Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 329

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

Õýðãèéí èíäåêñ: 135/2021/00075/È

Дархан-Уул аймаг дахь сóì äóíäûí Иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Д.Оюундарь би äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä õèéñýí èðãýíèé ø¿¿õ õóðàëäààíààð

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух .... овгийн М.Г /РД: ..., утас: .../,

 

Хариуцагч: .... аймаг, ... сум, ... дугаар баг, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух ... овгийн Ж.Ц /РД:..., Утас:.../-д холбогдох

 

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон охин Ц.А-т ногдох хэсгийг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Г,  хариуцагч Ж.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

 

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие нөхөр Ж.Ц-той 2010 онд танилцаж хамт амьдран, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин Ц.А /одоо 8 настай/ нь төрсөн. Бидний амьдрал эхний хэдэн жилдээ ямар нэгэн хэрүүл маргаангүй байсан боловч нөхөр Ж.Ц нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс Өмнөговь аймагт замын компанид ажилд орсноос хойш бидний харилцаа хөндийрч, хэрүүл маргаан үүсэх шалтгаан болсон. Учир нь Ц нь Өмнөговьд ажилд байх хугацаандаа Ж.М гэх эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, үүгээр ч зогсохгүй 2-3 сарын хугацаатай Өмнөговьдоо хамтран амьдарсан байсныг миний бие сүүлд мэдсэн. Ингээд Ц нь амралтаа аваад гэртээ ирэхэд нь миний бие нөхрийн утаснаас бүх бичсэн зурвасыг нь уншиж мэдсэнээс хойш ойр ойрхон архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болж, цаашлаад надад гар хүрч эхэлсэн. Ц-ын зан ааш эрс өөрчлөгдөж, догшин авирлаж, уур уцаартай болсон.

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл өдөж, идэж байсан аягатай хоолоо нүүр лүү шидэж, аяга хагарч, надруу дайрч давшлан хоолой ам боож эсэргүүцэл үзүүлэхэд миний зүүн нүдрүү цохисон. Одоогоор миний зүүн нүд, хацар хавдартай, хөхөрч, шарласан байдалтай байна. Цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй болсон учир гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Ц нь охиндоо анхаарал халамж муу тавьдаг, архи уусан үедээ охиноо загнаж айлгадаг тул охиныхоо ирээдүй, хүмүүжил, боловсрол зэрэгт муугаар нөлөөлөх тул охиноо өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна.

Ц бид хоёр хамтран амьдрах хугацаандаа буюу 2018 онд банкны зээлээр 33,600,000 төгрөгөөр 2 өрөө орон сууц худалдаж авсан, байрны гэрчилгээ миний нэр дээр байдаг. Сард 385,000 төгрөгийг зээлэнд төлдөг, одоо зээлийн үлдэгдэл 29,000,000 төгрөг үлдсэн. Миний бие хувиараа бизнес эрхэлдэг, сүүлийн 2 жил байрны зээлийг миний бие төлсөн. Цаашид ч миний бие өөрөө төлөөд явах боломжтой. Иймд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сум 16-р баг 1-р хороолол, ... тоот 2 өрөө орон сууцнаас гэр бүлийн гишүүдэд оногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргаж байна. Ингэхдээ байраа өөртөө болон охиндоо үлдээж, нөхөр Ж.Ц-оос оногдох хэсэг болох 3-ны 1 хэсэг 11,200,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.

Миний бие 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Гэрлэлтээ цуцлуулахаар тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгсөн боловч Ц нь шүүхэд ирээгүй учир эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгсөн боловч Ц нь шүүхэд ирээгүй учир эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Мөн Ц-ын намайг зодож, биед маань халдсан зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт өргөдөл өгсөн болно.

Иймд бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийхгүйгээр шүүхийн журмаар шийдвэрлэж, бидний гэрлэлтийг цуцалж, охин Ц.А-ийг миний асрамжинд үлдээж, Ц-оос тэтгэлэг болон гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Ж.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний бие нь гэрлэлтээ цуцлуулахаас татгалзаж байна. Бидний дундаас төрсөн 8 настай охин байгаа. Би охиноо өнчрүүлэхийг хүсэхгүй байна. Өөрийн зүгээс гаргасан алдаандаа гэмшиж, эхнэрээсээ уучлалт гуйж байна. Охиноо элэг бүтэн хамт өсгөхийг хүсэж байна. М.Г-тай утсаар ярих гэхээр намайг болоколсон болохоор ярьж чадаагүй. Гэрлэлтээ цуцлуулах бодолгүй байна. Хүүхдээ, эд хөрөнгөө өгмөөргүй байна.” гэжээ.

 

Ø¿¿õ õóðàëäààíààð õýëýëöýãäñýí áîëîí õýðýãò àâàãäñàí íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëààä,

¯ÍÄÝÑËÝÕ íü:

Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Ж.Ц-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс өөрт болон охин Ц.А-т ноогдох хувийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах байдал тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.Г,  хариуцагч Ж.Ц нар 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлэн гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдон хамтран амьдарч байсан гэр бүлийн гишүүд байна.

Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлуулах болсон үндэслэлийг нэхэмжлэгч М.Г ... Ж.Ц нь Өмнөговьд ажилд байх хугацаандаа Ж.М гэх эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, үүгээр ч зогсохгүй 2-3 сарын хугацаатай Өмнөговьдоо хамтран амьдарсан байсан, ... архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болж, цаашлаад надад гар хүрч эхэлсэн гэж, хариуцагч Ж.Ц ... Бидний дундаас төрсөн 8 настай охин байгаа. Би охиноо өнчрүүлэхийг хүсэхгүй байна. Өөрийн зүгээс гаргасан алдаандаа гэмшиж, эхнэрээсээ уучлалт гуйж байна. Охиноо элэг бүтэн хамт өсгөхийг хүсэж байна .... гэж тодорхойлжээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3-т заасан гэрлэгчид гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрх, бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх адил үүрэгтэй байна.

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах байдал тогтоогдож байна.

Гэрлэгчид хэн аль нь гэр бүлийн маргаанаас болж сэтгэл санааны дарамттай байдалд байгаа гэр бүлийн хамтын амьдралыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй байдлыг бий болгосон, хариуцагч Ж.Ц нь М.Г-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай өргөдлийг тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэн ... нэхэмжлэгч: би уулзалтын ажиллагаанд оролцохгүй, эвлэрэхгүй .. гэснээр амжилтгүй дуусгавар болсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасан гэрлэлтийг цуцлахад  хориглох үндэслэл тогтоогдоогүй.

Иймд шүүх нэхэмжлэгч М.Г, хариуцагч Ж.Ц нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

 

Зохигчдын хамтран амьдрах хугацаанд 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин Ц.А төрсөн.

Ãýð á¿ëèéí òóõàé õóóëèéí 21 ä¿ãýýð ç¿éëèéí 21.1-ä “Õ¿¿õýä òºðñíººð ýöýã, ýõ, õ¿¿õäèéí õîîðîíä ýðõ, ¿¿ðýã ¿¿ñíý”, ìºí õóóëèéí 38 äóãààð ç¿éëèéí 38.1-ä “Ýöýã, ýõ íü íàñàíä õ¿ðýýã¿é áîëîí íàñàíä õ¿ðñýí áîëîâ÷ õºäºëìºðèéí ÷àäâàðã¿é õ¿¿õäýý òýæýýí òýòãýõ ¿¿ðýãòýé” ãýæ çаасан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ тэжээн тэтгэх талаар тохиролцоогүй тул хүүхдийн насны байдал, ээнэгшин дассан орчинг өөрчлөх шаардлагагүй, гэрлэгчдийг тусдаа амьдрах хугацаанд охин Ц.А нь эх М.Г-тай хамт амьдарч байсныг харгалзан үзэж 2012 оны    12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ц.А-ийг эх М.Г-ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд туслах зэрэгт эцэг, эх нь тусдаа амьдарч байгаа үед ч тэдгээрийн үүрэг хэвээр үргэлжлэх учиртай, хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэг”- тэй болно.

Шүүхээс охин Ц.А-ийг эх М.Г-ийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа нь хүүхэд эцэг, эхийн оршин суугаа газрын харьяаллаар боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Ж.Ц, эх М.Г нар тусдаа амьдарч байгаа явдал нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, хэн аль нь хүүхдийн өмнө хүлээх үүрэг, эдлэх эрхээ хэрэгжүүлэхэд нэг нь нөгөөдөө хориглох үндэслэл байхгүй болохыг дурдаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар ...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар ...хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж хуульчилснаар насанд хүрээгүй охин Ц.А-т эцэг Ж.Ц-оос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Харин Гэр бүлийн тухай хуульд заасан хүүхдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах үүргээ хэн аль нь биелүүлээгүй тохиолдолд шаардах эрх нээлттэй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэлт цуцлах үед хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан харилцаж болно.”  гэснээр талууд гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар тохиролцоогүй, эд хөрөнгийн зээлийн гэрээний дүн болох 33,600,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн үнэ болох талаар болон хариуцагч Ж.Ц тухайн орон сууцандаа үлдэнэ гэсэнтэй маргаагүй болно.

Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол 17 дугаар байр ... тоот 28,0 м.кв хоёр орон сууцны хууль ёсны өмчлөгч М.Г, Ж.Ц нар болох нь улсын бүртгэлийн 2003002857 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хэргийн 10 дугаар хуудас /

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар дээрх орон сууц гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байна.

Мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад  ногдох хэсгийн талаар маргаж байгаа”., мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна.” гэснээр дараах байдлаар хуваарилав.

Талууд эд хөрөнгийн зээлийн гэрээний дүн болох 33,600,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн үнэ болох талаар болон хариуцагч Ж.Ц тухайн орон сууцандаа үлдэнэ гэсэнтэй маргаагүй, шүүхээс 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ц.Аийг эх М.Ггийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул хариуцагч Ж.Ц-оос 22,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Г-д олгов.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д  шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэснээр нэхэмжлэгч  М.Г Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 480,550 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ц-оос гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлөгдөх дүнгээс тэмдэгтийн хураамж 34,416 төгрөг, дундын эд хөрөнгөө ногдох хэсгийг гаргуулах шаардлагад 269,950 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 35,784 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Г-д олгох нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар ... овогт М.Г /РД:.../, ... овогт Ж.Ц /РД:.../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин Ц.А-ийг эх М.Г-д асрамжид үлдээсүгэй.

 

  1. Ãýð á¿ëèéí òóõàé õóóëèéí 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-ò çààñíàар 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин Ц.А-ийг 11-16 íàñ /ñóðàëöàæ áàéãàà áîë/ 18 íàñ, íàñàíä õ¿ðñýí áîëîâ÷ õºäºëìºðèéí ÷àäâàðã¿é õ¿¿õäýä òýòãýëýã àâàã÷ õ¿¿õäèéí îðøèí ñóóãàà ãàçðûí á¿ñ íóòàãò òîãòîîãäñîí àìüæèðãààíû äîîä ò¿âøèíãèéí хэмжээгээр эцэг Ж.Ц-оос òýòãýëýã ñàð áîëãîí ãàðãóóëàí тэжээн тэтгүүлсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2,131.2-т зааснаар хариуцагч Ж.Ц-оос 22 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Г-д олгосугай.   

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар М.Г-ийн Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 2021 оны 01 дүгээр сарын    05-ны өдөр 480,550 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ц-оос гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлөгдөх дүнгээс тэмдэгтийн хураамж 34,416 төгрөг, дундын эд хөрөнгөө ногдох хэсгийг гаргуулах шаардлагад 269,950 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 35,784 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Г-д олгосугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.

 

  1. Èðãýíèé õýðýã шүүхэд õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 119 ä¿ãýýð ç¿éëèéí 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т çààñíààð ýíýхүү øèéäâýð òàíèëöóóëàí ñîíñãîìîãö õ¿÷èíòýé áîëîõ áºãººä çîõèã÷, òýäãýýðèéí òºëººëºã÷ áóþó ºì㺺ëºã÷ øèéäâýðèéã ýñ çºâøººðâºë ãàðäàí àâñíààñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ ýðõòýé, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ