Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/278

 

 

 

 

 

 

 

 

     2024          04          08                                    2024/ШЦТ/278   

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,                

улсын яллагч Б.Одонтуяа,

шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч С.Батцэрэн,

хохирогч Х.*******ын өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 230300771******* тоот дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Эксковаторын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* аймгийн ******* хотод оршин суух хаягтай, ам бүл 4, аав, ээж, ахын хамт амьдардаг, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ын *******, /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цаг 45 минутын орчимд Баянгол дүүргийн 24-р хороо "" хотхоны баруун замд "Бонго" маркийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна... гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч *******гийн ******* /РД:МИ71032213/-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******:  “...мэдүүлэг өгөхгүй... ” гэжээ  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Х.*******ын өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 30 минутын үед Баянгол дүүрэг 24 хороо "" тауны /7 байрны тоотоос гарч машинаас асааж халаачихаад дэлгүүр орж юм авчихаад машин дээрээ ирээд урдуур нь тойроод буруу талын хаалгаар суух гэж байхад араас машин ирээд миний машинтай миний хөлийг хавччихсан. Би тэр жолоочийг хойшоо ухраач гэж хэлээд ухраасан тухайн үед хөл дээрээ гишгэж болж байсан тэгсэн эхнэр хүүхдүүд цонхоор харчихсан гарч ирцгээгээд 103 дуудаж үзүүлээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан.

Би түгээлтийн машин цаанаас ирж байгааг харсан хангалттай зөрөх зай байсан би түгээлтийн машиныг эргэхээс өмнө машиныхаа хаалгыг онгойлгох гэтэл ирээд мөргөчихсөн. Зам цас орчихсон гөлгөр гулгаатай байсан. Түгээлтийн машин эргэх үйлдэл хийж чадалгүй гулсаж ирээд мөргөчихсөн. Миний биеийн баруун хөлийн өвдгийг түгээлтийн машин баруун урд буферээрээ мөргөж миний машины жолоочийн эсрэг талын хойд хаалганы нугастай хавсарч хавчаад нидрээд зогссон. Тэр үед өглөө эрт байсан болохоор тээврийн хэрэгсийн хөдөлгөөн бага байсан.

Зам тээврийн ослын улмаас Баянгол дүүргийн 7 дугаар төвийн эмнэлгийн физик эмчилгээнд очиж шарлага хийлгэж байгаа мөн боолт хийлгэж байгаа. 14 хоног хийлгэж байна үргэлжлүүлэн хийлгэж шаардлагатай байна. Одоо биеийн байдал маш их зовиуртай. Хөлөндөө өвдөгний бэхэлгээ хийлгэсэн, таягтай явж байгаа. Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэх зүйл байгаа баримтаар гаргаж өгнө.

Машинд учирсан хохирол байгаа үнэлгээ хийлгэж хохирлоо барагдуулна. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.ын өгсөн:

“...Би тэр өдөр гарсан зам тээврийн ослын талаар тухайн үедээ мэдээгүй албаны даргаасаа осол болсон талаар сонссон. Тухайн тээврийн хэрэгсэл "" ХХК-н эзэмштлд байдаг юм. Жолооч нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулдаг юм. Техникийн бүрэн бүтэн байдлыг түгээлтийн албаны дарга шалгаж ажилд гаргадаг юм. Манай байгууллага тээврийн хэрэгслүүдээ даатгалын компанид даатгуулсан байгаа УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг Номин даатгалд даатгуулсан байгаа. Манай байгууллага хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхгүй тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч өөрөө хариуцна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ныөдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот: “...1.Х.*******ын биед дотор хагас саран жийргэвч мөгөөрсний арын эвэр дээр горизонтал урагдал, урд чагтан холбоос дистал ширхэг дагуу дохионы эрчим ихэссэн хаван, тахимны шөрмөс дохионы эрчим ихэссэн хаван, тойг дунд чөмөгний ховил дотор гадаргуугийн мөгөөрс нимгэрсэн, тойгны гадаргууд субхонрал хаван, үений урд дотор хэсэгт арьсан доорх зөөлөн эдэд тархмал хаван, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тоот: “...1.Уг тээврийн хэрэгсэл урд нүүр 20х20 хэмжээтэй хонхойсон, хойд улсын дугаарын гэрэл асахгүй, зүүн хаалганы гадна онгойлгох бариул байхгүй, иж бүрдэл байхгүй /галын хор, эмийн сан, ослын гурвалжин/ байхгүй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. 2.Уг тээврийн хэрэгсэл урд нүүр 20х20 хэмжээтэй хонхойсон, хойд улсын дугаарын гэрэл асахгүй, зүүн хаалганы гадна онгойлгох бариул байхгүй байна. 3.Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын тоормосны системтэй ба урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 3.4кН, баруун талдаа 3.1кН зөрүү нь 9% (стандарт <20%). хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.7кН, баруун талдаа 2.3кН, зөрүү нь 26% (стандарт <30%) буюу урд, хойд тоормос стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогсож байсан. 4.Уг автотээврийн хэрэгслийн дээрхи эвдрэл гэмтлүүд нь хэзээ яаж үүссэн эсэхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй юм. 5."Вонго" маркийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2023 оны 6 дугаар сарын 29-нд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна, дүгнэлтийн хуудсыг хавсаргав...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53- дүгээр хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн “...Явган зорчигч Х.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. 3. "Киа Бонго" маркийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна... гэсэн заалтыг зөрчсөн нь осол хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна...” гэх магадлагаа /хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/,

 

            - Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,

            - осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас/,

            - Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,

            - Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 99 дүгээр хуудас/,

            - Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт /хавтаст хэргийн 100 дугаар хуудас/,

            - Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 103-105 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:       

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 95 дугаар хуудас/,             

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 97 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, гэрч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цаг 45 минутын орчимд Баянгол дүүргийн 24-р хороо "Коже" хотхоны баруун замд "Бонго" маркийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна... гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч Х.*******-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах, хохирогчид сэтгэл санааны хохирол сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох журмын гуравдугаар зэрэглэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 7,150,000 төгрөгийг гаргуулах...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Г.*******гийн өмгөөлөгч С.Батцэрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч гэм буруугийн тал дээр маргахгүй...” гэх санал,

            Хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах журмын дагуу хохирлыг хүснэгтэд заасан байдлаар гаргаж шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

   Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цаг 45 минутын орчимд Баянгол дүүргийн 24-р хороо "Коже" хотхоны баруун замд "Бонго" маркийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна... гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч Х.*******-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

хохирогч Х.*******ын өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 30 минутын үед Баянгол дүүрэг 24 хороо "" тауны /7 байрны тоотоос гарч машинаас асааж халаачихаад дэлгүүр орж юм авчихаад машин дээрээ ирээд урдуур нь тойроод буруу талын хаалгаар суух гэж байхад араас машин ирээд миний машинтай миний хөлийг хавччихсан. Би тэр жолоочийг хойшоо ухраач гэж хэлээд ухраасан тухайн үед хөл дээрээ гишгэж болж байсан тэгсэн эхнэр хүүхдүүд цонхоор харчихсан гарч ирцгээгээд 103 дуудаж үзүүлээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

 

иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.ын: “...Би тэр өдөр гарсан зам тээврийн ослын талаар тухайн үедээ мэдээгүй манай албаны дарргаасаа осол болсон талаараа сонссон. Тухайн тээврийн хэрэгсэл "" ХХК-н эзэмштлд байдаг юм. Жолооч нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулдаг юм. Техникийн бүрэн бүтэн байдлыг түгээлтийн албаны дарга шалгаж ажилд гаргадаг юм. Манай байгууллага тээврийн хэрэгслүүдээ даатгалын компанид даатгуулсан байгаа УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг Номин даатгалд даатгуулсан байгаа. Манай байгууллага хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхгүй тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч өөрөө хариуцна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ныөдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот: “...1.Х.*******ын биед дотор хагас саран жийргэвч мөгөөрсний арын эвэр дээр горизонтал урагдал, урд чагтан холбоос дистал ширхэг дагуу дохионы эрчим ихэссэн хаван, тахимны шөрмөс дохионы эрчим ихэссэн хаван, тойг дунд чөмөгний ховил дотор гадаргуугийн мөгөөрс нимгэрсэн, тойгны гадаргууд субхонрал хаван, үений урд дотор хэсэгт арьсан доорх зөөлөн эдэд тархмал хаван, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тоот: “...1.Уг тээврийн хэрэгсэл урд нүүр 20х20 хэмжээтэй хонхойсон, хойд улсын дугаарын гэрэл асахгүй, зүүн хаалганы гадна онгойлгох бариул байхгүй, иж бүрдэл байхгүй /галын хор, эмийн сан, ослын гурвалжин/ байхгүй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. 2.Уг тээврийн хэрэгсэл урд нүүр 20х20 хэмжээтэй хонхойсон, хойд улсын дугаарын гэрэл асахгүй, зүүн хаалганы гадна онгойлгох бариул байхгүй байна. 3.Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын тоормосны системтэй ба урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 3.4кН, баруун талдаа 3.1кН зөрүү нь 9% (стандарт <20%). хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.7кН, баруун талдаа 2.3кН, зөрүү нь 26% (стандарт <30%) буюу урд, хойд тоормос стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогсож байсан. 4.Уг автотээврийн хэрэгслийн дээрхи эвдрэл гэмтлүүд нь хэзээ яаж үүссэн эсэхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй юм. 5."Вонго" маркийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2023 оны 6 дугаар сарын 29-нд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна, дүгнэлтийн хуудсыг хавсаргав...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53- дүгээр хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн “...Явган зорчигч Х.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. 3. "Киа Бонго" маркийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна... гэсэн заалтыг зөрчсөн нь осол хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна...” гэх магадлагаа /хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас/, Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/, Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 99 дүгээр хуудас/, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт /хавтаст хэргийн 100 дугаар хуудас/, Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 103-105 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Х.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хүний сэтгэцэд учирсан хор уршигийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд зааснаар хүндэвтэр гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн эмгэг нь гуравдугаарт зэрэглэлд хамаарч байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 550,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 7,150,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Х.*******од олгож, хохирогч Х.******* нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ялоногдуулах...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...хамгийн багаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал,

Хохирогчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч шинжээчийн дүгнэлтийг буруу ойлгоод байна. Шүүгдэгч насаар залуу цаашид ирээдүй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлж өгнө үү. Хохирогч гомдол саналгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, шүгүдэгч Г.*******д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.*******д оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.*******гээс 7,150,000 төгрөг гаргуулж хохирогч Х.*******од олгож, хохирогч Х.******* нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ