Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШТЦ/104

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* /РД: /.

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг ******* тоотод байрлах гэртээ үл ялих зүйлээр шалтаглан, өөрийн төрсөн охин болох /04 нас/ утасны цэнэглэгчээр ороолгон зодож, түүний биед хүзүүнд шарх, дух, зүүн бугалга, нуруунд зулгаралт, цээж, нуруу, баруун зүүн мөр, бугалга, шуу, сарвуу, гуяны урд дээд хэсгийн том хэмжээний талбайг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн өөрийн төрсөн хүү болох /03 нас/ ус буцалгагчийн залгуураар ороолгон зодож, түүний биед толгойн дагзны хуйх, бүсэлхийд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн мөр, зүүн бугалга шуу, сарвуу, баруун шуу, сарвуу, хэвлий, зүүн ташаа, цавь, зүүн дал, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт, хэвлий, зүүн гуя хэсэгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар тус тус учруулсан гэмт хэргийг хоёр хүнийг зодож, бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч ******* овогт ******* нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг ******* тоотод гэртээ үл ялих зүйлээр шалтаглан, өөрийн төрсөн охин болох /04 настай/ утасны цэнэглэгчээр ороолгон зодож, түүний биед “хүзүүнд шарх, дух, зүүн бугалга, нуруунд зулгаралт, цээж, нуруу, баруун зүүн мөр, бугалга, шуу, сарвуу, гуяны урд дээд хэсгийн том хэмжээний талбайг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн өөрийн төрсөн хүү болох /03 настай/ ус буцалгагчийн залгуураар ороолгон зодож, түүний биед “толгойн дагзны хуйх, бүсэлхийд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн мөр, зүүн бугалга шуу, сарвуу, баруун шуу, сарвуу, хэвлий, зүүн ташаа, цавь, зүүн дал, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт, хэвлий, зүүн гуя хэсэгт зулгаралт” бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар тус тус учруулсан гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2,7, 2,8-д тус тус заасан хоёр хүнийг зодож, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч ийн мөдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цагаан сарын баярын өмнө өдөр ээж бид хоёрыг зодсон. Утасны цэнэглэгчээр намайг тэгээд ус буцалгагчийн залгуураар зодсон. Миний гар нуруунд маань гуядсан, цохисон. Их өвдсөн. болохоор нуруунд нь зодсон. бид хоёр уйлсан. Орой болоод ээж унтаад өгсөн. Цагаан сараар айл явсан. Нэг өдөр манай ах манай гэрт ирэхэд ээж бид хэдийг орхиод гараад явсан. ...бид хэдийг ээжид хэрэгтэй юмыг нь сандаахаар бас гэрээ муухай болгохоор ээж загнадаг. Тэр үед бид хоёр ээжийн будгийг бас гэрээ муухай болгосон болохоор ээж бид хоёрыг зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн15 тал/,

Насанд хүрээгүй хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ээж цагаан сарын өмнө нь бид хоёрыг зодсон. Намайг нуруунд маань утасны цэнэглэгчээр, гийн гарыг бас нуруунд нь ус буцалгагчийн залгуураар зодсон. ...юм сандаасан болохоор зодсон. бид хоёр гэрээ сандаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Ж.******* “...Манай охин ын нөхөр нь 2023 оны 05 дугаар сард архи ууж унтаад эргэж сэрээгүй нас барсан юм. Тухайн үед 3 хүүхэдтэй түрээсийн байранд байдаг байж байгаад нөхөр нь өнгөрөхөөр нь би өөрийн гэртээ авчирч хамт байх болсон. Охины маань том охин , удаах хүү , бага хүү нар юм. Ингээд анх хамт байдаг байхдаа бол хүүхдүүдээ надад орхиод л ийшээ тийшээ юманд явлаа гээд л гараад явна. Хэд хоногоор ирэхгүй. Архи ууна. Нөхөр нь өнгөрсөн гээд сэтгэл санаа нь тиймхэн байгаа юм байх гээд байгаад байхаар уугаад л байна. Би 2024 оны 02 сарын 14-ний өдөр ыг хайж байхдаа найз нь холбогдоод асуутал "өчигдөр манайхаас 19 цагийн үед охинтойгоо гарсан. Охиноо ёстой аймар зодсон байна лээ. Та нар харсан уу" гэж хэлсэн. Ингээд хүү рүүгээ залгаад асуутал хүү гийн биеийг хартал бие улаан эрээн, юмаар ороолгосон шинжтэй байсан. Ингээд биеийг харахад бүр толгой нь шархалсан, баруун бөөрөндөө бас цус болоод зулгарсан, бие нь бас бөөн улаан эрээн оромтой үнэхээр аймар болчихсон.... , хоёрыг л айхтар зодсон байсан. Асуухаар цэнэглэгчээр зодсон гээд байгаа. Бие нь угаасаа юмаар ороолгосон оромтой байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №118 дугаартай дүгнэлтэд:

1. биед толгойн дагзны хуйх, бүсэлхийд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн мөр, зүүн бугалга шуу, сарвуу, баруун шуу, сарвуу, хэвлий, зүүн ташаа, цавь, зүүн дал, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт, хэвлий, зүүн гуя хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна.

4. Дээрх толгойн дагзны хуйхны шарх, бүсэлхийн шарх цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, бусад гэмтлүүд нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 44 тал/,

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №119 дугаартай дүгнэлтэд:

1. ийн биед хүзүүнд шарх, дух, зүүн бугалга, нуруунд зулгаралт, цээж, нуруу, баруун зүүн мөр, бугалга, шуу, сарвуу, гуяны урд дээд хэсгийн том хэмжээний талбайг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна.

4. Дээрх хүзүүний шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, бусад гэмтлүүд нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 49 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Н., Н. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэргийг, энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2,7, 2,8-д тус тус зааснаар “хоёр хүнийг, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Н., Н. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгуудыг нэхэмжлэхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэргийг, энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2,7, 2,8-д тус тус зааснаар “хоёр хүнийг, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ