Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0493/З |
Дугаар | 128/ШШ2022/0544 |
Огноо | 2022-07-04 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2022/0544
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Прокурор: Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.С*********,
Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч М.У*********,
Гуравдагч этгээд: Улсын ********* төв эмнэлэг,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т*********,
Гуравдагч этгээд: Зөрчлийн хэргийн оролцогч С.Н*********-ийн хууль ёсны төлөөлөгч У*********-ийн П*********,
Прокурорын дүгнэлтийн шаардлага: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У*********-ын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б.Т*********-г шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: прокурор Г.С*********, хариуцагч М.У*********, гуравдагч этгээд Улсын ********* төв эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,********* гуравдагч этгээд зөрчлийн хэргийн оролцогч С.Н*********-ийн хууль ёсны төлөөлөгч У.П*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.С*********-с Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч М.У*********-т холбогдуулан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У*********-ын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б.Т*********-г шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай дүгнэлт гаргасан байна.
2. Иргэн С.Н-*********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П*********-с Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт “Улсын .********* төв эмнэлэгт 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-ний өдөр шилжих шөнө 6 дугаар давхрын цонхоор сувилагч Э********* унаж нас барсан үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгээгүй, нуун дарагдуулсан” гэх гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/60 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу тус газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У********* Улсын 1 дүгээр төв эмнэлэгт төлөвлөгөөт бус шалгалтыг хийжээ.
Улмаар 2022 оны 05 дугаар сарын 05-ны шалгалтын явцад Улсын 1 дүгээр төв эмнэлэг нь Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлил үйлдсэн гэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан мөн оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улсын .... төв эмнэлэг судлан бүртгээгүй, нуун дарагдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.8-д заасныг зөрчсөн нь нотлох бичиг, баримтаар нотлогдож, ажил хариуцсан албан тушаалтан, удирдлагууд сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа нь тогтоогдсон гэж Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тэмдэглэл үйлдэн, зөрчил гаргасан этгээд нь төрийн албан хаагч гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4-д заасны дагуу Улсын 1 дүгээр төв эмнэлэгийн хуульч Б.Т*********-г шийтгэлээс чөлөөлж, “Шийтгэлээс чөлөөлөх хуудас”-ыг үйлдсэн байна.
3. Дээрх хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн зөрчлийн 05-092/042 дугаар хэргийг Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.С********* татаж хянаад прокурорын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаар дүгнэлтийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлжээ.
4. Прокурор Улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б.Т-г шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ:
“Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын ходолморийн хяналтын улсын ахлах байцаагч М.У********* "2021 оны 04 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө тус эмнэлгийн 6 дугаар давхрын цонхоор сувилагч Д.Э********* унаж нас барсан" гэх үйлдвэрлэлийн ослыг Улсын ..... төв эмнэлэг нь судлан бүртгэж, акт гаргаагүй гэх зөрчлийн гомдолд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулахад ажил олгогч Улсын ..... төв эмнэлэг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн болох нь хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ. Мөн түүнчлэн Хөдөлмөрийн аюулгуй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлд 4.1 дэх хэсэгт заасан хуулийн үйлчлэх хүрээ болон Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1. 4.1.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар үйлдвэрлэлийн ослыг бүртгэх, акт тогтоох харилцаа нь "ажил олгогч" Улсын .... төв эмнэлэг, ажилтан Д.Э********* нарын хооронд үүсэх эрх зүйн харилцаанд хамаарахаар байна.
Материалд авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд. Улсын ********* төв эмнэлгийн үйлдвэрлэлийн ослын акт гаргаагүй эс үйлдэхүй нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн хэдий ч үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан үйлдэл тогтоогдоогүй, зөрчлийн шинжгүй байхад эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “зөрчлийн шинжтэй” гэж дүгнээд хууль ёсны төлөөлөгч /хуулийн зөвлөх/ Б.Т*********-г мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийтгэлээс чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч М.У*********-ын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчилд хууль ёсны төлөөлөгч /хуулийн зөвлөх/ Б.Т*********-г "Шийтгэлээс чөлөөлсөн” шийдвэрийг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 11 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.
5. Прокурор Г.С********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг шалгаад хялбаршуулсан журмаар шийтгэлээс чөлөөлнө гэх үндэслэл огт байхгүй. Зөрчлийн хэрэг материалыг хялбаршуулсан тэмдэглэл үйлдээд шийтгэлээс чөлөөлнө. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийтгэлээс чөлөөлөх асуудал нь зөрчлийн хэрэг нээж, үүний дараагаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдсаны дараа шийтгэлээс чөлөөлөх эсэх асуудал тавигдана.
Процесс зөрчигдсөн эсэх асуудалд үйлдвэрлэлийн асуудлыг нуун дарагдуулсан үйл баримтын тухайд ажил олгогч ажилтан хоёрын хоорондох харилцаа яригдах ёстой. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь ажил олгогчийг холбогдогчоор тогтоосон нь ажилтан нь холбогдогч, захирал төлөөлж байгаа эсэх нь тодорхойгүй. Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хууль ёсны төлөөлөгч буюу хүн төлөөлөх эсэх асуудал нь насанд хүрсэн буюу эрх зүйн чадамжгүй хүмүүсийн тухайд яригдах асуудал. Ажил олгогчийг хүн гэж үзсэн бол холбогдогч нь өөрөө оролцох ёстой байдаг. Прокурорын зүгээс ажил олгогч буюу төрийн байгууллага гэж үзэж байгаа. Төрийн байгууллагыг шийтгэлээс чөлөөлнө гэдэг нэг агуулга, нэг үсэг ч хуульд байхгүй. Тэгэхээр процессын хувьд 6 том зөрчил гаргасан. Шийтгэлийн хуудас гаргахдаа процессын алдаа гаргасан. Огт хуульд байхгүй акт гаргасан үйлдэл байгаа мөн аль ч талаар харсан маргаан бүхий акт нь хүчингүй болох ёстой тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн гаргасан акт нь хууль бус гэж үзэж байна.” гэв.
6. Хариуцагч татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
“Улсын ********* төв эмнэлгийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Х********* нь Зөрчил шалгах ажиллагаанд өөрт хамаарах асуудлаар 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/595 дугаартай итгэмжлэл олгох тухай тушаалаар Б.Т*********-г томилсон.
Улсын ... төв эмнэлгийн хуулийн зөвлөх Б.Т********* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасны дагуу тухайн гомдолтой холбоотой асуудлаар ажил олгогчийг төлөөлж зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд оролцсон. Гомдолд дурдагдсан асуудлаар зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулахад Улсын ********* төв эмнэлгийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Х********* нь 2021 оны 04 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 6 дугаар давхрын цонхоор сувилагч Э********* унаж нас барсан ослыг судлан бүртгээгүй, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоогоогүй нуун дарагдуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.8-д заасан үүргээ биелүүлээгүй, нуун дарагдуулсан үйлдэл нь Б.Т*********-ийн тайлбар, мэдүүлэг, байгууллагын холбогдох бичиг баримтуудаар нотлогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь тогтоогдсон болно.
Улсын ********* төв эмнэлгийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Х********* нь ажил олгогч мөн бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.8 дахь хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах албан тушаалтан мөн.
Улсын *********төв эмнэлгийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Х********* төрийн албан хаагч, ажил олгогчийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгтэй нийцэж байсан тул шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болсон гэж үзэж байна.
Иймд Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С*********-ийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
7. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эсэх шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргана. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн холбогдох хүмүүстэй уулзахад гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа гэдэг тайлбар өгсөн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Төрийн албан хаагчийн удирдах албан тушаалтан нь ажлын байранд заасан чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтын хүрээнд төрийн албан хаагчийг энэ шийтгэлээс чөлөөлсөн үйлдэл хуульд нийцсэн гэж бодож байна.” гэв.
8. Гуравдагч этгээд Улсын ********* төв эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т********* татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
“Ажил олгогчийн зүгээс үйлдвэрлэлийн ослын акт гаргаагүй ч тухайн үед яаралтай Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгдэж, тус цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас тус хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хаасан.
Иймд Улсын ********* төв эмнэлгийн зүгээс тус хэргийг нуун дарагдуулсан зүйл байхгүй.” гэжээ.
9. Гуравдагч этгээд Зөрчлийн хэргийн оролцогч С.Н*********-ийн хууль ёсны төлөөлөгч У*********-ийн П********* татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
“1/ Улсын төв ********* эмнэлгийн хууль ёсны төлөөлөгч Б.Т*********-г шийтгэлээс чөлөөлсөн нь зөрчил үйлдээгүй гэсэн үг биш бөгөөд сахилгын шийтгэл оногдуулсан нь давхар шийтгэл оногдуулахгүй гэсэн үндэслэлийн тухайд,
Мэргэжлийн хяналтын байцаагчийн шийтгэлээс чөлөөлөх тухайд акт нь хууль зүйн үндэслэлтэй юм. Учир нь зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу төрийн албан хаагчийг зөрчлийн шийтгэлээс чөлөөлөх үндэслэлд хамаарах нь зөв юм.
2/ Үйлдвэрлэлийн ослоо нуун дарагдуулсан нь үйл баримтаар тогтоогдсон тухайд,
05-092/042 дугаартай хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгт авагдсан дараах үйл баримт нь үйлдвэрлэлийн ослоо нуун дарагдуулсан эсэхийг нотлох юм. Үүнд:
1. Төлөвлөгөөт бус шалгалт хийх удирдамж
2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хохирогчийн гаргасан гомдол
3. 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн холбогдогчоос авсан мэдүүлэг
4. 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн гэрч А.О*********-с авсан мэдүүлэг
5. Эрх бүхий албан тушаалтны даалгавар
6. 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэлээс чөлөөлөх тухай хуудас
7. Улсын ********* төв эмнэлгийн "Короновируст халдварын батлагдсан тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийн бүрэлдэхүүн батлах тухай" 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/86 дугаар тушаал
8. Амь хохирогч Д.Э*********-ийн хөдөлмөрийн гэрээ
9. Ажилд авах тухай тушаал
10. Үйлдвэрлэлийн осол хурц хорлогыг судлан бүртгэх дүрэм /1-р эмнэлгийн/
11. Хариу хүргүүлэх тухай 2021 оны 09 дүгээр сарын 28 болон 10 дугаар сарын 28-ны албан бичиг
3/ Нуун дарагдуулсан үйлдэл, эс үйлдэл мөн болох тухайд,
Үйлдвэрлэлийн осол мөн гэж үзэх үндэслэлтэй байсан учир тус ослоо бүртгээд судлаад хохирогчийн нөхөн төлбөрийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олгож өгнө үү гэж удаа дараа хандсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэж ажлын байран дээр нас барсан тохиолдолд заавал үйлдвэрлэлийн ослоо судлан бүртгэх үүргээ биелүүлэхийг шаардсан ч удаа дараа эс үйлдэл үзүүлж өнөөдрийг хүрсэн.
4/ Хууль хэрэглээний тухайд улсын байцаагчийн дүгнэлт зөв болох тухайд, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т төлөвлөгөөт бус шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр түүнчлэн осол, аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан үндэслэлээр хийнэ гэж заасны дагуу хийсэн.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11, 28.1.15, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.5, 29.8-д заасны дагуу ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, судлан бүртгэх үүргээ биелүүлээгүй, эс үйлдэл гарган, нуун дарагдуулахыг хориглоно гэсэн хэсгийг зөрчсөн.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 1.6, 2.1-д заасны дагуу үйлдвэрлэлийн ослыг тогтоосон журмын дагуу судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд орон тооны комисс байгуулан ажиллах үүрэгтэй байсан. Энэ үүргээ зөрчиж, мөн эс үйлдэл үзүүлж буй баримтууд нь зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлөө нуун дарагдуулсан гэх үндэслэлд хамаарна. Учир нь хэрэгт авагдсан баримт болох гэрчийн мэдүүлэг, шалгалт нээсний дараах гаргаж өгсөн баримт /үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх дүрэм/ мөн дээрх хуулийн зохицуулалт зэргээр тогтоогдсон.
5/ Прокурорын дүгнэлт хэрхэн үгүйсгэж байгаа, ямар алдаа байгаа талаар тодорхойгүй байгаа тухайд,
Зөрчлийн хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа нь тодорхойгүй. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль болон хэм хэмжээний акт зөрчсөн үйлдэл, эс үйлдэл байгаад байхад тогтоогдохгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.
Түүнчлэн хэрэгт авагдсан холбогдогч, гэрчийн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны даалгавар, хурц хордлого судлан бүртгэх дүрэм, албан хариу зэргийг хэрхэн үнэлж болохгүй өөрөөр хэлбэл зөрчлийн үйлдэл, эс үйлдэл гаргасан гэдгийг эдгээр баримтуудаар тогтоох боломжгүй зэргийг дурдаагүй байна.
6/ Тус асуудлаас үүдэж хохирогч Хөдөлмөрийн тухай хуульд заасан хохирлоо авч чадаагүй байгаа тухайд,
Тус асуудлаас үүдэлтэй ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нөхөн төлбөрийг өнөөдрийг хүртэл олгоогүй бөгөөд энэ нь хууль, хэм хэмжээний акт зөрчсөн ч санкци байхгүй гэж ойлгогдон ажил олгогч эс үйлдэл үзүүлсээр байна.
Гэтэл бодит нөхцөл байдалд Зөрчлийн тухай хууль зөрчсөн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн нь үйл баримт болон хууль хэрэглээний хувьд нотлогдож байгаа юм.
Иймд 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаартай Нийслэлийн Прокурорын газрын прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
10. Гуравдагч этгээд Зөрчлийн хэргийн оролцогч С.Н*********-ийн хууль ёсны төлөөлөгч У.П********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргаж байгаа нь энэ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасан үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулахыг хориглоно гэж заасныг зөрчвөл яг яах вэ? Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийг 10.15.2-т заасныг зөрчсөн бол зөрчилд тооцогдоно гэдэг байр суурьтай байна. Прокурорын тайлбараас харахад эрх зүйн харилцаа болон зөрчлийн эрх зүйн харилцаа тусдаа зүйл мэтээр ярьж байна. Гэтэл эрх бүхий албан тушаалтан акт гаргахгүй байсаар байдаг. Үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан үйлдлийг шууд утгаараа ил нуун дарагдуулахыг ойлгохгүй. Үйлдвэрлэлийн ослыг бичгээр мэдэгдэхгүй нуун дарагдуулсан эс үйлдэхүй байна гэж харж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн дүгнэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн материалаас үзвэл эрх бүхий албан тушаалтны 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05-092/042 дугаар тогтоолоор оролцогч Улсын ********* төв эмнэлгийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Т*********-г тогтоосон атлаа зөрчил гарсан этгээд нь төрийн албан хаагч гэж дүгнэн оролцогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т*********-г шийтгэлээс чөлөөлөх шийдвэр нь гаргасан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1.”Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.” 3.5 дугаар зүйлийн 1.”Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно:”, 1.2.”хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг.” гэж заасантай нийцээгүй байна.
Хуулийн дээрх заалтаас үзвэл зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй, зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон тохиолдолд хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан аль үндэслэлд хамааруулан тус зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.
Гэтэл хуулийн дээрх заалтуудаас үзвэл Улсын ********* төв эмнэлэг нь үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан нь тогтоогдоогүй буюу холбогдогчийн ямар үйлдэл, эс үйлдэхүйг үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан гэж үзсэн болох нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байхад зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа хүнийг шийтгэлээс чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь хуульд нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь ажил олгогч буюу Улсын ... төв эмнэлэг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан үйлдвэрлэлийн ослын актыг гаргаагүй нь нуун дарагдуулсан гэдэгт хамаарах эсэх, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх үүргээ биелүүлээгүй нь хууль бус эсэх, энэ нь ямар үндэслэлээр нуун дарагдуулсэн гэдэгт хамаарч эсэх зэрэг асуудлыг дүгнэж шийдвэрлэх шаардлагатай байжээ.
Дээрх үндэслэлүүдээр прокурорын гомдлын шаардлагыг хангаж, шийтгэлээс чөлөөлөх тухай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН