Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2021/00757

 

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2021/00757

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ................ оршин суух А овогт С-ын А /РД:................../-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн .................... байрлах “М ”ХХК /РД:0000/-д холбогдох,

            Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниаста-***** байрны 14 тоот орон сууц болон 18 болон 47 тоот гараашнуудыг тус тус улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахад шаардлагатай бичиг баримт, материалуудыг гаргаж өгөхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч С.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: С.А нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *****-***** тоот хаягт байрлах орон сууцыг гараашны хамт захиалан бариулахаар АХОС-*****/14 тоот орон сууц захиалан бариулах гэрээг 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч болох “М ”ХХК-тай байгуулсан. Тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 болон 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу “М ”ХХК нь орон сууцыг гараашны хамт гэрээнд заасан хугацаанд барьж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, түүний гаргуулахад шаардагдах баримт бичгийн хамт хүлээлгэн өгөх, харин захиалагч нь гэрээнд заасан төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байдаг. Үүний дагаа С.А нь орон сууц болон гараашны төлбөрийг 100 хувь  бүрэн төлж дуусгасан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах, түүнд холбогдох баримт материалыг шилжүүлэн өгөхийг 2017 оноос хойш хариуцагч талаас шаардсан боловч тус компанийн захирал Б, Т.М  нар “удахгүй танай орон сууц болон гараашны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө” гэсээр өдийг хүрчээ. Орон сууц захиалан бариулах гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д орон сууцны барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагааг талууд харилцан туслалцаж, саадгүй гүйцэтгэнэ, мөн гэрээний 6.4-д орон сууцны төлбөр тооцоо бүрэн дууссаны дараа орон сууц Б талын өмчлөлд бүрэн шилжих бөгөөд уг орон сууц Б талын нэр дээр бүртгэгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар Б талд орон сууц өмчлөх эрх үүснэ гэж заасан. Өөрөөр хэлбэл орон сууц захиалан бариулах гэрээний дагуу захиалагч төлбөрөө хугацаандаа бүрэн төлж дуусмагц гүйцэтгэгч компани гэрээний зүйл болсон орон сууц болон гараашны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөх, түүнийг гаргуулахад шаардлагатай баримт материалыг захиалагчид шилжүүлж өгөх учиртай. Нэхэмжлэгч С.А нь гэрээнд заасан төлбөрөө бүрэн төлсөн байтал гүйцэтгэгч тал  худал үнэн нь мэдэгдэхгүй шалтаг тоочин гэрээний үүргээ биелүүлэхгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, түүнийг гаргуулахад шаардлагатай материалуудыг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэхгүй байна. Иймд АХОС-***** тоот орон сууц захиалан бариулах гэрээний үүргийг гүйцэтгүүлэх үүднээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *****-***** байрны 14 тоот орон болон 18, 47 тоот гараашнуудыг тус тус улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авахад шаардлагатай бичиг баримт, материалуудыг С.А-т гарган өгөхийг хариуцагч “М ”ХХК-д даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “М ”ХХК-тай холбогдох иргэн С.А-ын нэхэмжлэлийг компанийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахтай холбоотой бичиг баримтыг гарган хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.

          Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Б.Батцэцэг, гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Г  нарт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч “М ”ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн ..................... тоот гараашнуудыг тус тус улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахад шаардлагатай бичиг баримт, материалуудыг гаргаж өгөхийг даалгахаар øààðäаж áàéõ áà уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж шүүх үзэв.         

Зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч С.А нь Хан-Уул дүүргийн .................РБ тоот хаягт байрлах 182.32 м.кв талбай бүхий орон сууц болон №18, №47 дугаартай гараашийг нийт 716.120.000 төгрөгөөр захиалсан байх ба хариуцагч “***** клуб”ХХК дээрх орон сууцыг 2013 оны 3 дугаар улиралд багтаан захиалагчид хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцжээ.

Дээрх орон сууц захиалан бариулах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх ба  гэрээний гол болон ердийн нөхцөлүүд, зохигчдын тайлбар зэрэгт дүгнэлт хийвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ  байгуулагдсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч С.А нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар захиалсан орон сууц болон гараашны төлбөрт 446.684.000 төгрөгийг төлж барагдуулсан  болох нь дотоод шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх ба захиалагчаас орон сууц болон №18 тоот зогсоолын төлбөр дээр 30 хувийн хөнгөлөлт эдлэн 199.105.200 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөх үүрэг хүлээснийг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр  төлж барагдуулжээ.

     Харин хариуцагч “М”ХХК нь зохигчдын маргаж буй зүйл болох Хан-Уул ..................... тоот гараашнуудыг биет байдлаар хүлээлгэн өгсөн боловч  өмчлөх эрхийг захиалагчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, Хаан банк ХХК-тай байгуулсан зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн ................ тоот байрны 5307.79 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай  барилгыг бүхэлд нь барьцаалсны улмаас нэхэмжлэгч С.А-ын өмчлөх эрх зөрчигдөж, хэлцлийн үндсэн дээр олж авсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх боломжгүй болжээ.

        Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр  нэг этгээдээс  нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн  бүртгэлийн газар  бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болдог зохицуулалттай.

          Нэхэмжлэгч С.А болон хариуцагч “М ”ХХК нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-т орон сууцны төлбөр тооцоо бүрэн дууссаны дараа орон сууц Б талын өмчлөлд бүрэн шилжих бөгөөд уг орон сууц Б талын нэр дээр бүртгэгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар Б талд орон сууц өмчлөх эрх үүсэхээр талууд тохиролцсон байх тул Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 112.1-д заасны дагуу өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.

         Иймд нэхэмжлэгч С.А-ыг  маргаж буй  орон сууц болон гараашуудын  хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч “М ”ХХК-аас Хан-Уул дүүргийн ................ тоот гараашнуудыг тус тус улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахад шаардлагатай бичиг баримт, материалуудыг нэхэмжлэгч С.Ат гаргаж өгөхийг хүлээн зөвшөөрч байна.

         Хэдийгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь “Х ”ХХК-тай байгуулсан зээлийн барьцаанд байгаа боловч  энэ нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх шаардлага гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй тул  хариуцагч “М ”ХХК-д Хан-Уул дүүргийн ............ тоот гараашнуудыг тус тус улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахад шаардлагатай бичиг баримт, материалуудыг нэхэмжлэгч С.А-т гаргаж өгөхийг даалгах нь зүйтэй гэж үзэв. 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М ”ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон          

ТОГТООХ нь:

 

     1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 106 дугаар зүйлийн 106.2, 112.1 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн ................. тоот гараашнуудыг тус тус улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахад шаардлагатай бичиг баримт, материалуудыг нэхэмжлэгч С.Ат гаргаж өгөхийг хариуцагч “***** клуб”ХХК-д даалгасугай.

 

     2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М ”ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ат  олгосугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

               4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР