| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2024/0025/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/26 |
| Огноо | 2024-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга:Б.Төмөрчөдөр,
Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,
Хохирогч:******************
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ариунжаргал,
Шүүгдэгч: ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогтой ************* холбогдох эрүүгийн 2427000000015 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ********* сумын ***********дугаар баг *********** тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан *********** овогтой *****************
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч********** нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ************аймгийн **********т сумын ************* тоот өөрийн гэртээ шалтгаангүйгээр************* нүүрэнд хатуу мохоо ирмэгтэй эд зүйлээр цохиж түүний биед 22 дугаар шүдний хугарал 21, 32 дугаар шүд цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй, 23 дугаар шүдний эмтрэл, дээд урууланд шарх гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **************** мэдүүлэхдээ:
Манай гэр бүл ********* энэ намраас хойш найз нөхдийн холбоотой болж манай хашаанд ирж буусан юм. Тухайн өдөр бид 2-т маргалдах шалтгаан байгаагүй. Би гэрээр машин засдаг. Машины сэлбэгийг аваачиж тавихаасаа залхуурч хялбар аргаар багаж тавьдаг газар руу шидэхэд ***********оногдож таарсан. *************мэдүүлэгтэй танилцахад хохирлыг барагдуулахгүй байна гэсэн зүйлийг мэдүүлсэн байсан. Миний хувьд удаа дараа очиж уулзсан. Намайг 5 000 000 төгрөг өгчих гэж хэлсэн. Би одоохондоо мөнгөний боломжгүй байна. ************** нэхэмжилсэн мөнгийг чинь цувуулж төлнө гэж хэлсэн. Манай ээж, дүү нар шүдний эмч хүмүүс байдаг. Шүдийг чинь бүх боломжтой хувилбараар эмчлүүлж өгье гэж хэлсэн. Манай гэр бүлийнхэн эмнэлэгт дээгүүр ордог шүдний эмнэлэгтэй учраас шүд хийлгээд өгье гэж хэлсэн. Миний хувьд шүдний эмчилгээг бүрэн хийлгэж хохирлыг барагдуулах боломжтой. Мөнгөний хувьд 5 000 000 төгрөг************ нэхэмжилсэн үнэндээ мөнгөний боломжгүй байна. Дараа нь хохирлыг цувуулж өгч чадна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ************* мэдүүлэхдээ:
*********эхнэр 07 цагийн орчим над руу залгаж ‘’чи манайд хүрээд ир би дэлгүүр лүү мөнгө шилжүүлье гэж ярьсан’’ дэлгүүр орж би өөрөө нэг пиво авч *********** очсон. 2 ширхэг пиво бид 3 хувааж ууж дуусахад ********** эхнэр дахин нэг пивоны мөнгө байна. Нэмж нэгийг авсан 3-лаа хувааж уусан юм. **************хүн дуудаад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа ************ ирээд авчих гэхээр нь очиж аваад гэрт байж байтал над руу юм шидэж миний шүдийг оносон. Хэрүүл маргаан болоогүй яагаад над руу юм авч шидсэнийг мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Хохирол төлбөрөө авна гэв.
Шүүгдэгч ***************мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин мэдүүлсэн:
“...Тухайн үед хэрүүл маргаан огт болоогүй. Манай эхнэр *********** гал тогооны хэсэгт хоол хийгээд зогсож байсан. Би машиныхаа стартерийг засварлаад сууж байсан бөгөөд бид гурав хоорондоо *************үнэмлэхээ хаясан E-Mongolia-с үнэмлэх хэрхэн захиалдаг талаар ярилцаад сууж байсан. Тухайн үйл явдал нь санаандгүй байдлаас л үүдэж болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Хохирогч ***********************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн орчимд *********** эхнэр *********** над руу залгаад “манайд хүрээд ирээч хамт жаахан сууж пиво ууя, би мөнгө шилжүүлье, замаараа дэлгүүр ороод нэг том пиво аваад ирээч” гэсэн. Би замаараа дэлгүүр орж нэг ширхэг нийслэл нэртэй 2.5л хэмжээтэй пиво өөрөө бас нэгийг нэмж аваад *********** гэрт очсон. Намайг очих үед ********************** хоёр сууж байсан. Бид гурвуулаа пиво хувааж ууж дууссаны дараа дэлгүүрээс дахин нэг2.5л хэмжээтэй пиво авч ууцгаасан. Дараа нь ***********сумын төвд байрлах “*********” зоогийн газар луу хүнтэй уулзах гээд гараад явсан бөгөөд удалгүй * эхнэр С******************* рүү залгаад ирээд аваа гэсэн. ************ бид хоёр **************** авчраад эргэж гэрт нь ирээд ширээ тойроод сууцгааж байтал *********** гэнэт уурлаад над руу юм аваад шидсэн бөгөөд шидсэн зүйл нь миний ам хэсгийг онож миний уруул сэтэрч, үүдэн 3 шүдийг унагасан. Би тухайн үед над руу юу шидсэнийг нь хараагүй бөгөөд нүүрээ дараад тонгойх үед миний хажууд том шилэн үнсний сав унасан. Тэгээд тэр өдрөө ********************* бид гурав миний амнаас гоожих цусыг тогтоож хоноод маргааш нь сумын төвд хувиараа шүдний эмнэлэг ажиллуулдаг ************************** эгч дээр очиж үзүүлэхэд *****************эгч “чиний үүдэн нэг шүд унаж, хоёр шүд голоороо цуурсан авахаас өөр аргагүй болсон байна.” гэхэд би өөрөө зөвшөөрч хоёр шүдээ авхуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 16 дугаар хуудас/,
Хохирогч ************************мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн:
“...Би урьд өгсөн мэдүүлэгтээ “тухайн үед ***************бид гурвын дунд хэрүүл маргаан, зодоон болоогүй” гэж хэлсэн. Яг үнэндээ ************** бид хоёр ************** зоогийн газраас очиж авах үед ********* нэлээд ууртай гэртээ ирсэн бөгөөд орж ирээд агсам тавих гээд, эхнэр *************маргалдаад надад бас уурлаад байсан. Яагаад уурлаад байсныг нь би мэдээгүй. Ер нь ***************архи уухаараа л агсам тавьж, хэрүүл маргаан хийдэг. Тухайн үед ****************** хоёулаа зохицъё, би хохирлыг бүрэн барагдуулж өгнө, чи санамсаргүй цохисон, хэрүүл маргаан элдэв юм болоогүй гээд хэлээд өгчих гээд гуйгаад байсан. Тэгтэл сүүлдээ хэлсэн ярьсандаа хүрэхгүй, хохирлыг барагдуулахгүй байхаар нь би хэргээ үнэн зөвөөр нь шийдүүлье гэж бодож байна. *****************миний ам руу юм шидэх үед би сандал дээрээ элдэв хөдөлгөөн хийгээгүй зүгээр сууж байсан. Ямар нэгэн босох, суух хөдөлгөөн хийгээгүй. Би гомдолтой байна. Эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан ************* сум, ******************** сум руу явж эмнэлэгт үзүүлсэн шатахуун, бензиний нийт 191 822 төгрөгийг би өөрөөсөө гаргасан бөгөөд үүн дээр нэмэгдээд шүд хийлгэх төлбөр болох 8 560 000 төгрөг нийт 8 751 822 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн үүн дээр сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 99 дүгээр хуудас/,
Гэрч ************************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Намайг ажлаа тараад гэрт очих үед нөхөр ************ гэртээ машины стартераа янзлаад сууж байсан. Нэг их удалгүй **************2 том пиво бариад ороод ирсэн. Тэгээд *********** 2 том пивоны нэгийг нь хувааж уугаад сууж байтал сумын эмнэлэг дээр ус алдсан гээд ************** гарч яваад ************* бид хоёр үлдэж пивоо уусан. Тэгтэл *************сумын эмнэлэг дээр ажлаа дуусгачхаад “*********зоогийн газарт найзтайгаа тааралдаад архи уучихлаа ирээд аваадах гэхээр нь *************** бид хоёр алхаж очоод *********** авч гэрт ирсэн. Гэрт ирсний дараагаар үлдсэн пиво ууж дуусгаад ********* дахин дэлгүүр орж 2 ширхэг том пиво авч ирээд тэрийг гурвуулаа хувааж уунгаа *********** стартераа засаад би гал тогоонд буруу хараад хоол хийгээд байж байтал *************** ёо ёо гээд дуу алдсан. Эргээд хартал ********* амаа дарчихсан, амнаас нь цус гарчихсан байсан. Юу болов гэхэд ************* засаж байсан стартераа үүд рүү шидтэл ********** оночихлоо гэсэн. ...Тухайн үед ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газар Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн №59 тоот:
“...1. ******************** биед 22 шүдний хугарал, 21, 32 дугаар шүд цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсныг авсан гэх байдал, 23 дугаар шүдний эмтрэл, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо, хатуу ирмэгтэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоохын 4.11.52.2-д зааснаар цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 20 хувиар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг танилцуулсан маягт, эмч *************** тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв дүрс оношилгооны тасгийн дүгнэлт, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудасны хуулбар, эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх бичиг, өвчний түүхийн хуулбарууд, ******************дүгнэлт, хохирлын баримтууд /хх-ийн 32, 61, 73, 74-87, 88, 89 дүгээр хуудас/,
******************* Өвөрхангай аймгийн Цагдаагийн тасагт гаргасан хүсэлт /хх-ийн 93 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Хужир сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, ************** захиргааны зөрчилд холбогдож байсан эсэх талаарх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолын, иргэний үнэмлэхийн, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн, гэрлэсний бүртгэлгүй, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүд, эд зүйл хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоолууд, хавтаст хэрэгт хавсаргасан баримтууд /хх-ийн 44-60, 62-72 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч ********************** нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ******** аймгийн************ сумын ********** тоот өөрийн гэртээ шалтгаангүйгээр ************** нүүрэнд хатуу мохоо ирмэгтэй эд зүйлээр цохиж түүний биед 22 дугаар шүдний хугарал 21, 32 дугаар шүд цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй, 23 дугаар шүдний эмтрэл, дээд урууланд шарх гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ****************** үйлдсэн болох нь
Хохирогч ********************** мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 16, 99 дүгээр хуудас/, гэрч ************мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний Ерөнхий газар Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн №59 тоот: “...1. ***************биед 22 шүдний хугарал, 21, 32 дугаар шүд цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсныг авсан гэх байдал, 23 дугаар шүдний эмтрэл, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо, хатуу ирмэгтэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоохын 4.11.52.2-д зааснаар цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 20 хувиар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******************* нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч ******************* эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч ***************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал нь тухайн үйлдэл нь болгоомжгүй байсан. Санаатайгаар цохих гэж эд зүйл шидээгүй гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан нь үндэслэлгүй, ямар ч шалтгаангүй хүнийг цохиж, гэмтэл учруулах боломжгүй өөрөөр хэлбэл шүүгдэгч тухайн үед засварлаж байсан автомашины эд ангийг /төмөрийг/ шидэхэд ямар нэгэн зүйлд эвдрэл гэмтэл учруулна гэдгийг ухамсарт хүн мэдэж байсан. Тухайн үйлдлийг хүсэж үйлдсэн гэж шүүхээс дүгнэв.
Түүнчлэн хохирогчийн “**************** бид хоёр **************** зоогийн газраас очиж авах үед ************** нилээн ууртай гэртээ ирсэн бөгөөд орж ирээд агсам тавих гээд, эхнэр Саранчимэгтэйгээ маргалдаад, надад бас уурлаад байсан.”гэх мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Хохирогчийн мэдүүлгүүд зөрүүгүй гэж шүүхээс дүгнэсэн, харин шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн утсаар ярьсан тэмдэглэл гэх бичлэгийг хуульд заасан журмын дагуу олж авч бэхжүүлсэн баримт гэж шүүхээс үзээгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хэргийн хохирогч *****************биед учирсан эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч ******************* 241 822 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул хангах нь зүйтэй.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “...энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ..” гэж заажээ.
Хууль зүй дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийн Хоёрдугаар зэрэглэл хэмээн журамласан.
Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан ба аргачлалын 3.6-д ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ, ингэхдээ нөхөн төлбөрийн хэмжээг тус гэмт хэргийн хувьд буюу сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл байхаар заасан.
Дээрх журам, аргачлалыг үндэслэн хохирогч **************** сэтгэцэд учирсан хор уршиг нь Хоёрдугаар зэрэглэл тогтоосныг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Хархорин сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч З.Өвгөнхүү танилцуулахад хохирогч хүлээн зөвшөөрч маргаагүй тухай тэмдэглэл хэрэгт авагдсан байна.
Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хор арилгах нөхөн төлөх төлбөрийг холбогдох хууль, журам, аргачлалын дагуу тооцон, тухайн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5 280 000 төгрөгөөр тогтоож, ************ хохиролд 241 822 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 5 280 000 төгрөг, нийт 5 521 822 төгрөгийг гаргуулж хохирогч ********************олгох нь зүйтэй
Хохирогч **************** нэхэмжилсэн шүд хийлгэх зардал гэх 8 560 000 төгрөгийн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ талаарх болон цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх, шүүгдэгч ****************гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч *********************нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хавсаргаж ирсэн ягаан өнгийн флаш 1 ширхгийг хэрэгт хавсаргахыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***********овогтой ******************* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар **************** 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар ****************** нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч *************** хохиролд 241 822 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 5 280 000 төгрөг, нийт 5 521 822 төгрөгийг гаргуулж хохирогч *************************************нэхэмжилсэн 8 560 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч **************** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хавсаргаж ирсэн ягаан өнгийн флаш 1 ширхгийг хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******************авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА