| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/03730/И |
| Дугаар | 102/ШШ2021/00829 |
| Огноо | 2021-03-29 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2021/00829
2021 оны 03 сарын 29 өдөр Дугаар 102/ШШ2021/00829 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: БГД, 00 дугаар хороо, ААӨЧ гудамж 00 дугаар байрны 00 тоотод оршин суух Д овогтой Б-гийн О /РД:АА00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: СБД, 0 дугаар хороо, ҮХ-ийн гудамж, 0 тоот хаягт байрлах НШШГГ-т холбогдох
Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гэрч Н.Ц, Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Х.О-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн СБД, 0 дугаар хороо, Б т, СБ-ын т-00 дугаар барилгын 0 давхарт байрлах 000 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 840,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2381 дугаартай шийдвэрээр М г х ХХК Б.О, В.С нараас 220,804,617 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.
НШШГГ-т дээр дурдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2381 дугаартай шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээний Ф Э ХХК-ийг шинжээчээр томилж, барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон байна. Зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хөрөнгийн өмчлөгч нь гуравдагч этгээдэд гэрээгээр түрээслүүлсэн байгаа бөгөөд түрээслэгч нь гадагшаа явсаны улмаас хөрөнгийн үнэлгээчин Н.Ц тухайн обьектийг үзэж чадаагүй болно. Шинжээчийн дүгнэлт гаргасан Ф Э ХХК-ийн үнэлгээчин Н.Ц гэж хүн барьцаа хөрөнгийг газар дээр нь очиж үзээгүй, шалгаагүй байж хөрөнгийн үнэлгээ тогтоосныг гайхан эргэлзэж байна. Хөрөнгийн үнэлгээг тухайн хөрөнгийн бодит үнэлгээ гэж үзэх, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн барьцаалагдсан, битүүмжлэгдсэн, хураагдсан хөрөнгийг түүний чанар байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлэх ёстой.
Зээлийн барьцаанд барьцаалсан эрийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн СБД дүүрэг, 0 дугаар хороо, Б т, СБ-ын талбай-00 дугаар барилгын 0 давхарт байрлах 000 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Улаанбаатар хотын А бүсэд байршилтай, төв зам дагуу байрладаг, төвийн шугамд бүрэн холбогдсон, чанартай материалаар баригдсан учраас зах зээлийн үнэлгээ нь одоог хүртэл өндөр байгаа юм. Бидний олж мэдсэнээр тухайн барилгын 1,2,3 давхар бүхэлдээ 7,600,000 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг юм байна.
Тухайн барилгын 1,2,3 давхар бүхэлдээ 7,600,000 төгрөгөөр үнэлэгдсэн учраас бид 5 давхрыг дор хаяж 1,700,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэж үзэж энэхүү үнийн саналаа шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлж байсан.
Гэтэл шинжээч Ф Э ХХК зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгчийн саналыг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Шинжээч Файн эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Н.Ц тухайн обьектыг биечлэн үзээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан төлбөр төлөгчийн барьцаалагдсан, битүүмжлэгдсэн, хураагдсан хөрөнгийг үнэлэхдээ түүний чанар байдлыг харгалзан үзнэ гэсэн хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн байна.
Иймд хөрөнгийн үнэлгээчин Ф э ХХК-ийн СБД, 0 дугаар хороо, Б т, Сб т-00 дугаар барилгын 0 давхарт байрлах 000 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 840,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг орон нутгийн тухайн үеийн зах зээлийн үнэлгээ гэж үзэх боломжгүй байна.
Иргэн Х.О-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн СБД, 0 дугаар хороо, Б т, Сб т-00 дугаар барилгын 0 давхарт байрлах 000 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 840,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2381 дүгээр шийдвэрээр М г х ХХК, В.С нараас 220,804,617 төгрөгийг гаргуулж ЖДҮХ санд олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр эхлүүлсэн. М г х ХХК, Б.О, В.С нар нь төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн СБД, 0 дугаар хороо, Б т, Сб т-00 дугаар барилгын 0 давхарт байрлах 000 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 20250269/03 дугаар тогтоолоор битүүмжилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 20250269/04 дүгээр тогтоолоор хураах ажиллагааг хуулийн дагуу явуулсан.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Ф-Э ХХК-ийг томилж үнэлүүлсэн. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 840,000,000 төгрөөр үнэлэгдсэн болохыг талуудад мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.О нь НШШГГ-т холбогдуулан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/02381 дугаар шийдвэрээр М г х ХХК, В.С нараас 220,804,617 төгрөг гаргуулж Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэжээ. /хх 47/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөх хугацаатай мэдэгдэл өгч, улмаар 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 20250269/03 дугаартай тогтоолоор Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн СБД, 0 дугаар хороо, Б т, Сб т-00 дугаар барилгын 0 давхарт байрлах 000 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 20250269/04 дугаартай тогтоолоор хурааж, эд хөрөнгийн үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч харилцан тохиролцож тогтоогоогүй үндэслэлээр 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 9/448 тоот тогтоолоор Ф Э ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн ба үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 840,000,000 төгрөгөөр тогтоосон тухай баримт хэрэгт авагджээ. /хх 74-93/
Шүүхийн шийдвэрээр гаргуулахаар заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар барагдуулаагүй үндэслэлээр НШШГА үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх хөрөнгийг битүүмжилж, хураасан ажиллагаа хууль зөрчөөгүй байна.
Хөрөнгийн үнэлгээний тухай 7 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх бэлтгэл ажлын талаар, 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг, 9 дүгээр зүйлд хөрөнгийн үнэлгээний тайланд тусгавал зохих нөхцөл, үндэслэлийг тодорхойлон заажээ.
Хөрөнгийн үнэлгээг хийхдээ ... тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, ...хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлох бөгөөд хөрөнгийн үнэлгээний тайлан нь үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан байхыг шаардана.
Хөрөнгийн үнэлгээний Ф Э ХХК нь үл хөдлөх эд хөрөнгөд зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, улмаар үнэлгээний дүнг нэгтгэн тогтоогоогүй, зөвхөн зах зээлийн хандлагын аргаар үнэлгээ тогтоосноос гадна үнэлгээ тогтоохдоо үнэлэгдэж буй хөрөнгийн шинж чанарын судалгааг хийсэн гэж үзэх үндэслэл тайланд тодорхой тусгагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, Ф-Э ХХК нь үнэлэгдэж буй хөрөнгийн төлөв байдлын талаар тодорхойлохдоо Тайлангийн 1.11.14-т үнэлж буй хөрөнгийн шинж байдлыг зорилгоор биет үзлэг хэмжилтийг хийхээр өмчлөгчтэй холбогдоход хөдөө явж байсан тул биет үзлэг хийгээгүй болно. Харин тухайн үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг зээлдэгчээс лавлаж уг үл хөдлөх хөрөнгийн энгийн дотоод засалтай гэж үнэлгээг гаргасан гэжээ. Үүнээс үзэхэд үл хөдлөх эд хөрөнгөд биет үзлэг хийгээгүй атлаа үнэлэгдэж буй эд хөрөнгийн өмчлөгч бус этгээдээс лавлагаа авч энгийн дотоод засалтай гэж дүгнэсэн байна.
Иймд Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн СБД, 0 дугаар хороо, Б т, Сб т-00 дугаар барилгын 0 давхарт байрлах 000 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 840,000,000 төгрөгөөр үнэлсэн Ф-Э ХХК-ийн гаргасан үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасан тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн СБД, 0 дугаар хороо, Б т, Сб т-00 дугаар барилгын 0 давхарт байрлах 000 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 840,000,000 төгрөгөөр үнэлсэн Ф Э ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.О-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ