Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/195

 

 

 

 

 

 

 

 

     2024           3                                              2024/ШЦТ/195   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,                

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч М.Үүрийнтуяа,

насанд хүрээгүй хохирогч А.*******ий хууль ёсны төлөөлөгч Ц.*******,

иргэний хариуцагч/нэхэмжлэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******өд холбогдох эрүүгийн 2304308******* тоот дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод терсен, 44 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, "******* *******" ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт дүүргийн дугаар хороо ын -а-1в тоотод оршин суух хаягтай, урьд

дүүргийн Эргүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дзугээр сарын 09-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, ******* овогт *******гийн ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Н.******* нь 2023 оны дүгээр сарын 25-ны өглөөний 06 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 5 дугаар хороо Гэмтэл согог сэргээн засах төвийн урд замд "******* транс” ХХК-ны эзэмшлийн "Hyundai Aerocity-540" маркийн - УБН улсын дугаартай автобусыг жолоодон замын хөдөлгөөнд ороцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", "8.9-т заасан "Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж хориглосон улаан гэрлээр уулзвар нэвтэрч уг уулзварыг зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр нэвтэрч байсан Ц.*******ын жолоодож явсан "Toyota Prius-41" маркийн - УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж байсан 14 настай, эрэгтэй А.*******ий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* мэдүүлэхдээ:  “...Би ажил руугаа явж байсан. Шарга морьтын эхний тэрэг байсан. Би яарч яваад улаан гэрлээр орсон миний буруу гэмээ ухамсарлаж байна... ”  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч А.*******ий хууль ёсны төлөөлөгч Ц.******* мэдүүлэхдээ:  “... дүгээр сарын 25-ны өдөр өглөө 6 цаг 40 минутаас 6 цаг 50 минутын хооронд ногоон гэрлээр гарч байхад улаан гэрлээр ороод ирсэн. Би хоёр хүүхэдтэйгээ явж байсан. Тухайн үед болсон явдлыг сайн санахгүй байна ухаан санаа орж гарсан... ”  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******ын өгсөн:

“...2023 оны дүгээр сарын 25-ны өдрийн 06 цаг 50 минутын орчимд өөрийн эзэмшлийн Toyota Prius-41 маркийн - УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хүү *******, Энгүүн нарын хамт 1 дүгээр хорооллын арын замаар баруунаасаа зүүн чиглэлд яваад Гэмтлийн эмнэлгийн урд талын уулзвараар ногоон гэрлээр чигээрээ орох гээд уулзварт нэвтрэх үед доороос буюу Саппорогоос ирж явсан автобус улаан гэрлээр уг уулзварт нэвтрэн орж ирээд миний машины баруун хэсэгрүү мөргөж осол гарсан.

Тухайн үед би өөрөө амьсгал авч чадахгүй, ухаан санаа орон гаран байсан, мөн бид нар бүгдээрээ гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд эхний хоёроос гурван хоногтоо бид нарыг биеэ сайн ажиглаад өрхийн эмнэлэгтээ үзүүлээд хяналтанд бай гэж хэлсэн. Бид гурав шүүх эмнэлэгт үзүүлэхэд хүү 14 настай *******ий хүзүүний доод яс хугарсан, уруул нь сэтэрч шил орсон. Харин охин настай Энгүүний толгой хавдаж хөхөрсөн байсан. Одоогоор хүү ******* нь хоёр удаа ухаан алдаж унасан, охин Энгүүний биеийн байдал гайгүй байгаа. Би хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан.

 Осол гарсан өдрөөс хойш миний болон хоёр хүүгийн эм тариа эмнэлэгт хэвтсэн зардалд би өөрөөсөө баримттай болон баримтгүйгээр нийтдээ 1,6,000 төгрөгийн зардлыг өнөөдрийн байдлаар гаргасан байгаa. Унаж явсан Toyota Prius-41 маркийн - УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр 9,6,200 төгрөгийн хохирол гарсан, журмын хашаа, ачилт, оношилгоо, үнэлгээний төлбөрт нийт 843.000 төгрөгийг ******* жолооч төлсөн.

Би Циркийн хажууд "" ХХК-д гэрээт засалчингийн ажил хийдэг бөгөөд осол гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажилдаа яваагүй байгаа. Би нэг өдөрт доод тал нь 200,000 төгрөгийн цалин авдаг ба нэг сардаа 4-6 сая төгрөгийн цалин авдаг. Би 2023 оны дүгээр сарын 25-ны өрөөс хойш өнөөдрийг хүртэл ажилдаа яваагүй гэхээр нийт 35 хоногийн 7,000,000 төгрөгийн цалинг нэхэмжилж байна. Мөн эрүүл мэндийн зардалд 1,6,900 төгрөг, машины хохиролд 9,6,200 төгрөг, ажилгүй байх хугацааны цалинд 7,000,000 төгрөг ингээд нийтдээ 17,740,100 төгрөгийг автобусны жолооч *******өөс нэхэмжилж байна.

Мөн манай хүүхдүүд цаашдаа биеийн байдал нь ямархуу байхыг би хэлж мэдэхгүй байна. Мөн би Неткапитал банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ хийх энэхүү Toyota Prius-41 маркийн - УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авсан бөгөөд нэг сардаа 891,000 төгрөгийг төлдөг. Би жолооч *******тэй ярилцаад 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн төлөлтийг *******өөр төлүүлсэн байгаа. Одоо 2024 оны 01 дүгээр сарын төлөлтийг мөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч М.*******ын өгсөн:

“...Hyundai Aerocity-540 маркийн - УБН улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг манай жолооч ******* нь ХО-буюу Шарга Морьт Дүнжингарав чиглэлд унадаг юм. Тухайн өглөө манай жолооч ******* нь баазаасаа гараад ганцаараа Шарга Морьтын эцсийн буудал руу явж байгаад осол гаргасан байсан. Тэр үедээ жолооч ******* нь надад осол гарсан талаар хэлсэн. Манай жолооч ******* нь ур чадвар сайтай, олон жил ажиллаж байгаа туршлагатай жолооч нарын нэг юм. Уг Hyundai Aerocity-540 маркийн - УБН улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолооч ******* нь 2023 оны 01 дүгээр сард анх ирснээс нь хойш өөрөө ганцаараа унаж байгаа. Үнэлгээгээр 1,250,000 төгрөгийн хохирол учирсан. Манай байгууллага нь даатгалтай бөгөөд даатгалаасаа хохирлоо барагдуулахаар материалаа өгсөн. Жолооч *******өд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Д.гийн өгсөн:

“...Баянгол дүүргийн 5 дугаар хороо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн урд замд 2023 оны дүгээр сарын 25-ны өдрийн 06 цаг 40 минутын орчимд Hyundai Aerocity-540 маркийн - УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.******* нь Ц.*******ын жолоодон явсан Toyota Prius-41 маркийн - УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Toyota Prius-41 маркийн - УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч нарын эрүүл мэндэд хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.******* нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн үйлчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 290,000 төгрөг гарсныг яллагдагч Н.*******өөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090002 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э.Энгүүн нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн үйлчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 8.000 төгрөг гарсныг яллагдагч Н.*******-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090002 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75, 81 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дугаартай “...1.А.*******ий биед сээрний 1-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрүүгүй хугарал, доод уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30- дүгээр хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн магадлагаа:

“...Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт: "...Асфальт, өгсүүр, цастай хальтиргаатай, уулзвар дээр, зохицуулагддаг, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 4 эгнээтэй, явган хүний замтай, хашлагатай, хайстай зам байв.

Хохирогчийн хууль боны төлөөлөгч Ц.*******ын 2023 оны дүгээр сарын 25-ны өдрийн 06 цаг 50 минутын орчимд өөрийн эзэмшлийн Toyota Prius-41 маркийн - УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хүү *******, Энгүүн нарын хамт 1 дүгээр хорооллын арын замаар баруунаасаа зүүн чиглэлд яваад Гэмтлийн эмнэлгийн урд талын уулзвараар ногоон гэрлээр чигээрээ орох гээд уулзварт нэвтрэх үед доороос буюу Саппорогоос ирж явсан автобус улаан гэрлээр уг уулзварт нэвтрэн орж ирээд миний машины баруун хэсэг рүү мөргөж осол гарсан.

Осол гарсны дараа би өөрөө цагдаад дуудлага өгсөн, харин автобусны жолооч ах түргэн дуудсан. Дараа нь цагдаа түргэн ирээд хэмжилтээ хийсэн. Эмч ирж үзээд өөрсдөө гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээрэй гэж хэлээд явсан" гэх мэдүүлэг.

Иргэний нэхэмжлэгч М.*******ын "Hyundai Aerocity-540 маркийн - УБН улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг манай жолооч ******* нь Хо-буюу Шарга Морьт Дүнжингарав чиглэлд унадаг юм. Тухайн өглөө манай жолооч ******* нь баазаасаа гараад ганцаараа Шарг Морьтын эцсийн буудал руу явж байгаад осол гаргасан байсан. Тэр үедээ жолооч ******* нь надад осол гарсан талаар хэлсэн.

Манай жолооч ******* нь ур чадвар сайтай, олон жил ажиллаж байгаа туршлагатай жолооч нарын нэг юм. Уг Hyundai Aerocity-540 маркийн - УБН улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолооч ******* нь 2023 оны 01 дүгээр сард анх ирснээс нь хойш өөрөө ганцаараа унаж байгаа" гэх мэдүүлэг.

Гэрч Н.*******ийн "2023 оны дүгээр сарын 25-ны өдрийн 06 цаг 40 минутын орчим би өөрийн унадаг "******* транс” ХХК-ний эзэмшлийн Hyundai Aerocity-540 маркийн - УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зорчигчгүйгээр Шарга Морьт руу ажилдаа гарах гээд Баянгол дүүргийн нутаг Саппоро төвөөс дээшээ явдаг замаар явж байсан юм. Тухайн үед гадаа цас орсон зам гулгаатай байсан. Би ажилдаа гарах гээд жаахан яаруу явсан ба гэмтлийн эмнэлгийн урд талын уулзвараар улаан гэрлээр чигээрээ нэвтрэх гээд уулзварт ортол зүүн талаас орж ирсэн машинтай мөргөлдсөн.

Би уг нь тоормос гишгэсэн боловч 2-3 метр газарт яваад зогсож амжаагүй мөргөлдсөн байсан. Би улаан гэрлээр орж осол гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Манай автобус дотроо хяналтын камергүй. Тухайн өдөр би ганцаараа уг уулзварт 30 орчим км цагийн хурдтай явж байсан. Зогсчихвол хий эргээд гарахгүй байх гэж бодоод чигээрээ улаан гэрлээр орцон юм" гэх мэдүүлэг.

Гэрч Я.ын "Би нөхөр *******тэйгөө гэр бүл болоод жил болж байна. Манай нөхөр ажил төрөл хийхдээ тогтвортой, хүнд тусархуу, дөлгөөхөн, уур уцаар байхгүй, хамт олондоо үнэлгээ сайтай, гэр бүлдээ анхаарал халамжтай сайн хүн юм" гэх мэдүүлэг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүд. жолоочийн нэгдсэн сан, Автотээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа, гэрч, хохирогчийн мэдүүлэг, Автотээврийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн магадлагааг гаргав.

6.1.Hyundai Aerocity-540 маркийн - УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.******* Монгол Улсын Замын хөдөлгөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", "8.9. Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөний хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

6.2. Toyota Prius-41 маркийн - УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудас/,

 

            - Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/,

            - Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:       

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,    

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 170 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.******* нь 2023 оны дүгээр сарын 25-ны өглөөний 06 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 5 дугаар хороо Гэмтэл согог сэргээн засах төвийн урд замд "******* транс” ХХК-ны эзэмшлийн "Hyundai Aerocity-540" маркийн - УБН улсын дугаартай автобусыг жолоодон замын хөдөлгөөнд ороцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", "8.9-т заасан "Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж хориглосон улаан гэрлээр уулзвар нэвтэрч уг уулзварыг зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр нэвтэрч байсан Ц.*******ын жолоодож явсан "Toyota Prius-41" маркийн - УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж байсан 14 настай, эрэгтэй А.*******ий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Гэм буруугийн тал  дээр маргахгүй...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

   Шүүгдэгч Н.******* нь 2023 оны дүгээр сарын 25-ны өглөөний 06 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 5 дугаар хороо Гэмтэл согог сэргээн засах төвийн урд замд "******* транс” ХХК-ны эзэмшлийн "Hyundai Aerocity-540" маркийн - УБН улсын дугаартай автобусыг жолоодон замын хөдөлгөөнд ороцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", "8.9-т заасан "Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж хориглосон улаан гэрлээр уулзвар нэвтэрч уг уулзварыг зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр нэвтэрч байсан Ц.*******ын жолоодож явсан "Toyota Prius-41" маркийн - УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж байсан 14 настай, эрэгтэй А.*******ий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******ын: “...2023 оны дүгээр сарын 25-ны өдрийн 06 цаг 50 минутын орчимд өөрийн эзэмшлийн Toyota Prius-41 маркийн - УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хүү *******, Энгүүн нарын хамт 1 дүгээр хорооллын арын замаар баруунаасаа зүүн чиглэлд яваад Гэмтлийн эмнэлгийн урд талын уулзвараар ногоон гэрлээр чигээрээ орох гээд уулзварт нэвтрэх үед доороос буюу Саппорогоос ирж явсан автобус улаан гэрлээр уг уулзварт нэвтрэн орж ирээд миний машины баруун хэсэгрүү мөргөж осол гарсан.

Тухайн үед би өөрөө амьсгал авч чадахгүй, ухаан санаа орон гаран байсан, мөн бид нар бүгдээрээ гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд эхний хоёроос гурван хоногтоо бид нарыг биеэ сайн ажиглаад өрхийн эмнэлэгтээ үзүүлээд хяналтанд бай гэж хэлсэн. Бид гурав шүүх эмнэлэгт үзүүлэхэд хүү 14 настай *******ий хүзүүний доод яс хугарсан, уруул нь сэтэрч шил орсон. Харин охин настай Энгүүний толгой хавдаж хөхөрсөн байсан. Одоогоор хүү ******* нь хоёр удаа ухаан алдаж унасан, охин Энгүүний биеийн байдал гайгүй байгаа. Би хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

 

иргэний нэхэмжлэгч/ хариуцагч М.*******ын: “...Hyundai Aerocity-540 маркийн - УБН улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг манай жолооч ******* нь ХО-буюу Шарга Морьт Дүнжингарав чиглэлд унадаг юм. Тухайн өглөө манай жолооч ******* нь баазаасаа гараад ганцаараа Шарга Морьтын эцсийн буудал руу явж байгаад осол гаргасан байсан. Тэр үедээ жолооч ******* нь надад осол гарсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/,

 

иргэний нэхэмжлэгч Д.гийн: “...Баянгол дүүргийн 5 дугаар хороо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн урд замд 2023 оны дүгээр сарын 25-ны өдрийн 06 цаг 40 минутын орчимд Hyundai Aerocity-540 маркийн - УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.******* нь Ц.*******ын жолоодон явсан Toyota Prius-41 маркийн - УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Toyota Prius-41 маркийн - УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч нарын эрүүл мэндэд хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.******* нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн үйлчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 290,000 төгрөг гарсныг яллагдагч Н.*******өөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090002 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75, 81 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дугаартай “...1.А.*******ий биед сээрний 1-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрүүгүй хугарал, доод уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30- дүгээр хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн магадлагаа: “...Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт: "...Асфальт, өгсүүр, цастай хальтиргаатай, уулзвар дээр, зохицуулагддаг, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 4 эгнээтэй, явган хүний замтай, хашлагатай, хайстай зам байв.

Хохирогчийн хууль боны төлөөлөгч Ц.*******ын 2023 оны дүгээр сарын 25-ны өдрийн 06 цаг 50 минутын орчимд өөрийн эзэмшлийн Toyota Prius-41 маркийн - УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хүү *******, Энгүүн нарын хамт 1 дүгээр хорооллын арын замаар баруунаасаа зүүн чиглэлд яваад Гэмтлийн эмнэлгийн урд талын уулзвараар ногоон гэрлээр чигээрээ орох гээд уулзварт нэвтрэх үед доороос буюу Саппорогоос ирж явсан автобус улаан гэрлээр уг уулзварт нэвтрэн орж ирээд миний машины баруун хэсэг рүү мөргөж осол гарсан.

Осол гарсны дараа би өөрөө цагдаад дуудлага өгсөн, харин автобусны жолооч ах түргэн дуудсан. Дараа нь цагдаа түргэн ирээд хэмжилтээ хийсэн. Эмч ирж үзээд өөрсдөө гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээрэй гэж хэлээд явсан" гэх мэдүүлэг.

Иргэний нэхэмжлэгч М.*******ын "Hyundai Aerocity-540 маркийн - УБН улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг манай жолооч ******* нь Хо-буюу Шарга Морьт Дүнжингарав чиглэлд унадаг юм. Тухайн өглөө манай жолооч ******* нь баазаасаа гараад ганцаараа Шарг Морьтын эцсийн буудал руу явж байгаад осол гаргасан байсан. Тэр үедээ жолооч ******* нь надад осол гарсан талаар хэлсэн.

Манай жолооч ******* нь ур чадвар сайтай, олон жил ажиллаж байгаа туршлагатай жолооч нарын нэг юм. Уг Hyundai Aerocity-540 маркийн - УБН улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолооч ******* нь 2023 оны 01 дүгээр сард анх ирснээс нь хойш өөрөө ганцаараа унаж байгаа" гэх мэдүүлэг.

Гэрч Н.*******ийн "2023 оны дүгээр сарын 25-ны өдрийн 06 цаг 40 минутын орчим би өөрийн унадаг "******* транс” ХХК-ний эзэмшлийн Hyundai Aerocity-540 маркийн - УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зорчигчгүйгээр Шарга Морьт руу ажилдаа гарах гээд Баянгол дүүргийн нутаг Саппоро төвөөс дээшээ явдаг замаар явж байсан юм. Тухайн үед гадаа цас орсон зам гулгаатай байсан. Би ажилдаа гарах гээд жаахан яаруу явсан ба гэмтлийн эмнэлгийн урд талын уулзвараар улаан гэрлээр чигээрээ нэвтрэх гээд уулзварт ортол зүүн талаас орж ирсэн машинтай мөргөлдсөн.

Би уг нь тоормос гишгэсэн боловч 2-3 метр газарт яваад зогсож амжаагүй мөргөлдсөн байсан. Би улаан гэрлээр орж осол гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Манай автобус дотроо хяналтын камергүй. Тухайн өдөр би ганцаараа уг уулзварт 30 орчим км цагийн хурдтай явж байсан. Зогсчихвол хий эргээд гарахгүй байх гэж бодоод чигээрээ улаан гэрлээр орцон юм" гэх мэдүүлэг.

Гэрч Я.ын "Би нөхөр *******тэйгөө гэр бүл болоод жил болж байна. Манай нөхөр ажил төрөл хийхдээ тогтвортой, хүнд тусархуу, дөлгөөхөн, уур уцаар байхгүй, хамт олондоо үнэлгээ сайтай, гэр бүлдээ анхаарал халамжтай сайн хүн юм" гэх мэдүүлэг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүд. жолоочийн нэгдсэн сан, Автотээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа, гэрч, хохирогчийн мэдүүлэг, Автотээврийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн магадлагааг гаргав.

6.1.Hyundai Aerocity-540 маркийн - УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.******* Монгол Улсын Замын хөдөлгөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", "8.9. Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөний хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

6.2. Toyota Prius-41 маркийн - УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудас/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн насанд хүрээгүй хохирогч А.*******ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хүний сэтгэцэд учирсан хор уршигийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд зааснаар хүндэвтэр гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн эмгэг нь гуравдугаарт зэрэглэлд хамаарч байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 550,000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 8,250,000 төгрөгийг иргэний хариуцагч “******* транс” ХХК-с гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.******* нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч “******* транс” ХХК-с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.  

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******өд 2 сарын хугацаагаар оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.*******өд 6 /зургаан/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын төвийн буюу Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, , Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрүүдээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******өд урьд дүүргийн Эргүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дзугээр сарын 09-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийг 6 /зургаан/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын төвийн буюу Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, , Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрүүдээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******өд урьд дүүргийн Эргүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дүгээр сарын 09-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар “******* транс” ХХК-с хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,250,000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.******* нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч “******* транс” ХХК-с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ