| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2020/00767/И |
| Дугаар | 152/ШШ2021/00186 |
| Огноо | 2021-05-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 152/ШШ2021/00186
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт А-ын Ф, Т овогт Ц-гийн Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Нэхэмжлэгч А.Ф, хариуцагч Ц.Б нар харилцан тохиролцож цалингийн зээлийн үлдэгдэл 9.000.000 төгрөгөөс 3.600.000 төгрөгийг хасаж, үлдэх 5.400.000 төгрөгийг хариуцагч Ц.Б нэхэмжлэгч А.Ф төлөхөөр зохигчид эвлэрснийг баталсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баясгаланд даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.Ф-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230.574 төгрөгөөс 150.387 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-аас 128.150 төгрөг, Увс аймгийн Т ийн 100150000941 тоот данснаас 80.187 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Ф-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ