| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0078/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/83 |
| Огноо | 2024-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам
Улсын яллагч: Б.Байгаль
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *******414000000061 дугаартай хэргийг *******0*******4 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******,******* регистрийн дугаартай
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******0*******4 оны 0******* дугаар сарын 05-ны шөнийн 0******* цаг 45 минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******ыг “чи манай авгайг хүмүүстэй явалдуулсан, юу гэсэн ч яадаг юм” гэх зэргээр хэл амаар өдөж улмаар түүний нүүр хэсэг рүү толгойгоороо мөргөж, хохирогчийг мөргүүлсний улмаас тонгойх үед нь уруул, ам хэсэг рүү өвдгөөрөө нэг удаа цохиж биед уруулд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 10******* дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Санал нийлж байгаа. Би хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/
Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
Тухайн өдөр хашааныхаа үүдэнд машин бензингүй болсон тул хашаа руугаа түрж оруулах шаардлагатай болсон. Тэгээд *******г хамт түрээд оруулаадахъя гэж гуйгаад *******гийн гэрт нь орж пиво уусан. Гэтэл ******* надаас хэрүүл өдөөд байхаар нь би юм хэлэхгүйгээр гэрээс нь гараад явсан. Тэгээд өөрийнхөө хашаанд орж ирээд байж байтал миний араас орж ирээд намайг нэг удаа мөргөж, нэг удаа өвдөглөсний улмаас миний уруул сэтэрч 4 удаа оёдол тавиулсан. Мөн хиймэл шүд маань гэмтсэн байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэв.
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...*******0*******4 оны 0******* дугаар сарын 05-ны орой ************** цагийн орчимд миний машины бензин манай хашааны гадна дуусчихсан. Тэгтэл ******* ажлынхаа ******* залуутай хамт гэртээ ирж байхаар нь дуудаж машин түрээд хашаа руу оруулаад өгөөч гэж гуйсан юм. Тэгээд миний машиныг түрээд хашаа руу оруулж өгчхөөд манайх гэр рүү оръё гэж ******* хэлсэн Тэгээд ******* болон *******гийн ажлын танихгүй ******* хүн, бид нар дөрвүүлээ хамт гэрт нь орсон. Тэгээд ******* ******* ширхэг Сэнгүр гэх нэртэй *******,5 литрийн хэмжээтэй пиво гаргаж ирээд түүнийг бид 4 хувааж ууж байтал *******тай хамт ирсэн танихгүй ******* залуу харилаа гэж хэлээд гараад явсан. ******* бид ******* үлдээд үлдсэн пиво хувааж уусан бөгөөд ууж байх үедээ ******* нь надаас хэрүүл өдөөд байсан. Тухайн үед юу гэж хэлж байсан талаар би одоо санахгүй байна, тэгээд хэрүүл өдөөд байхаар нь манай дүү ******* намайг аваад *******гийн гэрээс гараад хашаа руу орж явтал ******* миний араас ирээд миний хөмсөг хэсэг рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн би доошоо тонгойсон чинь миний уруул, ам хэсэг рүү 1 удаа өвдгөөрөө цохичихсон. Тэгээд ******* болон манай эхнэр Саранцэцэг салгасан. Миний уруул сэтэрсэн, баруун хөмсөг хавдсан үүнээс өөр гэмтэл учраагүй.... Одоогоор миний бие өвдөж байгаа зүйл байхгүй. Өвөрхангай аймгийн сумын ******* дугаар багт багийн эмнэлэгт хэвтсэн тухайн үеийн эм, тарианы мөнгийг гаргуулж авмаар байна. Одоо надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 17-18, *******1-**************/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Тухайн өдөр манай нөхөр ******* бид хоёр гэр лүүгээ орох гээд машинтайгаа явж байтал хашааны гадна талд манай машины бензин дуусчихсан юм. Тэгээд байж байтал манай хажуу талын хашааны залуу ******* нь ******* залуутай хамт гэртээ ирж байхаар нь машин түрээд өгөөч гэж гуйгаад тэгээд манай машиныг түрээд манай хашаа дотор оруулсан. ******* нь манай нөхөр ыг манай гэрт хамт оръё гэж хэлээд гээд орсон. Тэгээд би гэртээ ороод байж байтал ******* гэрээсээ утсаа авах гээд ороод ирсэн юм. Тэгтэл ******* манай нөхрийн араас орж ирээд манай гэрт хамт оръё гэж хэлээд тэгээд *******гийн гэр рүү би болон ******* нар орсон юм. Тэгээд ороод байж байтал ******* нь манай нөхөр ******* руу үг өдөөд чи манай авгайг хүмүүстэй явалдуулсан, юу гэсэн ч яадаг юм гэж хэлээд хэрүүл өдөөд байснаа босож ирээд манай нөхөр *******тай барилцаж аваад байсан. Тэгээд гэрээс гараад ыг ******* аваад гэр лүүгээ оруулах гээд манай хашаа руу ороод алхаж байх үед ******* манай нөхөр ын араас нь очоод толгой хэсэг рүү мөргөөд тэгээд өвдөглөөд цохисон. Тэгээд хэрүүл маргаан болоод хэл амаар доромжлоод л байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 3*******-33/,
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...нөхөр ******* нь хажуу талын хашааны хүн *******ыг 1 удаа толгойгоороо нүүр хэсэг рүү нь мөргөөд, дараа нь өвдгөөрөө нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Би *******ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 13*******,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад болон манай байгууллагад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн *******6-*******7/,
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн *******0*******4 оны 0******* дугаар сарын 07-ны өдрийн 10******* дугаартай:
1.*******ын биед уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.
*******.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
3.5 Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болох шинэ гэмтэл байна.
4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6 Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 43-44/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 06/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-03/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 45-46/, шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 6*******/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63/, депозит дансны хуулгууд /хх-ийн 64-68/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн *******0*******4 оны 0******* дугаар сарын *******3-ны өдрийн *******0*******4/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 71-76/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ *******0*******4 оны 0******* дугаар сарын 05-ны шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******ыг “чи манай авгайг хүмүүстэй явалдуулсан, юу гэсэн ч яадаг юм” гэх зэргээр хэл амаар өдөж улмаар түүний нүүр хэсэг рүү толгойгоороо мөргөж, хохирогчийг мөргүүлсний улмаас тонгойх үед нь уруул, ам хэсэг рүү өвдгөөрөө нэг удаа цохиж биед уруулд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч *******гийн...би хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/
Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн....өөрийнхөө хашаанд орж ирээд байж байтал миний араас орж ирээд намайг нэг удаа мөргөж, нэг удаа өвдөглөсний улмаас миний уруул сэтэрч 4 удаа оёдол тавиулсан. Мөн хиймэл шүд маань гэмтсэн байсан.. гэх мэдүүлэг
Хохирогч *******ын...******* миний араас ирээд миний хөмсөг хэсэг рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн би доошоо тонгойсон чинь миний уруул, ам хэсэг рүү 1 удаа өвдгөөрөө цохичихсон...гэх мэдүүлэг/хх-ийн 17-18, *******1-**************/,
Гэрч ийн...******* нь ын араас нь очоод толгой хэсэг рүү мөргөөд тэгээд өвдөглөөд цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 3*******-33/,
Гэрч гийн.... ******* нь *******ыг 1 удаа толгойгоороо нүүр хэсэг рүү нь мөргөөд, дараа нь өвдгөөрөө нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,
Иргэний нэхэмжлэгч ын...Би *******ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 13*******,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн *******6-*******7/,
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн *******0*******4 оны 0******* дугаар сарын 07-ны өдрийн 10******* дугаартай...*******ын биед уруулд шарх гэмтэл тогтоогдлоо... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 43-44/, болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.******* дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн *******.5 дугаар зүйлийн *******-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч *******, хохирогч ******* нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч ******* нь хохирогч *******ын биед уруулд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 43-44/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд *******017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн *******015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг , гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.*******-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч *******т 100000 төгрөг төлсөн, хохирогч нь нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ,
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.... гэх дүгнэлтийг шүүхэд гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.******* дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал буюу ХХК-д ажилладаг гэх боловч холбогдох баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж шүүхээс торгох ял оногдуулж байсан ба дахин нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулж байгаа торгох ялыг хэрхэн яаж төлж барагдуулах талаар дүгнэлт гаргаагүй, шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь түүнд оногдуулж байгаа ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байх, шүүхээс оногдуулсан ял нь биелэгдэх боломжтой зэргийг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ******* сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******гийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж газар болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох буюу тухайн нутаг дэвсгэрээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Харин хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 13*******.000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 1*******.1.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******гаас 13*******,000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож,
Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн **************.4 дүгээр зүйлийн **************.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1,*******,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн *******.1, *******.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* хоёр /*******/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******гийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж газар болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох буюу тухайн нутаг дэвсгэрээр зорчихоор даалгаж , уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА