Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/296

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,

улсын яллагч Э.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

******* Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, , мэргэжилтэй, дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн , ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт дүүрэг, дүгээр хороо, 2 хорооллын тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт ******* /РД.УК*******78/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэгт холбогджээ.

Гэм буруугийн талаар

           Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний өгсөн мэдүүлэг/хх-ийн 185 дахь тал/, гэрч өгсөн мэдүүлэг/хх-ийн 82-83 дахь тал/, гэрч өгсөн мэдүүлэг/хх-ийн 85-86 дахь тал/, гэрч өгсөн мэдүүлэг/хх-ийн 92 дахь тал/, гэрч өгсөн мэдүүлэг/хх-ийн 88 дахь тал/, гэрч өгсөн мэдүүлэг/хх-ийн 94 дэх тал/, өгсөн мэдүүлэг/хх-ийн 137-138 дахь тал/, гэрч өгсөн мэдүүлэг/хх-ийн 140-141 дэх тал/, гэрч өгсөн мэдүүлэг/хх-ийн 143-144 дэх тал/, гэрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 156-157 дахь тал/, 20 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр , цагдаагийн дэслэгч *******, криминиластикийн шинжээч нарын Хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн -26 дахь тал/, 20 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Экологийн цагдаагийн ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг шалгах хэлтсийн , цагдаагийн дэслэгч эд мөрийн баримт хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-41 дэх тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 20 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар дүгнэлт /хх-ийн 71-76 дахь тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан яллах дүгнэлтэд тусгасан дэ нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

   Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.

           Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.685.000 төгрөгийн хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулсан тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын хэмжээ нь түүний гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээнд тохирсон байх бөгөөд шүүгдэгч эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналыг баталж шүүгдэгчийн зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  Иймд шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн ******* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч ******* овогт ******* ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдсугай.

5эмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.685.000 төгрөгийг шүүгдэгч ******* нь Авлигатай тэмцэх газрын 1009000334******* тоот барьцаа, хохирлын дансанд төлсөн байх тул хохирлын төлбөрийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

            7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих тэйг тайлбарласугай.

9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                              Б.БИЛГҮҮН