Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 0082

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Насанд хүрээгүй хохирогч С.Мөнгөншагай

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэрэнпагма

Шүүгдэгч Ч.Санжаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Санжаад холбогдох 201214000368 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1970 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Булган аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 30-06 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Харсүрэгтэн овогт Чойговын Санжаа / РД: ФМ70082792/

 

Шүүгдэгч Ч.Санжаа нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант баг 16-р гудамжны зүүн талд 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 75-66 ОРО улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашин жолоодож яваад явган зорчигч С.Мөнгөншагай, Ц.Цэрэнпэгма нарыг мөргөж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            -Шүүгдэгч Ч.Санжаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2012 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Булган аймгаас орж ирээд эгчийндээ хоночихоод өглөө нь 5-1-88 тоотод ээжийндээ очсон. Тухайн үед миний машин хашаанд байсан. 2012 оны 08 дугаар сарын 17-нд Булган руу буцаж яваад 09 дүгээр сарын 01-нд буцаж хүүхдээ хүргэж ирэхэд Эрдэнэням байцаагч дуудаад энэ асуудлыг мэдсэн. Миний машины дугаар 75-66 ОРО. Хөдөөнөөс орж ирсэн байсан учир машины доор өвс наалдсан байх. Эрдэнэтэд ирээд миний машин хашаанд байсан. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэсэн мэдүүлэг, 

           

            -Хохирогч Ц.Цэрэнпагмын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ хэрэг гараад 4 жил болж байна. 2012 оны 08 дугаар сарын 14-нд зээ хүүгээ дагуулаад явж байтал бор ногоон өнгийн 75-66 ОРО УАЗ-469 машин шүргэчихээд зугтаасан. Энэ ослын улмаас миний хөл гэмтэж хохирсон. Би нойморыг нь зөв харсан. Тэрийгээ хэлж байна. Шүүгдэгчийн хувьд надтай үг дуугардаггүй. Энэ хүний хувьд гомдож явдаг. Би биш, өөр хүн андуураад байгаа юм биш биз гэж бид хэлдэг. Өнөөдрийг болтол нэг ч дуугардаггүй. Би энэ хүнээс эмчилгээний мөнгө нэхэж уурлаж бариагүй. Одоо өчнөөн хонолоо. Уг нь хохирол барагдуулаад өгчих болов уу гэж бодож байсан. Тухайн үед хүү бид 2 нийлээд 700.000-800.000 төгрөг гарч байсан. Одоо 1.000.000 төгрөг өгчихвөл гомдол чирэгдэл гээд яваад баймааргүй байна. Энэ хэргийг дуусгамаар байна. Би хүн гүтгээгүй. Харсан зүйлээ хэлсэн. Би тухайн үед цагдаа Тулгаад хэлсэн. Энэ дугаарын талаар газар унасан үеэсээ л хэлээд байгаа гэсэн мэдүүлэг,

 

            -Насанд хүрээгүй хохирогч С.Мөнгөншагайгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эмээ группээ сунгуулах гээд бид 2 явсан. Замын хажууд явж байтал ногоон өнгийн УАЗ-469 машин дайрч унагаасан. Тэгээд зугтаад явсан. Би нойморыг нь хараагүй гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Ш.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Орхон аймгиин Наран багиин 26-01 тоот баирлах Цагаан-Уул 3 дэлгүүрт зурагт засвар ажилуулдаг юм. Ингээд 2012 оны 08-р сарын14-ний өдөр ажил дээрээ зурагт засаад байж байсан бөгөөд өдөр 13 цагийн үед надаар зурагтаа засуулж байсан нэг эрэгтэй хүн гаднаас гүйж орж ирээд урд зам дээр нэг бор ногоон өнгийн УАЗ-469 маркын машин хүн дайраад зутгаачихлаа 75-66 ОРО гээд дугаарыг тэмдэглээд аваарай гэж хэлсэн. Би тухайн үед яг зурагт засаж байсан болохоор тэмдэглэж аваагүй. Тэгээд тэр хүн өөрөө гар утсаа гаргаж ирээд цагдаагийн газар луу яриад дуудлага өгөөд байсан. Би сүүлд гараад харсан чинь замын цаад талд нэг эмэгтэй газарт хөлөө жийгээд суучихсан хажууд нэг хүүхэд дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд цагдаа эмнэлэг ирсэн гэсэн мэдүүлэг /хх 101 ху/,

 

-Гэрч Г.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна. Өглөө 10 цагийн үед би дэлгүүр ороод гэр лүүгээ явж байсан чинь Эрдэнэчулуун гудамжинд таараад би гадагшаа гараад ирье та манай гэрлүү харж байгаарай гээд явсан. Тэгээд өдөр 14 цагийн үед хөлийн чимээ гарахаар нь юун хүн бэ гээд хашаа руу харсан чинь би ирчихсэн гээд Эрдэнэчулуун үүдэн дээрээ байж байсан. Би хашаанд машин байсан эсэхийг хараагүй. Намайг харж байх хооронд машин хашаанаас гарч орж харагдаагүй. Уг нь хашаанд нь УАЗ-469 маркын машин ирээд гараад явж л байдаг. Тэр өдөр машин орж гарч мэдэгдээгүй. Би хашаанд машин байсан эсэхийг анзаарч хараагүй ямар байсан машин орж гарч сонсогдоогүй гэсэн мэдүүлэг /хх 102 ху/,

 

-Гэрч Д.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2012 оны 08 сарын 14-ний өдөр Орхон аймгийн Цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Намайг үүрэг гүйцэтгэж байхад өдөр 13 цаг 11 минутанд 94133992 дугаарын утаснаас иргэн Батмөнх гэж хүн гэр хороолол Цагаан уул дэлгүүрийн цаад талын авто зам дээр 75-66 оро гэсэн дугаартай бор ногоон өнгийн УАЗ 469 маркын машин хоёр хүн шүргээд хойшоо зугтаасан гэж дуудлага өгсөн бөгөөд би дуудлагын дагуу замын цагдаагийн зохицуулагч а/а Гунаажавд уг дуудлагыг өгсөн. ...Би аймгийн хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа нарт станцаар зарлан мэдээлсэн болно гэсэн мэдүүлэг /хх 103 ху/,

 

 

-Гэрч М.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2012 оны 08 сарын 14-ний өдрийн 13 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сум, Наран багийн нутаг дэвсгэрт байрлах 3-р 10 жилийн сургуулийн ертөнцийн зугээр хойд талд буюу засмал замын хажууд байрлах Цагаан-Уул 3 дэлгүүрт ороод засуулсан зурагтаа аваад боогоод гарах гэж байсан чинь нэг эмэгтэй яанаа машин дайрчихпаа гэж орилсон. Би тэгэхээр нь харсан чинь замын цаад талд нэг эмэгтэй газар уначихсан хажууд нь 10-15 орчим насны эрэгтэй хүүхэд уйлаад байж байсан. Би тэгэхээр нь хойшоо харсан чинь нэг бор ногоон өнгийн УА3 469 маркын машин тэр орилоод хэвтэж байсан эмэгтэйн гудамжаар ороод цаашаа хурд ихтэй ороод явсан. Би дугаарыг нь харж чадаагүй бөгөөд шинэвтэр өнгө үзэмж сайтай машин байсан. Тэгээд би цагдаа дуудах гээд 7035102 гэсэн дугаар луу залгаад хорооллын сургуулийн хажууд хүн машинд дайруулсан байна дуудлага өгсөн чинь хажууд нэг цагаан өнгийн портер маркын машинтай 50 орчим настай хүн 7566 ОРО дугаарын УА3 469 маркын машин гэж надад хэлэхээр нь би цагдаад дуудлага өгөхдөө уг дугаарыг өгч тэмдэглүүлсэн гэсэн мэдүүлэг /хх 104 ху/,

 

-Гэрч А.Алтанхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би сандраад гүйгээд очсон чинь Цагаан-уул дэлгүүрийн хажууд замын баруун талд манай эхнэр, Мөнгөншагай хоёр газар уначихсан ёолоод уйлаад байж байсан. Би очоод эхнэрээс юу болов яасан бэ гэж асуусан чинь Мөнгөншагай бид хоёрыг зогсож байсан чинь бор ногоон өнгийн УА3 469 маркын машин шүргээд унагаачихаад явчихлаа гэж хэлсэн. Би тэгэхээр нь хэд гэсэн дугаартай машин байсан юм, харж амжсан уу гэсэн чинь харж амжсан 7566 ОРО дугаарын бор ногоон өнгийн УА3 469 маркын машин байсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 106 ху/,

 

-Гэрч П.Гунаажавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2012 оны 08-р сарын 14-ний өдрийн 13 цагийн орчим 102-оос Рашаант багийн 16-р гудамжны ойролцоо хүн машинд мөргүүлсэн байна яваад очоорой гэсний дагуу очиход 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхэдтэйгээ хамт байсан бөгөөд биднийг бор ногоон өнгийн 7566 оро дугаартай УАЗ-469 маркын авто машин мөргөөд зугтаачихлаа гэж байсан. Энэ тухай би 102-ын жижүүрт мэдэгдсэн, намайг ослын газарт очиход хүн мөргөсөн машин нь зугтаад явчихсан байсан, надтай хамт автын байцаагч Гэрэлчулуун хамт явж байсан юм гэсэн мэдүүлэг /хх 151 ху/,

 

-Гэрч О.Тамирбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2012 оны 08-р сарын 14-ний өдөр 15-16 цагийн орчим Наран багийн 30-6 тоотод очиход бор ногоон өнгийн УА3 469 маркын машин байсан бөгөөд хажууд нь саарал өнгийн 69 машин байсан. Тэр айлд 50 орчим

■■

насны нэг эгч байсан. Энэ бор ногоон өнгийн машин хэнийх юм бэ? гэхэд тэр эмэгтэй энэ саарал машины эзэн нь бас энэ бор ногоон УА3 469 машиныг авсан юм аа гэж хэлж байсан бөгөөд урьд шөнө Булган аймгийн Тэшиг сумаас ирсэн гэж ярьж байсан. Тэгээд Батболдын хамтаар машины доогуур нь шалгаж үзэхэд доод эд ангид нь өвс наалдсан байсан. Ингээд тасгийн даргад энэ талаар мэдэгдсэн гэсэн мэдүүлэг /хх 154-155 ху/,

 

 

-Гэрч А.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Бор ногоон өнгийн УА3 469 машиныг хөдөөнөөс шөнө ирсэн гэж хэлж байсан. Би доогуур нь шалгаж үзэхэд доод эд ангид нь өвс наалдсан байсан. Ингээд би тасгийн даргад энэ талаар мэдэгдсэн гэсэн мэдүүлэг /хх 156 ху/,

 

-Гэрч Д.Губираагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2012 оны 08-р сарын 14-ний өдрөөс 15-ыг хүртэл миний бие 102 дугаар утсан дээр дуудлага хүлээн авагч цагдаагаар ажилласан. Энэ өдрийн 13 цаг 11 минутанд Батмөнх гэж хүнээс хорооллын эцсээс хойшоо өгсөөд Цагаан уул дэлгүүрийн орчим 7566 ОРО дугаартай машин хүн мөргөөд зугтаасан гэсэн дуудлагыг өгсөн, энэ дуудлага мэдээллийг би санаж байна. Хүн мөргөөд зугтаачихлаа гэхэд нь “та өөрөө хэн гэдэг хүн бэ, яаж мэдэж дуудлага өгч байна” гэж тодорхой асууж байгаад дуудлага хүлээн авч дэвтэр дээр бичиж тэмдэглэсний дараа тэр өдрийн замын цагдаа Гунаажавт дуудлагыг дамжуулж очиж шалга, шаардлагатай бол эндээс бүрэлдэхүүнийг явуулъя гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 225 ху/,

 

-Гэрч Ш.Гэрэлчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Хэргийн газрын үзлэгийн явцад хүн мөргөөд зугтаасан гэх машины хоёр мөрний хооронд өвсөн дотор бетонон шонгийн хөл байсан. Өвс нь ургаад дээгүүр битүүрсэн хуучин унасан налсан шон байсан. Шонгийн дээд хэсэг машины доод эд ангиар хүрсэн шүргэсэн байдалтай сааралтсан шинэ ул мөр байсан. Мөргөсөн ул мөр биш дээгүүр нь гарахдаа шүргэж гарсан мөр байсан. Хэргийн газар дээр очиход Цэрэнпагам гэх хүн тэр хүүхдийнхээ хамт ёолоод байж байсан. Тэгээд мөргүүлсэн газраа зааж өгсөн. Тэгээд эмнэлэг явсан. УАЗ 469 бор ногоон машины номер дугаар хэлж байсан. Номер дугаарыг нь одоо санахгүй байна. УАЗ 469 машины урд тэнхлэгийн хөндлөн тиак жолоочийн доод хэсэгт зүүн талдаа илүү богино нугалаатай ойрхон зайтай нугалаатай. Баруун талд чулакаа тойруулаад алсуур нугалаатай хэлбэртэй байдаг. Хоёр өөр харагддаг юм гэсэн мэдүүлэг /хх 227 ху/,

 

            -Орхон аймаг дахь Цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн шинжээчийн дүгнэлтэнд:

1. Явган зорчигч Ц.Цэрэнпагам, С.Мөнгөншагай нар нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.

2. 0сол аваарь гаргах үндэслэлгүй байна.

З. Зам тээврийн ослын хэргийн газрын үзлэг болон ослын фото зурагтай танилцахад осол гаргаад зугтаасан гэх УАЗ-469 маркын автомашин Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн доорхи заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

-8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.

-9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

-2.7.Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно:

-2.7е.Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин газрын хөрс, хадлан тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, хиймэл усан байгууламжийг бохирдуулах.

-2.5.3ам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ:

-а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдлөхгүй байх,

-б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,

-в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх

  -г/осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно.

  4. Уг зөрчсөн үйлдлүүд нь осол аваарь гаргахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.

5. Хэргийн газрын үзлэг болон фото зурагтай танилцахад замын болон цаг агаарын хувьд осол аваарь гарахад нөлөөлөхгүй, үзэгдэх орчин чөлөөтэй зам хальтиргаа гулгаагүй байна.

6. Дээрхи тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй.

7. Хурд хэтрүүлсэн үйлдлийг тогтоох боломжгүй.

8. УАЗ-469 маркын автомашин нь дээрхи Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм 8.2, 9.2, 2.7е заалт, мөн 2.5а,б,в,г заалтуудыг зөрчсөнөөр осол гаргах шалтгаан болсон байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх 92-93 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 599 дугаартай дүгнэлтэнд:

1. Цэрэнпагмын биед хэвлийн баруун шуу, баруун танхим, гуя, зүүн гуянд цус хуралт, хэвлий, баруун шуу, баруун өвдгөнд зулгаралт үүсчээ.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4.Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 59 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 598 дугаартай дүгнэлтэнд:

1. С.Мөнгөншагайгийн биед баруун хөлийн шаант ясны цууралт, тархи доргилт, нүүр өвдгөнд зулгаралт, нүүр гуянд цус хуралт үүсчээ.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4.Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 63 ху/,

 

 

       -Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх 11, 14 ху/

       -Гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-13, 20-22, 24, 223-224, 65-66 ху/

            -Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх 124 ху/

            -Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх 140 ху/

            -Бичиг баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 141 ху/

            -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 113 ху/

-Ч.Санжааг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 118-123 ху/

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Ч.Санжаа нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант баг 16-р гудамжны зүүн талд 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 75-66 ОРО улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашин жолоодож яваад явган зорчигч С.Мөнгөншагай, Ц.Цэрэнпэгма нарыг мөргөж биед нь хөнгөн гэмтэл учруулж зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Ц.Цэрэнпагма, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ш.Энхтүвшин /хх 101 ху/, Д.Жаргалсайхан /хх 103 ху/, М.Батмөнх /хх 104 ху/, А.Алтанхуяг /хх 106 ху/, П.Гунаажав /хх 151 ху/, О.Тамирбат /хх 154-155 ху/, А.Батболд /хх 156 ху/, Д.Губираа /хх 225 ху/, Ш.Гэрэлчулуун /хх 227 ху/ нарын мэдүүлгүүд, Цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн шинжээчийн дүгнэлт /хх 92-93 ху/, хохирогч Цэрэнпагмын биед хэвлийн баруун шуу, баруун танхим, гуя, зүүн гуянд цус хуралт, хэвлий, баруун шуу, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл, хохирогч С.Мөнгөншагайгийн биед баруун хөлийн шаант ясны цууралт, тархи доргилт, нүүр өвдгөнд зулгаралт, нүүр гуянд цус хуралт гэмтэл учирсан болохыг тогтоосон 598, 599 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Санжаа “...2012 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Булган аймгаас орж ирээд эгчийндээ хоночихоод өглөө нь 5-1-88 тоотод ээжийндээ очсон. Тухайн үед миний машин хашаанд байсан. 2012 оны 08 дугаар сарын 17-нд Булган руу буцаж яваад 09 дүгээр сарын 01-нд буцаж хүүхдээ хүргэж ирэхэд Эрдэнэням байцаагч дуудаад энэ асуудлыг мэдсэн. Миний машины дугаар 75-66 ОРО. Хөдөөнөөс орж ирсэн байсан учир машины доор өвс наалдсан байх” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх буюу хэргийн болон өөрийнхөө гэм буруутайг нотолж мэдүүлэх үүрэггүй.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...хохирогчийн хамаатан болох цагдаа Батболд эхэлж Санжаагийн машиныг очиж үзээд хэлснээс Санжааг шалгах болсон. Цагдаагийн газрын дуудлагын дэвтэрт үзлэг хийхэд 6-ын тоог 5 болгон зассан байсан. Гэрчүүд бүгд цагдаагийн ажилтай ашиг сонирхол нэгтэй улсууд. Хохирогч машины номерийг тэр дор нь хэлээд байхад яагаад бүтэн 3 сар машиныг тогтоох ажиллагаа хийгдээд байгаа юм бэ. Тэр олон машиныг шалгах шаардлага байхгүй. Осол гарсан нь тогтоогдоогүй байхад ослын газрыг орхиж зугтаасан гээд байгаа нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл түүнийг шууд гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж тайлбарлан Ч.Санжаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг гаргаж байна.

 

            Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон түүний өмгөөлөгчийн гаргасан дээрх хүсэлт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Ц.Цэрэнпагмын “...2012 оны 08 дугаар сарын 14-нд зээ хүүгээ дагуулаад явж байтал бор ногоон өнгийн 75-66 ОРО УАЗ-469 машин шүргэчихээд зугтаасан. Энэ ослын улмаас миний хөл гэмтэж хохирсон. Би нойморыг нь зөв харсан. Тэрийгээ хэлж байна. ...Би хүн гүтгээгүй. Харсан зүйлээ хэлсэн. Би тухайн үед цагдаа Тулгаад хэлсэн. Энэ дугаарын талаар газар унасан үеэсээ л хэлээд байгаа” гэсэн, гэрч Ш.Энхтүвшингийн “...нэг эрэгтэй хүн гаднаас гүйж орж ирээд урд зам дээр нэг бор ногоон өнгийн УАЗ-469 маркын мащин хүн дайраад зутгаачихлаа 75-66 ОРО гээд дугаарыг тэмдэглэлээд аваарай гэж хэлсэн. Би тухайн үед яг зурагт засаж байсан болохоор тэмдэглэж аваагүй. Тэгээд тэр хүн өөрөө гар утсаа гаргаж ирээд цагдаагийн газар луу яриад дуудлага өгөөд байсан” /хх 101 ху/, гэрч Д.Жаргалсайханы “...Намайг үүрэг гүйцэтгэж байхад өдөр 13 цаг 11 минутанд 94133992 дугаарын утаснаас иргэн Батмөнх гэж хүн гэр хороолол Цагаан уул дэлгүүрийн цаад талын авто зам дээр 75-66 оро гэсэн дугаартай бор ногоон өнгийн УАЗ 469 маркын машин хоёр хүн шүргээд хойшоо зугтаасан гэж дуудлага өгсөн.  ...би аймгийн хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа нарт станцаар зарлан мэдээлсэн болно” /хх 103 ху/, гэрч М.Батмөнхийн “...засмал замын хажууд байрлах Цагаан-Уул 3 дэлгүүрт ороод засуулсан зурагтаа аваад боогоод гарах гэж байсан чинь нэг эмэгтэй яанаа машин дайрчихпаа гэж орилсон. Би тэгэхээр нь харсан чинь замын цаад талд нэг эмэгтэй газар уначихсан хажууд нь 10-15 орчим насны эрэгтэй хүүхэд уйлаад байж байсан. Би тэгэхээр нь хойшоо харсан чинь нэг бор ногоон өнгийн УА3 469 маркын машин тэр орилоод хэвтэж байсан эмэгтэйн гудамжаар ороод цаашаа хурд ихтэй ороод явсан. Би дугаарыг нь харж чадаагүй бөгөөд шинэвтэр өнгө үзэмж сайтай машин байсан. Тэгээд би цагдаа дуудах гээд 7035102 гэсэн дугаар луу залгаад хорооллын сургуулийн хажууд хүн машинд дайруулсан байна дуудлага өгсөн чинь хажууд нэг цагаан өнгийн портер маркын машинтай 50 орчим настай хүн 7566 ОРО дугаарын УА3 469 маркын машин гэж надад хэлэхээр нь би цагдаад дуудлага өгөхдөө уг дугаарыг өгч тэмдэглүүлсэн” /хх 104 ху/, гэрч А.Алтанхуягийн “...эхнэрээс юу болов яасан бэ гэж асуусан чинь Мөнгөншагай бид хоёрыг зогсож байсан чинь бор ногоон өнгийн УА3 469 маркын машин шүргээд унагаачихаад явчихлаа гэж хэлсэн. Би тэгэхээр нь хэд гэсэн дугаартай машин байсан юм, харж амжсан уу гэсэн чинь харж амжсан 7566 ОРО дугаарын бор ногоон өнгийн УА3 469 маркын машин байсан гэж хэлсэн” /хх 106 ху/, гэрч П.Гунаажавын “...хүн машинд мөргүүлсэн байна яваад очоорой гэсний дагуу очиход 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхэдтэйгээ хамт байсан бөгөөд биднийг бор ногоон өнгийн 7566 оро дугаартай УАЗ-469 маркын авто машин мөргөөд зугтаачихлаа гэж байсан /хх 151 ху/, гэрч А.Батболдын “...Бор ногоон өнгийн УА3 469 машиныг хөдөөнөөс шөнө ирсэн гэж хэлж байсан. Би доогуур нь шалгаж үзэхэд доод эд ангид нь өвс наалдсан байсан. /хх 156 ху/, гэрч Д.Губираагийн “...Цагаан уул дэлгүүрийн орчим 7566 ОРО дугаартай машин хүн мөргөөд зугтаасан гэсэн дуудлагыг өгсөн, энэ дуудлага мэдээллийг би санаж байна. Хүн мөргөөд зугтаачихлаа гэхэд нь “та өөрөө хэн гэдэг хүн бэ, яаж мэдэж дуудлага өгч байна” гэж тодорхой асууж байгаад дуудлага хүлээн авч дэвтэр дээр бичиж тэмдэглэсний дараа тэр өдрийн замын цагдаа Гунаажавт дуудлагыг дамжуулж очиж шалга, шаардлагатай бол эндээс бүрэлдэхүүнийг явуулъя гэж хэлсэн” /хх 225 ху/, гэрч Ш.Гэрэлчулууны “...Хэргийн газар дээр очиход Цэрэнпагам гэх хүн тэр хүүхдийнхээ хамт ёолоод байж байсан. Тэгээд мөргүүлсэн газраа зааж өгсөн. Тэгээд эмнэлэг явсан. УАЗ 469 бор ногоон машины номер дугаар хэлж байсан. Номер дугаарыг нь одоо санахгүй байна” /хх 227 ху/ гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

 

            Иймд шүүгдэгч Ч.Санжаад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг зам тээврийн ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Санжаа нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Санжаад оногдуулах ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэргийн улмаас хохирогч нарт хөнгөн гэмтэл учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг нэхэмжлэн холбогдох нотлох баримтуудыг ирүүлжээ.

 

Шүүх шинжлэн судлахад хохирогч Ц.Цэрэнпагма 1.396.850 төгрөгний, хохирогч С.Мөнгөншагай 282.840 төгрөгний баримтуудыг ирүүлснээс хоёр хүүхдийн замын зардал 30.000 төгрөг, Херба нэмэгдэл хоолны үнэ 790.000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 859.690 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгох үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдав.