| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2024/0084/Э |
| Дугаар | 2024/ШТЦ/109 |
| Огноо | 2024-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШТЦ/109
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч М.
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 3 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт мэргэжилтэй, тус аймгийн Баяндун сумын Засаг даргын ******* ************** ******* ажилтай, ам бүл , нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баяндун сумын “Дэнж”-ийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* /РД: .........../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 202 оны 01 сарын 03-ны шөнийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын , “Дэнж” тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр маргалдаж, улмаар аяга шидэж өвөр дээр сууж байсан өөрийн хүү буюу биеэ хамгаалж чадахгүй а насны хүүхэд болох 2 нас 08 сартай духан тус ******* онож эрүүл мэндэд нь “духны зүүн доод хэсгийн язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... гэх хүүхдийн хувьд түүний биед учирсан гэмтэл бэртэлтэй холбоотой хийгдсэн эмчилгээнд төлбөр тооцооны асуудал байхгүй тул надад гэх хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Харин гэгч нь а насны хүүхдийн дэргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай бусадтай маргаж муудалцаж үүний улмаас хохирогч гийн биед гэмтэл учирсан тул түүнд холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж бодож байна. ...Ямар нэгэн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох шаардлагагүй гэж үзэж байна...” гэжээ. /хх-ийн 26-27 тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 202 оны 01 сарын 03-ны оройн 23 цагийн үед манай эгч над руу залгаад “хоёулаа зүүн урагшаа очий , хоёр зодолдоод байгаа юм шиг байна, хамт очих уу” гэхэд нь “тэгье” гээд эгч бид хоёр , нарын гэр рүү явсан. ... оос юу болсон талаар асуухад “танай дүү чинь архи уусан, над руу аяга шидсэн. Тэр аяга нь хүүг маань оносон” гэж хэлэхээр нь хүүхэд нь хаана байгааг асуухад “гадаа машинд байгаа” гэж хэлэхээр нь гэрээс нь гарч машин руу очиход , хоёрын хүүхдийнх нь духны зүүн доод хэсэг нь зүсэгдэж цус гарсан байдалтай байсан...” гэжээ. /хх-ийн 30-31 тал/,
Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 202 оны 01 сарын 03-ны оройн 23 цагийн үед гэртээ унтаж байх үед манай дүүгийн нөхөр над руу утсаар залгаад “эгч нь ирж дүүгээ аваа, дүү чинь согтуу гэртээ агсам тавиад байна” гэж хэлээд утсаа салгасан. ...оос юу болсон талаар нь дүү Ганцэцэг асуухад “танай дүү чинь архи уусан, над руу аяга шидсэн, тэр шидсэн аяга нь хүүг маань оносон” гэж хэлэхээр нь дүү Ганцэцэг тодруулаад хаана байгааг нь асуухад “гадаа машинд байгаа” гэж хэлэхээр нь гэрээс нь гарч машин руу дүү Ганцэцэг бид хоёр очиход , хоёрын хүүхдийнх нь хөмсөг хэсэг газар нь зүсэгдэж цус гарсан байдалтай байсан. ...******* нь нэлээн согтолттой байгаа юм шиг харагдсан. Харин нөхөр Ж. нь арай гайгүй байх шиг байсан. ...Дүү Ганцэцэг бид хоёр очиход уг асуудал болоод дууссан байсан...” гэжээ. /хх-ийн 3-35 тал/,
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч Н.Уянгын 202 оны 01 сарын 09-ний өдрийн 61 тоот дүгнэлтэд:
1. биед духны зүүн доод хэсгийн язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
. Эмнэлгийн бичиг баримт ирүүлээгүй.
5. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 50-51 тал/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал
- *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* нь 202 оны 01 сарын 03-ны шөнийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын , “Дэнж” тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр маргалдаж, улмаар аяга шидэж өвөр дээр сууж байсан өөрийн хүү буюу биеэ хамгаалж чадахгүй а насны хүүхэд болох 2 нас 08 сартай духан тус ******* онож эрүүл мэндэд нь “духны зүүн доод хэсгийн язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , гэрч , Х. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, анхны үзлэгийн тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 202 оны 01 сарын 09-ний өдрийн 61 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас а насны хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй шүүгдэгчид гаргах гомдол санал, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн аяга нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн ЖА90122268 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ******* хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн аяга нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн ........ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ******* хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ