Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/299

 

 

 

 

 

 

 

 

     2024           04          17                                    2024/ШЦТ/299   

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,                

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Э.Гансугар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 230300630******* тоот дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт, ******* дүүргийн *******-р хороо дунд  дарь эхийн *******-******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, ******* овогт *******ын ******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 01-нээс 02-ны шилжих шөнө 03 цаг ******* минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Зурагтын эцэс, Содмонгол шатахуун түгээх станцын зүүн замд T-Ray 4 маркийн ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 12.3-т "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, уг тээврийн хэрэгслээр зорчин явсан зорчигч Э.ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******:  “...мэдүүлэг өгөхгүй... ”  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.ийн өгсөн: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 19:30 цагийн үед найз Итгэлмаатай хамт Сансарын тэнд байрлах Пицца хат түргэн хоолны газар байж байхад манай найз залуу над руу яриад найз Идрээтэйгээ хамт бид хоёрыг ирж аваад ын гэрт очиж хоол өгчихөөд тэндээсээ гараад явж байгаад дэлгүүрээс хүний 2 шил 0.5 литрийн савалгаатай Эсса нэртэй пиво авч Дарь-Эхийн тэнд байрлах Зайсан-2 төвийн гадаа байж байгаад машиндаа уучихаад хүнсний 4 дэлгүүрийн тэнд байрлах цахим тоглоомын газрын гадна Итгэлмаа бид хоёр бууж үлдсэн. Тэгээд байж байхад удаагүй өлсөөд байна хоолны мөнгө байвал өгчих гэхээр нь тэндээсээ гараад найзтайгаа хамт такси барьж ын байсан Дарь-Эхийн Зайсан 2 цогцолборын тэнд очиход найз Идрээ, Гарьд Мөнгөөнөө болон танихгүй нэг эгчтэй 5-лаа машиндаа сууж байсан. Тэгээд бид хоёрыг суулгаад зурагтын тэнд очиж буудалд хонъё гээд Гарьд машинаа жолоодож жолоочийн хажууд талд эгч нь суугаад бусад нь арын суудалд суугаад явсан. Яг хаагуур явсаныг мэдэхгүй гудамжаар явж байгаад засмал руу орж зогсоод Гарьд эгчтэйгээ /нэрийн мэдэхгүй бид хоёр танихгүй./ жолоогоо сольж тэр эмэгтэй машин барьж хөдлөөд хурдаа аваад явж байхад замын хурд сааруулагч ирэхэд хурдаа хасахгүй шууд дайраад гарч яваад хол яваагүй машин онхолдоод миний зүүн гар хөдөлж болохгүй маш их өвдөөд байсан. Тэр үед замаар машинтай явж байсан хүмүүс тусалж бид нарыг машинаас гаргасан. Би тэнд байж байгаад түргэний эмчийг ирэхээр нь найз Итгэлмаагийн хамт гэмтлийн эмнэлэгт хүргүүлж үзүүлэхэд зүүн гарын бугуй шууны яс хугарсан байна гээд гипс тавьж өгсөн.

Миний эрүүл мэндтэй холбоотой хохирол зардал гараагүй. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хурдан шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15, 17 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн өгсөн:

“...Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Зурагтын эцсийн буудлын замд 2023 оны 9 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Toyota Rav-4 маркийн ΤΘΑ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч нь онхолдож, зорчигчийн эрүүл мэндэд нь хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э. нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 168.000 /нэг зуун жаран найман мянга /төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавагааны баримт бичгээр тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н.ын өгсөн:

“...Т.TAV 4 маркийн ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ээгийн эзэмшлийнх болсон. Надад дээрх автомашинтай холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч С.ын өгсөн:

“...Би 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр найз ээтэй хамт гэртээ байж байгаад орой 20:00 цагийн үед Идрээгийн найз нартай гэрийн гадаа уулзаад тэр хоёр эмэгтэйг хүргэж өгөх гээд Идрээгийн машинаар Сансарын колонкын тэнд буулгачихаад буцаад явж байгаад манай сургуулийн танил Гарьд Мөнгөөнөө, ******* нартай уулзаад бид нар Идрээгийн машинаар Дарь-Эхийн тэнд машиндаа сууж байхад ******* халамцуу байдалтай байсан ба дэлгүүрээс 1 лааз пиво авч уугаад Идрээгийн найз , Итгэлмаа нарыг шинэ буудлын тэндээс суулгаад Зурагтын тийшээ явж байгаад замдаа зогсоод бүгдээрээ бие засаж байхад ******* жолооны ард суугаад жолоочийн хажуу талын урд суудалд Идрээ суугаад бусад нь арын суудалд суугаад явж байхад зурагт өгсөөд явж байгаад машин гэнэт дайвалзаад хоёр тийшээ болж байгаад замын хажуу тал руу гараад онхолдоод хажуу талаараа хараад зогсчихоор нь би арын хаалганы цонх онгорхой байсан болохоор тэрүүгээр гарч араас нь нэг нэгээрээ бууж ирсэн. Тэр үед ******* хөдлөхгүй ухаан алдчихсан байсан болохоор Идрээ сандраад урд салхины шилийг хагалах үед ******* сэрээд багажны хаалгаар машинаас гарсан. Тэр үед ******* Идрээ, Мөнгөөнөө нар замын унаагаар гэмтлийн эмнэлэг рүү явсан. Би Идрээ, , Итгэл, Гарьд нартай үлдээд байж байхад түргэний машин ирж эмч бид нарыг үзээд Гарьд бид хоёрыг ямар нэгэн гэмтэлгүй байна, харин Итгэл, нарыг гэмтлийн эмнэлэг рүү авч явна гээд аваад явсан. Би ослын газарт Гарьдтай үлдээд байж байхад Гарьд намайг дагуулаад Монелийн тийшээ ******* гэх эмэгтэйн найз залуугийнх руу явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Д.ийн өгсөн:

“...Би 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр найз тай хамт гэрт нь байж байгаад тэй уулзахаар болж ын хамт Сансарын колонкын тэнд уулзаад 4-лээ буцаад Дарь-Эхийн тэнд Харцага гээд зочид буудлын гадна болон түүний найз Итгэлмаа нарыг буулгаад цааш явж байхдаа ******* эгч болон түүний дүү Гарьд, Мөнгөнөө нартай тааралдаад машиндаа суулгаад хамт харих гээд явж байгаад буцаад , Итгэлмаа нарыг замаасаа аваад би гагнуур хийгээд нүд өвдөөд байсан болохоор машинаа Гарьдаар жолоодуулан гудамжаар зурагтын тэнд очихоор явж байгаад замдаа зогсоод бүгдээрээ бие засахаар буусны дараа ******* эгч жолооны ард суучихсан байхаар нь би жолоочийн хажуу талын урд бусад нь арын суудалд суугаад цааш хөдлөөд гудамжаар яваад явж байгаад зурагтын зам руу ороод хойшоо өгсөөд явж байх үед нойр хүрээд хэсэг унтаж байхад машин замаар гараад онхолдсон байсан. Осолтой холбоотой миний биед гэмтэл бэртэл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Т.ий өгсөн:

“...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр манай найз , , , ******* эгч бид нар ээгийн машинд уулзаад ээ, , ******* эгч бид дэлгүүрээс 2.5 литрийн савалгаатай пиво 1-г авч машиндаа хувааж уугаад байж байхад ээгийн найз гээд 2 охин хүрч ирээд хонох газар байхгүй буудал оръё гэсэн. Тэр үед ээ зурагтын тэнд бид нарыг оруулдаг буудал байдаг тийшээ явъя гээд машин барьж ээ жолоочийн хажуу талын урд суугаад бид нар арын суудалд давхарлаж суугаад гудамжаар явж Дэнжийн 1000-н хойд замаар явж байгаад нэг газар зогсож бие засаад хөдлөх үед ******* эгч машин жолоодож зурагтын зам руу ороод урдаас хойш чиглэлд явж байгаад машин шарваж зам дээр онхолдсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.ын өгсөн:

“...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 00:00 цаг өнгөрч манай эгч Б.******* ирлээ гээд манай найз Мөнгөнөө, , нар ээгийн машинд уулзаад 2,5 литрийн савлагаатай пиво 1-г авч машиндаа хувааж уугаад байж байхад ээгийн найз гээд 2 охин ирээд хонох газар байхгүй буудалд оръё гэсэн. Тэр үед ээ зурагтын тэнд бид нарыг оруулдаг буудал байдаг тийшээ явъя гээд архи согтууруулах ундаа хэрэглээгүйгээрээ би машиныг барьж дарь эх цогцолборын тэндээс хөдлөөд гудамжаар яваад Дарь-эхээс 17-н тийшээ явдаг шинэ замаар орж дэнжийн тийшээ гудамжаар ороод явж байхад хүмүүс бие засах болоод гудамжинд зогсоод бууцгаасан би ч бууж бие засчихаад машиндаа суух гэхэд Б.******* эгч жолоо барьж би машины арын суудалд суугаад гудамжаар ороод явсаар байгаад зурагтын зам руу гарч ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд явж байхад хурд сааруулагч гарч ирээд тэрийг тойрч гарах гэж байгаад машин шарваад онхолдсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дугаартай “...1.Э.ийн биед зүүн шуу, богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. 5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тоот: 1. Жолооч Б.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоодож байна.

2. Зорчигч нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” гэх магадлагаа /хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас/,

 

            - дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-12 дугаар хуудас/,

- осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хавтаст хэргийн 96 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:       

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,      

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 01-нээс 02-ны шилжих шөнө 03 цаг ******* минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Зурагтын эцэс, Содмонгол шатахуун түгээх станцын зүүн замд T-Ray 4 маркийн ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 12.3-т "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, уг тээврийн хэрэгслээр зорчин явсан зорчигч Э.ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Гэм буруу дээр маргахгүй тул хэлэх зүйлгүй...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

   Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 01-нээс 02-ны шилжих шөнө 03 цаг ******* минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Зурагтын эцэс, Содмонгол шатахуун түгээх станцын зүүн замд T-Ray 4 маркийн ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 12.3-т "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, уг тээврийн хэрэгслээр зорчин явсан зорчигч Э.ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

хохирогч Э.ийн өгсөн: “...гудамжаар явж байгаад засмал руу орж зогсоод Гарьд эгчтэйгээ /нэрийн мэдэхгүй бид хоёр танихгүй./ жолоогоо сольж тэр эмэгтэй машин барьж хөдлөөд хурдаа аваад явж байхад замын хурд сааруулагч ирэхэд хурдаа хасахгүй шууд дайраад гарч яваад хол яваагүй машин онхолдоод миний зүүн гар хөдөлж болохгүй маш их өвдөөд байсан. Тэр үед замаар машинтай явж байсан хүмүүс тусалж бид нарыг машинаас гаргасан. Би тэнд байж байгаад түргэний эмчийг ирэхээр нь найз Итгэлмаагийн хамт гэмтлийн эмнэлэгт хүргүүлж үзүүлэхэд зүүн гарын бугуй шууны яс хугарсан байна гээд гипс тавьж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15, 17 дугаар хуудас/,

 

иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн өгсөн: “...Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Зурагтын эцсийн буудлын замд 2023 оны 9 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Toyota Rav-4 маркийн ΤΘΑ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч нь онхолдож, зорчигчийн эрүүл мэндэд нь хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э. нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 168.000 /нэг зуун жаран найман мянга /төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавагааны баримт бичгээр тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

 

насанд хүрээгүй гэрч С.ын өгсөн: “...******* жолооны ард суугаад жолоочийн хажуу талын урд суудалд Идрээ суугаад бусад нь арын суудалд суугаад явж байхад зурагт өгсөөд явж байгаад машин гэнэт дайвалзаад хоёр тийшээ болж байгаад замын хажуу тал руу гараад онхолдоод хажуу талаараа хараад зогсчихоор нь би арын хаалганы цонх онгорхой байсан болохоор тэрүүгээр гарч араас нь нэг нэгээрээ бууж ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

 

насанд хүрээгүй гэрч Д.ийн өгсөн: “...******* эгч жолооны ард суучихсан байхаар нь би жолоочийн хажуу талын урд бусад нь арын суудалд суугаад цааш хөдлөөд гудамжаар яваад явж байгаад зурагтын зам руу ороод хойшоо өгсөөд явж байх үед нойр хүрээд хэсэг унтаж байхад машин замаар гараад онхолдсон байсан. Осолтой холбоотой миний биед гэмтэл бэртэл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

 

насанд хүрээгүй гэрч Т.ий өгсөн: “...******* эгч машин жолоодож зурагтын зам руу ороод урдаас хойш чиглэлд явж байгаад машин шарваж зам дээр онхолдсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

 

насанд хүрээгүй гэрч Б.ын өгсөн: “...Б.******* эгч жолоо барьж би машины арын суудалд суугаад гудамжаар ороод явсаар байгаад зурагтын зам руу гарч ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд явж байхад хурд сааруулагч гарч ирээд тэрийг тойрч гарах гэж байгаад машин шарваад онхолдсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дугаартай “...1.Э.ийн биед зүүн шуу, богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. 5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тоот: 1. Жолооч Б.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоодож байна.

2. Зорчигч нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” гэх магадлагаа /хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас/, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-12 дугаар хуудас/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хавтаст хэргийн 96 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Э.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогчийн зүгээс хавтаст хохирлын гэх баримт гаргаж өгөөгүй, хэргийн 17 дугаар хуудаст “...Миний эрүүл мэндтэй холбоотой хохирол зардал гараагүй. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хохирогчийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э. нь гэмт хэргийн улмаас учирсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдал, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзаж, хорих ял оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 3 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулж, 7.3 дугаар зүйлийн 2.5 оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, дахь заалтад  зааснаар оршин суугаа газар зорчих 3.3 согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авхуулах...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тэнсэж боломжит үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар мөн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтуурсан мансуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар мөн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.******* нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э. нь гэмт хэргийн улмаас учирсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ