Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 128/шш2022/0457

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Дүгнэлт гаргагч: Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн Хяналтын прокурор М.Э**********,

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын ахлах байцаагч Л.Б******, 

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн Хяналтын прокурор М.Э********** дүгнэлтдээ: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын Улсын ахлах байцаагч Л.Б******ын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэжээ.

Шүүх хуралдаанд: Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э**********, хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын Улсын ахлах байцаагч Л.Б******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л********** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд  хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э********** нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Б******ын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Б****** нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Э** *******” ХХК-ийг “дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар  0****** дугаартай шийтгэлийн хуудсаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулжээ. 

3. Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э**********аас шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э********** би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Б****** 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Э** ******* ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 0****** дугаартай шийтгэлийн хуудсаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн НМХГ-974 дугаартай материалыг шалгалтаар хяналаа.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6.4 дүгээр зүйлдАж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг Засгийн газар тогтооно” гэж, мөн хуулийн 7.2 дугаар зүйлд “Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн харьяа байгууллага, аж ахуйн нэгж өөрийн аппаратад дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баталж мөрдүүлнэ” гэж заасан байх ба дээрх хуулиар олгогдсон чиг үүргийнхээ хүрээнд Засгийн газар 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралтаар “Аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг баталж, төрийн хяналт шалгалтанд хамрагдах өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-тай байхаар тусгайлан заасан байна.

Харин дээрх үүргээ биелүүлээгүй буюу “аж ахуй нэгж байгууллага дотоод хяналтын журам тогтоогоогүй тохиолдолд “хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” торгуулийн шийтгэл оногдуулахаар Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад хуульчилж өгсөн байна.  Өөрөөр хэлбэл байгууллага дотоод хяналтын журмыг огт батлаагүй бол Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар байна.

Гэтэл зөрчлийг шалгасан материалд авагдсан бичгийн нотлох баримтуудтай танилцахад холбогдогчийн “...Зураг төсөл, бичиг баримтын бүрдэл дээр хяналт тавьж ажиллаагүй нь үнэн, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний зураг төсөл, бичиг баримтыг бүрдүүлж байна...” гэх мэдүүлэг,

“...Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдсан, Э** ******* ХХК-ийн захиалгатай, үйлчилгээний зориулалттай, 2 давхар барилгад үзлэгийг хийхэд зураг төсөл баримт бичгийн бүрдэл хангаагүй угсралтын ажлыг гүйцэтгэсэн...” гэх үзлэгийн тэмдэглэл,

“...Э** ******* ХХК нь дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүйгээс тус барилгын угсралтын ажлыг гүйцэтгэхдээ ус хангамж, ариутгах татуургын системийн зураг төсөл, бичиг баримтын иж бүрдлийг хангаагүй нь шалгалтаар тогтоогдсон...” гэх хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл зэргээс дүгнэхэд Э** ******* ХХК-ийн гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан зөрчлийн шинжгүй харин Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан Барилгын тухай хууль зөрчих эсхүл Зөрчлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан  Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль зөрчих зөрчлийн шинжтэй байж болзошгүй байна.

Гэвч материалд авагдсан баримтуудаар Э** ******* ХХК-ийн гаргасан үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан ямар зөрчлийн шинжтэй болоход дүгнэлт хийх боломжгүй байна. Мөн Э** ******* ХХК-ийн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэхдээ ус хангамж, ариутгах татуургын системийн зураг төсөл, бичиг баримтын иж бүрдлийг хангаагүй эс үйлдэхүй дотоод хяналтын журмыг дагаж мөрдөж ажиллаагүйгээс болсон гэж дүгнэж шийтгэл оногдуулсан нь эрх бүхий албан тушаалтан хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэхээр байна. 

Мөн Э** ******* ХХК нь дотоод хяналтын журам тогтоож ажиллаагүй талаарх нотлох баримт материалд огт авагдаагүй, холбогдогчоос мэдүүлэг авахдаа дээрх журам байгаа эсэхийг асууж тодруулаагүй буюу дотоод хяналтын журмыг тогтоож мөрдүүлж ажилладаг эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг явуулаагүй, Э** ******* ХХК-ийн захирал Т.А********* гэх хүнээс холбогдогчоор мэдүүлэг авч, шийтгэлийн хуудсыг гардуулан өгсөн боловч Т.А********* нь Э** ******* ХХК-ийн захирал мөн болохыг /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх/ тогтоосон бичгийн нотлох баримт материалд авагдаагүй байна.

Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Б****** 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Э** ******* ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 0****** дугаартай шийтгэлийн хуудсаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулсан шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэх шударга ёсны зарчим, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэх хууль ёсны зарчимд нийцэхгүй үндэслэлгүй байх тул хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

4. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын ахлах байцаагч Л.Б****** би “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдсан, Э** ******* ХХК-ийн захиалгатай, үйлчилгээний зориулалттай, 2 давхар барилгад Засгийн газрын 317 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн мэргэжлийн газрын даргын тушаалаар томилогдож, улсын комиссын бүрэлдэхүүнд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажиллаж хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, тус барилгын ус хангамж, ариутгах татуургын системийн зураг төсөл, бичиг баримтын бүрдэл, угсралтын ажлыг газар дээр нь шалгахад шинээр барьсан тус барилгын ус хангамж, ариутгах татуургын системийн зураг төсөл, бичиг баримтын иж бүрдэл дутуу байсан.

Энэ зөрчил нь Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмын 4.1.1 /хууль тогтоомж, ...эрх зүйн актын хэрэгжилт болон тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэд хяналт тавих хяналт шалгалт/ дэх заалтын хэрэгжилтийг тус барилгыг захиалагч “Э** *******” ХХК хангаагүйтэй холбоотой гэж үзсэн тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, материалыг бүрдүүлж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, ногдуулсан шийтгэлийг барагдуулж, Нийслэлийн прокурорын газрын прокурорын хяналтаар баталгаажуулж, Э** ******* ХХК-д 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлж, биелэлтийг бүрэн хангуулж ажилласан. Холбогдогчид Зөрчлийн тухай хуульд заасан бусад зөрчил илрээгүй, уг зөрчлийн улмаас учирсан хохирол байхгүй болно.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын прокурорын хяналт шалгалтын хэлтсээс Дэд бүтцийн хяналтын хэлтэст 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотоод албан бичгээр ирүүлсэн “Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/03 дугаартай Прокурорын шаардлага”-тай танилцаж, тус хэлтэст хүргүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн тайлбар /А4, 7 хуудас/-ыг хавсаргав.

Тус хэргийн материалд авагдсан холбогдогчийн мэдүүлэг, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэл зэрэгт “тус барилгын угсралтын ажлыг гүйцэтгэхдээ ус хангамж, ариутгах татуургын системийн зураг төсөл, бичиг баримтын иж бүрдлийг хангуулах үүрэгтэй юм.

“Э** *******” ХХК нь дотоод хяналтын тухай журамтай, ажилтантай байсан бол тус дотоод хяналт хариуцсан ажилтан нь ус хангамж, ариутгах татуургын системийн зураг төсөл, бичиг баримтын иж бүрдлийг хангуулах үүрэгтэй юм.

“Э** *******” ХХК нь дотоод хяналтын журам тогтоож ажиллаагүй нь ус хангамж, ариутгах татуургын системийн зураг төсөл, бичиг баримтын иж бүрдэл дутуу, мөн холбогдогчийн мэдүүлгийн “Зураг төсөл, бичиг баримтын бүрдэл дээр хяналт тавьж ажиллаагүй нь үнэн, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний зураг төсөл, бичиг баримтыг бүрдүүлж байна” гэснээс тодорхой харагдаж байна гэж үзсэн.

Т.А********* нь “Э** *******” ХХК-ийн захирал мөн болох нь Холбогдогчийн мэдүүлэгт “Э** *******” ХХК-ийн захирал гэж мэдүүлсэн, тус компанийн улсын бүртгэлийн 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн гэрчилгээ, Э** *******” ХХК-ийн дүрмээр тогтоогдсон.

“Э** *******” ХХК нь тус барилгын ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний угсралтын ажлыг гүйцэтгэхдээ, зураг төсөл, бичиг баримтын бүрдлийг тухай бүр, цаг хугацаанд нь хангаагүй зөрчил нь илэрхий бөгөөд холбогдогч зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-т /зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол/, 1.2-т /зөрчил үйлдэгдсэн учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол/, 2-т /зөрлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдсэн нь тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авна/ гэх заалтын дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Нийслэлийн прокурорын газрын прокуророор хянуулж, баталгаажуулсан тул холбогдох хуулийн дагуу ажилласан гэж үзэж байна” гэжээ.

5. Гуравдагч этгээд “Э** *******” ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Тус компани нь Баянгол дүүргийн 8-р хороонд байрлах өөрийн эзэмшлийн 1 давхар барилгыг буулгаж шинээр 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга барьж 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөнтэй холбоотой асуудлаар дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Буулгасан хуучин барилга нь төвлөрсөн цэвэр, бохир усны шугамд холбогдсон холбогдсон байсан бөгөөд тухай бүр цэвэр, бохир усны төлбөрөө Орон сууцны контортоо өгдөг байсан. Иймд энэхүү ашиглаж байсан шугам дээрээ шинэ барилгаа барьсан. Компанийн хувьд прокурорын дүгнэлтэд дурдсан дотоод хяналт шалгалтыг  зохион байгуулах журам болон ажилтан байхгүй нь үнэн болно.

Компани нь үүсгэн байгуулагдсанаас хойш Компанийн дүрмийн 6.1 болон 6.2 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэх удирдлагыг үүсгэн байгуулагч Төмөрчөдөр овогтой Алтантогос хэрэгжүүлж байгаад 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс гүйцэтгэх захирлаар Ц.Ишжамц томилогдон ажиллаж байна. Иймд барилгыг ашиглалтад хүлээлгэж өгөх үед Т.А********* захирлаар ажиллаж байсан.

Мөн нийслэлийн мэргэжлийн хяналтын ахлах байцаагч Л.Б******т холбогдох захиргааны хэргийг шүүх ажиллагаанд оролцох боломжгүй тул хүлээн авна уу.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх энэ хэрэгт цугралсан бичгийн нотлох баримтууд, зөрчлийн хэргийн материал, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг зэргийг шинжлэн судалж үнэлээд Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд  хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э**********ийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар бүхий “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын ахлах байцаагч Л.Б******ын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар бичсэн дүгнэлтийг дараахь хууль зүйн үндэслэлүүдээр хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:.

2. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын ахлах байцаагч Л.Б****** нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 0****** дугаартай шийтгэлийн хуудсаар “Э** *******” ХХК нь дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.  

Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, зөрчил шалгасан материалаас үзвэл Эрх бүхий албан тушаалтнаас холбогдогч “Э** *******“ ХХК-ийг дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй гэж дүгнэн шийтгэл ногдуулахдаа:

- “Э** *******” ХХК-ийн захирал Т.А********* гэх хүнээс холбогдогчоор мэдүүлэг авч, шийтгэлийн хуудсыг гардуулан өгсөн боловч Т.А********* нь тус компанийн захирал эсхүл итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэхий тогтоосон бичгийн нотлох баримтыг материалд аваагүй,

 -Т.А*********ын “Холбогдогчоор өгсөн мэдүүлэг”-т Эрх бүхий албан тушаалтан нь түүнийг ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаа талаар мэдэх боломж олгоогүй, “тус барилгын ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний угсралтын ажлыг гүйцэтгэхдээ зураг төсөл, бичиг баримтын бүрдлийг хангаагүй, байгууллагын дотоод хяналт тавьж ажиллаагүй талаар ярина уу” гэсэн асуулт тавьж улмаар Т.А*********ын өгсөн “Зураг төсөл, бичиг баримтын бүрдэл дээр хяналт тавьж ажиллаагүй нь үнэн, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний зураг төсөл, бичиг баримтыг бүрдүүлж байна...” гэх мэдүүлгийг үндэслэсэн,

-Зөрчлийн хэргийн нотлох баримт болох “...Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдсан, Э** ******* ХХК-ийн захиалгатай, үйлчилгээний зориулалттай, 2 давхар барилгад хийсэн гэх үзлэгийн тэмдэглэлд “...зураг төсөл баримт бичгийн бүрдэл хангаагүй угсралтын ажлыг гүйцэтгэсэн...” гэж дүгнэсэн,

-Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлд “...Э** ******* ХХК нь дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүйгээс тус барилгын угсралтын ажлыг гүйцэтгэхдээ ус хангамж, ариутгах татуургын системийн зураг төсөл, бичиг баримтын иж бүрдлийг хангаагүй нь шалгалтаар тогтоогдсон...” гэж дүгнэсэн болох нь тус тус тогтоогдов.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6.4 дүгээр зүйлдАж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг Засгийн газар тогтооно” гэж, мөн хуулийн 7.2 дугаар зүйлд “Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн харьяа байгууллага, аж ахуйн нэгж өөрийн аппаратад дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баталж мөрдүүлнэ” гэж заасан ба Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралтаар “Аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг баталж, төрийн хяналт шалгалтанд хамрагдах өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-тай байхаар тусгайлан заасан байна.

Харин дээрх үүргээ биелүүлээгүй буюу “аж ахуй нэгж байгууллага дотоод хяналтын журам тогтоогоогүй тохиолдолд “хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” торгуулийн шийтгэл оногдуулахаар заасан, өөрөөр хэлбэл тухайн байгууллага дотоод хяналтын журмыг огт батлаагүй бол Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар зохицуулсан.

Үүнээс үзвэл “Э** *******” ХХК-ийн гаргасан гэх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан зөрчлийн шинжгүй байхад тус компанийг барилгын угсралтын ажлыг гүйцэтгэхдээ ус хангамж, ариутгах татуургын системийн зураг төсөл, бичиг баримтын иж бүрдлийг хангаагүй нь дотоод хяналтын журмыг дагаж мөрдөж ажиллаагүйгээс болсон гэж дүгнэж тухайн зүйлчлэлээр шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн Эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа “Э** *******” ХХК нь дотоод хяналтын журам тогтоож ажилласан эсэх талаарх нотлох баримтыг огт аваагүй, холбогдогчоос мэдүүлэг авахдаа дээрх журам байгаа эсэхийг асууж тодруулаагүй буюу дотоод хяналтын журмыг тогтоож мөрдүүлж ажилладаг эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг хийгээгүй нь тогтоогдсон, энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасныг тус тус зөрчсөн, энэ талаархи Прокурорын дүгнэлт үндэслэлтэй.

Иймд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн, “Э** *******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Б******ын 0****** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын Улсын ахлах байцаагч Л.Б******ын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй  болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар дүгнэлт гаргасан прокурор болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.ДУЛАМСҮРЭН

 

нбаатар хот \ъ