Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 166/2017/0077/Э Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа, Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа, Шүүгдэгч М.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн 145 дугаар зүйлийн 145.2-т гэмт хэрэгт Малчин овогт Мягмарын Пүрэвдоржид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201609000684 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгал судлаач мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол 34 байр 55 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 4 удаагийн ял шийтгэлтэй, сүүлд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар нийт 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Малчин овогт Мягмарын Пүрэвдорж /Регистрын дугаар: ТЖ80102515/, Шүүгдэгч М.Пүрэвдорж нь ялтай байх хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан сумын 8 дугаар баг, 11 дүгээр байрны 55 тоот Б.Туяагийн гэрт хаалгаар нь сэм нэвтрэн орж нийт 835 000 төгрөгний эд зүйл хулгайлахаар завдсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч М.Пүрэвдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр найзын төрсөн өдөрт очсон, ганц архи уусан байсан, аавтайгаа маргалдаад, тэр уурандаа биржийн ойролцоо караокед орж 6 шил пиво уусан. Манай найз өөр хүмүүстэй архи ууя гээд цуг Микрт очиж найзынх нь гэрт орсон, дотор муу байхаар гадаа бөөлжөөд ортол, нэг хаалга онгорхой байсан тэр хаалгаар ортол хүн байхгүй байсан. Би найзыгаа дуудсан боловч хүн дуугарахгүй байсан. Дотогш ороод хартал эрэгтэй эмэгтэй хоёр хүн том өрөөндөө унтаж байхаар нь үүдэнд байсан годон гутал, 2 ширхэг куртка байсныг аваад гарах гэтэл ширээн дээр нь хайрцагтай үнэт эдлэл байхаар аваад гарах гэж байгаад баригдсан, куртка гутал, бөгж гинж зэргийг хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг, Шүүгдэгч М.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...микрийн яг хэддүгээр байр гэдгийг мэдэхгүй байна. нэг байрны ардуур орсон. Анхаа урд явж байгаад би шатан дээр бүдрээд унахад Анхаа яасан бэ гэхээр зүгээр орж бай гэж хэлэд босоод 3 давхарт гарахад нэг хаалга онгорхой байхаар Анхаа энэ айл руу орсон байна гэж бодоод ортол өөр айл байсан. Гэрийнх нь хүмүүс унтаж байсан. Тэгээд гарах гэтэл үүдэнд нь годон гутал байхаар нь аваад гарч байхдаа үүдний ширээний дээр ээмэг бөгжний сав байхаар нь аваад гарч байхад эзэн нь сэрсэн. Тэгээд би гараад орцоор бууж гарах гэтэл хаалга цоожтой байхаар нь буцаад дээшээ гартал эзэн нь бууж ирэхээр нь нэг давхарын шатны доор нуугдтал намайг хараад нөхөр нь бариад авахал эхнэр нь авсан юмаа өг гэхээр нь би цагдаа дуудсан нь дээр гэхэд нөхөр нь цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48/, Хохирогч Б.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг сэртэл том өрөөний хаалга дээх хүн зогсож байсан. Тэгээд би хартал тухайн хүн над хуу гэрл тусгасан. Би гэрт хүн байна гэж нөхөртэй хэлэхэд манай нөхөр унтаж байсан байсан учир юу болж байгааг ойлохгүй юу гээд байгаа юм бэ гэхээр нь би хулгайч гэрт байна гэтэл тухайн хүн гараад зугтаасан. Тэгээд нөхөр сэрээд хувцасаа өмсөөд араас нь гарсан. Би араас нь гарах гэсэн боловч хувцас байхгүй мөн годон гутал алга болсон байсан. Тэгээд би хальт байгаа хувцасаа өмсөөд нөхрийн араас гартал тухайн хүн нэг давхарт доошоо харсан хэвтэж байсан. Тэгээд хажууд нь миний хувцас байсан. Тухайн хүн гарж чадаагүй нь манай хаалга кодтой учир онгойлгож чадахгүй хэвтэж байсан. Тэгээд хаалга онгойлгохгүй байж байгаад цагдаа дуудсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21/, “...би эд зүйлээ буцаан авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг Гэрч Б.Дугарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шөнийн эргүүлийн үүргийг харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Баасандоржийн хамтаар Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт гүйцэтгэж байхад 102-оос Микрийн 11 дүгээр байранд маргаан болоод байна гэх дуудлага мэдээллийн дагуу Микрийн 11 дүгээр байрны 3 дугаар орц руу ороход нэг үл таних залуу тэгээд бас нэг хүн газар хэвтсэн, тэгээд нэг эмэгтэй хүний хувцас газар тавьсан байхаар нь юу болсон талаар асуухад энэ залуу манай гэрээс эд зүйл хулгайлж байгаад гарч чадахгүй надад баригдлаа гэсэн. Тэгээд Баасандорж бид 2 тус үл таних хүн согтуу байсан учир эргүүлийн офицер Наранбилэгийг дуудаж хүлээлгэн өгч жижүүрийн бүрэлдэхүүнд мэдэгдэж хэргийн газрын хамгаалалт авч ажилласан юм... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22/, Гэрч Б.Баасандоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 102-оос Микрийн 11 дүгээр байраны 3 дугаар орцонд маргаан болоод байна гэх дуудлага мэдээлэл өгсөн юм. Ингээд дуудлагын дагуу цагдаагийн ахлах ахлагч Б.Дугарын хамтаар шуурхай явж тус байрны орц руу ороход нэг үл таних залуу тэгээд бас нэг залуу газар хэвтсэн, тэгээд эмэгтэй хүний хувцас газар тавьсан байхаар нь юу болсон талаар асуухад энэ залуу манай гэрээс эд зүйл хулгайлж байгаад гарч чадахгүй надад баригдлаа гэсэн. Тэгээд тухай залууг босгож хэн болох талаар асуухад Мягмарын Пүрэвдорж гэсэн. Тэгээд биед нь үзлэг хийхэд эмэгтэй хүний кошлок, тэгээд бөгж гарч ирсэн ба жижүүрийн бүрэлдэхүүнийг ирэх хүртэл хэргийн газрыг хамгаалалтанд авч ажилласан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хавтаст хэргийн 01/, Хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 /, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-11/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 12/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 13/, Капитал зууч ХХК-ний дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 28-29/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 71/ зэрэг бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа. Шүүгдэгч М.Пүрэвдорж нь ялтай байх хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан сумын 8 дугаар баг, 11 дүгээр байрны 55 тоот Б.Туяагийн гэрт хаалгаар нь сэм нэвтрэн орж нийт 835 000 төгрөгний эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Туяагийн “...нэг сэртэл том өрөөний хаалга дээр хүн зогсож байсан. Тэгээд би хартал тухайн хүн над хуу гэрэл тусгасан. Би гэрт хүн байна гэж нөхөртэй хэлэхэд манай нөхөр унтаж байсан байсан учир юу болж байгааг ойлохгүй юу гээд байгаа юм бэ гэхээр нь би хулгайч гэрт байна гэтэл тухайн хүн гараад зугтаасан. Тэгээд нөхөр сэрээд хувцасаа өмсөөд араас нь гарсан. Би араас нь гарах гэсэн боловч хувцас байхгүй мөн годон гутал алга болсон байсан. Тэгээд би хальт байгаа хувцасаа өмсөөд нөхрийн араас гартал тухайн хүн нэг давхарт доошоо харсан хэвтэж байсан. Тэгээд хажууд нь миний хувцас байсан. Тухайн хүн гарж чадаагүй нь манай хаалга кодтой учир онгойлгож чадахгүй хэвтэж байсан. Тэгээд хаалга онгойлгохгүй байж байгаад цагдаа дуудсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21/, гэрч Б.Дугарын “...би 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шөнийн эргүүлийн үүргийг харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Баасандоржийн хамтаар Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт гүйцэтгэж байхад 102-оос Микрийн 11 дүгээр байранд маргаан болоод байна гэх дуудлага мэдээллийн дагуу Микрийн 11 дүгээр байрны 3 дугаар орц руу ороход нэг үл таних залуу тэгээд бас нэг хүн газар хэвтсэн, тэгээд нэг эмэгтэй хүний хувцас газар тавьсан байхаар нь юу болсон талаар асуухад энэ залуу манай гэрээс эд зүйл хулгайлж байгаад гарч чадахгүй надад баригдлаа гэсэн.... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22/, гэрч Б.Баасандоржийн “...би 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 102-оос Микрийн 11 дүгээр байраны 3 дугаар орцонд маргаан болоод байна гэх дуудлага мэдээлэл өгсөн юм. Ингээд дуудлагын дагуу цагдаагийн ахлах ахлагч Б.Дугарын хамтаар шуурхай явж тус байрны орц руу ороход нэг үл таних залуу тэгээд бас нэг залуу газар хэвтсэн, тэгээд эмэгтэй хүний хувцас газар тавьсан байхаар нь юу болсон талаар асуухад энэ залуу манай гэрээс эд зүйл хулгайлж байгаад гарч чадахгүй надад баригдлаа гэсэн. Тэгээд тухай залууг босгож хэн болох талаар асуухад Мягмарын Пүрэвдорж гэсэн. Тэгээд биед нь үзлэг хийхэд эмэгтэй хүний кошлок, тэгээд бөгж гарч ирсэн ба жижүүрийн бүрэлдэхүүнийг ирэх хүртэл хэргийн газрыг хамгаалалтанд авч ажилласан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 12/, Капитал зууч ХХК-ний дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 28-29/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 71/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч Ж.Пүрэвдорж нь хохирогчийг унтаж байхад гэрээс нь эд зүйлийг хулгайлж авч явснаар тухайн хэргийн хохирол бодит байдлаар бий болж, хулгайн гэмт хэрэг төгс үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд байрны орцны хаалгаар гарч чадаагүй үйлдлийг гэмт хэргийн улмаас бодит хор уршиг учруулаагүй буюу хулгайлсан эд зүйлийг захиран зарцуулах бодит боломж болоогүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг журамлан хулгайн гэмт хэргийн төгссөн завдалт гэж үзсэн нь үндэслэлгүй гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч М.Пүрэвдоржийг ялтай байх хугацаандаа орон байранд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч М.Пүрэвдоржийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар нийт 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдснаас эдлээгүй үлдсэн хугацааг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т зааснаар хорих газраас тэнсэн суллагдсан М.Пүрэвдоржийн хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч М.Пүрэвдорж урьд нь хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлснээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн нь түүнд оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэн үзэх үндэслэл болох бөгөөд түүний хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол арилсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүтэй байна. Энэ хэрэгт шүүгдэгч М.Пүрэвдорж нь 2016 оны 12 дугаар сарын 21-нээс 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 58 хонгийн нэг хоногийг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлэн эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид нөхөн төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаад,