| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2020/00256/И |
| Дугаар | 102/ШШ2021/00761 |
| Огноо | 2021-03-24 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2021/00761
| 2021 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2021/00761 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгч Б.Азбаяр даргалж, тус ******* шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Т,
Нэхэмжлэгч: Ш.А нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ-т холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******ын өмгөөлөгч Б.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.*******, Ш.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Мижиддоржийн *******, Шагдарсүрэнгийн Мөнх- Амгалан нар 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 5001038949 дугаартай зээлийн гэрээг Хас банк ХХК-тай байгуулан 50.000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нийслэлийн Баянгол дүүрэг, 1 хороо, Алтай хотхон 16030, 14 дүгээр байр. 12 тоот хаягт орших улсын бүртгэлийн Ү-2205042435 дугаартай, 89,20 метр талбайн хэмжээтэй, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 5001038949-1 дугаартай Баталгааг ипотекийн гэрээ байгуулсан. Зээлдэгчээс 107,864,945 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлээс хангуулах тухай шаардлагатай нэхэмжлэлийг Зээлдүүлэгчээс гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 95,000,000 төгрөгийн хэмжээнд зохигчид эвлэрснийг баталж Баянгол дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 102/ШШ2019/00147 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Тус захирамжийг албадан ******* ажиллагааг ******* Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газраас явуулсан бөгөөд ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг 135,000.000 төгрөгөөр үнэлсэн тухай ******* Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4/29173 дугаартай албан бичгээр мэдэгдсэнийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гардаж авсан. Мэдэгдэлд зааснаар тус үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээний 70 хувь болох 94,780.000 төгрөгөөр дуудлага худалдаанд санал болгохыг мэдэгдсэн бөгөөд 5001038949-1 дугаартай Багалгаат ипотекийн гэрээнд заасан хэмжээнээс багааар үнэлсэн нь төлбөр төлөгч нарын эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Учир нь тухайн зээлийн гэрээний үндсэн төлбөр 50.000.000 төгрөг, зээлийн үндсэн хүү 36.474,945 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,265,260 төгрөг, нийт 90.740,205 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд Талуудын хооронд байгуулсан зээлийн болон 5001038949-1 дугаартай Баталгаат ипотекийн гэрээний дагуу нийт 90.740,205 төгрөгийн үүргийг барьцааны зүйлээс хангуулах ёстой. Гэтэл Хас банк" ХХК-ийн ажилтны буруутай үйл ажиллагаанаас учирсан 17,124,740.35 төгрөгөөс 4,259,795 төгрөгийг Талуудын хооронд байгуулсан 5001038949-1 дугаартай Баталгаат ипотекийн гэрээний зүйлээс хангуулах гэж буй бөгөөд ийнхүү Барьцааны зүйлээр хангагдаагүй үүргийг хангуулах гэж буй байж барьцааны зүйлийн үнийг багаар тогтоосныг үл хүлээн зөвшөөрч байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 102/ШШ2019/00147 дугаартай захирамжийг ******* шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан ******* ажиллагааны явцад хийсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.*******ын өмгөөлөгч Б.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.*******, Ш.******* нар 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 5001038949 дугаартай зээлийн гэрээг Хас банктай 50,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай байгуулсан байсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүрэг, Алтай хотхон, 11 дүгээр байрны 12 тоотод байрлах 89,29 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан байсан. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөөд, зөрчигдсөн үүргээ шаардсан нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх *******лэсэн байдаг. Шүүхийн *******т 95,000,000 төгрөгийн хэмжээнд талууд эвлэрсэн учраас 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн захирамж гарсан. Захирамжийн дагуу ******* гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны зүйлийг үнэлэхдээ 135,000,000 төгрөг гэж үнэлсэн нь зах зээлийн ханшаас зөрүүтэй байгаа юм. Үнэлгээ гарснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Тухайн үед үнэлгээ гаргах үед зах зээлийн бодит үнээс бага байсан. Үнэлгээний 70 хувиар анхны үнийг дуудлага худалдаанд оруулдаг. Тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс зээлийн гэрээ буюу үндсэн хэлцлийн шаардлагыг гаргуулахаас гадна банкны өөрийн алдаатай гүйлгээ хийж, 50,000,000 орчим төгрөгийн их хэмжээний гүйлгээг нэхэмжлэгчийн дансанд оруулсан байсан. Уг мөнгөний хүү, алданги гэх мэт шаардлагыг гаргуулахаар болсон байгаа. Үл хөдлөх эд хөрөнгөөс 2 шаардлага гаргуулахаар болсон гэж үзэхэд үнэлгээ бага байна. Тиймээс үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нар дэмжиж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, бусад байдлаар хүсэл зоригоо илэрхийлээгүй тул дэмжиж байна гэж үзэх үндэслэлтэй гэжээ.
Хариуцагч ******* ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/00147 дугаар *******ээр М.*******, Ш.******* нараас 95.635.950 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор *******лэжээ. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, 14-12 тоот 89.20 мкв 3 өрөө орон сууцыг хуульд зааснаар битүүмжилж, хураасан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу зах зээлийн үнийн саналыг авахад өмчлөгч, төлбөр төлөгч М.******* нь 151.640.000, өмчлөгч Ш.Мөнх- Амгалан нь 223.000.000 төгрөгөөр барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг тус тус үнэлсэн. Төлбөр авагч Хас банк нь дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй, шинжээч томилуулах тухай 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13/7021 дүгээр албан бичгийг ирүүлсэн тул 2019 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 20 дугаар тогтоолоор Мөнх Оргил трейд ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон байна. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 135.400.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн сарын 31-ний өдөр ******* ******* ажиллагааны талуудад 2019 оны 4/29173, 4/29174 дугаар албан бичгээр мэдэгджээ. Төлбөр авагчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 13/181 дугаар албан бичгээр төлбөрийг төлөх талаар талууд харилцан тохиролцох хүсэлтэй тул Шүүхийн ******* ******* тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу албадан дуудлага худалдааг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хойшлуулах тухай хүсэлтийн дагуу хугацааг олгосон байна. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан. Шийдвэр ******* ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.*******, Ш.******* нар нь хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан ******* *******ийн дагуу Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон 14 дүгээр байр, 12 тоот, 89.20 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах үнийг тогтоохоор шинжээчээр тогтоолгосон үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт бага байх тул үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна. Хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг Шүүхийн ******* ******* тухай хуульд заасны дагуу гаргуулсан, үнэлгээ хийлгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэв.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/00147 дугаар захирамжаар нэхэмжлэгч Хас банк ХХК, хариуцагч М.*******, Ш.******* нар нь 107,864,945 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 95,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.*******, Ш.******* нар нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох Ү-2205042435 дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон 14 дүгээр байр, 12 тоот, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******лэжээ. /хх-ийн 7-8/
Дээрх ******* *******ийг албадан ******* ажиллагааг ******* ******* ******* ******* ******* явуулж, барьцаа хөрөнгийг битүүмжлэн хурааж, улмаар дуудлага худалдаанд оруулах үнэлгээ тогтоолгохоор 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 20-ны өдрийн 20 дугаар тогтоолоор шинжээчээр Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон байна. /хх-ийн 27-57/
Шүүхийн ******* ******* ******* үл хөдлөх эд хөрөнгөд тогтоосон үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 12 сарын 30-ны өдөр 4/29173 дугаартай албан бичгээр М.*******, Ш.******* нарт мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуулийн хугацаанд шүүхэд гаргажээ.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болох ч талууд тохиролцож чадаагүйгээс ******* ******* ******* ******* газраас үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан.
Шүүхийн ******* гүйцэтгэгчээс Мөнх-Оргил трейд ХХК буюу шинжээчид хууль тайлбарлан сануулж, тусгай зөвшөөрлийг шалгаж /хх-ийн 42 дугаар хуудас/, шинжээч нь хөрөнгийг үнэлэхдээ, хөрөнгийн үнэлгээний тухай хууль, хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалын дагуу зах зээлийн, орлогын, өртгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг 135,400,000 төгрөг гэж тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн байршил, гарц, орц, насжилт, хийц, засал чимэглэл, гадна орчны тохижилт, адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийн харьцуулсан байна.
Уг хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт гомдолд дурдсанаар хууль зөрчиж гарсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Шүүхээс Гэрэгэ-эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгоход 140,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүнг гаргасан байна. хөрөнгийн үнэлгээ хийсэн хоёр шинжээч үнэлгээг өөр өөрөөр тогтоосон байх хэдий ч ******* ******* ******* ажиллагааны явцад Мөнх-Оргил трейд ХХК-ийн гаргасан үнэлгээ нь хөрөнгийг илт багаар үнэлсэн, хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа буюу барьцааны гэрээгээр тохирсон нөхцөлийн талаар, албадан дуудлага худааны үнийг үнэлгээний 70 хувиар тогтоосон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэжээ.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. гэж заасан.
Хариуцагч байгууллагаас үнэлгээчний тогтоосон үнэлгээний зах зээлийн үнийн 70 хувиар тооцон үнэлгээг тогтоосон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байх бөгөөд ******* ******* гүйцэтгэгч *******т зааснаас гадуур хууль бус ажиллагаа явуулсан байдал тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205042435 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон 14 дүгээр байр, 12 тоот, 3 өрөө орон сууцанд тогтоосон 135,400,000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч М.*******, Ш.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205042435 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон 14 дүгээр байр, 12 тоот, 3 өрөө орон сууцанд тогтоосон 135,400,000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч М.*******, Ш.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.*******, Ш.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу ******* танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч *******ийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР