Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/33

 

 

 

 

 

   

 

                                

      

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

Иргэний нэхэмжлэгч Ю.А /цахимаар/,

Иргэний хариуцагч Б.Ж /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

Шүүгдэгч П.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ат холбогдох эрүүгийн 2319002960270 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ....

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.А нь 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Түмэн айл” ХХК-ний сайжруулсан шороон зам дээр ... УБУ улсын дугаартай “Ланд 70 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. в-р заалт буюу “жолоочид тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй...тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.” гэх, 13.1- р заалт буюу “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө..., замын...нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анзаарч мэдсэн байвал зохино...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж замын эсрэг урсгалд орж яваад Ю.Аын унаж явсан ... УНС улсын дугаартай “Форд Рэнжер” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас Б.Оийн эрүүл мэндэд “...баруун атгаал ясны хугарал...” бүхий хүндэвтэр хохирлыг, мөн “.....” ХХК-ний эзэмшлийн ... УНС улсын дугаартай “Форд Рэнжер” маркийн тээврийн хэрэгсэлд 110,000,000 сая төгрөгийн хохирол болох их хэмжээний хохирлыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

           -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04-10-рт/,

            -Хохирогч Б.Оийн 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн “...Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт байх Түмэн айл уурхайгаас ертөнцийн зүгээр урагш 20 км зайд “Форд” маркийн машины жолоочийн эсрэг талын суудлын хойд талд нь сууж явж байхад, хажуугаар 2 том тээврийн хэрэгсэл зөрөөд 3 дахь том тээврийн хэрэгслийн хажуугаар өнгөрөх үед урд талаас тоосон дундаас тээврийн хэрэгсэл гарч ирэн мөргөлдсөн. Миний зорчиж явсан тээврийн хэрэгсэл хурдаа сааруулаад тоосон дунд удаан явж байсан. Өөдөөс хурдтай машин ирэн тас хийх чимээ гаран би урд талынхаа сандлыг мөргөсөн... Миний баруун гар мөр хэсгээс доош хугаралтай, баруун гар шохойдуулсан...” гэсэн мэдүүлэг/хх 15-рт/,

           -Гэрч В- ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид 4 сайжруулсан шороон зам дээр явж байтал манай машины урдаас юм ачсан том машин ирж байсан тэр том ачааны машин өнгөрсний дараа газарт их тоос боссон байсан болохоор юу ч харагдахгүй байсан болохоор манай машины жолооч хурдаа хасаад зөөлхөн явж байтал гэнэт нөгөө том машиныг гүйцэж түрүүлэх гэж байгаа бололтой нэг машин тоосон дундаас гэнэт манай машины урдаас гарч ирээд жолоочийн тал руу мөргөсөн...” гэсэн мэдүүлэг/хх 23-рт/,

           -Гэрч Я-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нүүрсний машин зөрж өнгөрөөд 2-3 секунд өнгөрч байтал тоосон дундаас манай машины урдаас нэг машин гарч ирээд манай машины урдаас мөргөсөн тэгээд манай машин доороо эргээд нөгөө тийшээ хараад зогссон...” гэсэн мэдүүлэг/хх 27-рт/, 

           - Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ю.Аын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт байх Түмэн айл уурхайгаас ертөнцийн зүгээр урагш байх кемп рүү нь “Форд Рэнжир” маркийн машиныг жолоодон хажуу талдаа Хятад улсын иргэн Ян, мөн Хятад улсын иргэн Вэн Чунгуо болон Б.О хоёрыг суулган явж байсан. Урд зүгээс хойшоо том тээврийн хэрэгсэл явж байхдаа шороо босгон явж байхаар нь би хурдаа сааруулан 20-30 км цагийн хурдтай явж байсан, зогсох үйлдэл хийгээгүй байхад урдаас хурдтай машин гарч ирэхээр нь би жолоочийн зүүн гар тал руу жоохон даран би баруун гар талаараа машинтай мөргөлдсөн, бараг л өөд өөдөөсөө эгц мөргөлдсөн. Би хажуу тийшээ дараагүй бол өөд өөдөөсөө мөргөлдөх байсан. Би хамгаалалтын бүсээ зүүсэн байсан...” гэсэн мэдүүлэг/хх 30-31-рт/,

           -Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №№02/405 дугаартай “... Б.Оийн биед баруун атгаал ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 36-37-рт/,

           -Техникийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №06/44 дугаартай “...... УБУ улсын дугаартай Ланд-70 маркийн тээврийн хэрэгслийн жолооч П.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон...” гэсэн дүгнэлт /хх 82-83-рт/,

           -Иргэний нэхэмжлэгч төлөөлөгчийн Ю.Аын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тухайн хэргийн нөгөө талын жолооч болох П.А нь МСМ ХХК-ний үнэлгээний газар авч очиж үнэлгээ хийлгэх гэхэд автомашины нийт үнээс давсан сэргээн засварлах үнэ болох тул үнэлгээ гаргах боломжгүй гэж тодорхойлолт гаргаж өгсөн. Тухайн тээврийн хэрэгсэл нь 112,000,000 төгрөгөөр анх худалдаж авч байсан. Би “форд рэнжир” маркийн тээврийн хэрэгслээ бүрэн бүтнээр нь эргүүлэн авмаар байна эсвэл 112,000,000 төгрөг нэхэмжилж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх 154-рт/,

           -Иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Жын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тухайн ... дугаартай тээврийн хэрэгсэл нь Монголын алт ХХК-ний эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн. П.А нь манай компанийн техник үйлчилгээний орон тооны жолоочоор хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ажилтан мөн. Тиймээс ... УБУ улсын дугаартай Ланд 70 маркийн автомашиныг жолоодох эрх бүхий ажилтан мөн юм. П.А нь хөдөлгөөнд оролцох, жолоодох эрхийн үнэмлэхтэй ажилтан юм. Хохирогчдын эмчилгээний зардлыг бол П.А төлж барагдуулна. Форд ренжер маркийн машины хохирлыг даатгалаар барагдуулна. Манай компанид учраад байгаа хохирлыг бид дотооддоо жолооч П.Атай харилцан тохиролцоод шийдвэрлэнэ...” гэсэн мэдүүлэг/хх 170-рт/,

           -Ашид Билгүүн ХХК-ний №343 дугаартай тодорхойлолт/хх 181-рт/,

           -Шүүгдэгч П.Аын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2023 оны 09 02-ны өдрийн 10 цагийн үед Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт байх Цагаан суварга гэх газарт өөрийн ажил болох ..... ХХК-ийн ... УБУ улсын дугаартай Ланд 78 маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад сайжруулсан шороон зам дээр явж байгаад үзэгдэх орчин хязгаарлагдмал үед урд байсан тээврийн хэрэгслийг гүйцэт түрүүлэх гэж байгаад өөдөөс ирсэн машинтай мөргөлдөж хүний биед хүндэвтэр хохирол учруулсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 120-121-рт/,  

         -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 98-рт/

           - Хохирлын баримт зэрэг болно.

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

          

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байх бөгөөд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол түүнээс дээш хор уршиг учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор тодорхойлсон.

 

           Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд:

 

         Шүүгдэгч П.А нь 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Түмэн айл” ХХК-ний сайжруулсан шороон зам дээр ... УБУ улсын дугаартай “Ланд 70” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. в-р заалт буюу “жолоочид тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй...тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно...” гэх, 13.1- р заалт буюу “...жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө..., замын...нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анзаарч мэдсэн байвал зохино...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж замын эсрэг урсгалд орж яваад Ю.Аын унаж явсан ... УНС улсын дугаартай “Форд Рэнжер” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас Б.Оийн эрүүл мэндэд “...баруун атгаал ясны хугарал...” бүхий хүндэвтэр хохирлыг, мөн “.....” ХХК-ний эзэмшлийн ... УНС улсын дугаартай "Форд Рэнжер" маркийн тээврийн хэрэгсэлд 110,000,000 сая төгрөгийн хохирол болох их хэмжээний хохирлыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Аын өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 02-нд 10 цагийн үед Цагаан Суваргаас ажил руугаа сайжруулсан замаар явж байсан. Миний урд талд 2-3 том тэрэг явж байхад нь тэд нарыг гүйцэд түрүүлсэн. Үзэгдэх орчин хязгаарлагдмал үед замын эсрэг чиглэлд орж гүйцэд түрүүлэх гэж байгаад машинтай мөргөлдсөн. Хохирогч Б.Оөд 7.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. “.....” ХХК-д учруулсан хохирол төлбөрийг манай компани төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг,

 

           -Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ю.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Одоо гомдол, саналгүй. Манай машины мөнгийг гаргаад өгчихвөл өөр гомдол, саналгүй. Тээврийн хэрэгслийн хохирол төлбөрөөс өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг,

          

           -Иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Жын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай зүгээс өмнөх шүүх хуралдаанд шүүгчийн зүгээс гаргаж байсан албан даалгаврыг хангаагүй байна гэж үзэж байна. Шүүгчийн зүгээс 3 зүйл дээр дүгнэлт гаргаарай гэж ярьж байсан. Нэгдүгээрт ашиглалтын хугацаа элэгдэл хорогдол, хоёрдугаарт тухайн машины зах зээлийн үнэлгээ, гуравдугаарт тухайн машиныг засварласан тохиолдолд хэр хэмжээний зардал гарах талаар тодруулах даалгавар өгсөн. Түүний дагуу мөрдөгчөөс тогтоол гаргаад даалгавар хийгээд шинжээчээс машиныг засварласан тохиолдолд хэр хэмжээний зардал гарах асуултыг тавиагүй байсан. Одоогоор хохирол төлбөрийн талаар тодорхой шийдэл аваагүй байгаа. Өмнөх хурлын тайлбараа дэмжиж байна. Машинтай холбогдох хохирол төлбөрийг даатгалын журмаар төлнө гэж ойлгож болно...” гэсэн мэдүүлэг,

 

           -Хохирогч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт байх Түмэн айл уурхайгаас ертөнцийн зүгээр урагш 20 км зайд “Форд” маркийн машины жолоочийн эсрэг талын суудлын хойд талд нь сууж явж байхад, хажуугаар 2 том тээврийн хэрэгсэл зөрөөд 3 дахь том тээврийн хэрэгслийн хажуугаар өнгөрөх үед урд талаас тоосон дундаас тээврийн хэрэгсэл гарч ирэн мөргөлдсөн. Миний зорчиж явсан тээврийн хэрэгсэл хурдаа сааруулаад тоосон дунд удаан явж байсан. Өөдөөс хурдтай машин ирэн тас хийх чимээ гаран би урд талынхаа сандлыг мөргөсөн... Миний баруун гар мөр хэсгээс доош хугаралтай, баруун гар шохойдуулсан...” гэсэн мэдүүлэг/хх 15-рт/,

           -Гэрч В-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид 4 сайжруулсан шороон зам дээр явж байтал манай машины урдаас юм ачсан том машин ирж байсан тэр том ачааны машин өнгөрсний дараа газарт их тоос боссон байсан болохоор юу ч харагдахгүй байсан болохоор манай машины жолооч хурдаа хасаад зөөлхөн явж байтал гэнэт нөгөө том машиныг гүйцэж түрүүлэх гэж байгаа бололтой нэг машин тоосон дундаас гэнэт манай машины урдаас гарч ирээд жолоочийн тал руу мөргөсөн...” гэсэн мэдүүлэг/хх 23-рт/,

           -Гэрч Я-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нүүрсний машин зөрж өнгөрөөд 2-3 секунд өнгөрч байтал тоосон дундаас манай машины урдаас нэг машин гарч ирээд манай машины урдаас мөргөсөн тэгээд манай машин доороо эргээд нөгөө тийшээ хараад зогссон...” гэсэн мэдүүлэг/хх 27-рт/, 

           - Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ю.Аын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт байх Түмэн айл уурхайгаас ертөнцийн зүгээр урагш байх кемп рүү нь “Форд Рэнжир” маркийн машиныг жолоодон хажуу талдаа Хятад улсын иргэн Ян, мөн Хятад улсын иргэн В болон Б.О хоёрыг суулган явж байсан. Урд зүгээс хойшоо том тээврийн хэрэгсэл явж байхдаа шороо босгон явж байхаар нь би хурдаа сааруулан 20-30 км цагийн хурдтай явж байсан, зогсох үйлдэл хийгээгүй байхад урдаас хурдтай машин гарч ирэхээр нь би жолоочийн зүүн гар тал руу жоохон даран би баруун гар талаараа машинтай мөргөлдсөн, бараг л өөд өөдөөсөө эгц мөргөлдсөн. Би хажуу тийшээ дараагүй бол өөд өөдөөсөө мөргөлдөх байсан. Би хамгаалалтын бүсээ зүүсэн байсан...” гэсэн мэдүүлэг/хх 30-31-рт/,

           -Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №№02/405 дугаартай “... Б.Оийн биед баруун атгаал ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 36-37-рт/,

           -Техникийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №06/44 дугаартай “...... УБУ улсын дугаартай Ланд-70 маркийн тээврийн хэрэгслийн жолооч П.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон...” гэсэн дүгнэлт /хх 82-83-рт/,

           -Иргэний нэхэмжлэгч төлөөлөгчийн Ю.Аын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тухайн хэргийн нөгөө талын жолооч болох П.А нь МСМ ХХК-ний үнэлгээний газар авч очиж үнэлгээ хийлгэх гэхэд автомашины нийт үнээс давсан сэргээн засварлах үнэ болох тул үнэлгээ гаргах боломжгүй гэж тодорхойлолт гаргаж өгсөн. Тухайн тээврийн хэрэгсэл нь 112,000,000 төгрөгөөр анх худалдаж авч байсан. Би “форд рэнжир” маркийн тээврийн хэрэгслээ бүрэн бүтнээр нь эргүүлэн авмаар байна эсвэл 112,000,000 төгрөг нэхэмжилж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх 154-рт/,

           -Иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Жын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тухайн ... дугаартай тээврийн хэрэгсэл нь Монголын алт ХХК-ний эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн. П.А нь манай компанийн техник үйлчилгээний орон тооны жолоочоор хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ажилтан мөн. Тиймээс ... УБУ улсын дугаартай Ланд 70 маркийн автомашиныг жолоодох эрх бүхий ажилтан мөн юм. П.А нь хөдөлгөөнд оролцох, жолоодох эрхийн үнэмлэхтэй ажилтан юм. Хохирогчдын эмчилгээний зардлыг бол П.А төлж барагдуулна. Форд ренжер маркийн машины хохирлыг даатгалаар барагдуулна. Манай компанид учраад байгаа хохирлыг бид дотооддоо жолооч П.Атай харилцан тохиролцоод шийдвэрлэнэ...” гэсэн мэдүүлэг/хх 170-рт/,

           -Ашид Билгүүн ХХК-ний №343 дугаартай тодорхойлолт/хх 181-рт/,

           -Шүүгдэгч П.Аын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2023 оны 09 02-ны өдрийн 10 цагийн үед Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт байх Цагаан суварга гэх газарт өөрийн ажил болох ..... ХХК-ийн ... УБУ улсын дугаартай Ланд 78 маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад сайжруулсан шороон зам дээр явж байгаад үзэгдэх орчин хязгаарлагдмал үед урд байсан тээврийн хэрэгслийг гүйцэд түрүүлэх гэж байгаад өөдөөс ирсэн машинтай мөргөлдөж хүний биед хүндэвтэр хохирол учруулсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 120-121-рт/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь 27.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 гэсэн хэсгүүдэд зүйлчлэгдэх ба тус гэмт хэргийн үндсэн /ердийн/ шинж /бүрэлдэхүүн/ буюу 1 дэх хэсгийн дисдозицед “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэмт хэрэгт тооцохоор томьёолж өгсөн бөгөөд харин энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн, эсхүл хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, их хэмжээний хохирол учруулсан бол 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр тусгайлан зохицуулсан.

Өөрөөр хэлбэл, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх үндсэн шинжийг шаардах бөгөөд улмаар их хэмжээний хохирол учирсан бол хүндрүүлэн зүйлчлэхээр тусгасан.

 

Шүүгдэгч П.А  2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Түмэн айл” ХХК-ний сайжруулсан шороон зам дээр ... УБУ улсын дугаартай “Ланд 70” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. в-р заалт буюу “жолоочид тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй...тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно." гэх, 13.1- р заалт буюу “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө..., замын...нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анзаарч мэдсэн байвал зохино..." гэсэн заалтуудыг тус тус зөрчиж замын эсрэг урсгалд орж яваад Ю.Аын унаж явсан ... УНС улсын дугаартай “Форд Рэнжер” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас Б.Оийн эрүүл мэндэд “...баруун атгаал ясны хугарал...” бүхий хүндэвтэр хохирлыг, мөн ..... ХХК-ний эзэмшлийн ... УНС улсын дугаартай "Форд Рэнжер" маркийн тээврийн хэрэгсэлд 110,000,000 сая төгрөгийн хохирол болох их хэмжээний хохирлыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч П.Аын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн, гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Гэвч 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуульд  Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас их хэмжээний хохирлыг учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хэргийн бодит нөхцөл байдалтай бүрэн нийцэх боловч 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас их хэмжээний хохирлыг учруулсан тохиолдолд тус гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэхгүй болсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж, 2 дахь хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтдаг.

 

Иймд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас их хэмжээний хохирлыг учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон бөгөөд хэргийн нөхцөл байдлыг хянан үзэхэд Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №№02/405 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул Дорноговь аймгийн Прокурорын газраас 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна.

 

 Тиймээс шүүх нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч П.Аыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч П.Аын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Б.Оийн эрүү мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч “.....” ХХК-д 110.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан байна.

 

Хохирогч Б.Оийн тухайд эмчилгээний зардалд 7.301.824 төгрөгийн байгууллагаас гаргасан тул байгууллагадаа нөхөн төлөх хүсэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч болон хохирогч нарын зүгээс харилцан тохиролцож нэхэмжилсэн 7.301.824 төгрөгөөс 301.824 төгрөгийг татгалзаж, үлдэгдэл 7.000.000 төгрөгийг шүүгдэгч П.А нь бүрэн төлж барагдуулсан байх тул хохирогч Б.Оөд төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин иргэний нэхэмжлэгчийн зүгээс ... УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй болсон тул тээврийн хэрэгслийн анх худалдан авсан гэрээний дүн болох 112.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээгээр тухайн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 110.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “...Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй...” гэж, 499.4-т “...Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй...” гэж тус тус хуульчилсан.

 

Нэгэнт шүүгдэгч П.Аын буруугаас болж “.....” ХХК-ны эзэмшлийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг цаашид ашиглах боломжгүй болсон нөхцөл байдал тогтоогдож байх тул талуудын буюу иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч болон иргэний хариуцагчийн төлөөлөгчийн саналыг харгалзан  “.....” ХХК-ийн өмчлөлийн ... УНС улсын дугаартай “Форд Ренжер” маркийн тээврийн хэрэгслийн өмчлөлийг “.....” ХХК-д шилжүүлж, иргэний хариуцагч “.....” ХХК-иас 110.000.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Дөрвөн Уул” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч П.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч П.А-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, хувийн байдлыг харгалзан 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилсан. Иймд П.Аыг 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахыг тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах саналыг гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс С.Шинэбаяр шүүх хуралдааны дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг 1 жилийн хугацаагаар хасаж, түүний ажил эрхэлдэг, гэр бүлээ авч явдаг байдал зэргийг харгалзан үзээд 2700 нэгжээр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялын саналыг тус тус гаргаж оролцсон болно.

 

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзлээ.

 

Шүүх шүүгдэгч П.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагч, өмгөөлөгчийн санал зэргийг тус тус харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч Б.Оийн эмчилгээний зардалд 7.000.000 төгрөгийг төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Мөн иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ю.А нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч болох С.Одгариг өмгөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул өмгөөлөгч С.Одгаригийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Дорноговь аймгийн Прокурорын газраас 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П-ийн А-т холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өөрчлөлтөөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овогт П-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Шүүгдэгч П.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т зааснаар “.....” ХХК-ийн өмчлөлийн ... УНС улсын дугаартай Форд Рэнжэр маркийн тээврийн хэрэгслийн өмчлөлийг “.....” ХХК-д шилжүүлж, иргэний хариуцагч “.....” ХХК-иас 110.000.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Дөрвөн Уул” ХХК-д олгосугай.  

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч Б.Оийн эмчилгээний зардалд 7.000.000 төгрөгийг төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.ОДБАЯР