Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/182

 

 

 

 

 

 

 

 

     2024           3           06                                      2024/ШЦТ/182    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,                

 улсын яллагч Г.Онон,

 шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ******* овогт *******ын *******т холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 230500535******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “*******” ХХК-н захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Х.******* нь "...хамтарч рапсын тариалан эрхэлнэ, ашгаа хувааж авъя..." хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Зайсан Скуер" төв дотор байсан хохирогч М.аас өөрийн Хаан банкны 500352*******38 тоот дансаар нийт 21.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан, Мөн Х.******* нь өөрийн өмчлөлийн "Хаппи Ворлд Турс" ХХК-нд гадаадад аялал жуулчлал эрхлэх зөвшөөрөлгүй, сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэдгийг мэдсээр байж "...Бүгд Найрамдах Солонгос Улс руу явуулж өгнө..." гэж гэрээгээр халхавчлан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Вариате" төв дотор хохирогч Ш.аас 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 14.500.000 төгрөг,

Хохирогч Б.аас 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын *******-ны өдөр 14.500.000 төгрөг,

Хохирогч Г.гээс 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 6.500.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 8.000.000 төгрөг,

Хохирогч Х.аас 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 6.500.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 8,000,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны 500352*******38 тоот данс руу шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 82,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.******* мэдүүлэхдээ:  “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй... ”  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Ш.ын өгсөн мэдүүлэг “...2022 оны 9 дүгээр сарын эхээр манай Солонгос улсад байдаг төрсөн ахын охин надруу холбогдоод Солонгос улс руу визгүй аялалын журмаар явах хүмүүс цуглуулж байгаа юм байна ******* гэх хүн уг хүн нь 5 жилийн өмнө намайг Солонгос улс руу явуулсан хүн байгаа юм над руу холбогдоод явах хүмүүс байна уу гэж асууж байна. Нэг хүний ******* сая төгрөг гэж байна гэж хэлэхээр нь би уг хүнтэй нь уулзахаар 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Вариатагийн 2 давхарт очиж ******* гэх хүнтэй уулзаж тодруулахад уг хүн нэг хүний ******* сая төгрөг болно хүүхэд 3 сая гэсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр хүүхэдтэйгээ явах гэсэн юм гэж хэлсэн чинь тэгвэл 33 сая төгрөг бэлд гэсэн тэгээд тухайн өдөр ******* гэх хүний 500352*******38 тоот данс руу нь 1 сая төгрөг урьдчилгаа болгож өгч нөхөр, хүүхэд бид гурав гадаад паспорттойгоо өгч үлдээгээд явсан. Тэгсэн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ******* нь надруу байнга залгаад эгч үлдэгдэл мөнгө чинь бүтсэн үү хурдан хийх хэрэгтэй байна гэхээр нь хүнээр малчны зээл авхуулаад 14.500.000 төгрөгийг *******ийн 500352*******38 тоот данс руу 3 хүн гэж шилжүүлсэн тэгээд үлдэгдэл мөнгийг нь машинаа зараад өгье гэсэн чинь ******* нь машинаа зарахаа байж бай гэж хэлээд тэгснээ 10 дугаар сарын 05-ны өдөр ниснэ гэж хэлсэн. Тэгээд 10 дугаар сарын 05-ны өдөр болсон чинь ******* нь хойшлогдлоо 10 дугаар сарын *******-нд ниснэ гэж хэлээд ахиад 10 дугаар сарын 30 болж хойшлоод тэгснээ 12 сар болоод худлаа хэлээд сүүлдээ утсаа авахаа больсон. Тэгээд надтай адилхан мөнгө өгсөн манай хамаатны залуу болох бид хоёр гэрийнх нь гадаа байж байгаад 12 дугаар сард барьж аваад бичиг баримтуудаа салгаж аваад анх цагдаагийн байгууллагад хандаж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн *******-16 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.ын өгсөн:

“...******* нь манай хамаатны эгчийг Солонгос улс руу гаргаж өгч байсан. Х.******* гэж хүн чат бичээд 4 өдөр 3 шөнийн аялалаар Солонгос улс руу явах хүн байна уу олоод өгөөч гэж чат бичсэн гэсэн. Тэгээд манай эгч надад хэлсэн тэгэхээр нь би уг хүний 9905 гэсэн дугаар луу нь яриад 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Варьеттагийн 2 давхарт 212 тоот өрөөнд очиж уулзсан. Уг өрөөний хаяг нь Хаппи Ворлд Турс ХХК гэсэн байсан бөгөөд дотор нь орж Х.******* гэх хүнтэй уулзахад 2022 оны 10 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Солонгос улс руу визгүй аялалын шугамаар 4 өдөр 3 шөнийн аялалд явуулна барьцаа хөрөнгө гэж 8,500,000 төгрөг аялалын төлбөр 6,500,000 нийт *******,000,000 төгрөг гэж хэлээд гэрээ хийгээд баталгаажна гэхээр нь би тухайн өдрөө гэрээ хийж урьдчилгаа 500,000 төгрөг өгөөд дараа нь 2022 оны 9 дүгээр сарын *******-ны өдөр 14,500,000 төгрөгийг очиж шилжүүлж өгсөн. Тэгээд гадаад паспорт цээж зургаа Х.*******т өгөхөд Х.******* нь заа чи мөнгөө бүрэн төлсөн учраас одоо чамд ямар нэг асуудал байхгүй нисэх өдрөө онгоцны буудал дээр эртхэн ирээд бичиг баримтуудаа аваарай гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр Х.******* нь утсаар залгаад аялал хойшилсон 10 дугаар сарын 21-нд явахаар болсон гэж хэлсэн. Тэгээд ахиад 11 дүгээр сарын 01 болж хойшлоод ахиад 11 дүгээр сарын 21-ний өдөр болж хойшлохоор нь би худлаа юм байна гэрээгээ цуцалж мөнгөө авъя гэхэд одоо найдвартай Солонгосын тал нь цаанаасаа ингээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь үгүй ээ одоо мөнгөө авъя гэхэд мөнгө байхгүй байна Чойр дээр вагон ачуулж байгаа тэрнээс мөнгө орж ирэхээр өгье гэж хэлээд 7 хоног яваад тэгснээ сүүлдээ Чойроос мөнгө нь бэлнээр машинаар ирж байгаа ирэхээр нь өгнө гээд өдөр болгон худлаа хэлж байгаа бөгөөд одоог хүртэл худал хэлж залилж яваад байна тэгснээ одоо мөнгө байхгүй гэхээр нь цагдаад өгнө гэсэн чинь цагдаадаа өг өг тэр чинь шийдэх гэж 1 жил болно өгөх албагүй мэт юм ярьдаг болсон.

Би энэ ******* сая төгрөгийг бүрдүүлж өгөхдөө маш их зээл тавьсан мөн манай эхнэрийн хагалгааны төлбөр нэхэгдээд байгаа. Тэрнээс нь байрны төлбөр нэхэгдээд хэцүү байгаа тул мөнгөө яаралтай олж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас/, 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.гийн өгсөн:

“...Би 2022 оны 9 дүгээр сард фэйсбүүк үзэж байгаад Солонгос улс руу визгүйгээр 3 өдөр 4 шөнийн аялалд явуулна гэсэн зар байсан юм. Тэгээд би уг зарын дагуу ******* гэх залуутай Улаанбаатар хотод ирж уулзсан. Тэгэхэд тухайн залуу нь надтай уулзаад визгүй ингэж явж болдог аялал байдаг юм чи бүртгүүлээд явж болно, зардал нь ******* сая төгрөг байдаг анх бүртгүүлэхдээ 500,000 төгрөг өгдөг гэхээр нь би зөвшөөрөөд 500,000 төгрөг өгөөд ******* гэх хүний ажиллуулдаг "******* турс" гэх байгууллагтай гэрээ хийсэн тэгээд би 500,000 төгрөгөө ******* гэх хүний хувийн дансанд шилжүүлсэн тухайн гүйлгээг би Баянгол дүүргийн Варрета чуулгын тэнд байхдаа шилжүүүлсэн дараа нь буюу хэд хоногийн дараа 6,500,000 төгрөгийг би ******* гэх хүний хувийн дансанд Дорноговь аймгийн даланзадгад сумын 5-р баг 6-603 тоот гэртээ байхдаа шилжүүлж байсан дараа нь буюу хэд хоногийн дараа Буянхишиг нь надруу яриад виз чинь болчихлоо чи одоо үлдэгдэл мөнгө шилжүүл гээд байсан. Тэгээд 8,000,000 төгрөгийг ******* гэх хүний хувийн дансанд Дорноговь аймгийн Даланзадгад сумын 5-р баг 6-603 тоот гэртээ байхдаа шилжүүлж байсан. Тэгээд би хэд хоногоос хот ороод визээ авах гэтэл тухайн ******* нь ажил дээрээ байхгүй байгаад байсан. Ингээд би хотод хэд хоноод буцаад хөдөө гэрлүүгээ явах болсон.

Би 3 удаагийн гүйлгээгээр *******,000,000 сая төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 162-163 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.ын өгсөн:

“...Би Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг. Манай эхнэр хүүхэд 2022 оны 9 дүгээр сард Солонгос улс руу явсан юм. Би араас нь явах гэж, энэ Х.******* гэдэг хүнийг олж, утсаар ярьж байгаад 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ******* гэдэг хүнтэй Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Варьеттагийн 2 давхарт 212 тоотод оффис дээр нь очиж уулзсан. Би *******тэй уулзахад ******* манай компани 2022 оны 10 дугаар сард аялуулна, нийт зардал *******,000,000 төгрөг болно, гэрээ байгуулна гэж хэлээд надтай гэрээ байгуулсан. Надаас урьдчилгаа гэж 500,000 төгрөг нэхсэн. Би *******ийн Хаан банкны 500352*******38 дугаартай данс руу өөрийнхөө билүү, эхнэрийнхээ билүү одоо санахгүй байна дансаар 500,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр *******ийн Хаан банкны 500352*******38 дугаартай данс руу Худалдаа хөгжлийн банк ороод 6,500,000 төгрөгийг шилжүүлж хийсэн. Мөн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөн Худалдаа хөгжлийн банкнаас *******ийн Хаан банкны данс руу 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би нийт *******,000,000 төгрөгийг *******т шилжүүлж өгсөн. Би юу болж байгаа талаар хэзээ гаргах талаар удаа дараа *******ээс асуухаар, ******* за аялал нь хойшлогдсон, одоо удахгүй, тэдэн сарын тэдний өдөр явуулна гэх мэт дандаа худлаа ярьдаг байсан. Тэгээд хойшилсоор байгаад 3-4 сар болсон. Би 2023 оны 01 дүгээр сард оффис дээр ирээд *******тэй уулзаад би одоо болъё, танай компани худлаа юм байна гэж хэлээд, мөнгөө авъя, гэж хэлээд гэрээг нь буцааж өгөөд, паспортоо буцааж авсан. Би *******ээс мөнгө нэхсэн чинь ******* өдөр чиний данс руу чинь манай компани хийнэ гэж хэлсэн. Харин ******* миний мөнгийг хийгээгүй, түүнээс хойш *******тэй утсаар ярихаар санхүүжилт орж ирээгүй байна гэж худлаа ярьдаг байсан. Түүнээс хойш утсаа ч авахгүй алга болсон.

******* намайг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Солонгос улсын Сеул, Бусан, Яньянь зэрэг хотуудаар 4 хоног аялуулна гэж гэрээн дээрээ заасан байсан. Намайг аяллын визээр гаргана гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 219-220 дугаар хуудас/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.ийн өгсөн:

“...Би Х.*******ийг 2002 оноос мэддэг болсон ба бид хоёр Япон улсад оюутан байхдаа танилцаж байсан. Түүнээс хойш Монгол улсад ирснээсээ хойш бол хааяа нэг тааралддаг байсан юм. Тэгээд 2019 оны хавар ******* надтай уулзаад би 70 орчим га газар 80 сая төгрөгөөр аавынхаа газрыг буцааж авлаа, газар дээрээ рапс тарих гэсэн чинь мөнгөгүй болчихоод байна чи зардлыг гаргачих би тарьчихна чи явцын дунд ирж үзээд байж болно, би бүх зүйлээ зохицуулна намар хурааж аваад чиний мөнгийг гаргаж өгөөд үлдсэн ашгаа хоёулаа хувааж тэнцүү авъя гэж тохирсон. Тэгээд 2019 онд Сэлэнгэ аймаг Цагаан нуур сумын нутаг дэвсгэрт 70 орчим га газар рапс тарьсан юм. Би зун нь нэг удаа намар хурааж байхад нь 1 удаа очиж үзсэн ба рапсаа газар дээр унагачихсан ангилаагүй байсан ба сумын төв орж айлын хашаанд аваачсан. Тэгээд ******* хэлэхдээ энэ айлын хашаанд складанд хураачихна гэж ярьж байсан тухайн үед айлынх нь хашаанд рапс хураалттай байсан ба энэ хэдэн рапс байгаа вэ гэхэд хашааны эзэн нь гэх хүн 40 тонн рапс байгаа гэж хэлж байсан. Тэгээд би хот руу буцсан ба түүнээс хойш ******* над руу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр фэйсбүүкийн чатаар рапсын зураг явуулсан ба тэгээд чатаар дуудлага хийж ярьж байхдаа би хэдэн тонн байгаа вэ гэж асуусан чинь ******* 40 орчим тонн рапс байгаа байх гэхээр нь би ******* дээр наад айлын хашаанд чинь байсан рапснаас хамаагүй их юм байна шүү дээ дор хаяж 50 орчим тонн болох байлгүй гэж хэлсэн чинь ******* тэгэх байх хэллэж үзэж байж мэдэгдэнэ гэж хэлсэн. Тэгээд тасалсан ба түүнээс хойш зарах гэж явсан боловч хэдэн тонн болсон талаар ******* надад юм хэлээгүй тухайн үед тонн рапс 900 орчим мянган төгрөг болсон байна гэж ******* надад хэлсэн ба Хавар бол үрийн рапс доод тал нь 3 сая төгрөг болно рапсаа хадгалж байгаад хавар заръя гэж ярилцсан. Түүнээс хойш 2020 оны хавар ******* надтай ирж уулзсан ба тэр үед би зар тавьсан чинь тонныг 2.800.000 төгрөгөөр авъя гэж байна яах вэ гэхээр нь би өгчих гэж хэлсэн тэгтэл за тэгвэл би очиж уулзчихаад ирье гэж хэлээд явсан ба түүнээс хойш ******* гар утсаа авахаа больсон. 2020 оны намар нь хүнээр дуудуулж байж уулзсан чинь ******* рапсаа хүнд зарж чадаагүй алдчихсан би чамд хэлж чадахгүй байгаад байсан юм гэж хэлсэн чи яахаараа хүнд алдчихсан юм бэ гэж асуусан чинь рапсаа буцаагаад тариан талбай дээрээ аваачаад тавьчихсан байсан чинь алга болчихсон байна газрын хуучин эзэн нь ирээд манай манаачийг хөөгөөд явуулчихсан байна рапс яасан талаар мэдсэнгүй би сарын дараа мэдлээ гэж хэлсэн.

Түүнээс хойш би 2020 оны намар нэг утсаар ярьсан чинь ******* би өвс хадаж байгаа би чиний мөнгийг өвсөөр төлнө гэж хэлсэн ба түүнээс хойш бас алга болсон. 2021 оны хавар юу болж байгаа талаар асуусан чинь ******* найзтайгаа нийлээд 500 га газар рапс тарьж байгаа 50 тонн рапс би чамд өгье гэж хэлсэн боловч бас алга болсон мөн хадлангын талбай дээр байгаа тоног төхөөрөмжүүдээ зараад мөнгийг чинь гаргаж өгнө гэсэн боловч мөн гаргаж өгөөгүй тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм.

Хан-Уул дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа гар утасны интернет банк ашиглаж *******т мөнгө шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,  

 

- Шүүгдэгч Х.*******ийн эзэмшлийн дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 53-62, 197-201, 245-2******* дугаар хуудас/,  

- Хохирогч Б.ын эзэмшлийн дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/, 

- Хохирогч Ш.ын эзэмшлийн дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/, 

- Хохирогч Ш.тай байгуулсан аялал жуулчлалын гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 69-71 дүгээр хуудас/, 

- Хохирогч Б.ын “...хохирлоо бүрэн авсан, гомдол, саналгүй...” тухай хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар хуудас/, 

- Хохирогч Ш.ын “...хохирлоо бүрэн авсан, гомдол, саналгүй...” тухай хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/, 

- Монгол аялал жуулчлалын холбооны 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 72/23 тоот /1 дүгээр хавтаст хэргийн 92 дугаар хуудас/, 

- Хохирогч Б.тай байгуулсан аялал жуулчлалын гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 130-132 дугаар хуудас/, 

- Хохирогч Г.тэй байгуулсан аялал жуулчлалын гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 177-179 дүгээр хуудас/, 

- Хохирогч Г.гийн эзэмшлийн дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 181-183 дугаар хуудас/, 

- Хохирогч Х.ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилгүүлгийн маягт /1 дүгээр хавтаст хэргийн 242, 243 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:        

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 80 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Х.******* нь "...хамтарч рапсын тариалан эрхэлнэ, ашгаа хувааж авъя..." хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Зайсан Скуер" төв дотор байсан хохирогч М.аас өөрийн Хаан банкны 500352*******38 тоот дансаар нийт 21.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан, Мөн Х.******* нь өөрийн өмчлөлийн "Хаппи Ворлд Турс" ХХК-нд гадаадад аялал жуулчлал эрхлэх зөвшөөрөлгүй, сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэдгийг мэдсээр байж "...Бүгд Найрамдах Солонгос Улс руу явуулж өгнө..." гэж гэрээгээр халхавчлан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Вариате" төв дотор хохирогч Ш.аас 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 14.500.000 төгрөг,

Хохирогч Б.аас 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын *******-ны өдөр 14.500.000 төгрөг,

Хохирогч Г.гээс 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 6.500.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 8.000.000 төгрөг,

Хохирогч Х.аас 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 6.500.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 8,000,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны 500352*******38 тоот данс руу шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 82,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. 6.5 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Өсвөр насны охинтой ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Өөрийн өмчлөлийн 10,000,000 төгрөгийг эгчийнхээ дансанд байршуулсан байгаа. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Торгуулийн ялыг оногдуулж хуульд зааснаар хамгийн бага хэмжээгээр тооцож 1-2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх боломж олгож өгнө үү...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

   Шүүгдэгч Х.******* нь "...хамтарч рапсын тариалан эрхэлнэ, ашгаа хувааж авъя..." хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Зайсан Скуер" төв дотор байсан хохирогч М.аас өөрийн Хаан банкны 500352*******38 тоот дансаар нийт 21.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан, Мөн Х.******* нь өөрийн өмчлөлийн "Хаппи Ворлд Турс" ХХК-нд гадаадад аялал жуулчлал эрхлэх зөвшөөрөлгүй, сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэдгийг мэдсээр байж "...Бүгд Найрамдах Солонгос Улс руу явуулж өгнө..." гэж гэрээгээр халхавчлан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Вариате" төв дотор хохирогч Ш.аас 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 14.500.000 төгрөг,

хохирогч Б.аас 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын *******-ны өдөр 14.500.000 төгрөг,

хохирогч Г.гээс 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 6.500.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 8.000.000 төгрөг,

хохирогч Х.аас 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 6.500.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 8,000,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны 500352*******38 тоот данс руу шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 82,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогдсон болох нь:

хохирогч Ш.ын өгсөн мэдүүлэг “...2022 оны 9 дүгээр сарын эхээр манай Солонгос улсад байдаг төрсөн ахын охин надруу холбогдоод Солонгос улс руу визгүй аялалын журмаар явах хүмүүс цуглуулж байгаа юм байна ******* гэх хүн уг хүн нь 5 жилийн өмнө намайг Солонгос улс руу явуулсан хүн байгаа юм над руу холбогдоод явах хүмүүс байна уу гэж асууж байна. Нэг хүний ******* сая төгрөг гэж байна гэж хэлэхээр нь би уг хүнтэй нь уулзахаар 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Вариатагийн 2 давхарт очиж ******* гэх хүнтэй уулзаж тодруулахад уг хүн нэг хүний ******* сая төгрөг болно хүүхэд 3 сая гэсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр хүүхэдтэйгээ явах гэсэн юм гэж хэлсэн чинь тэгвэл 33 сая төгрөг бэлд гэсэн тэгээд тухайн өдөр ******* гэх хүний 500352*******38 тоот данс руу нь 1 сая төгрөг урьдчилгаа болгож өгч нөхөр, хүүхэд бид гурав гадаад паспорттойгоо өгч үлдээгээд явсан. Тэгсэн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ******* нь надруу байнга залгаад эгч үлдэгдэл мөнгө чинь бүтсэн үү хурдан хийх хэрэгтэй байна гэхээр нь хүнээр малчны зээл авхуулаад 14.500.000 төгрөгийг *******ийн 500352*******38 тоот данс руу 3 хүн гэж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн *******-16 дугаар хуудас/,

 

хохирогч Б.ын өгсөн: “...******* нь манай хамаатны эгчийг Солонгос улс руу гаргаж өгч байсан. Х.******* гэж хүн чат бичээд 4 өдөр 3 шөнийн аялалаар Солонгос улс руу явах хүн байна уу олоод өгөөч гэж чат бичсэн гэсэн. Тэгээд манай эгч надад хэлсэн тэгэхээр нь би уг хүний 9905 гэсэн дугаар луу нь яриад 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Варьеттагийн 2 давхарт 212 тоот өрөөнд очиж уулзсан. Уг өрөөний хаяг нь Хаппи Ворлд Турс ХХК гэсэн байсан бөгөөд дотор нь орж Х.******* гэх хүнтэй уулзахад 2022 оны 10 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Солонгос улс руу визгүй аялалын шугамаар 4 өдөр 3 шөнийн аялалд явуулна барьцаа хөрөнгө гэж 8,500,000 төгрөг аялалын төлбөр 6,500,000 нийт *******,000,000 төгрөг гэж хэлээд гэрээ хийгээд баталгаажна гэхээр нь би тухайн өдрөө гэрээ хийж урьдчилгаа 500,000 төгрөг өгөөд дараа нь 2022 оны 9 дүгээр сарын *******-ны өдөр 14,500,000 төгрөгийг очиж шилжүүлж өгсөн. Тэгээд гадаад паспорт цээж зургаа Х.*******т өгөхөд Х.******* нь заа чи мөнгөө бүрэн төлсөн учраас одоо чамд ямар нэг асуудал байхгүй нисэх өдрөө онгоцны буудал дээр эртхэн ирээд бичиг баримтуудаа аваарай гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр Х.******* нь утсаар залгаад аялал хойшилсон 10 дугаар сарын 21-нд явахаар болсон гэж хэлсэн. Тэгээд ахиад 11 дүгээр сарын 01 болж хойшлоод ахиад 11 дүгээр сарын 21-ний өдөр болж хойшлохоор нь би худлаа юм байна гэрээгээ цуцалж мөнгөө авъя гэхэд одоо найдвартай Солонгосын тал нь цаанаасаа ингээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь үгүй ээ одоо мөнгөө авъя гэхэд мөнгө байхгүй байна Чойр дээр вагон ачуулж байгаа тэрнээс мөнгө орж ирэхээр өгье гэж хэлээд 7 хоног яваад тэгснээ сүүлдээ Чойроос мөнгө нь бэлнээр машинаар ирж байгаа ирэхээр нь өгнө гээд өдөр болгон худлаа хэлж байгаа бөгөөд одоог хүртэл худал хэлж залилж яваад байна тэгснээ одоо мөнгө байхгүй гэхээр нь цагдаад өгнө гэсэн чинь цагдаадаа өг өг тэр чинь шийдэх гэж 1 жил болно өгөх албагүй мэт юм ярьдаг болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас/, 

 

хохирогч Г.гийн “...Би 2022 оны 9 дүгээр сард фэйсбүүк үзэж байгаад Солонгос улс руу визгүйгээр 3 өдөр 4 шөнийн аялалд явуулна гэсэн зар байсан юм. Тэгээд би уг зарын дагуу ******* гэх залуутай Улаанбаатар хотод ирж уулзсан. Тэгэхэд тухайн залуу нь надтай уулзаад визгүй ингэж явж болдог аялал байдаг юм чи бүртгүүлээд явж болно, зардал нь ******* сая төгрөг байдаг анх бүртгүүлэхдээ 500,000 төгрөг өгдөг гэхээр нь би зөвшөөрөөд 500,000 төгрөг өгөөд ******* гэх хүний ажиллуулдаг "******* турс" гэх байгууллагтай гэрээ хийсэн тэгээд би 500,000 төгрөгөө ******* гэх хүний хувийн дансанд шилжүүлсэн тухайн гүйлгээг би Баянгол дүүргийн Варрета чуулгын тэнд байхдаа шилжүүүлсэн дараа нь буюу хэд хоногийн дараа 6,500,000 төгрөгийг би ******* гэх хүний хувийн дансанд Дорноговь аймгийн даланзадгад сумын 5-р баг 6-603 тоот гэртээ байхдаа шилжүүлж байсан дараа нь буюу хэд хоногийн дараа Буянхишиг нь надруу яриад виз чинь болчихлоо чи одоо үлдэгдэл мөнгө шилжүүл гээд байсан. Тэгээд 8,000,000 төгрөгийг ******* гэх хүний хувийн дансанд Дорноговь аймгийн Даланзадгад сумын 5-р баг 6-603 тоот гэртээ байхдаа шилжүүлж байсан. Тэгээд би хэд хоногоос хот ороод визээ авах гэтэл тухайн ******* нь ажил дээрээ байхгүй байгаад байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 162-163 дугаар хуудас/,

 

хохирогч Х.ын “...Би Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг. Манай эхнэр хүүхэд 2022 оны 9 дүгээр сард Солонгос улс руу явсан юм. Би араас нь явах гэж, энэ Х.******* гэдэг хүнийг олж, утсаар ярьж байгаад 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ******* гэдэг хүнтэй Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Варьеттагийн 2 давхарт 212 тоотод оффис дээр нь очиж уулзсан. Би *******тэй уулзахад ******* манай компани 2022 оны 10 дугаар сард аялуулна, нийт зардал *******,000,000 төгрөг болно, гэрээ байгуулна гэж хэлээд надтай гэрээ байгуулсан. Надаас урьдчилгаа гэж 500,000 төгрөг нэхсэн. Би *******ийн Хаан банкны 500352*******38 дугаартай данс руу өөрийнхөө билүү, эхнэрийнхээ билүү одоо санахгүй байна дансаар 500,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр *******ийн Хаан банкны 500352*******38 дугаартай данс руу Худалдаа хөгжлийн банк ороод 6,500,000 төгрөгийг шилжүүлж хийсэн. Мөн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөн Худалдаа хөгжлийн банкнаас *******ийн Хаан банкны данс руу 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би нийт *******,000,000 төгрөгийг *******т шилжүүлж өгсөн. Би юу болж байгаа талаар хэзээ гаргах талаар удаа дараа *******ээс асуухаар, ******* за аялал нь хойшлогдсон, одоо удахгүй, тэдэн сарын тэдний өдөр явуулна гэх мэт дандаа худлаа ярьдаг байсан. Тэгээд хойшилсоор байгаад 3-4 сар болсон. Би 2023 оны 01 дүгээр сард оффис дээр ирээд *******тэй уулзаад би одоо болъё, танай компани худлаа юм байна гэж хэлээд, мөнгөө авъя, гэж хэлээд гэрээг нь буцааж өгөөд, паспортоо буцааж авсан. Би *******ээс мөнгө нэхсэн чинь ******* өдөр чиний данс руу чинь манай компани хийнэ гэж хэлсэн. Харин ******* миний мөнгийг хийгээгүй, түүнээс хойш *******тэй утсаар ярихаар санхүүжилт орж ирээгүй байна гэж худлаа ярьдаг байсан. Түүнээс хойш утсаа ч авахгүй алга болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 219-220 дугаар хуудас/, 

 

хохирогч М.ийн “...******* надтай уулзаад би 70 орчим га газар 80 сая төгрөгөөр аавынхаа газрыг буцааж авлаа, газар дээрээ рапс тарих гэсэн чинь мөнгөгүй болчихоод байна чи зардлыг гаргачих би тарьчихна чи явцын дунд ирж үзээд байж болно, би бүх зүйлээ зохицуулна намар хурааж аваад чиний мөнгийг гаргаж өгөөд үлдсэн ашгаа хоёулаа хувааж тэнцүү авъя гэж тохирсон. Тэгээд 2019 онд Сэлэнгэ аймаг Цагаан нуур сумын нутаг дэвсгэрт 70 орчим га газар рапс тарьсан юм. Би зун нь нэг удаа намар хурааж байхад нь 1 удаа очиж үзсэн ба рапсаа газар дээр унагачихсан ангилаагүй байсан ба сумын төв орж айлын хашаанд аваачсан. Тэгээд ******* хэлэхдээ энэ айлын хашаанд складанд хураачихна гэж ярьж байсан тухайн үед айлынх нь хашаанд рапс хураалттай байсан ба энэ хэдэн рапс байгаа вэ гэхэд хашааны эзэн нь гэх хүн 40 тонн рапс байгаа гэж хэлж байсан. Тэгээд би хот руу буцсан ба түүнээс хойш ******* над руу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр фэйсбүүкийн чатаар рапсын зураг явуулсан ба тэгээд чатаар дуудлага хийж ярьж байхдаа би хэдэн тонн байгаа вэ гэж асуусан чинь ******* 40 орчим тонн рапс байгаа байх гэхээр нь би ******* дээр наад айлын хашаанд чинь байсан рапснаас хамаагүй их юм байна шүү дээ дор хаяж 50 орчим тонн болох байлгүй гэж хэлсэн чинь ******* тэгэх байх хэллэж үзэж байж мэдэгдэнэ гэж хэлсэн. Тэгээд тасалсан ба түүнээс хойш зарах гэж явсан боловч хэдэн тонн болсон талаар ******* надад юм хэлээгүй тухайн үед тонн рапс 900 орчим мянган төгрөг болсон байна гэж ******* надад хэлсэн ба Хавар бол үрийн рапс доод тал нь 3 сая төгрөг болно рапсаа хадгалж байгаад хавар заръя гэж ярилцсан. Түүнээс хойш 2020 оны хавар ******* надтай ирж уулзсан ба тэр үед би зар тавьсан чинь тонныг 2.800.000 төгрөгөөр авъя гэж байна яах вэ гэхээр нь би өгчих гэж хэлсэн тэгтэл за тэгвэл би очиж уулзчихаад ирье гэж хэлээд явсан ба түүнээс хойш ******* гар утсаа авахаа больсон. 2020 оны намар нь хүнээр дуудуулж байж уулзсан чинь ******* рапсаа хүнд зарж чадаагүй алдчихсан би чамд хэлж чадахгүй байгаад байсан юм гэж хэлсэн чи яахаараа хүнд алдчихсан юм бэ гэж асуусан чинь рапсаа буцаагаад тариан талбай дээрээ аваачаад тавьчихсан байсан чинь алга болчихсон байна газрын хуучин эзэн нь ирээд манай манаачийг хөөгөөд явуулчихсан байна рапс яасан талаар мэдсэнгүй би сарын дараа мэдлээ гэж хэлсэн.

Түүнээс хойш би 2020 оны намар нэг утсаар ярьсан чинь ******* би өвс хадаж байгаа би чиний мөнгийг өвсөөр төлнө гэж хэлсэн ба түүнээс хойш бас алга болсон. 2021 оны хавар юу болж байгаа талаар асуусан чинь ******* найзтайгаа нийлээд 500 га газар рапс тарьж байгаа 50 тонн рапс би чамд өгье гэж хэлсэн боловч бас алга болсон мөн хадлангын талбай дээр байгаа тоног төхөөрөмжүүдээ зараад мөнгийг чинь гаргаж өгнө гэсэн боловч мөн гаргаж өгөөгүй тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм.

Хан-Уул дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа гар утасны интернет банк ашиглаж *******т мөнгө шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 10 дугаар хуудас/, шүүгдэгч Х.*******ийн эзэмшлийн дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 53-62, 197-201, 245-2******* дугаар хуудас/, хохирогч Б.ын эзэмшлийн дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/, хохирогч Ш.ын эзэмшлийн дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/, хохирогч Ш.тай байгуулсан аялал жуулчлалын гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 69-71 дүгээр хуудас/, Монгол аялал жуулчлалын холбооны 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 72/23 тоот /1 дүгээр хавтаст хэргийн 92 дугаар хуудас/, хохирогч Б.тай байгуулсан аялал жуулчлалын гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 130-132 дугаар хуудас/, хохирогч Г.тэй байгуулсан аялал жуулчлалын гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 177-179 дүгээр хуудас/, хохирогч Г.гийн эзэмшлийн дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 181-183 дугаар хуудас/, хохирогч Х.ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилгүүлгийн маягт /1 дүгээр хавтаст хэргийн 242, 243 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

   Шүүгдэгч Х.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

   Хохирлын талаар

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.ын “...хохирлоо бүрэн авсан, гомдол, саналгүй...” тухай хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар хуудас/, хохирогч Ш.ын “...хохирлоо бүрэн авсан, гомдол, саналгүй...” тухай хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/, шүүхэд хохирогч М.ийн өмгөөлөгч Д.Жамъяндагваас “...хохирогч М., шүгдэгч Х.******* нар нь хохирлын асуудлаар сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэх хүсэлт, мөн хохирогч Г., Х. нарт шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэж тус тус мэдэгдсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  20,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж 1 жилийн хугацаагаар төлүүлэх саналыг гаргаж байна. Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэлдэг 21,500,000 төгрөгийг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй...” гэх санал,

   Шүүгдэгч Х.*******ийн өмгөөлөгч: “...Торгуулийн ялыг оногдуулж хуульд зааснаар хамгийн бага хэмжээгээр тооцож 1-2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх боломж олгож өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Х.*******т 20,000 /хорин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 30 хоногийн 1 хоногийг торгох ялын ******* нэгжээр тооцож түүнд оногдуулсан 20,000 /хорин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 20,000,000 /хорин сая/ төгрөгөөс хасаж тооцон түүний биечлэн эдлэх ялыг 19,550 /арван есөн мянга таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 19,550,000 /арван есөн сая таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Х.*******т 20,000 /хорин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ийн цагдан хоригдсон 30 хоногийн 1 хоногийг торгох ялын ******* нэгжээр тооцож шүүгдэгч Х.*******т оногдуулсан 20,000 /хорин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 20,000,000 /хорин сая/ төгрөгөөс хасаж тооцон түүний биечлэн эдлэх ялыг 19,550 /арван есөн мянга таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 19,550,000 /арван есөн сая таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Х.*******т оногдуулсан 20,000 /хорин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

5. Хэрэгт 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 187 дугаартай проукрорын зөвшөөрлөөр шүүгдэгч Х.*******ийн эзэмшлийн арилжааны банкуудад байрших харилцах, хадгаламжийн дансны мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.*******т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ