Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/300

 

 

 

 

 

 

 

 

     2024          04           17                                    2024/ШЦТ/300        

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,                

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,  

шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 240500880******* тоот дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймагт төрсөн, захчин, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Цагаан-Уул эмэгтэйчүүдийн эмнэлэгт ариутгагч ажилтай, ******* дүүргийн 22 дугаар хороо ******* ******* 15-82 тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, аав, ээж, ах, дүүгийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Саран Тамгатынхан овогт *******ийн *******, /РД:ΠΕ96101310/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа ******* дүүргийн 12 дугаар хороо "Кастел" нэртэй шөнийн цэнгээний газрын гадна хашаанд зам дээр 2024 оны 02 дугаар сарын 18-ны шөнийн 00:23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар Toyota Prius маркийн 89-85 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Согтуурал шалгасан тэмдэглэлээр Ц.******* нь 4.79 хувь согтолттой гэх, /хавтаст хэргийн 01-03 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр эрх хасагдсан гэх/ /хавтаст хэргийн 06 дугаар хуудас/, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, шийтгэврийн хуудас, /хавтаст хэргийн 47-55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа ******* дүүргийн 12 дугаар хороо "Кастел" нэртэй шөнийн цэнгээний газрын гадна хашаанд зам дээр 2024 оны 02 дугаар сарын 18-ны шөнийн 00:23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар Toyota Prius маркийн 89-85 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.

  

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх санал,

шүүгдэгч Ц.******* нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа ******* дүүргийн 12 дугаар хороо "Кастел" нэртэй шөнийн цэнгээний газрын гадна хашаанд зам дээр 2024 оны 02 дугаар сарын 18-ны шөнийн 00:23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар Toyota Prius маркийн 89-85 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хянан хэлэлцээд тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянан үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа ******* дүүргийн 12 дугаар хороо "Кастел" нэртэй шөнийн цэнгээний газрын гадна хашаанд зам дээр 2024 оны 02 дугаар сарын 18-ны шөнийн 00:23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар Toyota Prius маркийн 89-85 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь Согтуурал шалгасан тэмдэглэлээр Ц.******* нь 4.79 хувь согтолттой гэх, /хавтаст хэргийн 01-03 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр эрх хасагдсан гэх/ /хавтаст хэргийн 06 дугаар хуудас/, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, шийтгэврийн хуудас, /хавтаст хэргийн 47-55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

- Прокурорын яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 26 дугаартай прокурорын саналд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Ц.*******т танилцуулж шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

                

Шүүгдэгч Ц.******* нь хохирогчид хохирол нөхөн төлж хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.  

 

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:      

 

            Гэмт хэргийн улмаас хэн нэгэнд хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн,

 

шүүгдэгч Ц.******* нь шүүх хуралдаанд: “...Би 6 сард мэргэжлээ дээшлүүлэх гээд ажиллаж байгаа хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тус тус саналыг гаргажээ.

 

 Шүүгдэгч Ц.*******т холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас Ц.*******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр зуун долоон зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Ц.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан ялыг ял оногдуулсан үеэс тоолж, 2,700 /хоёр зуун долоон зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ