| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2024/0055/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/52 |
| Огноо | 2024-03-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/52
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номин,
Улсын яллагч Т.Нансалмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин,
Шүүгдэгч С.Д******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Санвайдагын Д*******д холбогдох эрүүгийн 2331004070023 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* сумд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролшгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймаг, Е******* сум, 2 дугаар баг, Ногоон дов гудамж, 2-58 тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй,
Б******* овогт С******* Д*******, РД: *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Д******* нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Е******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ц.Д******* эзэмшлийн ******* улсын дугаартай, “Hyundai Рorter” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Д.Д эрүүл мэндэд хүндэвтэр, Д.Х эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан" гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-11 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Д 2023 оны 11 дүгээр сарын 28-нд өгсөн: “...өвөл болоод түлээний мод авахаар 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн найзууд болох Хонгорзул, Д******* нарын хамт “Сөдтэй” нэртэй газар луу өглөөний 09 цаг өнгөрч байхад манай аавын нэр дээр бүртгэлтэй ******* улсын дугаартай “Hyundai super porter” тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Миний баруун мөр хагас мултарсан эмзэглэл өвчтэй байсан тул манай найз Д******* машин бариад явсан. “Сөдтэй” нэртэй газарт ойролцоогоор 11 цагийн үед очиж модоо бэлдэж машин дээрээ аччихаад үдээс хойш 15 цагийн үед буцаад сум руу хөдөлсөн. Тухайн үед мөн л Д******* машин жолоодоод зорчигчийн суудалд Хонгорзул бид 2 суугаад явж байсан. Гэтэл гэнэт л машин гулгаад бөгсөө шидээд замын хажуу руу уначихсан. Осол болсон гэх газар нь Хандгайт нэртэй газар байсан. Мод бэлтгэх газартаа очихдоо 1 шил архитай очсон. Очоод тухайн архиныхаа талыг нь уучихаад модоо бэлдэж дуусаад буцаад хөдлөхдөө үлдсэнг нь 3-лаа хувааж уугаад хөдөлсөн. Осол болсон гэх газар халтиргаа гулгаа ихтэй байсан. Тэрэн дээр л машинаа тогтоож чадахгүй унагаачихсан. Ямар нэгэн годол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Х 2023 оны 11 дүгээр сарын 28-нд өгсөн: “...би 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ байж байсан чинь өглөөний 08 цагийн үед найз Д манай гэрт ирээд надад “хамт модонд яваад өгөөч, миний гар болохгүй байна” гэж хэлсэн. Тухайн үед би асуудлыг нь хүлээн авч зөвшөө*******д Д бид 2 манайхаас гараад Д*******ын гэрт очиж түүнийг аваад өглөөний 09 цаг өнгөрч байхад Е******* сумын Сөдтэй нэртэй газар руу 4529 улсын дугаартай портер машинтайгаа хөдөлсөн. Машиныг жолооч Д******* бариад явсан юм. Тэгээд бид 3 ууланд 11 цагийн үед очоод модоо бэлтгэчихээд буцаад 15 цагийн үед Е******* сумын төв рүү хөдөлсөн. Хөдлөөд хар замтай нийлээд явж байсан чинь хэсэг газар машин гулгаад ачаа хэсэг хажуу тийш шидэгдээд замын хажуу хэсэг рүү уначихсан. Ирэх очих хоёр дандаа Д******* машин жолоодож байсан. Тухайн үед Д баруун мөр гэмтэлтэй хөдөлж чадахгүй байсан. Ууланд очихдоо 1 шил архи авч очсон юм. Тэр архиныхаа талыг нь мод бэлтгэхийнхээ өмнө, үлдсэнгийг нь дараа нь уугаад хөдөлсөн. Тухайн үед бид 3 согтсон зүйлгүй байсан. Миний зүүн хөлийн бүдүүн гуя хэсэг нэг хугарсан, шилбэ хэсгээр хоёр хугарсан байна. Урьд өдөр нь цас ороод гулгаа үүсчихсэн байсан. Би гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Д******* 2023 оны 11 дүгээр сарын 23-нд өгсөн: “...Миний хүү Д өнөөдөр өглөө гэрээсээ 09 цагийн үед модонд явна гээд миний нэр дээр байдаг ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад гарсан юм. Намайг гэртээ байхад 17 цаг болж байхад манай эхнэр надад хүү маань аваарт орсон байна гэхээр нь гэрээс гараад эмнэлэг явсан. Юу болсон талаар асууж амжилгүй биеийн байдлыг нь асуухад толгойдоо оёдол тавиулсан хөл нь хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд эмч Дархан-Уул аймаг руу яаралтай авч явах ёстой гээд түргэн тусламжийн машинтай дагуулаад явсан юм. Осол болдог газар очиход миний машин кабин нь эвдэрчихсэн замаас гарсан байдалтай хажуу талд нь хус мод унасан байсан. Надад гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Т 2023 оны 11 дүгээр сарын 23-нд өгсөн: “ ... Би Сэлэнгэ аймгийн Е******* сумын Сөдтэй нэртэй газраас сумын төврүү явж байхад замд портер маркийн машин унасан байсан. Тэгэхээр нь би машинаас буухад 3 эрэгтэй хүн байсан ба нэг эрэгтэй нь газар хэвтсэн байдалтай 2 нь босчихсон байсан. Би шууд сумын эрүүл мэндийн төвд дуудлага мэдээлэл өгсөн. Энэ үед цаг 14 цаг 30 минут болж байсан. Би эмнэлэг иртэл хүлээж байгаад ирснийх нь дараа явсан. Газар хэвтэж байсан залуу нь Хонгороо гэж дууддаг залуу байсан бүтэн нэрийг нь мэдэхгүй. Мөн Д, Уугий гэж дууддаг хоёр залуу байсан юм. Хонгороогийн хөл нь хугарсан харагдаж байсан. Ил хугаралтай байсан. Д хөл нь өвдөөд байна гэж хэлж байсан. Уугий зүгээр юм шиг харагдсан. Би жолоо хэн барьж явж байгааг асуугаагүй мэдэхгүй байна... мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.О 2023 оны 11 дүгээр сарын 23-нд өгсөн: “...Өнөөдөр би өглөө 08 цагт 50 минутад ажил дээрээ очсон. Энэ 7 хоног би жижүүртэй байсан ба өдөр 14 цаг 17 минутад "Баянгол уурхайн хажууд осол гарсан байан" гэх дуудалагын дагуу сумын төвөөс хөдөлж 15 цаг 10 минутын үед очсон. Осол болсон газарт очиход портер маркийн тээврийн хэрэгсэл замаас гарсан Хүдэр талруу харсан эвдэрсэн байдалтай байсан. Машины хажууд Хонгорзул газарт хэвтчихсэн чичирчихсэн даарчихсан байдалтай байсан. Д замын хажуу талд суучихсан байдалтай би шууд үзлэг хийхэд Х баруун талын тархины хэсэгт нэлээд олон гэмтэлтэй цус гарсан байдалтай зүүн талын хөл нь дунд чөмөгнөөс доош маш олон хугаралтай шажигнасан байдалтай байсан. Би өвдөлт намдаах эмчилгээг хийгээд сумын эрүүл мэндийн төвд авчирсан. Их эмч С, Э нартай хамтран Х толгой хэсэгт 30 оёдол тавьсан, зүүн талын хол нь нэлэнхүйдээ хугарсан ил хугаралтай байсан. Тэгээд шууд Дархан-Уул аймаг руу явуулахаар болсон. Д зүүн талын хөл шагай болон шилбэ хэсэг хугарсан баруун гарын алганы хэсэг болон гадна тал нь шархтай тэр хэсэгт нь 8 оёдол тавьсан. Д*******ыг үзэх гэсэн боловч эргээд үзүүлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Д******* 2024 оны 01 дүгээр сарын 10-нд өгсөн: “...Би 2002 онд 8 сая төгрөгөөр Сэлэнгэ аймгийн төвөөс худалдан авч байсан. Үүнээс хойш уг тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байгаа уг машинаараа ойр зуурын түлээнд явах, малын баас зөөх зэргээр өдий хүртэл унаж ирсэн. Одоогоор хэдэн төгрөгний үнэлгээтэй талаар мэдэхгүй байна, унаад 20 жил болсон байна. Миний машиныг миний төрсөн хүүхэд Д өвөл түлээний модонд явахдаа унадаг. Тухайн болсон үйл явдалд миний бие өвдөөд байсан тул би явч чадаагүй тийм учраас хүүхдээ модонд яв гэж хэлсэн. Мөн тухайн үед миний хүүхэд гараа бэртээсэн байсан тул найз Д*******ыг гуйгаад машин бариулсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Д 2024 оны 02 дугаар сарын 05-нд өгсөн: “...Д.Д, Д.Хонгорзул нарт эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Жаргалд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5956 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн “Д******* 39 настай эр” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Д******* 39 настай эр” гэж хаягласан цуснаас 2,8 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дах 2,8 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 56-58 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Жаргалд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5955 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн “Д” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Д” гэж хаягласан цуснаас 0,5 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дах 0,5 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 62-63 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 65-66 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Жаргалд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5954 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн “Хонгорзул” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Хонгорзул” гэж хаягласан цуснаас 2,1 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дах 2,1 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 69-70 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 72-73 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Б гаргасан: “... С.Д*******ын биед хүзүүний C4, C5 нугламын арын сэртэнгийн хугарал, хүзүүний жийргэвчийн цагираг урагдсан, зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 76-78 хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 83 дугаар хуудас/,
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1162 дугаартай Г.Ганпүрэв шинжээчийн: ... 1. Д.Д биед зүүн хөлийн шагай үений гадна, дотор хавчаар ясны хугарал, зулайн хуйханд язарсан шарх, зүүн хөлийн шагай үений гадна, дотор хавчаар ясны хугарал засах мэс заслын дараах байдал /2023.11.27/ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт / хх-ийн 86-87 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 88-89 дүгээр хуудас/,
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1164 дугаартай Г.Ганпүрэв шинжээчийн: ... . Д.Х биед зүүн дунд чөмөгний ил хугарал, зүүн шилбэний шаант, тахилзуур ясны хугарал, чамархайн хуйханд шарх, зүүн гуя, шилбэнд хугарал засах мэс заслын дараах байдал /2023.11.24/ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт / хх-ийн 92-93 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 94-95 дугаар хуудас/,
Шинжээч авто инженер Ш.Б 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 65 дугаартай шинжээчийн: ... Тормозны систем нь эд анги, механизмын багц бөгөөд дугуйны эргэлтийг хурдан удаашруулж зогсоох зорилготой юм. Ажлын тормоз нь MNS-4598:2011 стандартын шаардлага үзүүлэлтийг хангаж ажиллаж байх ёстой. Тээврийн хэрэгслийн зогсолтын тоормоз нь тээврийн хэрэгслийн хурдаас шууд хамааралтай юм.
1. Хюндай портер маркийн ******* Улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болхоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо дээр дурдсэн зарим эд ангиуд нь MNS-4598:2011 стандартыг хангаагүй байна.
2. Тээврийн хэрэгслийн тоормозны системийг хөдөлгөж шалгах боломжгүй ба тоормозны эд анги буюу тээврийн хэрэгслийн дугуйн хээний гүн нь 1мм суудлын тээврийн хэрэгсэлд 1.6 мм-с багагүй байх стандартын шаардлагыг хангаагүй зам тээврийн хөдөлгөөнд оролцож байсан байна.
3. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй.
4. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Зөвхөн камерийн тусламжтайгаар болон жолооч өө******* тодорхойлох боломжтой.
5.Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус дугуй ба байдлаас нөлөөлсөн байна.
6.Уг материалд 30 ширхэг зураг хавсаргав” гэх дүгнэлт /хх-ийн 99-102 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 103-106 дугаар хуудас/,
Шинжээч Ч.Ж 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаартай: ... 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Е******* сумын "Тал булаг" нэртэй газар асфальтан зам дээр С.Д*******ын жолоодож явсан ******* СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замын хажуу тал руу унасан нь зам тээврийн осол мөн. 2. ******* СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Д******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж зам тээврийн осол гаргасан байна. 3.7а...эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно, гэсэн заалтыг зөрчжээ. 3. С.Д******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан нь Alcotest-6820 маркийн согтуурал шалгах багажаар хэмжсэн 1,87% согтуурлын зэргээр батлагдаж байна. Мөн замын нөхцөл байдалд хурдыг тохируулж яваагүй байх магадлалтай юм. 4. С******* Д******* нь В, С ангиллын 1204158 дугаартай хүчинтэй үнэмлэхтэй тул тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 110-111 дүгээр хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 122-125 дугаар хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3260 дугаартай: “...нийт 1,045.000 төгрөг” хөрөнгө даатгалын үнэлгээ /хх-ийн 129 дүгээр хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 132-133 дугаар хуудас/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 135-140 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 142-143 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /2 дугаар хх-ийн 18-21 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 144 дүгээр хуудас/,
Урьд зөрчлийн шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 145 дугаар хуудас/,
Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 147 дугаар хуудас/,
Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 148 дугаар хуудас/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 149 дүгээр хуудас/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 150 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 151 дүгээр хуудас/,
Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 153 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.Д******* нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Е******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ц.Д******* эзэмшлийн 4529 улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан "согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Д.Д эрүүл мэндэд хүндэвтэр, Д.Х эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан" гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-11 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Д 2023 оны 11 дүгээр сарын 28-нд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-26 дугаар хуудас/,
Хохирогч Д.Х 2023 оны 11 дүгээр сарын 28-нд өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Гэрч Ц.Д******* 2023 оны 11 дүгээр сарын 23-нд өгсөн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
Гэрч Э.Т 2023 оны 11 дүгээр сарын 23-нд өгсөн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Гэрч Г.О 2023 оны 11 дүгээр сарын 23-нд өгсөн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Д******* 2024 оны 01 дүгээр сарын 10-нд өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Д 2024 оны 02 дугаар сарын 05-нд өгсөн: “...Д.Д, Д.Хонгорзул нарт эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Жаргалд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5956 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн “Д******* 39 настай эр” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Д******* 39 настай эр” гэж хаягласан цуснаас 2,8 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дах 2,8 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Жаргалд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5955 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн “Д” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Д” гэж хаягласан цуснаас 0,5 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дах 0,5 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 62-63 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Жаргалд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5954 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн “Хонгорзул” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Хонгорзул” гэж хаягласан цуснаас 2,1 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дах 2,1 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 69-70 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Б гаргасан: “... С.Д*******ын биед хүзүүний C4, C5 нугалмын арын сэртэнгийн хугарал, хүзүүний жийргэвчийн цагираг урагдсан, зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 76-78 хуудас/,
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1162 дугаартай шинжээч Г.Г: ...1. Д.Д биед зүүн хөлийн шагай үений гадна, дотор хавчаар ясны хугарал, зулайн хуйханд язарсан шарх, зүүн хөлийн шагай үений гадна, дотор хавчаар ясны хугарал засах мэс заслын дараах байдал /2023.11.27/ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт / хх-ийн 86-87 дугаар хуудас/,
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1164 дугаартай Г.Ганпүрэв шинжээчийн: ... . Д.Х биед зүүн дунд чөмөгний ил хугарал, зүүн шилбэний шаант, тахилзуур ясны хугарал, чамархайн хуйханд шарх, зүүн гуя, шилбэнд хугарал засах мэс заслын дараах байдал /2023.11.24/ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт / хх-ийн 92-93 дугаар хуудас/,
Шинжээч авто инженер Ш.Б 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 65 дугаартай шинжээчийн: ... Тормозны систем нь эд анги, механизмын багц бөгөөд дугуйны эргэлтийг хурдан удаашруулж зогсоох зорилготой юм. Ажлын тормоз нь MNS-4598:2011 стандартын шаардлага үзүүлэлтийг хангаж ажиллаж байх ёстой. Тээврийн хэрэгслийн зогсолтын тоормоз нь тээврийн хэрэгслийн хурднаас шууд хамааралтай юм.
1. Хюндай портер маркийн ******* Улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо дээр дурдсан зарим эд ангиуд нь MNS-4598:2011 стандартыг хангаагүй байна.
2. Тээврийн хэрэгслийн тоормозны системийг хөдөлгөж шалгах боломжгүй ба тоормозны эд анги буюу тээврийн хэрэгслийн дугуйн хээний гүн нь 1мм суудлын тээврийн хэрэгсэлд 1.6мм-с багагүй байх стандартын шаардлагыг хангаагүй зам тээврийн хөдөлгөөнд оролцож байсан байна.
3. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй.
4. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Зөвхөн камерийн тусламжтайгаар болон жолооч өө******* тодорхойлох боломжтой.
5.Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус дугуй ба байдлаас нөлөөлсөн байна.
6.Уг материалд 30 ширхэг зураг хавсаргав” гэх дүгнэлт /хх-ийн 99-102 дугаар хуудас/,
Шинжээч Ч.Ж 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаартай: ... 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Е******* сумын "Тал булаг" нэртэй газар асфальтан зам дээр С.Д*******ын жолоодож явсан ******* СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замын хажуу тал руу унасан нь зам тээврийн осол мөн. 2. ******* СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Д******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж зам тээврийн осол гаргасан байна. 3.7а...эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно, гэсэн заалтыг зөрчжээ. 3. С.Д******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан нь Alcotest-6820 маркийн согтуурал шалгах багажаар хэмжсэн 1,87% согтуурлын зэргээр батлагдаж байна. Мөн замын нөхцөл байдалд хурдыг тохируулж яваагүй байх магадлалтай юм. 4. С******* Д******* нь ВС ангиллын 1204158 дугаартай хүчинтэй үнэмлэхтэй тул тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 110-111 дүгээр хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3260 дугаартай: “...нийт 1,045.000 төгрөг” хөрөнгө даатгалын үнэлгээ /хх-ийн 129 дүгээр хуудас/ зэргээр шүүдэгч С.Д*******ын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Жаргалд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5956 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “Д******* 39 настай эр” гэж хаягласан цуснаас 2,8 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дах 2,8 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт гарсан байна.
Иймд шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Д*******ыг ...согтуурсан буюу мансуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Д.Д, Д.Хонгорзул, иргэний нэхэмжлэгч Ц.Даваахүү нар нь хэрэгт хохирол төлбөр нэхэмжилсэн баримт ирүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй... гэж мэдүүлсэн байна.
Харин иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол Д.Хонгорзулд тусламж үйлчилгээ үзүүлсэн 4,303,000 төгрөг, Д.Дд тусламж үйлчилгээ үзүүлсэн 1,276.000 төгрөг, нийт 5,579.000 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан хохирол, эмчилгээний зардлыг шүүгдэгч С.Д******* хариуцан арилгах үүрэгтэй байна.
Иймд шүүгдэгч С.Д*******аас иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 5,579.000 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч С.Д*******ын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт ... согтуурсан буюу мансуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.
Шүүгдэгч С.Д*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Д******* нь ар гэртээ 20 настай тэргэнцэртэй охин болон тархины цус харвалттай эхнэр асардаг байдлыг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзэж үзлээ.
Иймд С.Д*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар С.Д******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Д*******ыг Сэлэнгэ аймгийн Е*******,С******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлаж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.Д******* энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт С******* Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “согтуурсан буюу мансуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б******* овогт С******* Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар С******* Д*******ыг Сэлэнгэ аймгийн Е*******, С******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар С.Д*******ыг зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч С.Д*******аас 5,579,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч буюу Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Хохирогч нар нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч С.Д******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өд*******с хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ