Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2021/01084

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 19 өдөр Дугаар 102/ШШ2021/01084 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийж,

 

Нэхэмжлэгч: БГД, 00 дугаар хороо, 0 өргөө гудамж, 00а байр, 00 тоот хаягт оршин суух, эмэгтэй, О овогтой Х-ын Б-Э /РД: АА000000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БГД, 0 дүгээр хороо, СОТ-0 байр, 0 тоот хаягт оршин суух, эрэгтэй, Ж овогтой П-ийн Б /РД: АА00000000/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Б-Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Х.Б-Э миний бие 1993 онд П.Бт-эй гэр бүл болж Говь-Алтай аймгийн Алтай хотын тамгын газарт 1993 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд №00 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ авсан. Бид 2000 онд охин Б.Ш-г 3 настай өргөж авсан, одоо 25 настай. 2004 онд хүү Б.М-г төрүүлсэн, одоо 16 настай. Бид 2016 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн. Х.Б-Э би сүүлийн 2 жилээс өөр хүнтэй гэр бүл болж хамтран амьдарч байгаа. Бид эврэлүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрэх боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Бидний дунд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй, бас хүүхдийн тэтгэмжийн асуудал яригдахгүй болно. Цаашид П.Б-тэй амьдрах боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгааг минь шийдвэрлэж өгнө үү ... гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хүсэлтдээ: П.Б миний бие 1993 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Х.Б-Э-тэй гэр бүл болж 2016 он хүртэл хамт амьдарсан. 2016 оны хавар үл ойлголцлын улмаас тус тусдаа амьдарсан. Энэ хугацаанд Х.Б-Э хамтран амьдрагчтай болж 2 жил боллоо. Одоо бид хоёрт 2 хүүхдийн тэтгэлэг, тэтгэмж болон орон гэр эд хөрөнгийн ямар нэг маргаан байхгүй бүгдийг ярилцан тохиролцож шийдсэн болно. Гэрлэлтийг цуцлуулахад бэлэн асуудал байхгүй. Шүүх хуралдаанд хариуцагч миний бие оролцох боломжгүй байх тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Б-Э нь хариуцагч П.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч П.Б-д шүүх хуралдааны товыг шүүх хүргэсэн байх бөгөөд тэрээр өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлтийг ирүүлсэн байхаас гадна хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох эрхээр хангах үүднээс өмнөх шүүх хуралдааныг хойшлуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Х.Б-Э, П.Б нар нь 1993 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд 1993 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бүртгүүлсэн, 2004 оны 11 дүгээр сарын 28-нд хүү Б.М-г төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

Мөн хүү Б.М-г эх Х.Б-Э-ийн асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Б.М-г эх Х.Б-Э-ийн асрамжид үлдээх нь зүйтэй.

Түүнчлэн хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар О овогтой Х-ын Б-Э /РД: АА000000000/, Ж овогтой П-гийн Б /РД: АА00000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2004 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.М-г эх Х.Б-Э-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Б-Э-д олгосугай.

4. Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох болохыг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ