Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2021/00802

 

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2021/00802

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн ................тоотод оршин суух Х овогт Ч-ийн Э /РД:................./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ................. байранд байрлах “А ХХК /РД:................д холбогдох

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.М, гэрч Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Э-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч Ч.Э нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр А ХХК-тай барилгын ажлын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн...............дүгээр орцны 1, 3 давхрын дотор заслын ажил гүйцэтгэж ажилласан. Тухайн үед мөн А ХХК-ийн барилын дотор заслын ажлыг хийж гүйцэтгэж байсан иргэн Ч.Ц болон түүний дүү Ч.О нартай амаар харилцан тохиролцож, түүний хийж гүйцэтгэж байсан ажлаас 7 давхрын обой наах ажлыг хийж гүйцэтгээд ажлаа захиалагч буюу А ХХК-д хүлээлгэн өгөөд уг ажлын хөлс болох 1.000.000 төгрөгийг А ХХК-аас авах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцоод уг ажлыг  20 хоногт  хийж дуусгасан юм. Тухайн ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгасныхаа дараа А ХХК-д хүлээлгэн өгсөн. Энэ үйл баримт нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр А ХХК-аас гаргаж өгсөн “Ч.Э нь Хан-Уул дүүргийн ...................... 7 давхрын заслын ажлын обой наах ажлыг хийж гүйцэтгэсэн нь үнэн болно” гэх тодорхойлолтоор нотлогддог. Улмаар миний бие А ХХК-аас ажлын хөлс болох 1.000.000 төгрөгөө авах гэтэл  “Ч.Ц гэх хүн ажлаа хийж дуусгаагүй хаяад явсан, чи тэр хүний орхисон ажлыг хийж дуусгаад өөрийнхөө обой наасан ажлын хөлс 1.000.000 төгрөгийг авбал ав” гэж хэлэхээр нь хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болох 1.000.000 төгрөгийг одоо болтол өгөхгүй хохироосоор байна. Иймд хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болох 1.000.000 төгрөгийг А ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Э нь А ХХК-ийг хариуцагчаар татах замаар А ХХК-ийн хийж хэрэгжүүлсэн төсөл болох Нэхмэл-8 орон сууцны  барилга барих явцад заслын ажил гүйцэтгэсэн хөлс гэх замаар шаардлагаа тодорхойлон  1.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Энэхүү шаардлага нь дараах хууль зүйн үндэслэлээр үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэгч Ч.Э нь А ХХК-ийн хийж хэрэгжүүлсэн төсөл болох Нэхмэл-8 орон сууцны барилга барих явцад заслын ажилд оролцож, өөрийн  нэрийн өмнөөс харилцан тохиролцох байдлаар ажил гүйцэтгэсэн байдлыг хүлээн зөвшөөрнө.  Гэхдээ энэхүү зөвшөөрөл нь маргаан бүхий давхрын заслын ажил биш юм. Энэ маргаад байгаа 7 давхрын ханын цаас наах ажлын тухайд Ч.Ц гэх эмэгтэй компанийн барилга хариуцсан захирал О.Баасанжавтай харилцан  тохиролцож уг ажлыг хийхээр болсон байдаг. Гэхдээ Ч.Ц нь  тохиролцсон ажлаа нэхэмжлэгч Ч.Э-ээр хийлгээд түүнд хөлсийг нь  төлөх тохиролцоо хийсэн үйл явц болжээ.  А ХХК-ийн хувьд маргаан бүхий 7 давхрын  ханын цаас наасан ажлын хөлсийг Ч.Ц-д  бүрэн шилжүүлсэн ба Ч.Ц нь цааш Ч.Э-тэйгээ хэдэн төгрөг өгөх ёстой асуудлыг нь огт мэдэхгүй, энэ харилцаанд  оролцох ч боломжгүй билээ. Өөрөөр хэлбэл Ч.Ц-аар ажил гүйцэтгүүлэхээр  тохирч, хөлс төлөх үүргээ Ч.Э-ийн  өмнө хүлээх хууль зүйн боломжгүй юм.  Шүүхэд нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтуудтай танилцлаа.  Ч.Э нь анх Ч.Ц-ыг хариуцагчаар татан 1.100.000 төгрөг нэхэмжилж  Сонгинохайрхан дүүргийн шүүхэд ханджээ.  Гэтэл шүүх А ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй байж  илт хийсвэр дүгнэлт хийх замаар  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ маргаанд А ХХК-ийг гуравдагч  этгээдээр эсхүл ядаж гэрчээр оролцуулсан бол  хууль зүйн дүгнэлт нь  арай өөр байх байжээ.  Ч.Ц бол ажлын хөлсөө ганц дансаар авдаггүй байсныг  нотлох баримтыг шүүхэд гаргаж өгнө. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэг л дансны  хуулгаа гаргаж өгөөд шүүх уг хуулгыг үнэлэх замаар хууль зүйн дүгнэлт хийсэн нь   шийдвэрээс нь  тодорхой харагдаж байна. А ХХК нь  нэг үүсгэн байгуулагчтай ба Б.Б нь  өөрөө гүйцэтгэх удирдлагаа хэрэгжүүлдэг, тус компанийг Б.Б захирлын олгосон итгэмжлэлгүйгээр хэн ч төлөөлөх эрхгүй болох нь Компанийн тухай хууль, Иргэний хуулийн төлөөлөх эрхтэй холбоотой заалтуудаар ойлгомжтой билээ. Гэтэл Ч.Э нь  компанийн нэр ашиглан албан бус гарын үсэг ч байхгүй нотлох баримтыг шүүхэд өгсөн байна. Энэ бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул уг тодорхойлолт гэх баримтыг үндэслэн А ХХК өөрийн дур  зоргоор  шүүхэд нэхэмжлэл гаргасан этгээдийн өмнө хариуцлага хүлээх учиргүй билээ. А ХХК нь нэг ажлын хөлсийг хоёр төлөх үүрэггүй. Ч.Э-ийн өмнө үүрэг хүлээлгээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч Ч.Ц-ын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Т.Баасанжаргалд мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг  үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч А ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэв.

            Зохигчдын хооронд 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр барилгын ажлын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч А ХХК-ийн Хан-Уул дүүргийн ...... дотор заслын ажлыг 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хуанлийн 25 хоногийн хугацаанд гүйцэтгэх, хариуцагч А ХХК нь 1 давхрын ажлын хөлсөнд 10.500.000 төгрөг, 3 давхрын ажлын хөлсөнд 4.000.000 төгрөг, нийт 14.500.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрээ болон талуудын тайлбараар нотлогдîæ байна.

            Дээрх ажил гүйцэтгэх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх ба гэрээний гол болон ердийн нөхцөлүүд зэрэгт дүгнэлт хийвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ  байгуулагдсан гэж үзнэ.

            Гэвч талуудын хооронд дээрх ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой маргаан үүсээгүй байх бөгөөд нэхэмжлэгч Ч.Э-ээс уг гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэж өгч, хариуцагч А ХХК-аас ажлын хөлсийг бүрэн төлж барагдуулсан байна.

            Харин нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч А ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажиллаж байсан Ч.Ц-тай тохиролцож, захиалагч А ХХК-ийн хүлээн зөвшөөрсний дагуу Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө /17032/, 35Б  /хуучнаар Нэхмэл-8/ байрны 1 дүгээр орцны 7 давхрын заслын обой наах ажлыг  түүний өмнөөс хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, А ХХК-ийн менежер А.Сарантуяагийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч Ч.Э нь Хан-Уул дүүргийн .................. давхрын заслын обой наах ажлыг хийж гүйцэтгэн хариуцагч А ХХК-д хүлээлгэн өгсөн тул уг ажлын хөлс болох 1.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч А ХХК-аас уг маргаан бүхий 7 давхрын ханын цаас наасан ажлын хөлсийг Ч.Ц-д  бүрэн шилжүүлсэн тул  Ч.Э нь  өөрийн тохиролцож хийсэн ажлын хөлсөө Ч.Ц-аас нэхэмжлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

            Хариуцагч А ХХК-тай Хан-Уул дүүргийн ................ давхрын заслын обой наах ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн иргэн Ч.Ц нь уг ажлыг нэхэмжлэгч Ч.Э-ээр гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 1.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д ажил гүйцэтгэгч нь  гэрээнд заасан ажлыг  гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгчийг оролцуулж болно гэж заасныг зөрчөөгүй байна.

            Ингэхдээ ерөнхий ажил гүйцэтгэгч Ч.Ц болон туслан гүйцэтгэгч Ч.Э нар нь ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөөд уг ажлын хөлсийг захиалагчаас хүлээн авахаар тохиролцжээ.

            Гэвч хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч Ч.Э-ээр Хан-Уул дүүргийн ........... давхрын заслын обой наах ажлыг хийж гүйцэтгүүлэн хүлээн авсан боловч уг ажлын хөлсийг  ерөнхий ажил гүйцэтгэгч Ч.Ц-д хүлээлгэн өгсөн гэсэн үндэслэлээр төлөхөөс татгалзсан нь үндэслэлгүй.

            Учир нь хариуцагч А ХХК-аас уг маргаан бүхий ажлын хөлсийг ерөнхий ажил гүйцэтгэгч Ч.Цд хүлээлгэн өгөөгүй болох нь гэрч Ч.Ц-ын мэдүүлэг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2020/0..... дугаар шийдвэр, хариуцагч А ХХК-ийн менежер А.Сарантуяагийн дансны хуулганууд зэргээр нотлогдож байна.

            Иймд хариуцагч А ХХК-ийг Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлөх үүргээ зөрчсөн гэж үзнэ.

            Хариуцагч А ХХК-аас ерөнхий ажил гүйцэтгэгч Ч.Ц ажлын хөлсөө ганц дансаар авдаггүй байсныг нотлох баримтыг гаргаж өгнө гэж хариу тайлбартаа дурдсан боловч Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

            Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-аас Хан-Уул дүүргийн ................ давхрын заслын обой наах ажлын хөлс 1.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Э-т олгох нь зүйтэй.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.550 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй  байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-аас 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Э-т олгосугай.

 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 28.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  Ч.Э-т олгосугай.

             

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Èðãýíèé хýðýã ш¿¿õýä хÿíàí шèéäâýðëýõ тóõàé õóóëèéí 120 äóãààð ç¿éëèéí 120.2 äàõü õýñýãò çààñíààð ýíý øèéäâýðèéã íýõýìæëýã÷, õàðèóöàã÷, òýäãýýðèéí òºëººëºã÷ áóþó ºì㺺ëºã÷ íàð ýñ çºâøººðâºë óã øèéäâýðèéã ãàðäàí àâñíààñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны ø¿¿õýä ãîìäîë ãàðãàõ ýðõòýé болохыг дурдсугай

 

                                                                                                                                                  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР