн тэргүүний ажилтны үнэмлэх, тэмдэг, хүрэн өнгийн модон эрх, батерей цэнэглэгч, хүрэн өнгийн гаанс, бэлнээр 420000 төгрөг зэрэг эд зүйлс байсан. … гэх мэдүүлэг, гэрч Н.Хонгорзулын … аав Сумъяа, ээж Наранхүүхэн нар ирээд надад 60000 төгрөг өгөөд энийг хэрэглэ гэж хэлсэн гэх мэдүүлэг, гэрч Т.Алтанцэцэгийн … тэгээд би эмээгээс юу болсон талаар асууж тодруулахад танихгүй эрэгтэй хүн орж ирээд надаас цай нэхээд та бос л доо цай байна уу, таныг үнсье гээд миний толгойны дээд талд суугаад байсан гэж хэлсэн гэх мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ, мэдүүлэг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Сумъяад холбогдуулан эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.


Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт уг гэмт хэргийг үйлдэхдээ согтуу байсан гэж мэдүүлдэг ба эрүүгийн хуульд согтуугаар, мөн хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж гэмт хэрэг үйлдсэн бол ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцно гэж заасан байдаг. Түүнчлэн шүүгдэгч нь удаа дараа гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан ял шалгах хуудсаар тогтоогдож байна.
Д.Сумъяа нь сүүлд 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан байна. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэг нь хүндэвтэр гэмт хэрэгт хамаардаг ба мөн хуульд хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн бол ялгүйд тооцно гэж заасан байдаг байна. Үүнээс үзэхэд шүүгдэгчийн ялгүйд тооцогдох хугацаа өнгөрөөгүй байх тул түүнийг ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд шүүгдэгч нь хохирогчид учруулсан 420000 төгрөгөө төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуульд зааснаар шүүгдэгч Д.Сумъяагаас 420000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Мижидэд олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь удаа дараа гэмт хэрэг үйлддэг, тухайн гэмт зан үйлээ ухамсарлан ойлгодоггүй, хохирлоо сайн дураар төлж барагдуулаагүй болон дээрх хүндрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж түүнд хорих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзэх шүүгдэгчид оногдуулах хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй байна.
 
Мөн шүүгдэгчийн цагдан хоригдсон 07 хоногийг түүнийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  НЬ :
1. Шүүгдэгч Боржигон овогт Дугарсүрэнгийн Сумъяаг бусдыг эд хөрөнгөө хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулж эд хөрөнгийг нь булаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сумъяаг 03 жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сумъяад оногдуулсан 03 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
       4.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сумъяагийн цагдан хоригдсон 07 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
           5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
    
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч    Д.Сумъяагаас 420000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж Хэнтий аймгийн Хэрлэн сумын 01 дүгээр багт Хийдийн 01-03 тоотоцд оршин суух Боржигон овогт Тогоотын Мижид /РД: СЖ40012568/-д олгосугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Сумъяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Ц.МӨНХТУЛГА