| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2022/0117/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/93 |
| Огноо | 2024-04-12 |
| Зүйл хэсэг | 263.2., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/93
2024 04 12 2024/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс лж,шүүх хуралдааны нарийн бичгийн Л.Мөнхцоож,улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Э.Бадрал,хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Эрдэнэбат, Ч.Даваадорж,шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батсүх, Л.Отгондорж /онлайнаар/, Ж.Энхжаргал, Д.Хуягбаатар, шүүгдэгч Д.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Н.Бат-Эрдэнээс 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.5-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн 2019000920114 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, төрийн удирдлагын арга зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэгт холбогдох үедээ Ховд аймгийн ар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 30 айлын 17 тоотод оршин суудаг, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/129 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Цэцэгт олхонууд ургийн овогт *******ийн *******,
2.Монгол Улсын иргэн, 1965 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч-эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэг үйлдэх үедээ Ховд аймгийн ******* ******* ******* ар ажиллаж байсан, ам бүл 2, хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын багийн 21-35 тоотод оршин суудаг, ургийн овогт *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2012-2016 оны хооронд Ховд аймгийн ар ажиллаж байхдаа Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан “тухайн орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах эд хөрөнгийн жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийн тухай санал боловсруулж Хурал түүний Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах” бүрэн эрхийг “Аймгийн засаг даргын тамгын газрын буюу өөрийн шууд харъяаны нэгжийн удирдах албан тушаалтан болох засаг даргын тамгын газрын Б.Батмөнхөөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өөрт нь байр хувьчилж өгөх талаар албан бичиг Ховд аймгийн ******* ******* тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тэргүүлэгчдийн хурлаар уг саналыг хэлэлцүүлж Ховд аймгийн даргын тамгын газрын эзэмшлийн Ховд аймгийн ******* сумын Цамбагарав баг, ЭСБА-80 айлын орон сууцны 4 давхарын 30 тоотын 68.Зм2 талбайтай, орон сууцны зориулалтай 2015 оны жилийн эцсийн байдлаар 74.961.777.29 төгрөгийн үлдэх өртөгтэй байрыг үнийн дүнгийн 80 хувиар буюу 59.969.241.83 төгрөгөөр хөнгөлж 14.992.355.46 төгрөгөөр өөртөө нь хувьчилж, данснаас хасах тухай 76 дугаартай шийдвэр гаргуулж албан тушаалаа урвуулан ашиглаж, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өөртөө авсаны улмаас Ховд аймгийн даргын тамгын газрын хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний буюу 74.961.777.29 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.******* нь 2012-2016 оны хооронд Ховд аймгийн ******* ******* ******* ар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан “орон нутгийн өмчийн талаархи иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх”-ийг зөрчиж “тухайн ******* нарийн бичгийн Н.оор 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдөр 2/256 дугаартай албан бичгээр “өөрийн эзэмшиж буй байрыг хувьчлуулах тухай” санал бичүүлж, Ховд Аймгийн ******* ******* тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар уг саналыг хэлэлцүүлж, 2015 оны жилийн эцсээр 82.146.391.84 төгрөгийн үлдэх өртөгтэй, Ховд аймгийн ******* сумын Цамбагарав баг, ЭСБА-80 айлын орон сууцны 7 давхарын 57 тоотын 74.2 м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг 80 хувиар буюу 65.150.586 төгрөгөөр хөнгөлж 16.287.646 төгрөгөөр, 15.000.000 төгрөгийн балансын үнэтэй, 4.445.000 төгрөгийн элэгдэлтэй 15 нэр төрлийн орон сууцны дотор тавилгыг 80 хувиар буюу 8.436.000 төгрөгөөр хөнгөлж 2.109.000 төгрөгөөр, нийт 18.369.646 төгрөг 66 мөнгөөр өөртөө нь худалдан авч ИТХ-ын тэргүүлэгчдийн 75 дугаартай тогтоолыг өөрөө баталгаажуулж гарын үсэг зурж албан тушаалаа урвуулан ашиглаж, Ховд аймгийн ******* ******* тэргүүлэгчдийн ажлын албаны хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний буюу 82.146.391.84 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ховд аймгийн ******* сумын нутагт баригдсан ЭСБА-80 айлын орон сууцны 7 давхарын 57 тоот хаягтай 3 өрөө орон сууц анх 2014 онд ашиглалтанд орсон байдаг. Тухайн байрны мөнгөний санхүүжилт нь аймгийн төсвөөс гарсан байдаг. Миний мэдэхээр Ховд аймгийн ******* сумын нутагт баригдсан ЭСБА-80 айлын орон сууцны 7 давхарын 57 тоот хаягтай 3 өрөө орон сууцыг аймгийн ******* ******* ******* өмч хөрөнгөд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 181 дугаартай ИТХ-ын даргын тогтоолоор бүртгэж авсан байдаг. Тухайн үед байрнаас гадна 12 нэр төрлийн эд хөрөнгийн хамт өмч бүртгэлд бүртгэсэн байдаг юм. Тэгээд аймгийн ******* ******* хурлаас 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 75 дугаартай тогтоолоор ИТХ-ын данс бүртгэлд байсан ЭСБА-80 айлын орон сууцны 7 давхарын 57 тоот хаягтай 3 өрөө орон сууцыг аймгийн ******* ******* ******* асан Б.*******д шилжүүлэх тогтоол гарч түүний дагуу шилжүүлсэн. Б.******* аваад тухайн байраа цааш нь.хүнд зарчихсан гэж сонссон. ЭСБА-80 айлын орон сууцны 7 давхарын 57 тоот хаягтай 3 өрөө орон сууцыг 84.979.026 төгрөгийн балансын үнэтэйгээр бүртгэж дагалдах 12 нэр төрлийн 13.248.000 төгрөгийн эд хөрөнгийн тавилгатай цуг бүртгэж аваад яг тэр тавилгатай нь *******д шилжүүлэх тогтоол гарсан байдаг. Байрыг 60 жил гэж тооцдог бөгөөд 84.979.026 төгрөгийг 60 жилд хуваагаад жилд 1.416.317 төгрөгөөр элэгдэл тооцно, дахин хагас жил элэгдэл тооцвол 1.416.317 төгрөгөө 2-т хуваахад хагас жилийн элэгдэл гарна. Төрийн өмч хөрөнгийн элэгдэл тооцох тухай Засгийн газрын 2005 оны 233 дугаартай “Элэгдлийн журам” гэсэн тогтоол байдаг туүний дагуу тооцдог байсан. Хэрэв тухайн үед хувьчилсан ЭСБА-80 айлын орон сууцны 7 давхарын 57 тоот хаягтай 3 өрөө орон сууцыг хууль бусаар хувьчилсан гэж үзвэл 84.979.026 төгрөгийн балансын үнэтэй эд хөрөнгийг 2,6 жил ашигласан гэж тооцоод элэгдэл хасвал 3.540.792 төгрөгийн элэгдэлтэй, 81.438.233 төгрөгийн үлдэгдэл өртөгтэй орон сууцыг буцаан төлөх юм. Мөн үүнээс гадна 15.000.000 төгрөгийн балансын үнэтэй, 4.445.000 төгрөгийн элэгдэлтэй 15 нэр төрлийн орон сууцны дотор тавилга, тоног төхөөрөмжүүдийн үлдэгдэл үнэ 10.545.000 төгрөгийг нийт 91.983.233 төгрөг нэхэмжпэх болно. 2015 оны 02 сард 10 сая, 03 сард 5 сая нийт 15.000.000 төгрөг гарсан байдаг гэтэл тогтоол 13.248.000 төгрөгөөр гарсан. Үүний тухайд гэвэл 2015 онд 1.752.000 төгрөгийг үнэтэй хөрөнгө нэмж авсан юм. Ингээд 15.000.000 төгрөгийн 15 нэр төрлийн эд хөрөнгө болж байгаа юм. 2016 оны 07 сарын 04-ний өдөр 75 дугаартай тогтоол гарахад 15 нэр төрлийн 15 сая төгрөгийн тавилга гэж гарсан байгаа. Би танд сүүлд нэмж авсан болон тухайн үед бүртгэлтэй байсан эд хөрөнгийн жагсаалтын хуулбарыг гаргаж өгнө. ...” гэх мэдүүлэг /4хх-155-163-р хуудас/
Хохирогч Ховд аймгийн даргын тамгын газрын хууль ёсны төлөөлөгч П.Цэцэгсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.******* нь 2012-2016 оны хооронд Ховд аймгийн ******* Төлөөлөгчдийн Хурлын ар ажиллаж байсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах. Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө” гэж заасныг зөрчиж Ховд аймгийн ******* Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаартай “Орон сууц хувьчилж, хөрөнгө бүртгэлээс хасах тухай” тогтоол дээр гарын үсэг зурж өөртөө тус аймгийн даргын тамгын газрын эзэмшилд бүртгэлтэй 2014 онд ашиглалтанд орсон Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багт байрлалтай “ЭСБА” 80 айлын орон сууцны 7 давхарын 57 тоотод байрлах 74.2 мкв талбайтай 3 өрөө бүхий 84.979.026 төгрөгийн балансын үнэтэй 3.540.792 төгрөгийн элэгдэлтэй, 81.438.233 төгрөгийн үлдэгдэл өртөгтэй орон сууцыг үлдэгдэл үнийн дүнгийн 80 хувиар буюу 65.150.586 төгрөгөөр хөнгөлж 16.287.646 төгрөгөөр үнэлэн хувьчилж авсан байдаг. Мөн тухайн үедээ 15.000.000 төгрөгийн балансын үнэтэй, 4.445.000 төгрөгийн элэгдэлтэй 15 нэр төрлийн орон сууцны дотор тавилга, тоног төхөөрөмжүүдийн үлдэгдэл үнэ 10.545.000 төгрөгийг 80 хувиар буюу 8.436.000 төгрөгөөр хөнгөлж 2.109.000 төгрөгөөр нийт 18.369.646 төгрөг 66 мөнгөөр өөртөө худалдаж, өмчилж авсан.. Ер нь бол аймгийн даргын тамгын газарт ажиллаж байгаа хэн ч ийм байрыг авч чадахгүй. Тухайн байрыг Б.******* нь ИТХ-ийн байхдаа л ашиглах ёстой тэгээд ажпаа хүлээлгэж өгөх бол дараагийн хүн нь тухайн байранд амьдрах нөхцөл боломжоор хангагдах ёстой байсан юм. Үүнтэй зэрэгцээд яг тухайн оны энэ өдөр Ховд аймгийн ******* Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 76 дугаартай “Орон сууц хувьчилж данснаас хасах тухай” тогтоолоор тус аймгийн ар 2012-2016 оны хооронд ажиллаж байсан Д.*******д 2013 онд ашиглалтанд орсон, Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багт байрлалтай “ЭСБА” 80 айлын орон сууцны 4 давхарын 30 тоотод байрлах 68.3 мкв талбайтай 78.220.985 төгрөгийн балансын үнэтэй 3.259.207 төгрөгийн элэгдэлтэй, 74.961.777 төгрөгийн үлдэгдэл үнэ бүхий 3 өрөө орон сууцыг балансын үлдэгдэл үнийн дүнгийн 80 хувь буюу 59.969.421 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж 14.992.355 төгрөг46 мөнгөөр хувьчилж, өмчлүүлэхээр, Мөн Ховд аймгийн ******* Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 77 дугаартай “Орон сууцны тухай” тогтоолоор тус аймгийн ар 1996-2000 оцы хооронд, 2016 онд Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын ар ажиллаж байсан Л.ад ТОСК-ийн 120 айлын орон сууцны А байрны 20 тоотод байрлах орон сууцны үнийн дүнгийн 80 хувийг хөнгөлөн хувьчлах шийдвэр тус тус гаргасан байдаг. Л.ын авсан байр нь яг албан ёсоор аймгийн өмчид аваагүй иргэн Б.Ганзоригийн өмчид байсан юм. Манайхаас одоо Б.*******, Д.******* нарын хууль бусаар өмчилж авсан байрны нийт 163.796.411 төгрөгийн балансын үнэтэй, 6.799.999 төгрөгийн элэгдэлтэй, 156.400.010 төгрөгийн үлдэгдэл үнэтэй, 10.545.000 төгрөгний тавлигатай 2 байрны нийт 166.945.010 төгрөгийн байрнаас өөрсдийнх нь төлсөн мөнгөн дүнг хасаад 133.556.008 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс Д.*******гаас 59.969.421 төгрөгийг, Б.*******аас 73.856.587 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. ...”гэх мэдүүлэг/4хх-98-99-р хуудас/,
-Ховд аймгийн ******* ******* ******* тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 181 дугаартай “...орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар аймгийн ИТХ-ын ажлын албаны албан хэрэгцээнд ЭСБА-ийн 80 айлын орон сууцны 7 давхарын 57 тоот 74.2 м2 талбай бүхий 84,979,026 мянган төгрөгийн үнэ бүхий гурван өрөө байр, хавсралтанд заасан 13,248.0 мянган төгрөгийн доторхи тавилга, эд хогшилыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны балансад бүртгэж авахыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн /Н.од зөвшөөрсүгэй.” гэх тогтоол/1хх-н 62,2хх-293-р хуудас/
- Ховд аймгийн ******* ******* тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаартай “...Аймгийн ИТХ-ын Бямбийн *******д аймгийн ИТХ-ын ажлын албаны эзэмшилд байгаа 2014 онд ашиглалтанд орсон, ******* сумын Цамбагарав багт байрлалтай ЭСБА-80 айлын орон сууцны 7 дугаар давхрын 57 тоот 74.2 метр квадрат өртөгтэй орон сууцыг үлдэгдэл үнийн дүнгийн 80 хувиар буюу 65150586 төгрөг 60 мөнгийн хөнгөлөлт үзүүлж 16287646 төгрөг 66 мөнгөөр хувьчилж, 15000000 төгрөгийн балансын үнэтэй, 4455000 төгрөгийн элэгдэлтэй 15 нэр төрлийн орон сууцны дотор тавилга, тоног төхөөрөмжийн үлдэгдэл үнэ 10545000 төгрөгийг 80.0 хувиар буюу 8436000 төгрөгөр хөнгөлж 2109000 төгрөгөөр худалдсугай. ...” гэсэн орон сууцыг хувьчилж, хөрөнгө худалдаж бүртгэлээс хасах тухай тогтоол/1хх-н 10х,16х,2хх-134-136-р хуудас/,
-Ховд аймгийн ******* ******* тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 76 дугаартай “...аймгийн засаг *******ийн *******д аймгийн даргын тамгын газрын эзэмшилд байгаа 2013 онд ашиглалтанд орсон, ******* сумын Цамбагарав багт байрлалтай ЭСБА-80 айлын орон сууцны 4 дүгээр давхрын 30 тоот 68.3 метр квадрат талбайтай 78220985 төгрөгийн балансын үнэтэй 3259207 төгрөг 71 мөнгөний элэгдэлтэй, 74,961,777, 29төгрөгийн үлдэгдэл үнэ бүхий гурван өрөө орон сууцыг балансын үлдэгдэл үнийн дүнгийн 80.0 хувь буюу 59.969.421 төгрөг 83 мөнгөний хөнгөлөлт үзүүлж нийт14,992,355 төгрөг46 мөнгөөр хувьчилсугай...” гэсэн орон сууцыг хувьчилж данснаас хасах тухай тогтоол/1хх-н 07х,19х,2хх137-138-р хуудас/,
-Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн худалдах хөрөнгийн жагсаалт /1хх-12х/
-Ховд аймгийн ******* Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн Н.ын Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд “Аймгийн ИТХ-ын Б.*******д 2015 оны 24 дүгээр тогтоолоор баталсан Албаны сууц эзэмшүүлэх журам”-ын 4,7 дахь заалтыг үндэслэн байр хувьчилж өгөх санал уламжлах тухай 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2/256 дугаартай албан бичиг/1хх-13х/
- Ховд аймгийн ******* Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 11 дүгээр хуралдааны тэмдэглэл/1хх-22х,185х/
- Ховд аймгийн ******* Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дугаартай “Албаны орон сууц эзэмшүүлэх журам, гэрээний загьарыг баталсан тогтоол, 1,2 дугаар хавсралтууд/1хх-35-43х/
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цэцэгсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “... Магадгүй ЭСБА-80 айлын 57 тоот нь ******* Төлөөлөгчдийн ******* байр байж болох юм миний бие яг нарийн баримтуудыг нь үзэж хараагүй. Хэрэв тухайн байр нь ******* ******* ******* байр байвал даргын тамгын газрын зүгээс Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багт байрлалтай "ЭСБА" 80 айлын орон сууцны 4 давхарын 30 тоотод байрлах 68.3 мкв талбайтай 78.220.985 төгрөгийн балансын үнэтэй 3.259.207 төгрөгийн элэгдэлтэй, 74.961.777 төгрөгийн үлдэгдэл үнэ бүхий 3 өрөө орон сууцыг балансын үлдэгдэл үнийн дүнгийн 80 хувь буюу 59.969.421 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж 14.992.355 төгрөг 46 мөнгөөр хувьчилж, өмчлүүлсэн байрны үнийг нэхэмлэх болно. Тухайн байрууд нь яг аль албаны байр байсныг Орон нутгийн өмчийн газраас тодруулж баримт бичгийг үзвэл тодорхой болно. Миний мэдэж буйгаар бол Д.******* даргын авсан байр бол яалт ч үгүй ЗДТГ-ын эзэмшилд байсан байр гэдгийг мэдэж байна. Хурлын байсан Б.*******ы авсан 57 тоотын 3 өрөө байр нь ******* ******* ******* байр байсан байж магадгүй.” гэсэн мэдүүлэг/4хх-н 152-154-р хуудас/,
-Гэрч Г.Пүрэвганди мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед аймгийн засаг Д.*******д амьдарч байгаа “орон сууцыг өөрт нь хувьчилж өгнө үү” гэсэн албан бичиг даргын Тамгын газрын Б.Батмөнх гэх хүнээс, аймгийн засаг ар ажиллаж байсан Л.ад “орон сууц олгож өгнө үү” гэсэн албан бичиг аймгийн Д.*******гаас, аймгийн ИТХ-ын Б.*******д амьдарч байгаа орон сууцыг тодорхой үнээр хувьчилж өгнө үү гэх албан бичгийг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн Н.оос тус тус ирүүлсэн байсан. ... Тухайн орон байруудыг хувьчлах асуудал яригдах үед бид нарт Төрийн өмчийн хороотой зөвшилцсөн эсэх талаар албан бичиг болон танилцуулга хийгдээгүй. Аймаг орон нутаг нь ИТХ-ын , ар ажиллаж байх хугацаанд орон байр, сууцаар ханган ажиллах нөхцлийг л бүрдүүлэх үүрэгтэй.” гэсэн мэдүүлэг/1хх-н 45,231-р хуудас/,
- Гэрч Ч.Багдалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед ЭСБА-80 айлын 57 тоот ИТХ-ын эзэмшлийнх байсан. Б.*******, Д.******* нарт олгосон орон сууц нь орон нутгийн өмчийн хөрөнгөд бүртгэлтэй байсан. Б.*******, Д.******* нарын байр бол орон нутгийн өмчид байж байгаад орон нутгийн өмчөөс Д.*******, Б.******* нарын мэдэлд шилжүүлсэн байгаа. Би тухайн үед ******* нарийн бичгийн Н.од ЭСБА-80 айлын орон сууц Засгийн газрын тогтоолоор хувьчилж болохгүй орон сууцны жагсаалтанд байдаг мөн төрийн өмчийн хороонд орон нутгаас хувьчлах хөрөнгийг танилцуулах ёстой гэж амаар хэлж байсан...” гэх мэдүүлэг/1хх-85х,227х 3хх-225-р хуудас/
- Гэрч Ө.Түвдэндоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би уг хуралд суусан. Д.*******, Л., ИТХ-ын Б.******* нар байр хувьчлах талаар яригдсан.Миний хувьд уг саналыг дэмжиж оролцсон.Хууль зүйн үндэслэлтэй эсэхийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1хх-87х/
- Гэрч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн хуралд би суусан. Орон сууц хувьчлах сауудал яригдаж байсан боловч би ямар нэгэн санал гаргаагүй.Хурлын тэмдэглэл дээр санал гаргасан, дэмжсэн мэтээр тусгагдсан байна лээ. Ер нь , ******* нарт байр өгөх тал дээр би эсрэг байр суурьтай байдаг” гэх мэдүүлэг/1хх-89х/
-Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 216 оны 75,76 дугаартай тогтоолоор хувьчлагдсан орон сууцнуудын талаар Төрийн өмчийн хороотой зөвшилцсөн талаарх албан бичиг, холбогдох материал манай газарт ирээгүй байна” гэх 201 дугаартай албан бичиг/1хх-128х/
- Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А-1/2649 дугаартай албан бичиг /1хх-144х/
- Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тухайн бичгийг аймгийн ИТХТ-д гаргаж өгсөн. Аймгийн ИТХ тэргүүлэгчид болох Г.Пүрэвгандий, Б.Ганзориг, Л.Цэнд-Аюуш нар тухайн бичгийг хуралд хэлэлцүүлэхээр оруулж ир гэхээр нь би гаргаж өгсөн. Би тэр хуралд суугаагүй. Би өөртөө эмчилгээний зардал гэж 3 сая төгрөг шийдүүлж байсан...” гэх мэдүүлэг/1хх-222х, 225-р хуудас/
- Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэр өдөр ******* тэмдэглэлийг би хөтөлсөн.Л., Б.*******, Д.******* нарт амьдарч байгаа байрыг ИТХ-ын тэргүүлэгчдийн 100 хувийн санлаар 80 хувийн хөнгөлөлт үзүүлж 20 хувиаг өөрёдөөр төлүүлэхээр хэлэлцэж баталсан байдаг.Хурлын нарийн бичгийн Н. Ч.Багдал хоёрын нэг нь хөнгөлттэй үнээр байр хувьчлах талаар танилцуулж байсан гэх мэдүүлэг/1хх-236х/
- Гэрч Б.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сард Д.******* намайг өрөөндөө дуудаад байраа хөнгөлттэй үнээр хувьчилж авах талаар ИТХ-д бичиг өгчих гэх хүсэлтийн дагуу бичиг хийж өгсөн.Бусад асуудлыг би мэдэхгүй. ...2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2/1175 дугаартай “аймгийн иргэдийн ******* ******* Б.******* танаа Ховд аймгийн даргын мэдэлд байгаа ******* сумын Цамбагарав багийн нутагт орших ЭСБА-80 айлын орон сууцны 4 дүгээр давхарын 30 тоот каягтай 3 өрөө орон сууцыг түүнд хувьчилж өгөх санал уламжилсан” албан бичгийг үйлдсэн. Тухайн бичиг нь миний гарын үсэг, бичвэр мөн. Миний хувьд ямар нэгэн хууль тогтоомжид нийцэж байгааг мэдэхгүй. Д.******* ажлаа өгөхийн өмнө надтай уулзаад та надад албан бичиг хийгээд өг миний одоо байгаа байрыг надад хувьчилах тухай албан тоотыг ******* ******* хуралд бичээд өгчих гэсэн.... түүнчлэн Д.******* нь та нэг албан тоот өгчих гэхэд нь энэ чинь хуульд нийцэж байгаа юм уу гэж асуухад миний өмнөөс та эцсийн шийдвэр гаргахгүй надад одоо нэг албан бичиг л өгөх хэрэгтэй байна, тухайн асуудал ******* ******* хурлаар орж шийдвэрлэгдэх асуудал болохоор тэр хүмүүс шийдвэрлэнэ гэсэн. Тийнхүү би албан тоот бичиж өгсөн. Хэрэв тэр хүмүүс миний бичиж өгсөн албан тоотыг үндэслэлгүй гэж үзсэн бол няцаах буцаах боломж нь байсан. ..." гэх мэдүүлэг/1хх-247х, 4хх-184-р хуудас/,
-Гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанд би байрны тал дээр ямар нэгэн байр суурь илэрхийлж оролцоогүй.Би өөрийн зүгээс ямар нэгэн санал дүгнэлт илэрхийлээгүй.
-Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2016 оны 10 сард аймгийн ИТХ-ын Б.******* гэдэг хүнээс 60 сая төгрөгөөр бэлэнээр ЭСБА-80 айлын 57 тоотыг худалдан авсан.. гэх мэдүүлэг /1хх-139х/
-Гэрч Ж.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хуралд орсоноо санахгүй байна. Нэр бүхий 3-н иргэнд байр хувьчилж олгохоор ИТХТ-ийн хуралд оролцсон. Би Б.*******д байр хувьчлах саналд байрыг нь олгоё гэж хэлж байсан. Д.*******, Л. нарт байр өгөх асуудлыг ас өргөн барьсан саналын хувьд хэлэлцэж баталсан гэх мэдүүлэг/2хх-04х/
-Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн иргэдийн ******* ******* нарийн бичгийн Н. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2/256 дугаартай “санал уламжлах тухай” албан бичиг байгаа эсэхийг тогтоох зорилгоор явуулсан Ховд аймгийн ******* ******* ******* баримт бичигт хийсэн “...Ховд аймгийн ******* ******* хурал аймгийн ИТХ-аас явуулсан бичиг ...257-р хуудаст 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2/256 дугаартай ******* ******* ******* Нарийн бичгийн Н.оос аймгийн ******* төлөөлөгдчийн ******* тэргүүлэгчдэд хүргүүлсэн албан тоот байлаа. ...” гэсэн үзлэгийн тэмдэглэл, хавсаргасан баримтууд/4хх-129-131-р хуудас/,
Ховд аймгийн даргын тамгын газрын Б.Батмөнхийн Ховд аймгийн ИТХ-ын Б.*******д хандаж байр хувьчлах тухай саналыг уламжилсан 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн албан бичгийн хуулбар/2хх-82х/
Монгол Улсын ерөнхий сайдын 2012 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 81 дугаартай “Ховд аймгийн ар Д.*******г томилсон” тухай захирамж, мөн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 24 дугаартай “ даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай захирамж хуулбар /4хх-49,50х/
Ховд аймгийн ******* Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн төлөөлөгч Б.*******ыг Ховд аймгийн ******* Төлөөлөгчдийн Хурлын ар сонгосон тухай “Хурлын сонгох тухай” 1/42 дугаартай тогтоол/4хх-59х/зэрэг баримтууд хэрэгт тус тус цугларсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Д.******* нь 2012-2016 оны хооронд Ховд аймгийн ар ажиллаж байхдаа Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан “тухайн орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах эд хөрөнгийн жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийн тухай санал боловсруулж Хурал түүний Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах” Орон сууц хувьчлах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “орон сууц хувьчлах үүрэг бүхий орон сууц хувьчлах товчоог аймаг, сум, нийслэл, дүүрэгт байгуулах талаар төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөх” гэснийг тус тус зөрчиж өөрийн шууд харъяаны нэгжийн удирдах албан тушаалтан болох Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Б.Батмөнхөөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өөртөө байр хувьчилж өгөх талаар албан бичиг бичүүлж 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Ховд аймгийн ******* ******* тэргүүлэгчдийн хурлаар уг саналыг хэлэлцүүлж, Ховд аймгийн даргын тамгын газрын эзэмшлийн Ховд аймгийн ******* сумын Цамбагарав баг, ЭСБА-80 айлын орон сууцны 4 давхарын 30 тоотын 68.Зм2 талбайтай, орон сууцны зориулалтай 2015 оны жилийн эцсийн байдлаар 74.961.777.29 төгрөгийн үлдэх өртөгтэй байрыг үнийн дүнгийн 80 хувиар буюу 59.969.241.83 төгрөгөөр хөнгөлж 14.992.355.46 төгрөгөөр өөртөө нь хувьчилж, данснаас хасах тухай 76 дугаартай шийдвэр гаргуулж албан тушаалаа урвуулан ашиглаж, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өөртөө авсаны улмаас Ховд аймгийн даргын Тамгын газарт их хэмжээний буюу 74.961.777.29 төгрөгийн хохирол учруулсан.
-Шүүгдэгч Б.******* нь 2012-2016 оны хооронд Ховд аймгийн ******* ******* ******* ар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах. Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө” гэснийг зөрчиж тухайн ******* нарийн бичгийн Н.оор 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдөр 2/256 дугаартай “өөрийн эзэмшиж буй байрыг хувьчлуулах тухай” албан бичиг бичүүлж, Ховд Аймгийн ******* ******* тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар уг саналыг хэлэлцүүлж, 2015 оны жилийн эцсээр 82.146.391.84 төгрөгийн үлдэх өртөгтэй, Ховд аймгийн ******* сумын Цамбагарав баг, ЭСБА-80 айлын орон сууцны 7 давхарын 57 тоотын 74.2 м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг 80 хувиар буюу 65.150.586 төгрөгөөр хөнгөлж 16.287.646 төгрөгөөр, 15.000.000 төгрөгийн балансын үнэтэй, 4.445.000 төгрөгийн элэгдэлтэй 15 нэр төрлийн орон сууцны дотор тавилгыг 80 хувиар буюу 8.436.000 төгрөгөөр хөнгөлж 2.109.000 төгрөгөөр, нийт 18.369.646 төгрөг 66 мөнгөөр өөртөө нь худалдан авч ИТХ-ын тэргүүлэгчдийн 75 дугаартай тогтоолыг өөрөө баталгаажуулж гарын үсэг зурж албан тушаалаа урвуулан ашиглаж, Ховд аймгийн ******* ******* тэргүүлэгчдийн ажлын албанд их хэмжээний буюу 82.146.391.84 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тус тус тогтоогджээ.
Шүүх хуралдаанд оролцсон Ховд аймгийн даргын Тамгын газрын хууль ёсны төлөөлөгч Ч.Эрдэнэбатаас: Уг хувьчлал хууль бусаар явагдсан тул прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсан хохиролыг нэхэмжилж байна гэх,
Шүүх хуралдаанд оролцсон Ховд аймгийн ИТХ-ын хууль ёсны төлөөлөгч Б.Даваадоржоос:...Уг байрыг 2012 онд аймгийн төсвөөс худалдаж авч манай ИТХ-ын бланс дээр бүртгэгдсэн. Би өөрөө уг байрны болон тавилгын элэгдэл хорогдлын тооцоог би гаргаж өгсөн байгаа гэх тайлбар,
Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би өөрийн сууж байсан байрандаа тодорхой мөнгө зарж тохижуулсан тул хувьчилж авах хүсэлтийг хууль журмын дагуу даргын тамгын газартаа гаргасан. Орон сууц хувьчлан авах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу гаргасан. Гэхдээ тодорхой үнийг төлж авахаар хүсэлт гаргасан. Түүнээс биш прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсан ИТХ-ын Б.*******д байр хувьчилж өгсөн зүйл байхгүй.Төрийн болон орон нутгийн тухай хуулинд зааснаар ИТХ шийдвэрээ гаргасан. Тэгээд би ажлаа өгсний дагуу мөнгөө тушааж байраа авсан. Би ИТХ-д нөлөөлсөн, Б.*******тай хамтарсан асуудал байхгүй. ИТХ-ын тэргүүлэгчид хэнээс хараат бусаар гадны нөлөөгүйгээр шийдвэрээ гаргадаг байгууллага. Би иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах хууль журмын дагуу амаар өргөдөлөө гаргасан гэх,
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: ...Тухайн өдрийн хуралдаанд Д.*******, Л. нарт байр хувьчлах талаар санал оруулсан байсныг хэлэлцсэн. Орон сууц хувьчлах тухай хууль, Орон нутгийн болон төрийн өмчийн хуульд заасан нөхцөл байдал хангагдаж байсан.Тэгсэн тэргүүлэгч Б.Ганзориг билүү Цэнд-Аюуш нарын нэг нь Б.******* д байр хувьчлах талаар санал оруулсан би хэрэггүй гээд тэр хурлаас гараад явсан.Тэгээд олонхоор гарсан шийдвэрт ******* гарын үсэг зурж баталгааждаг тул би гарын үсэг зурсан. Би Д.*******тай үгсэн хуйвалдсан, үгсэн тохиролцсон асуудал байхгүй. Тэр үед Д.******* байхгүй байсан. Би олонхоор гаргасан шийдвэрийг л баталгаажуулсан. Сүүлд ИХТ-ын тогтоол хүчинтэй юу гэж холбогдох хүмүүсээс асуухад хүчинтэй байгаа та өөрийн нэр дээрээ шилжүүлж ав гэхээр л авсан ийм л асуудал болсон. Би бол байр хувьчилж авах талаар хүсэлт гаргаагүй” гэсэн мэдүүлгийг тус тус өгсөн болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч нарыг 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдээгүй цагаатгах талаар тус тус дүгнэлт гаргаж мэтгэлцсэн болно.
Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс хянан үзэхэд: 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн ******* ******* ******* нарийн бичгийн Н.ын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2/256 дугаартай “Санал уламжлах тухай” албан бичиг /4хх-129х,/ Ховд аймгийн даргын Тамгын газрын Б.Батмөнхийн Ховд аймгийн ИТХ-ын Б.*******д хандаж байр хувьчлах тухай саналыг уламжилсан 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн албан бичгийн дагуу/2хх-30,82х/ Ховд аймгийн ******* Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 11 дүгээр хуралдаан Б.*******, тэргүүлэгч Г.Пүрэвганди, Ө.Түвдэндорж, М., Ж.Цэнд-Аюуш, Н.Бадрах нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж Д.*******, ИТХ-ын Б.******* мөн Л. нарт амьдарч байгаа байрыг 80 хувийн хөнгөлттэй үнээр хувьчлахыг 100 саналаар дэмжиж улмаар /хуралдааны тэмдэглэл1хх-22х,185х,2хх-33х/ Ховд аймгийн ******* Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Орон сууцыг хувьчилж, хөрөнгө худалдаж бүртгэлээс хасах тухай” 75,76 дугаартай тогтоолуудыг тус тус гаргасан байна.
Уг тогтоолын дагуу Ховд аймгийн ИТХ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах. Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө” гэж заасныг зөрчиж эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрсдөдөө авсан байна.
Тухайлбал: Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 75,76 дугаартай тогтоолоор хувьчлагдсан орон сууцнуудын талаар Төрийн өмчийн хороотой зөвшилцсөн талаарх албан бичиг, холбогдох материал манай газарт ирээгүй байна” гэх 201 дугаартай албан бичиг/1хх-128х/ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А-1/2649 дугаартай албан бичиг /1хх-144х/, гэрч Ч.Багдалын ”...Тухайн журмын дагуу Төрийн өмчийн хороотой зөвшилцөхөөр албан бичиг ирсэн талаар би мэдэхгүй. Төрийн болон орон нутгийн тухай хуулийн дагуу төрийн өмчийн хооотой зөвшилцөх асуудлыг аймгийн хариуцдаг ба одоо ч хариуцаж байгаа гэх мэдүүлэг/1хх-228х/, гэрч Г.Пүрэвгандийн: “...Тухайн үед ИТХ-ын дэргэдэх өмчийн хэлтэс гэж байсан. Төрийн өмчийн хороотой зөвшилцөх асуудлыг түүний тамгын газар хариуцдаг байсан. Хувьчлах байрыг төрийн өмчтэй зөвшилцсөн эсэхийг мэдэхгүй. Бид нар хуралдах үед зөвшилцөх талаар ямар нэгэн зүйл яриагүй” гэх мэдүүлэг/1хх-232х/, гэрч Ш.Нохойжавын: “...Уг нь манай орон нутгийн өмчид бүртгэлтэй байх байсан ба хэрэв нэр бүхий 3 хүнд хувьчлах бол дуудлага худалдааны шугамаар явагдах байсан. Уг хүмүүст ямар гэрээгээр олгогдсон, мөн ямар эрх зүйн үндсийг баримтлан хувьчилсан талаархи мэдээлэл байхгүй байна” гэх мэдүүлэг/1хх-234х,/гэрч Б.Батмөнхийн: “...Тухайн үед ИТХ-ын дэргэдэх өмчийн хэлтэс гэж байсан тэр хэлтэс өмчөө хариуцдаг байсан. Би ЗДТГ-ын ар ажиллаж байхдаа орон хутгийн өмчийн асуудлаар төрийн өмчийн хороотой харьцаж байгаагүй” гэх мэдүүлэг/1хх-245х/ хохирогчийн хуул ёсны төлөөлөгч П.Цэцэгсүрэнгийн: “Ховд аймгийн ******* Төлөөлөгчдийн Хурлын ар ажиллаж байсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан заалтыг зөрчиж өөртөө болон засаг Д.*******д байр хувьчилж авсан...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.******* Д.******* нар нь төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, орон нутгийн өмч болох албаны орон сууцыг холбогдох хууль тогтоомж, журмыг зөрчиж өөрсдөдөө хувьчилж авсан нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгчдөөс шүүхийн хэлэлцүүлэгт: “ Б.*******ыг улсын яллагч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.1,35.5 дахь хэсэгт заасныг журамлан зүйлчилсэн атлаа шүүгдэгч тус бүрийн оролцоог зөв тодорхойлоогүй, яллах дүгнэлтэнд Ховд аймгийн ЗДТГ-ын эрх, ашиг сонирхолд нийт 157,108,169,13 төгрөгийн хохирол учруулсан гэсэн нь ойлгомжгүй, орон нутгийн өмчийн эд зүйлсийг хувьчлах ба бусдад шилжүүлэхэд аймгийн ИТХ-ыг чөлөөт цагт тэргүүлэгчид шийдвэрлэхээр заасан байдаг. ИТХ-ын тэргүүлэгчид олонхоор буюу 100 хувийн саналаар уг асуудлыг шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг биш иргэний журмаар шийдвэрлэх тул хэт нэг талыг барьж яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй болно. ИТХ-ын нарийн бичгийн Н.оор албан бичиг бичүүлсэн нь гэмт хэргийн шинжгүй үйлдэл.Б.******* өөрөө саналаа хэлэлцүүлээгүй хамтын шийдвэр гарч ******* хуульд заасны дагуу гарын үсэг зурж баталгаажуулсан гэмт хэргийн шинжгүй. Зөвхөн төрийн өмчийн хороотой зөвшилцөөгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Мөн энэ хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Д.******* болон түүний өмгөөлөгчдөөс шүүхийн хэлэлцүүлэгт: Д.*******г 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.1,35.5 дахь хэсэгт заасныг журамлан 263 дугаар зүйлийн 263.2-д зааснаар Б.*******д байр хувьчилж өгсний улмаас Ховд аймгийн ЗДТГ болон ИТХ-д нийт 157,108,169,13 төгрөгийн хохирол учруулсан гэж ялласан. Ховд аймгийн ЗДТГ-ын Б.Батмөнхийн албан бичиг нь санал болохоос захирамжилсан акт биш, ИТХ Төрийн өмчийн хороотой зөвшилцөөгүй нь Д.*******г яллагдагчаар татах үндэслэл болохгүй. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр Д.*******г хамтран гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй. Шүүгдэгч нарын уг хэрэгт оролцсон оролцоог тодорхойлоогүй, хамааралгүй үйлдлийг нэгтгэсэн, орон сууц хувьчлах асуудал хууль журмын дагуу явагдсан тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү.Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай заасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү “гэх агуулга бүхий санал дүнэлтийг тус тус гаргасан.
Шүүх хуралдаанд оролцсон Улсын яллагчаас: Шүүгдэгч нарын байр хувьчлах асуудал нь хууль бус шинжтэй байгаа. Мөн төрийн өмчийн хороотой зөвшилцөхийг хуулинд заасан байдаг.Цаг хугацааны хувьд сонгуулийн дараа өөрсдийнх нь бүрэн эрхийн хугацаа дууссан байсан. Шүүгдэгч нар нь шунахайн сэдэлтээр уг байрыг хувьчилж авсан төрийн албан хаагчид юм. Шүүгдэгч Б.******* нь 3 өрөө орон сууцыг 15 нэр төрлийн тавилгын хамт, шүүгдэгч Д.******* нь 74,961,777,29 төгрөгийн өртөгтэй орон сууцыг өөртөө хувьчилж авч аж ахуйн нэгжид их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн ИТХ-ын ар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах. Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө” гэсэн заалтыг зөрчиж аж ахуйн нэгж байгууллагад их хэмжээний буюу 81,428,233,26 төгрөгийн өртөгтэй орон сууц, 10,545,000 төгрөгийн өртөгтэй тавилга, тоног төхөөрөмж нийт 91,983,233,26 төгрөгийн хохирол учруулсан
Шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн ар ажиллаж байх хугацаандаа мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хуулийн 78 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “орон нутгийн өмчийн эд хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэргэжил, арга зүйн удирдлагын дор хувьчлах ажлыг зохион байгуулах” гэснийг зөрчиж аж ахуйн нэгж байгууллагад буюу Ховд аймгийн даргын тамгын газарт их хэмжээний буюу 74,961,777,29 төгрөгийн өртөгтэй орон сууцыг хувьдаа авч төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь тус тус тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Төрийн албан тушаалтан гэж Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д “бүх шатны болон аймаг, сум, нийслэл, дүүргийн даргын орлогч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер, 11.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын , хот, тосгоны захирагчийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно.гэж төрийн улс төрийн албан хаагчийг тодорхойлсон байна.
Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн ******* Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/42 дугаартай тогтоолоор Ховд аймгийн ******* Төлөөлөгчдийн Хурлын ар сонгогдон ажилласан. /4хх-59х/
Шүүгдэгч Д.******* нь Монгол Улсын ерөнхий сайдын 2012 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 81 дугаартай захирамжаар мөн өдрөөс эхлэн Ховд аймгийн ар томилогдсон нь /4хх-49х/ тус тус тогтоогдсон.
Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” хэмээн хуулчилсан.
Гэтэл шүүгдэгч Б.******* нь “ би өөрөө уг асуудлыг хэлэлцэхэд оролцоогүй М. орлогч уг хуралдааныг лан явуулж ******* эрх хэмжээ, хуульд заасан үндэслэлийн дагуу уг тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулсан...” гэж мэдүүлдэг ч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.13-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн Хуралд ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах”, Орон сууц хувьчлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-д “Орон нутгийн өмчийн орон сууцыг хувьчлах тухай шийдвэрийг тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргана. Орон нутгийн өмчийн орон сууцыг хувьчлахдаа энэ хуульд заасан зарчим, журмыг баримтална.” Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т “орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах. Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө” гэснийг тус тус зөрчиж,
Шүүгдэгч Д.******* нь “... би зохих журмын дагуу өргөдөл хүсэлтээ гаргасны дагуу тамгын газрын даргын албан бичгийн дагуу уг хуралдаанд хуралдаж шийдвэрээ гаргасан. Би ямар нэгэн байдлаар хэн нэгэнд нөлөөллгүйгээр уг асуудал шийдвэрлэгдсэн...” гэж мэтгэлцсэн ч Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д “орон нутгийн өмчийн эд хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэргэжил, арга зүйн удирдлагын дор хувьчлах ажлыг зохион байгуулах” Орон сууц хувьчлах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “орон сууц хувьчлах үүрэг бүхий орон сууц хувьчлах товчоог аймаг, сум, нийслэл, дүүрэгт байгуулах талаар төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөх”, 5-д “орон сууц хувьчлахтай холбоотой асуудлаар орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллагад санал оруулах” Аймгийн бүрэн эрхийн хүрээнд 2006 оны Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн тухай 29 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн б-д “тухайн орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах эд хөрөнгийн жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийн тухай санал боловсруулж Хурал, түүний Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах”гэснийг тус тус зөрчиж шүүгдэгч нар нь хуульд заасан өмч хөрөнгө хувьчлах асуудлыг зохион байгуулж төрийн өмчийн болон төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөхгүйгээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хийх ёстой үйлдлийг хийхгүй, хийх ёсгүй үйлдлийг хийж төрийн албан тушаалтан эрх мэдлээ уруулан ашигласан гэж шүүх дүгнэв.
Хэдийгээр шүүгдэгч Д.******* нь хүсэлтээ зохих журмын дагуу амаар албан тушаалтанд гаргасан гэх хэдий ч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Амаар биечлэн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа этгээд тэмдэглэн авч, өргөдөл, гомдол гаргагчийн гарын үсгийг зуруулна. Гарын үсгээ зурж чадахгүй бол энэ тухай тэмдэглэнэ” гэж заасан мөн хуульд зааснаар өргөдөл, гомдлыг хүлээн авч бүртгэх, мөн хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгсөн эсэх, уг хүсэлтүүдийг ИТХ-д хэзээ, хэнээс шилжүүлсэн тухай зэрэг баримт хэрэгт авагдаагүй нь өргөдлийг хууль журмын дагуу гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нар нь хувь хүн талаасаа хуульд заасан нөхцөл журмаар тодорхой албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрх нь нээлттэй энэ талаар оролцогч нар маргаагүй зөвхөн өмч хувьчлалыг хуульд заасан үндэслэл журмаар явуулж зохих байгууллагад мэдэгдээгүй гэх үндэслэлээр маргасан болно.
Шүүгдэгч нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаараа хийх ёсгүй үйлдэл хийж хуульд заасан журмын дагуу явуулаагүй өөрөөр хэлбэл хуульд заасан шат дараалал, тооцоо судалгаатай, зохих байгууллагын ороцоотойгоор өмч хувьчлалыг явуулж, гаргасан шийдвэрийг зохих байгууллагад мэдэгдэлгүй баталгаажуулж өөрсдөдөө давуу байдал бий болгосон үйлдэл нь нийтийн ашиг сонирхолыг зөрчиж Төрийн албанд хууль дээдлэх, шу ёс, олон нийтийн итгэлийг алдагдуулж, нийтийн ашиг сонирхолыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрийн үйл ажиллагаанд шу, хууль ёсны байх зарчмыг алдагдуулж, аж ахуйн нэгжийн хууль ёсны ашиг сонирхолыг алдагдуудж, хувийн ашиг сонирхолыг гүйцэтгүүлэх зорилгоор төрийн албан тушаалтнууд хамтран оролцсон нь шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.
Мөн шүүгдэгч нар нь түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан байх тул эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар шүүгдэгч нар нь хийх ёстой үйлдлийг хийхгүй /өмч хувьчлалыг зохих хуулийн дагуу явуулаагүй/, хуулиар хүлээсэн хийвэл зохих ажил үүргээ биелүүлэлгүй /ИТХ-ын тэргүүлэгчдээс гаргасан шийдврийг зохих байгууллагад мэдэгдээгүй хэн, хэн нь/ байх нь албан тушаалын эрх мэдэл болон албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж өөрсдийн хувийн эрх ашиг сонирхолыг гүйцэтүүлсэн нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлтээр үйлдсэн гэж үзнэ.
Прокуророос шүүгдэгч нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.5-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн бодит байдалд нийцээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан ”Гэмт хэрэг санаатай үйлдэхэд хоёр буюу түүнээс дээш этгээд нэгдсэнийг хамтран ороцох гэнэ” гэж тодорхойлсон байдаг. Шүүгдэгч Д.******* нь тухайн хэрэг учрал болох үед нэг нь Аймгийн , Б.******* нь ИТХ-ын даргын албан тушаал хашиж байсан, шүүгдэгч нарын бүрэн эрхийн хугацаа дууссан сонгуулиар шинэ бүрэлдэхүүн бий болсноос нэг өдөр тус тусдаа ИТХ-д албан бичгээр “байр хувьчлах” тухай хүсэлт бичүүлж уг асуудлыг 3 хоногийн дараа ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж баталгаажуулж шийдвэр гаргуулсан нь хэн хэн нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд орон нутгийн өмчийг ямар дараалалаар, ямар үе шаттайгаар хэрхэн хувьчлах талаар болон үүнээс үүсэх нийгэмд аюултай хор уршиг учрахыг урьдчилан мэдсэн байсан атлаа, хүсэж үйлдсэн нь гэмт хэргийн субьектив болон объектив талын шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан “ төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэрэг нь аж ахуйн нэгж байгууллагад хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учирснаар бүрдэл төгсдөг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг хэзээ, хаана, хэрхэн үйлдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлүүд хоорондоо харилцан хамааралтай, тэдгээрийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт холбогдох хэргийг тухайн үед мөрдөж байсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр зүйлчилж эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлох үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.*******, Б.******* нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан “төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирол,хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн ИТХ-д их хэмжээний буюу 81,428,233,26 төгрөгийн өртөгтэй орон сууц, 10,545,000 төгрөгийн өртөгтэй тавилга, тоног төхөөрөмж нийт 91,983,233,26 төгрөгийн хохирол,
Шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн даргын тамгын газарт их хэмжээний буюу 74,961,777,29 төгрөгийн хохирол учруулсан нь тус тус тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* 6 сая төгрөг төлсөн, шүүгдэгч Д.******* 14,992,400 төгрөгийг төлсөн нь Эдийн засаг үйлдвэрлэл, өмчийн харилцааны хэлтсийн Ч.Багдалын 2016 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн 4/267 дугаартай албан бичгийн хуулбараар /3хх-223х/тус тус тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас 85,983,233,26 төгрөг, шүүгдэгч Д.*******гаас 59,969,422,29 төгрөгийг гаргуулж Ховд аймгийн төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.*******, Б.******* нарыг шүүхээс “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар бусад тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байна.
Шүүгдэгч Д.*******г 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр албаны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө албаны орон сууцыг хувьчлан авч Ховд аймгийн даргын тамгын газарт их хэмжээний хохирол учруулсан,
шүүгдэгч Б.*******ыг мөн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр албаны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж орон сууц тавилгын хамт өөртөө хувьчилж авч Ховд аймгийн ИТХ-д их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 7 жил 9 сарын хугацаа өнгөрсөн байна.
Хэдийгээр 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2015 оны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн их суудлын хуралдааны 01 дугаартай тогтоолоор уг хуулийг баталсан өдрөөс эхлэн хүчингүйд тооцсоныг дурдах нь зүйтэй.
Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т “хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” үндэслэл тогтоогдож байгаа тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна.
Хэрэгт шүүгдэгч Д.*******гийн Y-1617005066 улсын бүртгэлийн дугаартай Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багийн ЭСБА-80 айлын 1-30 тоот байр, Ү-1617000185 улсын бүртгэлийн дугаартай Ховд аймгийн ******* сумын ******* багийн 4-30 айлын 17 тоот байрыг битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5/43 дугаартай Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг, Шүүгдэгч Б.*******ы эзэмшлийн Y-1617002503 улсын бүртгэлийн дугаартай Ховд аймгийн ******* сумын багийн 21-р гудамжны 35 тоот хувийн орон сууцны байр, Ү-1617002504 улсын бүртгэлийн дугаартай мөн тоотод байрлах битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5/45 дугаартай Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хохирол төлбөр төлөгдөх хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.*******, Б.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Цэцэгт олхонууд ургийн овогт *******ийн *******, ургийн овогт ******* нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан“төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан” гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар шүүгдэгч Цэцэгт олхонууд ургийн овогт *******ийн *******, ургийн овогт ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас 85,983,233,26 төгрөг, шүүгдэгч Д.*******гаас 59,969,422,29 төгрөгийг гаргуулж Ховд аймгийн төсөвт шилжүүлсүгэй.
4.Шүүгдэгч Д.*******гийн эзэмшлийн Y-1617005066 улсын бүртгэлийн дугаартай Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багийн ЭСБА-80 айлын 1-30 тоот байр, Ү-1617000185 улсын бүртгэлийн дугаартай Ховд аймгийн ******* сумын ******* багийн 4-30 айлын 17 тоот байрыг битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5/43 дугаартай Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг, шүүгдэгч Б.*******ы эзэмшлийн Y-1617002503 улсын бүртгэлийн дугаартай Ховд аймгийн ******* сумын багийн 21-р гудамжны 35 тоот хувийн орон сууцны байр, Ү-1617002504 улсын бүртгэлийн дугаартай мөн тоотод байрлах битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5/45 дугаартай Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хохирол төлбөр төлөгдөх хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
5.Шүүгдэгч Д.*******, Б.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэжлүүлсүгэй
6.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС