Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2017/0045/Э
    Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
    
            Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,
            Улсын яллагч: Ц.Цэен-Ойдов,  
            Хохирогчийн итгэмжилсэн төлөөлөгч: Ц.Бүрэнжаргал  
           Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Нарангэрэл,
           Шүүгдэгч: Б.Төмөрпүрэв нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар яллагдагчаар татах тотоол үйлдэж ирүүлсэн Б.Мөнхтөмөрт холбогдох 201723000037 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1982 оны 08 дугаар 13-ний өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэрлэн сум 01 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Капитал банкны салбарт галч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Хэрлэн сумын 01 дүгээр баг банкны байр Л68-02 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн сум дундын 01 дүгээр шүүхийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 03 жил 08 сарын хорих ялаар шийтгүүлж байсан. Тугчин овогт Баатархуягийн Төмөрпүрэв /РД:СЮ82081374/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/: Иргэн Д.Хэрлэнцэцэг нь 2017 оны 02 дугаар сарын 11-ны өдөр Хаан банкны виза картаа гээгдүүлсэнийг Б.Төмөрпүрэв нь олж авч дансанд байсан 738.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Б.Төмөрпүрэв нь 2017 оны 02 дугаар сарын 11-ны өдөр Д.Хэрлэнцэцэгийн гээгдүүлсэн виза картыг ашиглан түүний данснаас 738.000 төгрөгийг завшсан болох нь:

Хохирогч Д.Хэрлэнцэцэгийн мэдүүлэг: Би 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 17:00 цагийн үед Б.Төмөрпүрэвтэй Хурх захын хойд талд таг найз Бат-Эрдэнийг дуудаж бид 3 Хэрлэн сум 2 дугаар баг Булгийн 2-13 тс байрлах манай гэрт очсон. Тэгээд хотоос авч ирсэн байсан 1 шил Улаанбаатар нэртэй 0.5 л хэмжээтэй архи, 1 шил хятад улсад үйлдвэрлэгдсэн Арогота нэртэй архи хувааж ууцгасн. Тэндээсээ дэлгүүр орж 2 шил 0.5 л Улаанбаатар нэртэй архи худалдаж аваад Хэрлэн сум 01 дүгээр баг Банкны байранд байрлах Төмөрпүрэвийнд ирсэн. Тэр үед 20:00 цаг өнгөрч байсан байх. Төмөрпүрэвийнд эхнэр Энхцэцэг, хүү нь мөн Төмөрпүрэвтэй хамт ажилладаг Зоригоо гэдэг залуу Бат-Эрдэнэ бид нар байсан. Тэгээд би архи их уусан байсан болохоор унтчиасан. Шөнө 03:00 цагийн үед сэрээд Бат-Эрдэнийг сэрээгээд гэртээ харьсан. 2017 оны 02 дугаар сарын 11-ний өглөө 11:00 цагийн үед Хаан банкны 5935312014 тоот данснаас 738.000 төгрөгний шилжүүлэг хийгдсэн тус дансны карт алга болсон болохыг мэдсэн... гэсэн мэдүүлэг. /хх-3-7 хуудас/

Гэрч Цэдэннямын Бүрэнжаргалын мэдүүлэг: Би 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үдээс хойш яг хэдэн цаг гэдгийн нь мэдэхгүй байна гэртээ байж байтал гаднаас эхнэр Хэрлэнцэцэг, найз Бат-Эрдэнэ, мөн Баатараа гэх залуугийн хамт орж ирсэн. Тэр Баатараа гэдэг залуу нь Төмөрпүрэв гэдэг юм байна лээ. Манайд бид нар нэг шил Улаанбаатар 0.5 л хэмжээтэй архи мөн Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн Арогота нэртэй архи уусан. Би тэгээд унтаад өгсөн. /хх-11-14 хуудас/

Гэрч Жамсранжавын Бат-эрдэнэнийн мэдүүлэг: Би 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр орой 16:00 цагийн үед Хэрлэн сум 02 дугаар багт байдаг танил Хэрлэнцэцэг эгчийнд очиж 1 шил Улаанбатаар нэртэй архи, 1 шил Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн Арогота нэртэй архи зүс таних Төмөрпүрэв, Хэрлэнцэцэг нарын хамт хувааж уусан. Тэндээсээ Хэрлэн сум 01 дүгээр багт байдаг танил Төмөрпүрэвийнд очсон. Тэднийд очихдоо дэлгүүр 2 шил Улаанбаатар нэртэй 0.75 л хэмжээтэй архи худалдан авч очсон юм. Авч очсон 2 шил архиа Төмөрпүрэв түүний эхнэр гэх нэг эмэгтэй, Хэрлэнцэцэг эгчтэй хувааж уусан. Тэгээд Хэрлэнцэцэг эгч бид 2 их архи уусан байсан учир унтаад өгсөн байсан ба шөнө 02:00 цагийн үед сэрээд Хэрлэнцэцэг эгч утасаа асаагаад миний данснаас гүйлгээ хийгдэж 738.000 мянган төгрөг алдагдсаг байна. Мөн хаан банкны виза карт байхгүй байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг. /хх-9-10 хуудас/

Б.Төмөрпүрэвийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: Би 2017 оны 02 дугаар сарын 10-ны 11:00 цагийн үед танил Хэрлэнцэцэг гэх эмэгтэй нь эгч нь Улаанбаатар хотоос ирээд байна. Миний дүү хэр завтай байна уулзахуу гэж миний 80979198 утас руу 99567770 утаснаас ярьсан. Тэгээд 12:00 цагийн үед миний ажил дээр уулзсан юм. Уулзаад Хэрлэнцэцэг эгч орой 17:00 цагийн үед эргээд уулзацгаая эгч нь залгана гэж хэлсэн. Орой 17:00 цаг өнгөрч байхад Хэрлэнцэцэг эгч манай ажил дээр ирээд нэг газар орж нэг шил архи ууцгаая гэж хэлээд Хэрлэн сум 3 дугаар багт байдаг Хаан нэртэй зочид буудлын 2 давхарт нь Улаанбаатар нэртэй 0.75л хэмжээтэй архи хувааж уусан. Тэндээсээ бид 2 Баагий гэх дүүг нь дуудаад манай гэрт ирэхэд эхнэр Энхцэцэг, охин Ундармаа нар гэртээ байсан. Бид нар манайд ирэхдээ дэлгүүрээс 1 шил Улаанбаатар нэртэй 0.75л хэмжээтэй архи, Сэнгүр нэртэй 2,5л хэ хуванцар савтай пиво худалдан авч ирсэн. Манайд авч ирсэн архи, пивоо ууж дуусаад унтацгаасан. Маргааш өглөө нь би ажлын ээлжтэй байсан тул 07:00 цаг өнгөрч байхад сэрээд ажлын хувцасаа өмсөх гэтэл Хэрлэнцэцэг эгчийн Хаан банкны виза карт нь газар хэвтэж байсан. Хэрлэнцэцэг эгч, Баагий гэх залуу 2 өглөө сэрэхэд явчихсан байсан. Би Хэрлэнцэцэг эгчийн виза картыг нь газраас аваад эхнэр Энхцэцэгт Хэрлэн эгч Хаан банкны виза картаа үлдээчихсэн байна цааш нь хадгалчих утас руу нь залгаад хэлээрэй гэж хэлээд ажилдаа явсан. Тэгээд ажил дээр очоод байж байтал 10:00 цагийн үед эхнэр Энхцэцэг залгаад бид хоёрт өнгөрсөн 12 сард хүүтэй мөнгө зээлдүүлсэн эгч мөнгөө нэхээд гэрт ирчихсэн байна хүрээд ир гэхээр нь би гэртээ очсон. Гэртээ очсоны дараа Хэрлэнцэцэг эгчийн утас руу нь залгаад таны Хаан банкны виза картнаас мөнгө авчих уу? гэж асуух гэтэл утас нь холбогдохгүй байсан. Өмнөх орой нь Хэрлэнцэцэг эгч манай гэрт байхдаа миний дүу нар мөнгө хэрэгтэй бол эгчээсээ мөнгө зээлдээрэй гэж хэлж байсан юм тэгээд л залгасан. Миний эхнэр Энхцэцэг нь багадаа авто осолд орж байсан ба тэгээд 2016 оны 08 дугаар сард Улаанбаатар хотод тархины хагалгаанд орох шаардлага гарсан тул хүүтэй мөнгө зээлдэг хүнээс бэлэн 600.000 төгрөг зээлсэн байсан юм Хэрлэнцэцэг эгчийн утас холбогдохгүй байсан болохоор Хэрлэнцэцэг эгчийн Хаан банкны виза картыг авч гараад  Хэрлэн сум 3 дугаар багт байрлах Давхар дэлгүүрийн хажуу талын бэлэн мөнгөний машинаас эхлээд 300,000 /гурван зуун мянган/ төгрөг дахин 300,000 /гурван зуун мянга/ төгрөг нийт бэлэн 600,000 мянган төгрөг авч Эвт худалдааны төвд ажилладаг хүүтэй мөнгө зээлдэг эгчид бэлэнээр нь хамт явж байгаад авч өгсөн. Тэгээд Хангарьд төвд байдаг төрийн банкнаас 60000 мянган төгрөг бэлнээр авч Хурх захаас мах, гурил худалдаж авсан. Мөн Сэцэн хааны зоог нэртэй зоогийн газар ажлынхаа газрын Ганзориг, эхнэр Энхцэцэг, хуурай эгч Байгаль нарын хамт хоол идээд Гурван баавгайт нэртэй 2,5 л хэмжээтэй ногоон өнгийн хуванцар савтай пиво 4 ширхэгийг худалдаж аваад тооцоо хийхэд 78000 төгрег болсон байсан. Тэндээсээ Ганзоригийнд очиж авсан пивонуудаа ууж дуусаад ирж амарсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 15:00 цагнй; Хэрлэнцэцэг эгч манайд ирээд цагдаад мэдэгдсэн талаар хэлсэн гэсэн мэдүүлэг. /хх-15-19 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Төмөрпүрэвийн 2017 оны 02 дугаар сарын 11-ны өдөр иргэн Д.Хэрлэнцэцэгийн гээгдүүлсэн виза картыг ашиглан түүний данснаас 738.000 төгрөгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д заасан гэмт хэрэг байна.

Энэ хэргийн улмаас хохирогч Д.Хэрлэнцэцэгт 738.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь 190.000 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн төлөөлөгчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул үлдэх 538.000 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэргийг шууд санаатай үйлдсэн ба түүнд ял шийтгэл оногдуулахдаа урьд ял шийтгэгдэж байсан боловч ялгүй болсон үедээ анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Тугчийн овогт Баатархуягын Төмөрпүрэвийг санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар шүүгдэгч Б.Төмөрпүрэвийг 01 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Төмөрпүрэвээс 548.000 төгрөгийг гаргуулж хохирогч  Д.Хэрлэнцэцэгт олгосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
 
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Төмөрпүрэвт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Д.ГАНЗОРИГ