Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШТЦ/101

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн **************тай хэргийг 2024 оны 0************** сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 12******* сарын 2*******-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 4******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр ******* хүүхдийн хамт Дорнод аймгийн Баянтүмэн сумын ************** ******* “Нарийн хөндий” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* /РД:ЖЬ81122*******7*******/.

 

Шүүгдэгч ******* овгийн ******* нь 202******* оны 11 сарын сүүлээр Дорнод аймгийн Баянтүмэн сумын ************** *******ийн нутаг "Будын худаг" гэх газраас иргэн олон тооны буюу 7 тооны үхрийг хулгайлж 5,600,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байна. Прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч ******* овогт ******* нь 202******* оны 11 сарын сүүлээр Дорнод аймгийн Баянтүмэн сумын ************** *******ийн нутаг "Будын худаг" гэх газраас хохирогч олон тооны буюу 7 тооны үхрийг хулгайлж 5,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Гэм буруугаа хүлээж байна. Прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...Миний бие эхнэр хамт Баянтүмэн сумын ************** *******ийн нутаг “Будын худаг” гэх газарт өөрийн болон гэх хүний нийлсэн 70 толгой үхэр болон өөрийн эзэмшлийн 500 гаран толгой хонь ямаа, 40 орчим толгойгоо адуугаа маллан амьдардаг юм... Би 202******* оны 11 дүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд Дорнод аймгийн төвд байсан ба тухайн хугацаанд манай саахалт айлын хүн болох гэх хүнд малаа захиж үлдээгээд түр харуулж байсан. Намайг аймгийн төвд байх хугацаанд буюу 202******* оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүчтэй цасан шуурга болсны улмаас манай болон саахалт айлуудын адуу, үхэр зүүн урагш зүгт уруудсан байсан, маргааш нь намайг хөдөө гэр рүүгээ явах үед их цас орж шуурсан зам хаагдсан байсан, би тухайн өдрөө хөдөө гэртээ очоод үхэр адууныхаа эрэлд яваад үхрээ өөрийн нутаглаж байгаа “Будын худаг” гэх газраас зүүн зүгт 8 километр зайд “Очиртын говь” гэх газраас олсон тухайн газарт манай үхэр тарсан байдалтай зарим айлуудын үхэртэй нийлсэн байсныг ялгаж бөөгнүүлж авсан. Тухайн үед манай үхрээс ... 8 тооны бүгд ижил зөв талын чих огторхой имтэй үхрүүд дутуу байсан түүнээс хойш зүүн урд “Үүдийн застав” хүртэл 8 хоног үхрийнхээ эрэлд яваад сураг нь огт гараагүй юм. Ингээд эрэлийн 9 дэх өдрийн орой манай сумын хүн болох гэх хүн рүү утсаар залгаж алдсан үхрийнхээ содон шинж тэмдгийг хэлээд асуухад манай үхэрт танайхтай ойролцоо им зүстэй 2 тооны бяруу байна ирээд үзчих гэж хэлэхээр нь би гэх хүнийх рүү очиход манай 2 тооны бяруу зүсээрээ байж байсан тухайн үед би нутгийн хүмүүсээс ******* гэгч нь үхрээ шуурганд уруудуулаад манай үхэр байсан газраас ойрхон үхрээ татаж авсан болохоор нь *******г хамт туугаад аваад явсан байж болзошгүй гэж бодоод *******тэй уулзаж болсон зүйлийн талаар тодруулахад “уучлаарай би таны үхрийг авчихсан байсан юм байна” гэж хэлсэн мөн миний 8 тооны үхрээс 6 тооны үхрийг нядалсан гэж хэлээд надаас уучлалт гуйгаад надад өөрийнхөө үхрээс ******* толгой үхэр бэлэн *******,500,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөг мөн миний малын эрэлд зарцуулсан шатахууны зардал 650,000 /зургаан зуун тавин мянган/ төгрөг зэргийг өгсөн юм...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг/хх-ийн 18-20 тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15 тал/

“DAMNO” хөрөнгийн үнэлгээний ХХК-ний үнэлгээ /хх-ийн 47-51 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******г бусдын олон тооны малыг хулгайлсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч 5,600,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэхгүй”  гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 Иймд шүүгдэгч *******г прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5, *******6.2******* зүйлийн 1-4, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10******* зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******г 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

 

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6******* зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн ....... тоот регистрийн*******тай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Л.БАТЖАРГАЛ