Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.******* /цахимаар/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хаанаахан овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2307001320302 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, *******тай, эмэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, , , , Налайх дүүрэг, , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

Хаанаахан овогт *******ын ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.******* нь 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан өөрийн охин Н.гийн нас барсан талаарх бодит байдлыг нууж, нийгмийн халамжийн үйлчилгээ болох cap бүр олгодог хүүхдийн мөнгөний тэтгэмжийг 2015 оны 11 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр cap хүртэлх хугацаанд авч, улсад нийт 5,240,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өнгөрсөн 2023 онд мэдээлэл аваад шүүж үзэхэд 2015 оноос хойш хүүхдийн мөнгө орж байсан. Мэдсэн даруйдаа 2023 оны 09 дүгээр сард үйлчилгээг зогсоосон. Хүүхдийн мөнгө нь улсын бүртгэлд нас барсан гэдэг мэдээлэл оруулахгүй бол манайд нас барсан гэсэн мэдээлэл ирдэггүй учраас хүүхдийн мөнгө нь ороод явж байсан. Улсад нийт 5,320,000 төгрөгийн хохирол учирсан” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч М.******* нь 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан өөрийн охин Н.гийн нас барсан талаарх бодит байдлыг нууж, нийгмийн халамжийн үйлчилгээ болох cap бүр олгодог хүүхдийн мөнгөний тэтгэмжийг 2015 оны 11 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр cap хүртэлх хугацаанд авч, улсад нийт 5,240,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • “Төрийн банк”-ны 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 27-7/09 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 92 дахь тал),

 

  • Хохирогч А.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н. гэж хүүхэд , , од бүртгэлтэй байсан ба энэ хүүхэдтэй хамаарал бүхий хүмүүс Налайх дүүрэгт бүртгэлтэй харагдаж байсан, уг хүүхэд ганцаараа буюу дээрх хаягт бүртгэлтэй харагдаж байсан. Н. гэж хүүхэд 2015 оны 09 дүгээр сард нас барсан бол нас барсан cap болон дараагийн сарын мөнгийг Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу мөнгөн тэтгэмжийг олгоод зогсоох ёстой байдаг бөгөөд 2015 оны 11 дүгээр сараас мөнгөн тэтгэмж олгогдохгүй зогсох ёстой байсан. Уг хүүхдийн мөнгө Төрийн банкны тоот данс руу ордог байсан. Манайхаас хамгийн сүүлд энэ оны 09 дүгээр сард олгоод зогсоосон байгаа. Дээрх хүүхдэд 2015 оны 11 дүгээр сараас хойш энэ оны 09 cap хүртэлх хугацаанд нийт 5,240,000 төгрөг олгогдсон байгаа, энэ мөнгийг хууль бусаар авсан бол төрийн сангийн дансанд буцааж тушаах ёстой байдаг. Хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж сард 100,000 төгрөг, энэ хүний хувьд ихэр хүүхэд байгаа учраас ихэр хүүхдийн тэтгэмж гэж байдаг. Энэ нь хүүхдийн тооноос хамаарч 2 ихэр бол 2 сая, 3 ихэр бол 3 сая төгрөг нэг удаа олгодог. Энэ тэтгэмжийг манайхаас аваагүй харагдаж байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 32-33 дахь тал),

 

  • Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 611 дугаартай албан бичиг, хавсралт буюу хүүхдийн мөнгөн тэтгэмж авсан хугацааны жагсаалт (1 дүгээр хавтаст хэргийн 114-117 дахь тал),

 

  • Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний ээж М.******* нь 10 хүүхэд төрүүлсэн бөгөөд би дээрээсээ 3 дахь хүүхэд, миний доор 7 хүүхэд төрүүлсэн. Хамгийн том ах А.ын эцгийг мэдэхгүй, У. эгчийн эцгийг гэдэг. Б., Б. бид 3 бол миний эцэг хүүхдүүд юм. 2015 онд төрсөн Н., Н., Н. нар нь Б. гэх хүний хүүхдүүд. О., О. нар нь Г. гэх хүний хүүхдүүд байгаа юм. Миний ээж М.******* нь 5 хүнтэй хамтран амьдарч, 10 хүүхэд төрүүлсэн. Би 2015-2016 оны хооронд тодорхой шалтгааны улмаас асрамжийн төвд амьдарсан. Тухайн үед ээж маань Б. гэх хүнтэй амьдарч байсан бөгөөд ЭХЭМҮТ-д амаржиж 3 ихэр хүүхэдтэй болсон. Тэр үед би очиж ээжийгээ эргэсэн юм. Тэгэхэд надад миний дүү болох Н.г харуулж байсан, нөгөө 2 ихэр хүүхдүүд нь яасан санахгүй байна, ямар ч байсан нас барсан гэж хэлсэн шиг санагдаж байна. Жоохон байсан болохоор ямар нэгэн ойлголтгүй байсан тул мэдэх юм алга. Одоо бол Н. дүү маань эмээ У.тай хамт тоотод түр оршин суудаг. Миний эцэг нэгтэй дүү болох Б., Б.аа нарын хүүхдийн 100,000 төгрөгийг авч байгаад саяхнаас 2 дүү маань хадгаламж нээгээд мөнгөө өөрсдөө авах болсон. Н., Н., Н., О., О. нарын хүүхдийн мөнгийг авч байсан байх энэ талаар сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 131-132 дахь тал),

 

  • Гэрч О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ны хэсгийн ахлагч ажилтай бөгөөд миний хариуцсан хэсэгт уг айл амьдардаг, ажлынхаа шугамаар мэдэх болсон. Иргэний бүртгэлийн мэдээллээс харахад од оршин суудаг бөгөөд дээрх хаягт М.*******, Г., О., О., О., О., О. нарын бүртгэлд байгаа ч О., О., О. нар амьдардаггүй. М.******* нь дээрх хүүхдүүдийг хэл амаар доромжлоод хөөгөөд явуулчихсан юм. М.******* нь Г.тай амьдрахаас өмнө хэн хэн ч билээ хүмүүстэй хамт амьдарч байсан. Дундах нөхрөөсөө 3 ихэр хүүхэдтэй болсон, Н., Н. нарыг нарыг огт харж байгаагүй, харин Н.г хэд хэдэн удаа харж байсан. Одоо 8-9 настай охин байх ёстой. Миний мэдэхээр 2016 онд Г.ын хаягт шилжиж ирсэн тул 3 ихэр хүүхэд нь хэзээ төрсөн, төрсөн хүүхдүүдийнх нь 2 нь хэзээ нас барсан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 137-138 дахь тал),

 

  • Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би М.*******тэй хамтран амьдарч байсан. Хамгийн сүүлд 2023 оны 08 дугаар сарын сүүлээр Замын-Үүд суманд “хил гарах гэж байна, охиноо харвал хар” гэсэн. Тэгээд би өөрийн охин болох Н.г очиж харсан. 8 настай охин байгаа. Би 2014 оноос 2015 оны 02 дугаар сарын сүүл хүртэл М.*******тэй гэрлэлтээ батлуулаагүй болохоос гэр бүлийн харилцаатай хамт амьдардаг байсан. Надтай хамт амьдрахаас өмнө 4 хүүхэдтэй байсан. Одоо тэр хүүхдүүд хаана сурдаг талаар мэдэхгүй. Би М.*******тэй 1 жилийн хугацаанд хамтран амьдрахдаа 3 ихэр хүүхэдтэй болсныг мэдсэн. Бид хоёрын дундаас Н., Н., Н. гэдэг хүүхдүүд гарсан. Н. хүү маань хамгийн түрүүнд буюу 12 хоногтойдоо нас барсан. Н. удалгүй нас барсан. Хоёр хүүхэд маань дутуу төрөлтийн улмаас нас барсан гэсэн. Би 2015 оны 03 дугаар сард шоронд орсон болохоор тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Т. дүүтэйгээ би Н. хүүгээ ын аас баруун тийш уулын орой дээр оршуулсан. Охин Н.г хаана хэнтэй оршуулсан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 140-141 дэх тал),

 

  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10639 дугаартай өвчний түүх, 680, 681, 682 дугаартай нярайн түүхүүд (1 дүгээр хавтаст хэргийн 147-154 дэх тал),

 

  • “Төрийн банк”-ны 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 24/197 дугаартай албан бичиг, тоот дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 200-206 дахь тал),

 

  • Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 01/828 дугаартай “...иргэн М.*******, Н. нар нь төвлөрсөн хадгаламжинд дансгүй, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшээгүй байна” гэх албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 223 дахь тал),

 

  • Нийслэлийн Налайх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 455 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 229 дэх тал),

 

  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 9/10008 дугаартай “ын ын төрсний болон нас барсны бүртгэл бүртгэгдээгүй болно” гэх албан бичиг, хавсралт лавлагаанууд (1 дүгээр хавтаст хэргийн 232-233 дахь тал),

 

  • “ын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нас барсныг нас барсны бүртгэлд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0411-рт бүртгэв” гэх нас барсны бүртгэл (2 дугаар хавтаст хэргийн 04 дахь тал),

 

  • Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “М.******* гэх хүн нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл “жирэмсэн эхийн тэтгэмж” буюу cap бүр 40,000 төгрөг авсан. Дараагийнх нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 0-оос 3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж cap бүр 50,000 төгрөг авсан. Дараагийнх нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр авсан ба энэ тэтгэмжийг ын , нарыг төрүүлээд ихэр хүүхдийн тэтгэмж болох 2 сая төгрөг өгсөн. Дараагийнх нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Алдарт эхийн 2 дугаар одонг авсан ба энэ нь 4 хүүхэд төрүүлсэн хүнд өгдөг. Энэ тэтгэмж жилд нэг удаа 100,000 төгрөг өгдөг. М.******* нь манай санд 2017 оны байдлаар Б., Н., Н., Б., О., О. гэсэн хүүхдүүдтэй бүртгэл байсан. Нэг хүүхэд нас барсан байсан ч Апдарт эхийн 2 дугаар одон авах эрх үүссэн байсан байна. Манай сангаар Н., Н. гэх хүүхдүүдийн нэр дээр тусламж үйлчилгээ болон ихэр хүүхдийн тэтгэмж авч байгаагүй байна...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 38-39 дахь тал),

 

  • Хүүхдийн төв сувиллын хүүхдийн өвчний түүх, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 682 дугаартай өвчний түүх, 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ (2 дугаар хавтаст хэргийн 50, 65, 189 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлд заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг нь эдийн засгийн эсрэг гэмт хэрэг бөгөөд хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, халамжийн үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээ авсан идэвхтэй үйлдэл байх ба гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ.

 

            Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “нийгмийн халамж” гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа” гэж заасан бөгөөд нийгмийн халамжийн үйл ажиллагаа нь нийгмийн халамжийн тэтгэвэр, нийгмийн халамжийн тэтгэмж, нийгмийн халамжийн үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээ гэсэн дөрвөн төрөлтэй байна. Уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д “хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ийг нийгмийн халамжийн тэтгэмжийн төрөлд багтаан хуульчилсан байна.

 

            Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Иргэний нас барсныг энэ хуулийн 13.2-т заасан этгээд нас барагчийн иргэний үнэмлэх болон доор дурдсан баримт бичгийн аль тохирохыг бүрдүүлж, аймаг, нийслэлд 3, сум, дипломат төлөөлөгчийн газарт 7 хоногийн дотор бүртгүүлнэ.” гэж, мөн зүйлийн 13.2.1-т “нас барагчийн 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн, эсхүл эцэг, эх, төрөл садангийн хүний аль нэг нь нас барагчийг нас барсны бүртгэлд бүртгүүлнэ” гэж, 13.2.2-т “...эмчлүүлж, сувилуулж, ...байсан бол тухайн байгууллагын захиргааны, ...эрх бүхий албан тушаалтан нас барагчийг нас барсны бүртгэлд бүртгүүлнэ” гэж тус тус нас барсныг бүртгүүлэх этгээдийг нэрлэн заажээ.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаар М.******* нь 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд амаржиж, Н., Н., Н. гэх 3 ихэр хүүхэд төрүүлсэн, улмаар дутуу төрөлтийн улмаас хүү Н. нь 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр эмчлэгдэж байгаад нас барсан, М.******* нь гурван ихрийн нэг болох охин Н.гийн хамт 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хүүхдийн төв сувилал руу шилжин, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн байх ба харин гурван ихрийн хоёр дахь охин Н. нь төрсөн цагаасаа хойш Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан байна.

 

            Өөрөөр хэлбэл гурван ихрийн нэг болох Н. 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр эмчлүүлж байгаад өвчний улмаас нас барсан болох нь эмнэлгийн гэрчилгээгээр тогтоогдож байх боловч түүний эцэг Б., эх болох шүүгдэгч М.*******, эмнэлгийн захиргааны албан тушаалтан нар иргэний улсын бүртгэлийн нас барсны бүртгэлд бүртгүүлэх ёстой байсан боловч бүртгүүлээгүйн улмаас 2015 оны 11 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд сар бүр олгогдох “хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ийг шүүгдэгч Б.******* нь хууль бусаар авч, захиран зарцуулж, нийгмийн халамжийн санд нийт 5,240,000 төгрөгийн хохирол учруулжээ.  

 

Шүүгдэгч Б.*******ийн “хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ийг хууль бусаар авсан үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд охиныхоо нас барсан байдлыг нуун дарагдуулж нийгмийн халамжийн тэтгэмж авсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцох нь зүйтэй байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.*******ийг охин Н.гийн нас барсан байдал буюу бодит байдлыг нууж, 2015 оны 11 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд 5,240,000 төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэмж авч,  хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Гэмт хэргийн улмаас Нийгмийн халамжийн санд нийт 5,240,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгч М.******* нь хохирол төлбөрийг төлөөгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.*******ээс 5,240,000 төгрөгийг гаргуулан Нийгмийн халамжийн санд олгох нь зүйтэй байна.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч М.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан “шүүгдэгч М.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нь хасалт хийлгэсэн байх гэж бодож байсан, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 140 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч М.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч М.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (нийт 8 жилийн хугацаанд бодит байдлыг нууж, хууль бусаар хүүхдийн мөнгөн тэтгэмж авсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нийгмийн халамжийн санд 5,240,000 төгрөгийн хохирол учирсан, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн), хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, , , бага насны амьдардаг байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Хаанаахан овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авч, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ийг 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ээс 5,240,000 (таван сая хоёр зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулж Нийгмийн халамжийн санд олгосугай.

 

  1. Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ