Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/38

 

2024       04          17                                        2024/ШЦТ/38

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймгийн """""""""""""" сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төмөрчөдөр, улсын яллагч Ц.Эрдэнэбат, шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн """""""""""""" сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2427000000060 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн """""""""""""" суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, авто замчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот """""""""""""" дүүрэг """"""""""" хотхон 215-1-65 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Х овогт А-н М /РД: """""""""""/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.М нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шөнө 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн """""""""""""" сумын Ганган Орхон багт байрлах Төрийн банкны Оюу тооцооны төвийн баруун урд талд байрлах асфальтан зам дээр үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж Ц.Э-нын нүүрэнд өшиглөх үйлдлээр түүний биед тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгарсан шарх, зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.М нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шөнө 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн """""""""""""" сумын Ганган Орхон багт байрлах Төрийн банкны Оюу тооцооны төвийн баруун урд талд байрлах асфальтан зам дээр үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж Ц.Э-нын нүүрэнд өшиглөх үйлдлээр түүний биед тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгарсан шарх, зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Мий би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Э-нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 09-ний шөнө 23 цагийн орчим “Титэм” зоогийн газарт найз эмэгтэй Намууны хамт суугаад 2 лаазтай пиво аваад уугаад дахиад пиво аваад задлаагүй сууж байсан чинь намхан бандгар хүзүүндээ гинжтэй залуу ирж суугаад миний авсан пивийг шууд задлаад уусан. Би түүнд чи хүний авсан пивийг яахаараа дураараа уудаг юм гэхэд танилцах уу гэхэд нь би танилцахгүй гэсэн. Титэм зоогийн газрыг ажиллуулдаг залуу Э"оо маргалдаад яахав гэсэн. """" бид хоёр гадагшаа гараад Титэм зоогийн газрын хажууд байх Төрийн банкны гадна зогсож байсан чинь хоёр залуу ирээд наад гичийгээ авч явж чадахгүй бол бид хоёр аваад явчих уу гэхэд Намуун уурлаад тэр хоёр залуу дээр очиход хар хүрэмтэй залуу нь үгийн зөрүүгүй миний хүрэмний ар талаас барьж аваад татаж газар унагаахад саарал хүрэмтэй залуу нь миний нүүрэнд хөлөөрөө 4-5 удаа өшиглөсөн. Саарал хүрэмтэй залуу миний нүүрэнд гэмтэл учруулсан. Одоо харвал танина...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/

Гэрч Б.Н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 09-ний шөнө 23 цагийн орчим найз залуу Эын хамт Титэм зоогийн газарт орсон. Ороод пиво захиалаад сууж байхад бүдүүн жижигхэн залуу бид хоёрын ширээнд ирж суугаад пиво задалж уугаад тэр асуудлаас болж Э тэр залуутай маргалдсан. Дотор хүнтэй байсан учир бид хоёр гарсан чинь ойролцоох замын хажуу талын хашлага дээр 2 танихгүй залуу сууж байсан. Бид хоёр бага зэрэг маргалдаад алхаж байсан чинь тэр хоёр танихгүй залуу наад янханаа аятайхан аваад явж чадахгүй бол бид хоёр аваад явъя гэж хэлсэн. Би юу гээд байгаа юм бэ гэхэд саарал куртиктэй өндөр залуу нь шууд Эыг газарт унагаад нүүр лүү нь хөлөөрөө олон удаа өшиглөсөн яг хэдэн удаа өшиглөсөн гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

Гэрч Ч.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би Титэм зоогийн газарт 22 цагийн орчим эхнэр Наранцэцэг, түүний найз Д, Ц-н хамт орсон. Тамхи татах гээд дотор байсан өндөр залуутай гарч цуг тамхи татсан. Тэр залууг танихгүй. Бид хоёр цементэн хаалт дээр суугаад тамхи татаж байхад 40 орчим насны эрэгтэй цуг явж байсан эмэгтэйтэйгээ маргалдаад явж байсан. Янхандах юм байхгүй, залуу хүмүүсийн цусыг хөөргөөд яах вэ гэж хэлсэн чинь эхнэр нь би янхандаагүй гээд бид хоёр дээр хүрээд ирсэн. Тэгэхэд нөхөр нь ирээд миний нүүрэнд нэг удаа өшиглөсөн. Миний хажууд сууж байсан залуу босоод зөрүүлээд нөхөр гэх залууг түлхэж газарт унагаж гараараа 2-3 цохисон. Би босоод өндөр залууг бариад авсан чинь урт хүн болохоор барьж аваад хойшлуулах үед хөлөөрөө нүүрэнд нь өшиглөсөн. Зодоон болсон газрын гадаргуу цус болсон...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №213 дугаартай “...1.Ц.Э-нын биед тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын 4 дүгээр хурууны 2 дугаар үений зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. З. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх эмнэлгийн бичиг баримт дээрх дүрс оношлогооны дүгнэлтэд аль гарын, хэддүгээр хурууны хэддүгээр үеийн гэмтэл болох талаар тодорхой тусгаагүй байна. Эмчийн тэмдэгээр баталгаажигдаагүй, харьцуулах рентген зураг байхгүй байгаа нь эх хувь материал мөн эсэх нь тодорхойгүй байна....эмнэлгийн бичиг, баримтад дүгнэлт гаргах боломжгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч А.М нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний шөнө Өвөрхангай аймгийн """""""""""""" сумын """""""" багт байрлах Төрийн банкны Оюу тооцооны төвийн баруун урд талд байрлах асфальтан зам дээр үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж Ц.Э-нын нүүрэнд өшиглөх үйлдлээр түүний биед тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгарсан шарх, зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол” санаатай гэмт хэрэг гэж заасан.

Шүүгдэгч А.Мий хохирогч Ц.Э-нын бусдын бие махбодид хүч хэрэглэн халдвал эрүүл мэндэд нь хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Шүүгдэгч А.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч А.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Ц.Э-нод шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд суухгүй, гомдол саналгүй гэж хариу мэдэгдсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй гэж хүсэлт гаргасан байна.

Шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгч А.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал гаргасан.

Шүүгдэгч улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэв.

Прокурорын санал болгож, шүүгдэгч А.М хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Х овогт А-н Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгч нь  энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг, хохирогч сэтгэцэд учирсан хор уршигийн нөхөн төлбөр нэхэмжлээгүйг тус тус дурдаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардал, нөхөн төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х овогт А-н Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт А-н Мийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг, хохирогч сэтгэцэд учирсан хор уршигийн нөхөн төлбөр нэхэмжлээгүйг тус тус дурдаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардал, нөхөн төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА