| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2024/0045/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/41 |
| Огноо | 2024-02-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/41
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Э.А*******,
Улсын яллагч Т.Нансалмаа,
Хохирогч Б.Х*******,
Хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа,
Шүүгдэгч Э.Э******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Э******* Э*******т холбогдох эрүүгийн 2331003950017 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн С******* сумд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-2, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн С******* сум С******* 3 дугаар баг 1-р хэсэг 118 тоотод оршин суух хаягтай, урд
Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 303 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, ялуудыг нэмж нэгтгэн 5 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Б******* овогт Э******* Э*******, регистрийн дугаар: *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э******* нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн С******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.11-д заасан "энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах, мен механикжсан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хориглоно, мөн дүрмийн 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Х*******ийг мөргөж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э******* мэдүүлэхдээ: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Хохирогчоос нэхэмжилж байгаа төлбөр мөнгийг маргахгүйгээр төлж барагдуулна, машинаа зарж 4,000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг өгнө. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, ойлгохгүй байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Х******* мэдүүлэхдээ: “... Би Дархан хотоос 2023 оны 11 сарын 12-нд Сэлэнгэ аймагт ирсэн. Тэгээд аавындаа нэг хоночихоод хувийн бэлтгэлээ базаачхаад эргээд Дархан гарах бодолтой 11 дүгээр сарын 13-ны орой олон улсын худалдааны төвийн хойд талын Од дэлгүүрээс тамхи аваад эргээд хойшоо засмал замын хажуу талаар гэр лүүгээ явж байхад араас машин мөргөх шиг болсон. Тэгээд юу болсноо би сайн санахгүй байгаа. Тэрнээс хойш хэсэг би ухаангүй байсан юм шиг байгаа юм, хүн харахад зүгээр юм шиг харагдаж байгаа боловч юу мэдэхгүй, согтуу юм шиг ухаангүй байсан. Миний санаж байгаагаар нэг сэрэхэд эмнэлэгт ээж маань намайг сахиад байж байсан. Эхний ээлжинд орондоо горшок маягийн зүйлтэй хэвтэж байсан. Арваад хоног нэгдсэн эмнэлэгт хэвтээд дундуур нь ахиад MRI хийлгэх гэж хот руу явж ирээд дахин мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Одоо байнга эмчид үзүүлж, мөн хот явж үзүүлж эмчийн зөвлөлгөө авч байгын эмчийн хяналтанд байна. Гэмтэл авч эмнэлгээр явсан үеэс маш их зардал гарч, эмчилгээ хийлгэж байна.Одоо би эмчилгээний зардал 2,825.150 төгрөг, олох байсан орлого 2,000.000 төгрөг, өмгөөлөлийн хөлс 2,050.000 төгрөг, ээж маань ажлаа хийхгүй сахиж байсан тул цалин 752.288 төгрөг, мөн надаас шинжилгээний үнэ гээд 100.000 төгрөг нэхэмжлээд мөн үүнийг, хамгийн сүүлийн замын зардал 186.600 төгрөгийг нэхэмжилж байна, Э.Э******* надад эмчилгээний зардалд 4,000.000 төгрөг шилжүүлсэн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-13 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Х 2023 оны 11 дүгээр сарын 21-нд өгсөн: ... Тухайн өдөр 18 цагийн үед ба 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би хүүхдээ “Таванхан” шатрын клубээс авах гээд С******* сумын 4 дүгээр багт нарийн аспалтан замаар явж байсан. Миний урд талд замын хажуу талд шаргал куртиктэй, хар өмдтэй нарийхан уулын гуталтай залуу байсан ба 2 гараа халаасандаа хийгээд хажуу талын хашаанд наалдсан шахуу явж байсан. Гэтэл гэнэт хойноос нь явж байсан хар өнгөтэй “приус 20” маркийн машин өөрийн урсгалаараа явж байтал гэнэт л баруун тийш дараад хашааны хажууд явсан уг эрэгтэйг мөргөсөн. Би тухайн үед гайхаад зураг авалт болсон уу гэж бодсон. Уг эрэгтэй мөргөсөн машинаас 5-6 алхмын зайтай байсан. Машинаас жолооч нь бууж ирээд мөргүүлсэн залууг суганаас нь өргөөд босгох гэж оролдоод байсан. Уг залуу нь ямар ч ухаан мэдрэлгүй гулжигнаад байсан. Би жолооч залуугийн хажууд машинтайгаа зогсоод чи цагдаа эмнэлэг дуудахгүй юм уу гэхэд дуудсан гэж хэлсэн. Би өнгөрч яваад хүүхдээ клубээс аваад буцаад ирсэн замаараа явахад мөргөсөн машины ард жижиг саарал тэрэг ирээд зогссон байсан. Уг залуу чигээрээ явж байгаад гэнэт л баруун тийш дарж уг эрэгтэйгийнх нь ард талаас нь мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Р.Н 2023 оны 11 дүгээр сарын 29-нд гаргасан: “... шинжилгээнд ирүүлсэн “Х*******” гэж хаягласан цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Х*******” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 47-49 дүгээр хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуусан баримт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Р.Н 2023 оны 11 дүгээр сарын 29-нд гаргасан: “... шинжилгээнд ирүүлсэн “Э*******” гэж хаягласан цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Э*******” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 53-55 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуусан баримт /хх-ийн 56-57, 62-63 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Б 2023 оны 11 дүгээр сарын 22-нд гаргасан: “...Э.Э*******ын биед гэмтэл тогтоогдохгүй....” гэсэн дүгнэлт, /хх-ийн 61 дүгээр хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуусан баримт /хх-ийн 62-63 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Б 2023 оны 12 дугаар сарын 04-нд гаргасан: “...Б.Х*******ийн биед баруун чамархай ясны хугарал, зовхи, тохой, өвдгөнд цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлт, эрүүл мэндээс хамаарна....” гэсэн дүгнэлт, /хх-ийн 67-68 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуусан баримт /хх-ийн 69-70 дугаар хуудас/,
“Таван тунамал” ХХК-ний шинжээч Ч.Ж 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан 36 дугаартай: “...Хариулт 1. Сэлэнгэ аймгийн С******* сумын 4-р багт асфальтан зам дээр Э.Э*******ын жолоодож явсан Toyota Prius-20 маркийн 25-29******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Б. Х******* мөргүүлсөн нь зам тээврийн осол мөн Хариулт 2. Toyota Prius-20 маркийн 25-29******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Э.Э******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж, зам тээврийн осол гаргасан. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.11. Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр... явахыг хориглоно.
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Хариулт 3. Мөргүүлсөн гэх Б.Х******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1 Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна... гэсэн заалтын дагуу зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явж байсан нь гэрчийн мэдүүлгээс харагдаж байна. Хариулт 4. Toyota Prius-20 маркийн 25-29******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Э.Э******* нь замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцож, зам тээврийн осол гарган Б.Х*******ийн эрүүл мэндэд хохирол учруулсан байна. Э.Э******* нь В ангиллын 1023121 дугаартай жолооны үнэмлэхтэй тул Toyota Prius-20 маркийн 25-29******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох боломжтой юм...” гэсэн дүгнэлт /хх-ийн 74-75 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуусан баримт /хх-ийн 77-78 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Д 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: ...эрүүл мэндийн даатгалын санд учирсан 258,000 төгрөгийн хохирол барагдуулаагүй тул буруутай этгээдээс уг мөнгийг гаргуулан авмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 201 дүгээр хуудас/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 83 дугаар хуудас/,
Хохирогч Б.Х*******ийн өвчний түүх, эмчлүүлсэн баримт /хх-ийн 96-138 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 140 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Х*******ийн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үйлчилгээ авсан эсэх лавлагаа /хх-ийн 142 дугуур хуудас/,
Шүүгдэгч Э.Э*******ын жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 144 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Э.Э*******ын автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 146 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Э*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 147 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Э*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 149 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Э.Э*******ын урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 151-172 дугаар хуудас/,
Хохирлын тооцооны баримт /хх-ийн 179-197 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай, /хх-ийн 202- 205 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Э******* нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн С******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.11-д заасан "энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах, мөн механикжсан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хориглоно, мөн дүрмийн 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Х*******ийг мөргөж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-13 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Х 2023 оны 11 дүгээр сарын 21-нд өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Р.Н 2023 ны 11 дүгээр сарын 29-нд гаргасан: “... шинжилгээнд ирүүлсэн “Х*******” гэж хаягласан цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Х*******” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 47-49 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Р.Н 2023 оны 11 дүгээр сарын 29-нд гаргасан: “... шинжилгээнд ирүүлсэн “Э*******” гэж хаягласан цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Э*******” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 53-55 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Б 2023 оны 12 дугаар сарын 04-нд гаргасан: “...Б.Х*******ийн биед баруун чамархай ясны хугарал, зовхи, тохой, өвдгөнд цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлт, эрүүл мэндээс хамаарна....” гэсэн дүгнэлт, /хх-ийн 67-68 дугаар хуудас/
“Таван тунамал” ХХК-ний шинжээч Ч.Ж 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан 36 дугаартай: “...Хариулт 1. Сэлэнгэ аймгийн С******* сумын 4-р багт асфальтан зам дээр Э.Э*******ын жолоодож явсан Toyota Prius-20 маркийн 25-29******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Б. Х******* мөргүүлсөн нь зам тээврийн осол мөн Хариулт 2. Toyota Prius-20 маркийн 25-29******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Э.Э******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж, зам тээврийн осол гаргасан. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.11. Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр... явахыг хориглоно.
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Хариулт 3. Мөргүүлсөн гэх Б.Х******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1 Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна... гэсэн заалтын дагуу зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явж байсан нь гэрчийн мэдүүлгээс харагдаж байна. Хариулт 4. Toyota Prius-20 маркийн 25-29******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Э.Э******* нь замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцож, зам тээврийн осол гарган Б.Х*******ийн эрүүл мэндэд хохирол учруулсан байна. Э.Э******* нь В ангиллын 1023121 дугаартай жолооны үнэмлэхтэй тул Toyota Prius-20 маркийн 25-29******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох боломжтой юм...” гэсэн дүгнэлт /хх-ийн 74-75 дугаар хуудас/,
Хохирогч Б.Х*******ийн өвчний түүх, эмчлүүлсэн баримт /хх-ийн 96-138 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Э.Э*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч Э.Э******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Э******* нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Б.Х*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан хохирол, эмчилгээний зардлыг шүүгдэгч Э.Э******* хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч Б.Х******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардал 2,825.150 төгрөг, олох байсан орлого 2,000.000 төгрөг, өмгөөлөлийн хөлс 1,050.000 төгрөг, эмнэлгийн сахисан хүний цалин 752.288 төгрөг, мөн шинжилгээний үнэ 100.000 төгрөг, сүүлийн замын зардал 186.600 төгрөг бүгд 6,914,038 төгрөгийг,
Сэтгэцэд учирсан хохирол шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 12,650.000 төгрөг,
Мөн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 258.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.
Шүүх нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгч Э.Э*******аас эмчилгээний зардалд 2,825.150 төгрөг, эмнэлэгт сахисан хүний цалин 752,288 төгрөг, шинжээчийн зардал 100.000 төгрөг, замын зардал 186,600 төгрөгийг, бүгд 3,864.038 төгрөгийг,
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын” дөрөвдүгээр зэрэглэлийн доод хэмжээгээр тооцож, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн буюу 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний болох 12,650.000 төгрөгийг хохирогчид,
иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 258,000 төгрөг тус тус гаргуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Э******* нь хохирогч Б.Х*******д эмчилгээний зардал болон бусад зардалд 4,000.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлэг болон баримтаар нотлогдож байх тул хохирлоос хасаж тооцож, 3,864.038 + 12.650.000= 16,514.038 төгрөгөөс 4,000.000 төгрөгийг хасаж нийт 12,514.038 төгрөгийг шүүгдэгч Э.Э*******аас гаргуулж хохирогчид олгох зүйтэй гэж үзлээ.
Шүүх хохирогч Б.Х*******ийн олох байсан орлого 2,000.000 төгрөгийн нэхэмжлэлийг ямар ажил хөдөлмөр эрхэлж байсан, хэдэн төгрөгийн орлоготой байсан, мөн олж байсан орлоготой холбогдуулан татвар төлж байсан эсэх талаарх нотлох баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэлийг ямар баримтыг үндэслэн, яаж тооцоолон нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх тул хэлэлцэхгүйгээр орхиж, дахин нотлох баримтыг бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, харин өмгөөллийн хөлс 1,050.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Э.Э*******ын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт ... Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.
Шүүгдэгч Э.Э*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Э*******ын үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд Э.Э*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар Э.Э*******ыг зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Э*******ыг Сэлэнгэ аймгийн С******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлаж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Э******* энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт Э******* Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б******* овогт Э******* Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Э******* Э*******ыг Сэлэнгэ аймгийн С******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар Э.Э*******ыг зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар шүүгдэгч Э.Э*******аас хохирогч Б.Х*******д нийт сэтгэцэд учирсан хохирол 12,514.038 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч буюу Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд 258,000 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Х*******ээс нэхэмжилсэн олох байсан орлого 2,000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, өмгөөлөлийн хөлс 1,050.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
7. Хохирогч Б.Х******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүгдэгч Э.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ