| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2023/0129/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/43 |
| Огноо | 2024-02-27 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,
Шүүгдэгч Т.А, Б.Г, Б.Б, Н.Б.Б.Б нарын өмгөөлөгч С.Шинэбаяр,
Шүүгдэгч С.Агийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
Шүүгдэгч Н.Б.Б.Бийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,
Шүүгдэгч Т.А, Б.Г, Б.Б, С.А, Н.Б. нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г, С.А, Н.Б.Б.Б, Т.А, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2019002610178 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т.А
Монгол Улсын иргэн, Б.Г
Монгол Улсын иргэн, Б.Б
Монгол Улсын иргэн, С.А
Монгол Улсын иргэн, Н.Б
Шүүгдэгч С.А нь ...ХХК-ийн үйлчилгээний албаны дарга, хангамжийн менежер ажиллах байх үедээ тус компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох Т.А, Б.Г, Б.Б болон “...-Шанд” ХХК-р тендерт оролцсон Н.Б гэх нэр бүхий хүмүүстэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хямд үнэ бүхий бульдозерыг авч тендерт оруулахаар урьдчилан ярьж тохиролцон, мөн техникийн тодорхойлолтыг гаргаж тендер зарлагдахаас өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод байх “...” ББСБ-аас 140,000,000 төгрөгөөр худалдан авч “.....ХХК-ийн өмчийн шаланз маркийн машинаар ерөнхий нягтлан бодогч Б.Г-н хамт тээвэрлэн авч ирж “...” ХХК-ийн грашид байршуулан 2020 оны 01 дүгээр 13-ны өдөр зарласан тендерт Н.Б. хамаарал бүхий "..." ХХК-г шалгаруулан өөртөө болон бусдад давуу байдал бий болгон 102,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол улсад учруулсан.
Шүүгдэгч Б.Г нь ...ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажил үүргийг гүйцэтгэж байх явцдаа тус компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох Т.А, С.А, Б.Б, “...” ХХК-р тендерт оролцсон Н.Б гэх нэр бүхий хүмүүстэй бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ашиглаж, хямд үнэ бүхий бульдозерыг авч тендерт оруулахаар урьдчилан ярьж тохиролцон тендер зарлагдахаас өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод байх “...” ББСБ-аас 140,000,000 төгрөгөөр худалдан авч ...ХХК-ийн өмчийн шаланз маркийн машиныг ашиглаж үйлчилгээний албаны дарга, хангамжийн менежер С.Агийн хамт тээвэрлэн авч ирж ...ХХК-ийн грашид байршуулан 2020 оны 01 дүгээр 13-ны өдөр зарласан тендерт Н.Б хамаарал бүхий “...-Шанд” ХХК-г шалгаруулан өөртөө болон бусдад давуу байдал бий болгон 102,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол улсад учруулсан.
Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 01 дүгээр 13-ны өдөр ...ХХК-аас зарласан тендерт тухайн компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох Т.А, С.А, Б.Б, Б.Г нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож, үйлчилгээний албаны дарга, хангамжийн менежер ажилтай С.Атэй тендер зарлагдахын өмнө ярьж тохиролцон өөрийн хамаарал бүхий “...-Шанд” ХХК-р тендерт оролцож өөртөө болон бусдад давуу байдал бий болгон 102,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол улсад учруулсан,
Шүүгдэгч Т.А нь Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр А/14 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай”, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр А/41 дугаартай “Гэрээ байгуулах тухай” тушаалыг тус тус гаргаж нүүрс түрэх зориулалттай бульдозер нийлүүлэх гэрээг “...” ХХК-тай байгуулахыг зөвшөөрч, төлбөрт шаардагдах 242.000.000 төгрөгийг гэрээний дагуу төлж барагдуулахыг даалгаж нүүрс түрэх зориулалттай Zoomlion загварын бульдозерыг тендер шалгаруулалт зарлагдахаас өмнө буюу 2020 01 дүгээр сарын 09-ний өдөр техник Үйлчилгээний албаны дарга С.А нь 140,000,000 төгрөгөөр худалдан авч “...” ХХК-аар дамжуулан “... ХХК-д нийлүүлэх гэж байгаа гэдгийг мэдсээр байж дээрх тушаалыг гаргаж “... ХХК-ний эрх бүхий албан тушаалтнууд болох Б.Г, Б.Б, ... болон “...” ХХК-д давуу байдал бий болгон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн эхнэр Ц.Б-гаар дамжуулан 4 сая төгрөгийг өөртөө авсан, мөн Б.Г, Н.Б.Б.Б, ... нарт давуу байдал бий болгон 102,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол улсад учруулсан.
Шүүгдэгч Б.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...-ийн ерөнхий инженерээр ажиллаж байхдаа 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “...” ХХК-тай Zoomlion загварын бульдозерыг худалдан авах №ДГАОНӨГ/202012083 дугаартай “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” байгуулахад худалдан авагч талаас буюу “...-ийг төлөөлөн оролцож 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үндсэн хөрөнгө хүлээн авах комиссын гишүүнээр ажиллаж нүүрс түрэх зориулалттай Zoomlion загварын бульдозерын тендер шалгаруулалт зарлагдахаас өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр техник үйлчилгээний албаны дарга ... нь 140,000,000 төгрөгөөр худалдан авч “...” ХХК-аар дамжуулан ... ХХК-д нийлүүлэх гэж байгаа гэдгийг мэдсээр байж гэрээ байгуулах, бульдозерыг байгууллагын үндсэн хөрөнгөд хүлээн авах комиссын гишүүнээр ажилласан, ... ХХК-ний эрх бүхий албан тушаалтнууд болох Б.Г, Т.А, ... болон тендерт оролцсон “...” ХХК-д давуу байдал бий болгон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж олсон хууль бус орлогоос өөрийн эхнэр Ц.Баар дамжуулан 4 сая төгрөгийг ...гээс авч өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон 102,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол улсад учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Аын мэдүүлсэн: “...Би ...ХХК-д 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 30-ны хооронд захирлын албан тушаал эрхэлсэн. Энэ хугацаанд тухайн компанийг аль болох ашигтай зөв чиглүүлэхийг хичээж явсан. 2018 оны асуудлыг би сайн мэдэхгүй байна. 2020 оны тендерийн асуудал дээр М инженер ийм хямд бульдозер байна гэж чатаар явуулсан. Тэгээд энэ бас аятайхан юм уу гэж харж байсан. Эхлээд Г, Б.Б бид хэд зөвшилцсөн. Энэ бульдозерыг шууд авчихаж болдоггүй юм уу гэсэн чинь болохгүй хууль зөрчинө гэж би хэлсэн. Тэгээд нөгөө компанид нь тендер зарлагдахаар ороод үзээч гээд хэлээд үзээч гэсэн. Тэгээд манай хэд асууж үзсэн л юм шиг байна лээ. Тэгсэн чинь түрүүлж авсанд нь өгнө, тендерт орно гэсэн зүйл байхгүй гэсэн зүйл ярьж байна гэсэн. Тэгээд тухайн үед тэрийг алдчихмааргүй байна гэсэн сэдэл төрж байсан. Ер нь бульдозерууд судлаад үзэхэд нэлээд үнэтэй байдаг юм байна лээ. Тэгээд бид нар үнийн санал, янз бүрийн зүйлийг судалсан. Орон нутгийн төсвөөс бульдозер авах дэмжлэг л гэж тусгасан байдаг. Тухайн бульдозерыг аваад тендерт оролцъё гэдэг асуудал хэлж байсан тэгээд хуулийн дагуу л ороорой гэж хэлж байсан. Түүнээс тэрийг аваад тэрэнд давуу байдал бий болгоно гэж яриагүй. Намайг анх ажилд орохоос өмнө компани нэг ч тендер зарлаж байгаагүй. Тэгээд энэ чинь хууль зөрчиж байна шүү дээ гээд тендер зарлаад явж байсан. Тэр тендерт миний хувьд нөлөөлөөд, тэрийг шалгаруулаарай гэсэн зүйл байхгүй. Аль болох хуулийн дагуу л хийгээрэй гэсэн. Болсон үйл явдалд үнэн сэтгэлээсээ харамсаж байна. Дахин ийм гэмт хэрэгт орохгүй, маш их сургамж авч байна. Миний хувьд төрийн албан 16 жил ажиллаж байна. ...ХХК-д ажиллаж байхдаа алдаа гаргаж хамт ажиллаж байсан хүмүүсээ эвгүй байдалд оруулсандаа маш их харамсаж байна. Миний ахуйн нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Би оюутан хүүхэдтэй, 3 бага насны хүүхэдтэй. Бусад хүмүүсээсээ уучлалт хүсэж байна. Миний хувьд төрийн албанд ажиллах боломжгүй болж байна. 3, 4 жилийн хугацаанд маш их шаналж, сэтгэл санааны дарамттай байлаа. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г-н мэдүүлсэн: “...Би 2018 онд үнэлгээний хорооны даргаар томилогдсон. Тэгээд Б.Б.Б эгчийн хэлсний дагуу бүх зүйл болсон. Ер нь энэ хэрэгт С.А оролцоогүй. Гэрээ хийхэд Баяраа ирээгүй Б.Б.Б эгч ирсэн. Гэрээнд ийм өөрчлөлт ормоор байна, 50 хувийн урьдчилгаа болгооч гэсэн хүсэлт гаргасан. Тендерийн нөхцөлийн хувьд урьдчилгаа гэж байхгүй. Тэгээд мөнгө олоод өгөөч гэхээр нь Б.Бтулга гэдэг хүн рүү утасдаж Б.Б эгчид 15,000,000 төгрөг олж өгсөн. Энэ дээр ямар нэгэн байдлаар миний дэмжлэг туслалцаа байхгүй. 2018 оны тендерт нийт 3 компани оролцсон. Хамгийн бага үнийн санал өгснөөрөө “...” ХХК шалгарсан. 2020 оны тендер шалгаруулалт дээр би бүгдийг мэдүүлсэн. Яллагдагчаар татсан тогтоол дээр бид нарыг өгөлцөж авалцсан юм шиг бичсэн байсан. 2020 оны процессын би бүгдийг мэдүүлсэн. Яллах дүгнэлтийг уншихад хоорондоо өгөлцөж авалцсан гэж бичсэн байсан. Тэгээд энэнээс нь зөрөөд яах уу гээд буруу зөрүү ярьсан зүйл байгаа. 2020 оны процесс 2019 оноос эхэлсэн. Бид нар бульдозер авахгүй бол болохгүй юм байна гэж удаа дараа төлөөлөн удирдах зөвлөл болон аймгийн засаг дарга руу хүргүүлсэн байдаг. Бид нарын авах гэж байсан бульдозер 18 цагийн ажиллагаатай 650.000.000 төгрөгийн үнэтэй трактор авах саналыг удаа дараа явуулсан. Анх 50.000.000 төгрөг л Б.Благдсан. Захирамж нь гарахдаа дэмжлэг гэж гаргасан байдаг. Шууд энэ мөнгөндөө багтаагаарай гэсэн утгатай биш. Засаг дарга та нар мөнгө нэмээд авахыг хичээгээрэй гэсэн. Тэгээд та нар 250.000.000 төгрөгт багтах трактор судал гээд судлуулаад л байсан. Тэгсэн л ломбардад хямд трактор хураагдсан байна гэсэн. Зах зээлийн үнэлгээг нь судлуулахаар 250 хэдэн сая, түүнээс дээш үнэлгээтэй байсан. Тэгээд дарга нарын үүрэг даалгаврыг ч биелүүлээд, тоглоомыг нь авч өгсөн. Түнээс ашийн төлөө ажиллагаагүй. Улаанбаатар хот руу явсан шалтгаан нь бонго машин худалдаж авах гэж явсан. Тэгээд явах далимаараа хуучин юм уу, шинэ юм уу гэж үзсэн. Үнэхээр хуучин байвал болохгүй гээд очиж үзсэн. Үзсэн чинь ууттайгаа, 8 цагтай, түлш нь зунаараа гээд сайн техник байсан. Тэгээд тоглоом ч ирсэн тэрийг Улаанбаатар хотоос авчруулаад Дэлгэрэх рүү хүргэж өгөөд угсарсан санагдаад байна. Б.Б эгчийг ингээч тэгээч гэж хэлсэндээ харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Олон сар, жил шалгууллаа. Гэмт хэрэгт олон жил шалгуулахад эхнэр маань харвалт өгсөн. Сайн эмч нарын буянаар хөл дээрээ боссон. Одоогийн байдлаар гэр бүлээ тэжээж байгаа. 30,000,000 төгрөгийг олох гэж Улаанбаатар хотод байдаг ажилтайгаа ажлынхаа гэрээг бүтэн 1 жилээр сунгаж, цалингаа авч өгсөн. Торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү. Торгууль төлөх хугацааг урт болгож өгнө үү. Энэ хэрэг ингээд шийдэгдээд дуусаж байгаад баяртай байна. Их урт хугацаа байлаа, маш их ядарлаа...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын мэдүүлсэн: “...Би 1999 оноос хойш энэ байгууллагад ажилд орсон. 2016 оноос хойш ерөнхий инженерийн ажил хийж байгаа. Өгсөн мэдүүлгийнхээ дагуу явна. Нэмж хэлэхэд манай компани худалдан авах ажиллагаа, тендер гэдгийг Г, Т.А хоёр ажилд орсныхоо дараа оруулж ирсэн. Урьд худалдан авах ажиллагаа гэдэг зүйлийг хэрэглэдэггүй, шууд худалдан авдаг байсан. 2016 оны сүүлд ажилд ороод 2017 оноос компани тендер зарладаг болсон. Энэ тендерийнхээ дагуу үйл ажиллагаа явуулдаг болсон. Би энэ тендерийг хууль ёсны дагуу болсон гэж үздэг. Хэн нэгэн нь буруудна гэж бодсон бол тэр бульдозерыг хашаанд аваачиж тавих шаардлага байхгүй байсан. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Төрийн байгууллагад 25 жил ажиллаж байна. ...ХХК-д 5 захирал, 11 нягтлан бодогчтой хамтарч ажиллаж байсан. Цаашид маш том сургамж авлаа. Бүх зүйл сайн муу талтай. Муу юм байхгүй бол сайн зүйл байдаггүй. Сайн зүйлийг хараад бүгдээрээ хамтарч ажилласан ажил маань өнөөдөр ийм байдалд орлоо. Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б ийн мэдүүлсэн: “...Энэ дээр Б.Б. гэж иргэн хүн талаасаа биш “...” ХХК талаасаа яригдах асуудлууд байна. Тухайн үед тендер зарлагдаж байгаа гэдэг асуудлыг мэдээллээр мэдсэний үндсэн дээр Г-г таньдаг байсан учраас манай ахын компани байдаг оруулъя гэж санал тавиад оруулсан байдаг. Тухайн үеийн худалдаа бүх зүйлд компанийн захирал Баяраа ах оролцсон. Гэнэт цагдаагаас дуудаад мэдүүлэг авахад тухайн үеийн он сар, өдрийг санахгүй сандарч цагдаагийн ам дагуулж, өөрийн хэлж ярьж байгаа зүйлдээ хяналт тавихгүй хэлж байсан асуудал байгаа. Тэгээд дараа нь өмгөөлөгч авч ингэж оролцох ёстой юм байна гэдгээ мэдсэн. Тухайн үед хүмүүсээс мөнгөний тулалцаа хүсэж тендерт оролцсон. Тэгээд дараа нь энэ яасан юм гэж асуухад нь найз нөхдийн холбоо байсан гэж худал мэдүүлсэн. 2020 оны тендерийн тухайд Г танай ахын компани байдаг юм чинь тендерт оруулъя. Татварынх нь 10 хувийг нь компанид чинь үлдээе гэсэн санал тавьсан. “...” ХХК-ийн захирал Б ах тахир дутуу, гараараа юм бичиж чадахгүй хүн байдаг учраас тухайн үед итгэмжлэлээр л ажиллаж байсан. Гэрээ байгуулах үед Б ах хот явсан үе таарч би гэрээ дээр нь Б гэж бичсэн байдаг. Яллах дүгнэлт дээр намайг бүх зүйл дээр гарын үсэг зурсан гэсэн байсан. Тухайн үед Б захирлын оролцоотойгоор гарын үсэг зурж байсан зүйлүүд байгаа. “...” ХХК-ийн хувьд тухайн тендерийн орлого, зарлага, татвар, санхүүгийн тайлангаа төлж, тайлагнасан байгаа. Миний хувьд төрийн албанд 35 жил ажиллаж байна. Цаашид миний ахуйн амьдралыг харж үзнэ үү. Залуу нас, мэдлэг чадвараа дайчилж ажилласан. Үүнээс хүртэл тэтгэмжээ авч чадахгүйд хүрч байгааг харгалзан үзэж надад боломж олгож өгнө үү. Миний амьдрал хүмүүст боломжтой байгаа юм шиг харагдаж байж магадгүй. Би 8 дугаар ангийн 14 настай хүүхэдтэй. Би өнөөдөр ийм байдалд орно гэж бодож амьдарч үзсэнгүй...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Агийн мэдүүлсэн: “...Би анх 2004 онд ...ХХК-д ажилд орсон. Хоёр бульдозер байсан хоёулаа мараалын элэгдэлд орсон. Заримдаа 3 хоног ажиллахгүй ч үе байдаг. Тэр үед нь экскаватор ашиглан зуухныхаа хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг байсан. Тийм учраас энэ компанид зайлшгүй бульдозер шаардлагатай юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. 2018 оны өргөний тендерийн асуудлыг би огт мэдэхгүй. 2018 онд энэ Б.Б.Б гэдэг хүнийг таньдаггүй байсан. Мэдүүлэг яагаад тэгж өгснөө өөрөө ч сайн санахгүй байна. Би тухайн үед харваад 3 ,4 сар болж байсан тэр үед өгсөн мэдүүлэг байх. 2020 оны тендерийн асуудал дээр би өөрөө мөнгө гаргаж ...ХХК-д нийлүүлсэн. Миний хувьд хийсэн хэрэгтээ гэмшиж, маш их харамсаж байна. Надад саажилт, сахар, эм тарианы мөнгө маш их шаардагдаж байгаа тул надад оногдуулах торгуулийн хэмжээг бага оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэсэн мэдүүлэг,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Ямартай ч ...ХХК-аас 2018, 2020 онуудад тендер зарлаж уг тендерт хэсэг нөхдүүд хууль бусаар оролцсон... Ямар ч байсан энэ хэрэг эцэслэгдэн шүүхээр орж шийдвэрлэгдэн дээрх хүмүүс гэм буруутай нь тогтоогдвол манай байгууллага дээрх этгээдүүдээс учруулсан хохирлоо барагдуулахыг шаардана...” гэсэн мэдүүлэг / 5-р хх 40-41-рт/,
-Гэрч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...... нь 2019 оны сүүлээр эсхүл 2020 оны эхээр гэдгээ сайн санахгүй байна. Ямар ч байсан хөрш болохоор манай гэрт О, С.А нар орж ирэхдээ “Мөнгөний хэрэг гараад байна, сарын хугацаатай 40.000.000 төгрөг зээлүүлээч” гэж хэлсэн. Тэрийг нь би олон жил найз нөхөд явж байгаа болохоор зөвшөөрөөд 30.000.000 төгрөгийг нь хадгаламж барьцаалсан зээл авч, 10.000.000 төгрөгийг нь авлагатай байсан эгчээсээ аваад нийт 40.000.000 төгрөг болгоод дансаар шилжүүлэн өгч байсан. Тэгээд удалгүй 1 сар дотроо 40.000.000 төгрөгөө эргүүлээд надад өгсөн. Тэр үед би Худалдаа хөгжлийн банкны ... тоот хадгаламжийн дансаа барьцаалж зээл авч байсан. Тэгээд харилцах ... тоот данс ашиглаж шилжүүлэг хийсэн. Тэр дансаа одоог хүртэл ашиглаж байгаа...” гэсэн мэдүүлэг /5-р хх 131-132-рт/,
-Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын эхээр гэж санаж байна. /нарийн сайн цаг хугацааг мэдэхгүй байна/ Адьяасүрэн надтай уулзаад 40.000.000 төгрөг зээлэх талаар гуйсан. Би юунд ашиглах гэж байгаа талаар асуугаагүй. Тэгээд тэр гуйлтыг нь зөвшөөрч 40 00.000 төгрөгийг зээлсэн. Тэгээд удсан гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан нэг их удалгүй буцааж өгсөн. Өгөхдөө бүхлээр нь өгсөн байх гэж санаж байна. Уван цувуулж өгөөгүй байх. Би өөрийнхөө нэр дээр байх Хаан банкны 5379127226 тоот дансаар өгөлцөж авалцсан...” гэсэн мэдүүлэг /5-р хх 135-136-рт/,
-Гэрч Ж.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Манай нөхөр ... Улаанбаатар хотоос нүүрс түрэх зориулалттай трактор авна гээд надаас мөнгө авч байсан. Нийт 140,0 сая төгрөгөөр авч байсан санагдаж байна. Үлдэгдэл мөнгөө Б /96373557/, Болороо /94019449/ гээд манай 2 найзаас зээлж байсан. Яг хэдэн төгрөгийн санхүүжилт авсан яасан талаар би бол мэдэхгүй байна...2019 оны сүүл билүү, 2020 оны эхээр билүү сайн санахгүй байна. Манай нөхөр өөрийн ажилдаг газартаа 140,0 сая төгрөгөөр бульдозер авах гээд надаас 60.000.000 төгрөг авч байсан. Тэгээд бас найз Бгаас 40.000.000 төгрөг, найз Бгаас 40.000.000, нийт 80.000.000 төгрөг авч нийтдээ 140.000.000 төгрөг болгон бульдозероо авсан...” гэсэн мэдүүлэг /5-р хх 114-118-рт/,
-Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд даргаар ажиллаж байсан. Намайг 2018 онд анх ажил авахад намын байрны дулааны хуримтлагдсан 30,0 гаруй сая төгрөгийн өр төлбөр байсан. Т.Э даргад тухай бүр танилцуулж 2019 онд намын суудлын санхүүжилтээс хуримтлагдсан өр төлбөрийг бүрэн барагдуулж дуусгаж байсан. Намын суудлын санхүүжилтээс дулааны өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэж дуусгаж байсан. Б.Г гэх хүнд ямар нэгэн байдлаар нөлөөлж мөнгө төгрөг авч төлбөр тооцоог хийсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /5-р хх 120-рт/,
-Гэрч Ч.У-тын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр намын суудлын санхүүжилтээс 33.000.000 төгрөгийн санхүүжилт МАН-ын ... дугаартай дансанд орж ирсэн. Үүнээс “...ХХК-ийн дансанд 15.000.000 төгрөгийг шилжүүлж ус дулааны төлбөрөөс хасуулсан... Үүний дараа 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр намын суудлын санхүүжилтээс дахин 30.000.000 төгрөг орж ирсэн ба түүнээс 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 10.000.000 төгрөгийг шилжүүлж намын байрны ус дулааны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /5-р хх 122-рт/,
-Гэрч Т.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би Б.Г, Т.А нарт үүрэг чиглэл өгч байгаагүй, хэнд тэр 20.000.000 төгрөгийг аваачиж өгснийг өөрсдөө мэдэж байгаа байх, ер нь бол нам санхүүжилт нь намын гишүүдийн хандив, дэмжлэгээр явдаг байгууллага юм...” гэсэн мэдүүлэг /5-р хх 197-198-рт/,
-Гэрч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2021 оны хавар 03-04 дүгээр сарын үед байх миний утас руу Б.Г гэх хүн залгаад “...ХХК"-с ярьж байна танай суманд гадаа талбайн хүүхдийн тоглоом хүлээлгэн өгөх ёстой юм хэзээ хүлээлгэн өгөх үү" гэж асуусан би тухайн үед өмнөх засаг даргын үед өгөх ёстой байсан юм байна гэж ойлгоод Тамгын газрын дарга Пг Б.Гтэй холбож өгсөн...2022 оны 01 дүгээр сард байхаа Б.Г гэх залуу миний утас руу залгаад “хэрэг төвөгт шалгагдаж байгаа, наад тоглоомын талбай чинь буцаж борлуулж хохирол төлбөрөө төлөх гэсэн юм” гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /5-р хх 200-201-рт/,
-Гэрч Б.Үрын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2021 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр С.А гэх хун манай компани дээр зарагдаж байсан Зүүмлион нэртэй ZL049016030003198 арлын дугаартай ...УБ улсын дугаартай шар өнгийн бульдозерыг 140.000.000 төгрөгөөр худалдан авч байсан..." гэсэн мэдүүлэг /5-р хх 90-91-рт/,
-Гэрч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тамир гэх хүн утсаар яриад буянт ухаа хороололд хамгийн бага хүчин чадалтай, урдаа зөвхөн түрдэг, соёогүй шар өнгийн зүүмлионы бульдозерыг барьцаалмаар байна гээд үзүүлж байсан. Тэгээд би тухайн бульдозерыг барьцаалмаар байна гээд үзүүлж байсан...Тухайн үед яг тиймэрхүү шинэ бульдозер Улаанбаатарт зарагдаж байгаа нь 220-230 сая төгрөгтэй байсан. Тэгээд С.Тамир гэх хүн манай компанид тэр бульдозерыг барьцаалаад нийт 73.000.000 төгрөг авч байсан. Зээлээ төлж чадаагүй учир манай компани эрхээ шилжүүлээд тухайн бульдозерыг ... гэх хунд 140.000.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг /5-р хх 94-95-рт/,
-Гэрч А.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Зээлийн гэрээ барьцаалах гэрээ, итгэмжлэлийн гэрээ 3 төрлийн гэрээ байгуулж Зүүмлион нэртэй, ZL049016030003198 арлын дугаартай ...УБ улсын дугаартай шар өнгийн бульдозерыг 70.000.000 төгрөгөөр барьцаанд С.Т барьцаалж байсан 2019 оны 10 дугаар сарын 21ний өдөр Үнэгүй.мн дээр тухайн бульдозерыг хүчин чадал, он марк гэх зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг байршуулан зар оруулсан. Зарын дагуу С.А гэх хүн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр борлуулалтын менежер Үтай худалдан авах гэрээг автомашин худалдан борлуулсан баримтыг надад хүлээлгэн өгөөд бульдозероор шинэ 22-ын захын хажуу талын хашаанаас авч Төлбөрөө .... тоот данснаас захирал Ц.Эын ... тоот дансанд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлсэн..." гэсэн мэдүүлэг /5-р хх 86-87-рт/,
-“.....” аудитын компанийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “...10.Нүүрс түрэх зориулалттай бульдозер нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ..Тендерийн баримт бичгийн хоёрдугаар бүлэгт Тендер шалгаруулалтын өгөгдлийг борлуулалтын хэмжээ шаардлагагүй, сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлыг өртөг шаардлагагүй, ашигтай ажилласан байх жилийн тоо шаардлагагүй гэх зэргээр маш хангалтгүй сул, боловсруулсан байна...Аймгийн ЗДТ Газраас ..... ХХК-руу 03 дугаар сарын 12-ны өдөр 110.000.000 төгрөг, 04 дүгээр сарын 08-ны өдөр 60.000.000 төгрөг, 06 дугаар сарын 30-ны өдөр 72.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Гэтэл Аймгийн Засаг даргын Тамгын газраас санхүүжилт бүрэн орж ирээгүй байхад тус компани гүйцэтгэгч болох “...” ХХК-Д 03 дугаар сарын 06 ба 13-ны өдөр нийт 242.000.000 төгрөг шилжүүлсэн байна... Тендерийн үнэлгээний хороо нь ёс төдий ажилладаг, баримт материалыг суулд нь нөхөж бүрдүүлдгээс нэр, үнэ, хугацаа зөрүүтэй материал хавсаргасан зэрэг зөрчлүүд байна...Бидний үзэж байгаагаар нүүрс түрэх зориулалттай бульдозер нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт өөр оролцогч ирээгүй шалтгаанаар “...” ХХК-ийг сонгож, шууд гэрээ байгуулсан болон мөнгийг гүйцэтгэгчид урьдчилан шилжүүлсэн, тендерийн Б.Балгаа байршуулаагүй, тендер шалгаруулалтын шаардлагыг маш сул боловсруулсан нь анхааралд өртөж байна...” гэсэн аудитын дүгнэлт /6-р хх 20-34-рт/,
-Яллагдагч ...гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Энэ компанийн талаар мэднэ. “...” ХХК-н Н.Б.Б.Б гэх хүнтэй манай ерөнхий нягтлан Б.Г 2018 онд Өргөн сумын салбарт өөрөө буулгагч дугуйт ачигч нийлүүлэх гэж байхад танилцуулж байсан. Энэ 2 хүнийг хоорондоо ямар холбоотой талаар надад мэдэж байгаа зүйл байхгүй байна. Н.Б.Б.Б гэх хүн 2018 онд Өргөн сумын салбарт өөрөө буулгагч дугуйт ачигч нийлүүлэх гэж байгаад мөнгөгүй болсон гээд манай эхнэр Ж.Оээс 10 гаруй сая төгрөг зээлж байж тухайн цахим тендерт оролцож байсан. Тэгээд шалгараад ажил нь амжилттай болсон гээд манай эхнэрт 3 сая төгрөг өгч байсан. Өмнө нь худалдан авах ажиллагаанд оролцож байсан туршлага байгааг нь мэдэж байсан болохоороо 2020 онд Н.Б.Б.Бийн ... ХХК-г гуйж 250,000,000 төгрөг өртөг бүхий бульдозер нийлүүлэх цахим тендерт 242,000,000 төгрөгийн үнийн санал явуулж шалгарсан. Тэгээд тухайн бульдозерыг Улаанбаатар хотын нэрийг нь сайн санахгүй байна ямар ч байсан “нохой /алтан/” гэх уг орсон барьцаалан зээлдүүлэх газраас 140.000.000 төгрөгөөр худалдан авч нийлүүлсэн. Санхүүжилт орсны дараа би өөртөө 60 гаран сая төгрөг, Н.Б.Б.Бт 10 хувь буюу 24.000.000 төгрөгийг өгсөн...”, “...Яг надад бол тухайн үед мөнгө байгаагүй. Манай эхнэр хүүхдэд мөнгө байсан. Эхлээд худалдаж авах 140.000.000 төгрөгийг хагасыг нь хүнээс зээлж байсан...”, “...Ланд круйзер 200 аркийн тээврийн хэрэгсэл 65.000.000 төгрөгөөр худалдаж авсан...”, “...Ерөнхий инженер Б.Б, захирал Т.А, ерөнхий нягтлан Б.Г нар Дорноговь аймгийн удирдлагуудад нүүрс түрэх бульдозер хэрэгтэй байгаа талаараа танилцуулан 250.000.000 төгрөгийн төсвийг Б.Блуулсан байсан. Манай Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга байсан Д.М гэх ажилтан Фейсбүүк цахим хаягаас бульдозер зарна гэх зарыг хараад надад хэлсэн. Тэгээд би Б.Б Т.А, Б.Г нарт энэ бульдозерыг авч нийлүүлье гэж хэлсэн. Зар дээр 150.000.000 төгрөгөөр зарахаар байсан ч бэлэн мөнгөнд 140.000.000 төгрөгөөр өгнө гэж байсан. Тэгээд би эхнэрээсээ 60.000.000 төгрөг, Б.Бын эхнэр Ц.Б, Т.Аын эхнэр Б.Б нараас 40.000.000 төгрөг өөрийнхөө 5360313700 тоот дансанд аваад энэ данснаасаа 140.000.000 төгрөгөөр ...УБ бульдозер гэсэн утгатайгаар шилжүүлж худалдан авсан. Тухайн бульдозерыг Улаанбаатар хотоос ерөнхий нягтлан Б.Гтэй хамт ... ХХК-ын шаланзаар очиж авсан. Тэгээд байгууллагын грашид хийсэн. ... ХХК-ын дансанд эхний санхүүжилт 150.000.000 төгрөгийн санхүүжилт орсны дараа 140.000.000 төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлэн аваад 60.000.000 төгрөгийг эхнэрт, Б, Б 2-т 40.000.000 төгрөгийг буцаагаад өгсөн. Дараагийн санхүүжилт гэж орсон 92.000.000 төгрөгийг Б.Г, Н.Б.Б.Бээс аваад Н.Б.Б.Бт 24.000.000 төгрөг, өөрөө 30.000.000 төгрөг, надад 48.000.000 төгрөг өгсөн. Энэ 48.000.000 төгрөгөөсөө Б.Бын эхнэр Б, Т.Аын эхнэр Б 2-т тус бүр 4.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 40.000.000 төгрөг дээр би мөнгө нэмж байгаад эхнэрийн ах Ж.Баас машин авсан. Уг нь би тэр Ломбардын хүмүүсээс манайхаас зарлагдах худалдан авах ажиллагаанд оролцооч, эсхүл худалдан авах ажиллагаа зарлагдтал тур хүлээж байж болох уу гэсэн чинь “Манайх хүлээх боломж байхгүй” гэж байсан. Тэгээд Б.Б, Т.А, Б.Г нартай ярьж байгаад тухайн бульдозерыг нийлүүлэхээр болсон. Тэр ломбард шууд худалдан авах ажиллагаанд оролцсон бол манай -д ч 140.000.000 төгрөгөөр авсан нь ашигтай, надад ч шинэ бульдозер хүмүүс дээ ашиглуулахад хэрэгтэй байсан...Манай компани шинэ бульдозер авах тендер зарлах гэж байсан. Гэтэл нэг өдөр /яг хэзээ гэдгийг нь санахгүй байна/ надтай Т.А захирал, Б.Б инженер, Г ерөнхий нягтлан 3 захирлын өрөөнд уулзаад Г надад хандан “Улаанбаатар хотод хямд үнэлгээтэй бульдозер байгаа, тэрийгээ та өөрийнхөө хөрөнгөөр аваад энэ тендерт оролцчих, ашгаа та ав, харин би тодорхой мөнгө авна” гэж хэлэхэд нь би зөвшөөрсөн. Би өөрийнхөө хамаарал бүхий компаниар уг тендерт оролцож болохгүй байсан учраас Г надтай Б.Б гэх эмэгтэйг танилцуулсан. Б.Б өөрийнхөө “...” компаниар тендерт оролцохоор болж би харин өөрийнхөө хөрөнгөөр бульдозерыг авахаар болсон...Г надад “мөнгө авна” гэж л хэлж байснаас хувиар бодож хэлээгүй. Харин Б.Б.Бийг 10 хувь авна гэдгийг бол хэлж байсан...Т.А, Б.Б нар нь 2018 оны тендерт ямар оролцоотой байсныг нь бол мэдэхгүй. Ямар ч байсан 2020 оны тендерт надад анх санал тавьсан хүмүүсийн 2 нь байгаа юм... Өмнө мэдүүлэг өгөхөөс өмнө Г надтай уулзаад миний авсан 30.000.000 төгрөгийг битгий цагдаа нарт хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд би 60.000.000 төгрөг авсан гэж мэдүүлгээ өгсөн юм. Харин Б.Б.Б бол 24 орчим сая төгрөг авсан нь бол үнэн...” гэсэн мэдүүлэг, /5-р хх 60-62, 64, 66-рт, 6-р хх 118-120-рт/,
-Яллагдагч Б.Г-нийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Н.Б.Б.Б нь Өргөн сумын салбарт автомашин нийлүүлэх худалдан авах ажиллагаанд оролцмоор байна, мөнгө зээлүүлээч гэсэн хүсэлт надад тавьж байсан. Надад мөнгө байхгүй байсан болохоор ...гийн эхнэр О эгчээс 15.000.000 орчим төгрөг бэлнээр аваад Н.Б.Б.Бт өгч байсан. Тэгээд Н.Б.Б.Б эгч 2018 онд манай компаниас зарласан худалдан авах ажиллагаанд “...” ХХК-р 37.520.000 төгрөгийн санал явуулж шалгарч байсан. Зээлсэн мөнгөө дараа нь хоорондоо өгөлцөж авалцсан байх. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Захирал нь ч ямар хүн байдаг талаар би мэдэхгүй. 2019 оны 12 дугаар сард Аймгийн засаг даргын захирамжаар бульдозер худалдаж авах худалдан авах ажиллагааны эрхийг ...ХХК-д шилжүүлсэн. Тус ондоо багтааж ТУЗ-р тухайн бульдозерын хүчин чадал, загвар, маркийг танилцуулж Б.Блуулсан 2020 онд худалдан авах ажиллагаа зарласан. Энэ худалдан авах ажиллагаанд С.А оролцмоор байна гэж надад хүсэлт тавьсан. Та өөрийн хамаарал бүхий компаниар оролцож болохгүй, Н.Б.Б.Б эгчтэй уулз гээд уулзуулаад тэд нар “...” ХХК-р оролцсон. Тухайн үед би гүйлгээ орсон, гарсан мэдэгдэл мессежээр ирдэг мобайл банктай байсан. 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Н.Б.Б.Б эгч тендерийн Б.Балгаа байршуулахад зээлсэн мөнгөө буцаагаад шилжүүлчихлээ гэж надад хэлж байсан. Тус мобайл банканд хэнээс орсон талаар мэдээлэл дэлгэрэнгүй ирдэггүй. 2020 оны 02 дугаар сарын 4 билүү 5-ны өдөр Н.Б.Б.Б эгч над руу залгаад “Танай бульдозерын тендерт С.А бид 2 оролцох гэсэн юм тендерийн Б.Балгааны 2,500,000 төгрөг хэрэгтэй байна, мөнгө зээлээч ээ" гэсэн. Би Н.Б.Б.Б эгчийн нөхөр У.Энхболдтой хамт худалдаа хөгжлийн банк дээр очоод 2,520,000 төгрөгийг теллер дээр нь тушаагаад тендерийн Б.Балгааны маягт бөглөхөд тусалж зааварчилсан. Энэ мөнгийг НЬ би эхнэр С.Алтанчимэгийн дэлгүүрээс очиж авч байсан. Манай эхнэр С.Алтанчимэг нь барааны дэлгүүртэй учир бэлэн мөнгө байсан. Бэлэн мөнгө аваад худалдаа хөгжлийн банканд аваачиж тушаасан...”, “...Манай компанид хэрэгтэй байгаа тракторыг 2019 оны 07 дугаар сараас эхлэн судалж байгаад Texник үйлчилгээний албаны дарга ... 2019 оны 12 дугаар сард тус тракторын төсөв Б.Благдахаас өмнө аймгийн засаг даргад танилцуулагдсан байсан. Тэгээд 250.000.000 төгрөгийн төсөв Б.Благдаж худалдан авах ажиллагааг эхлүүлсэн. Тус худалдан авах ажиллагаанд С.А, “... ХХК”-с Н.Б.Б.Б нар хамтран оролцож байгааг би мэдэж байсан. Тус ... ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Өргөн сумын салбарт тусгай зориулалтын дугуйт ачигч /ковш/ сонгон шалгаруулах худалдан авах ажиллагаанд 37.520.000 төгрөгийн үнийн санал явуулан шалгарч байсан. Үүнтэй хамт өрсөлдөж байсан аж ахуйн нэгж нь өндөр дүнтэй үнийн санал явуулсан учир шалгараагүй. Үнэлгээний хорооны даргаар Б.Г миний бие, нарийн бичгийн даргаар нь дотоод хяналтын ажилтан Э.Лхагвасүрэн, гишүүдээр шугам сүлжээний албаны дарга Н.Түвшинбаяр нар 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн захирал Т.Аын тушаалаар байгуулагдан ажиллаж харьцуулалтын арга ашигласан. 2018 онд зарлагдсан бүх худалдан авах ажиллагаануудын үнэлгээний хорооны даргаар Б.Г миний бие захирлын тушаалаар ажилласан...”, “...Н.Б.Б.Б эгч манайхаас 2018 онд зарласан худалдан авах ажиллагаанд “...” ХХК-р оролцож шалгарсан. Анх Н.Б.Б.Б эгчийг би энэ худалдан авах ажиллагаанд оролцооч гэж хэлээд оруулж байсан. Н.Б.Б.Б эгч энэ худалдан авах ажиллагаанд орох гээд мөнгөгүй байсан учир надаас мөнгө асуухаар нь “Ж.Отгонцэцэг эгч бид 2 нийлээд 15.000.000 төгрөг гаргаж өгч байсан. Худалдан авах ажиллагаа амжилттай боллоо гээд 18.000.000 төгрөгийг Н.Б.Б.Б эгч Ж.Отгонцэцэг эгч бид хоёрт өгсөн. Тэгээд Отгонцэцэг эгч 12.000.000 төгрөг би 6.000.000 төгрөг болгож авсан. Ж.Отгонцэцэг эгчид өгөх ёстой байсан өрнөөсөө би 5.000.000 төгрөгийг нь Н.Б.Б.Б эгчийн данснаас шууд Ж.Отгонцэцэг эгчийн дансанд хийлгэсэн. Тэгээд үлдэгдэл 11.000.000 төгрөгөө Ж.Отгонцэцэг эгчид бэлнээр өгсөн...Бульдозер нийлүүлэх тендерийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр цахимаар зарласан...2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Чандмань илч ОНӨ ХХК-д бонго маркийн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос авахаар болж ... бид хоёр явсан ба тухайн үедээ С.Агийн нийлүүлэх гэж байгаа бульдозерыг 22-ын товчоон дээр очиж үзээд 140.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авсан өдрөө С.А бид хоёр бульдозерыг Улаанбаатар хотоос Сайншанд руу ачуулсан...” гэсэн мэдүүлэг /5-р хх 53-54, 56-57, 111, 6-р хх 99-100-рт/,
-Яллагдагч Н.Б.Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “.ХХК-д техник хариуцсан механикчийн ажил хийдэг байсан С.А дээрх 2 тендерт хамтарч оролцох санал авч тэгээд бид хоёр хамтарч оролцож байсан. 40,000,000 төгрөгийн Өргөн салбарт өөрөө буулгагч гээд нэг техникийг 37,520,000 төгрөгийн үнийн саналаар шалгарч С.А бид 2 тус бүрийн 3.000.000 төгрөг, 250.000.000 төгрөгийн бульдозер худалдаж авах тендерт 242.000.000 төгрөгийн санхүүжилт “... ХХК”-ны дансанд орсны дараа С.Ад шилжүүлэг, бэлнээр би зарлагдаж өгсөн. Тэгээд ... 10 хувь гээд надад 24.200.000 төгрөг өгсөн. Улаанбаатар хотоос тэр бульдозерыг өөрөө явж худалдаж авч байсан...Худалдах, худалдан авах гэрээг Т.А захиралтай хийж байсан. Гэхдээ Ч.Баяраа ахын гарын үсгийг дуурайлган зурсныхаа дараа С.Ад гэрээr өгч явуулж гэрээгээ хийлгэж байсан...250.000.000 төгрөгийн тендерийн Б.Балгааны мөнгө болох 2.500.000 төгрөг надад байхгүй байсан болохоор Б.Гэс зээлсэн байсан. Тэгээд Б.Балгааны мөнгө буцаж шилжиж орж ирсний дараа зээлсэн мөнгөө буцаагаад Б.Гд өгсөн...2018 онд Өргөн сумын салбарт дугуйт ачигч сонгон шалгаруулах худалдан авах ажиллагаанд 37.520.000 төгрөгийн үнийн санал явуулж шалгарч байсан. Энэ худалдан авах ажиллагааны санхүүжилт гэж 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 25.520.000 төгрөг, 07 дугаар сарын 27-ны өдөр 12.000.000 төгрөг тус тус орж ирсэн. Нийт 37.520.000 төгрөгөөс С.А бид 2-т 6.000.000 төгрөгийн л ашиг гарсан. Тэр мөнгөө бид хоёр 3.000.000, 3.000.000 төгрөгөөр нь хувааж авсан. 2020 онд нүүрс түрэх бульдозер сонгон шалгаруулах худалдан авах ажиллагаанд 242.000.000 төгрөгийн үнийн санал явуулж шалгарч байсан. Энэ худалдан авах ажиллагааны санхүүжилт гэж 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 150.000.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгөнөөсөө 140.000.000 төгрөгийг С.Ад, 10.000.000 төгрөгийг нь ОюунБ.Б гээд хүнд зээлсэн байсан мөнгөө егсөн. 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр үлдэгдэл санхүүжилт болох 92.000.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгөнөөсөө 77.800.000 төгрөгийг нь бэлнээр С.Ад өгөөд үлдэгдэл 14.200.000 төгрөгийг нь өөртөө авсан. Ингээд миний авсан мөнгө нийтдээ 24.200.000 төгрөг болсон. Өргөн сумын салбарт дугуй ачигчид мөнгө байршуулаагүй санагдаж байна. Тракторт болохоор 1 хувийг нь буюу 2.500.000 төгрөгийг У.Э, Б.Г нар хамт худалдаа хөгжлийн банк дээр очиж байршуулж байсан. С.А, Б.Г, манай нөхөр У.Э, Ч.Б нар мэдэж байсан...Би 2018 онд тендерт оролцож олсон 3.000.000 төгрөг 2020 онд тендерт оролцож олсон 24.000.000 төгрөгийг Б.Г, С.А нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашигласан гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би С.Атэй гэр бүлийн найзууд байгаа юм. Б.Ган- Эрдэнэтэй ажил төрлийн шугамаар холбоотой байдаг...” гэсэн мэдүүлэг /5-р хх 69-71, 73-рт, 6-р хх 114-115-рт/,
-Яллагдагч Т.Аын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Манай компанид 250,000,000 төгрөгийг 2019 оны сүүлээр 2020 оны төсөвт суулгаж өгсөн. Ингээд хямд үнэ ханштай авахад тохиромжтой нүүрс түрэгч хайсан боловч 250.000.000 төгрөгт чанар, үйлчилгээ сайтай шинэ техник олдохгүй байсан. Гэтэл хэсэг хугацаа өнгөрсний дараа манай компанийн үйлдвэрлэл, техникийн хэлтсийн дарга Мөнхбаатар фейсбүүк чатаар над руу “Үнэгүй.мн” сайт дээр байсан бульдозерын мэдээллийг харуулсан, тухайн зар дээр 150.000.000 төгрөгийн үнэлгээтэй цоо шинэ, О гүйлттэй бульдозерыг зарахаар тавьсан байсан. Энэ зар бидэнд маш боломжийн харагдсан. Тэгээд тендерээр авах гэхээр хугацаа маш их шаардагдах гээд тухайн техник зарагдчих гээд байсан. Тэгэхээр нь Б.Г, Б.Б бид 3 ярилцаж байгаад шууд худалдан авалт хийх гэтэл хууль зөрчсөн үйлдэл болох гээд байсан учраас ерөөсөө мөнгөтэй хүн олоод тэр хүнээр дээрх бульдозерыг өөрийнх нь хөрөнгөөр хурдан хугацаанд авхуулаад дараа нь тендер шалгаруулаад мөнгийг нь гаргаад өгье гэж шийдээд мөнгөтэй хүн хайсан. Тэр үед манайд ажилладаг байсан ... арай боломжийн байсан учраас түүнд санал тавихад зөвшөөрсөн, ингээд ... өөрийнхөө хөрөнгөөр тэр зар дээр байсан бульдозерыг авч “...” нэртэй компаниар тендерт оролцож тэр компани ганцаараа шалгарсан, тэгээд авсан бульдозероо манайд нийлүүлсний дараа орон нутгийн төсөвт хуримтлагдсан байсан 250.000.000 төгрөгийн санхүүжилтийг “...” ХХК-ийн дансанд байршуулсан.... Үнэгүй.мн зарын сайт Дээр бараг шинэ шахуу бульдозер зарагдах гэж гэж байгаа талаар манай нэг хэлтсийн Дарга Мөнхбаатар хэлсэн ингээд Б.Г бид нарын ярьсан зүйл нь үүнийг мөнгөтэй хүн байвал худалдаж аваад оролцох боломжтой гэдгийг ярилцаад өнгөрсөн, дараа нь С.А ах худалдаж аваад оролцсон, би уг нь хуулийн дагуу ажиллах ёстой гэдгийг хэлж байсан. С. С.А нь манай эхнэр Бгаас хүүтэй мөнгө зээлүүлээч гээд мөнгө авсан юм байна лээ би С.А ахыг мөнгө авах үед нь мэдээгүй дараа нь мэдээд эхнэр Б болон ... ахад энэ чинь болохгүй асуудал шүү дээ гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /5-р хх 164-166, 168-169-рт/,
-Яллагдагч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 250.000.000 төгрөгөөр бульдозер авах санхүүжилтийг 2020 оны төсөвт 2019 оны сүүлээр суулгаж өгсөн байсан. Ингээд тендер зарлагдахаар төлөвлөгдөж байсан. Гэтэл энэхүү төсөвт хөрөнгөөр сайн чанарын, шинэ техник авах гэхээр олдоц муутай байсан. Тэгээд хайж байтал 2020 оны эхээр гэж санаж байна Мөнхбаатар инженер хямд үнэтэй техник Улаанбаатар хотод байгаа талаар мэдээлэл олсон байсан. Гэтэл энийг шууд худалдан авалтаар авчхаж болохгүй, тендер зарлахаар хугацаа урт болчхоод нөгөө хямдхан сайн техник маань зарагдчих гээд хэцүүхэн байсан. Энэ талаар Г, Т.А бид 3 ярилцаж байгаад өөрөөсөө мөнгө гаргаад бульдозер авчих чадалтай хүнийг олоод тэр бульдозерыг авхуулаад сүүлд тендер зарлахад оролцох компанийг нь шалгаруулж зардлыг нь ашигтай нь гаргаж өгөхөөр болсон. Тэр нь С.А байж таараад өөрт нь энэ санааг хэлэхэд зөвшөөрсөн. Тэгээд С.А өөрийн зардлаар тэр бульдозерыг авч ... компанийн нэрээр ...ХХК-д нийлүүлсэн...Тухайн үед Г “Б.Б.Б эгчийн компани оролцохоор болсон” гэж хэлж байснаас биш ямар нэртэй гэдгийг нь хэлж байгаагүй. Сүүлд нь л мэдсэн. Манай эхнэр Б С.Аг анх бульдозер авах гээд мөнгө босгож байхад нь 40.000.000 төгрөгөөсөө гадна 8.000.000 орчим сая төгрөгийг манай эхнэрт өгсөн...техникийн тодорхойлолтыг С.А гаргасан. Харин дараа нь Б.Г нөгөө бульдозерыг авах гэсэн чинь мөнгө хэрэгтэй байна танд 40.000.000 төгрөг байна уу гэхээр нь би өөрийн эхнэр Бгаас мөнгө асуусан тэгсэн мөнгө өгөх их дургүй байсан би гуйсаар байгаад өөрийн эхнэр Бгаас С.Ад 40.000.000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй авч өгсөн...” гэсэн мэдүүлэг /5-р хх 171-172, 174-рт/,
-“...” банк бус санхүүгийн байгууллагаас Зүүмлион нэртэй, ZL049016030003198 арлын дугаартай ...УБ улсын дугаартай шар өнгийн бульдозерыг ...д худалдсан талаарх гэрээ, дансны хуулга /5-р хх 107-109-рт/,
-Хас Үнэлгээ ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №09 дугаартай “...Тоёота Ланд Круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэл эзэмшигч С.А зах зээлийн дундаж үнэ 75.000.000 төгрөг” гэсэн техникийн үнэлгээ /6-р хх 17-18-рт/,
-Хас Үнэлгээ ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №10 дугаартай “...Лугонг НЕ936 маркийн авто ачигч...зах зээлийн дундаж үнэ 35.000.000 төгрөг...” гэсэн техникийн үнэлгээ /6-р хх 74-рт/,
-Хас Үнэлгээ ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №11 дугаартай “...Зүүмлион ЗД160-3 түрэгч бульдозер...зах зээлийн дундаж үнэ 140.000.000 төгрөг” гэсэн техникийн үнэлгээ /6-р хх 77-78-рт/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /6-р хх 243, 244, 245, 246-рт/ зэрэг нотлох баримтууд болно.
1.Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Т.А нь ...ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр А/14 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай”, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр А/41 дугаартай “Гэрээ байгуулах тухай” тушаалыг тус тус гаргаж нүүрс түрэх зориулалттай бульдозер нийлүүлэх гэрээг “...” ХХК-тай байгуулахыг зөвшөөрч, төлбөрт шаардагдах 242.000.000 төгрөгийг гэрээний дагуу төлж барагдуулахыг даалгаж нүүрс түрэх зориулалттай Zoomlion загварын бульдозерыг тендер шалгаруулалт зарлагдахаас өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр техник үйлчилгээний албаны дарга ... нь 140.000.000 төгрөгөөр худалдан авч “...” ХХК-аар дамжуулан ...-д нийлүүлэх гэж байгааг мэдсээр байж дээрх тушаалыг гаргаж ...-ний эрх бүхий албан тушаалтнууд болох Б.Г, Б.Б болон техник үйлчилгээний албаны дарга ..., “...” ХХК-д давуу байдал бий болгон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн эхнэр Ц.Бгаар дамжуулан 4 сая төгрөгийг өөртөө авч, бүлэглэн өөртөө, мөн бусад этгээдийн өр төлбөр, санхүүжилтийг барагдуулах зорилгоор Б.Г, Н.Б.Б.Б, ... нарт давуу байдал бий болгон 102.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол улсад учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь ...-ийн ерөнхий инженерээр ажиллаж байхдаа 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “...” ХХК-тай Zoomlion загварын бульдозерыг худалдан авах №ДГАОНӨГ/202012083 дугаартай “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” байгуулахад худалдан авагч талаас буюу ...-ийг төлөөлөн оролцож 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үндсэн хөрөнгө хүлээн авах комиссын гишүүнээр ажиллаж нүүрс түрэх зориулалттай Zoomlion загварын бульдозерын тендер шалгаруулалт зарлагдахаас өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр техник үйлчилгээний албаны дарга ... нь 140.000.000 төгрөгөөр худалдан авч “...” ХХК-аар дамжуулан ...-д нийлүүлэх гэж байгаа гэдгийг мэдсээр байж гэрээ байгуулах, бульдозерыг байгууллагын үндсэн хөрөнгөд хүлээн авах комиссын гишүүнээр ажилласан, ...-ний эрх бүхий албан тушаалтнууд болох Б.Г, Т.А болон техник, үйлгээний албаны дарга ..., тендерт оролцсон “...” ХХК-д давуу байдал бий болгон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж олсон хууль бус орлогоос өөрийн эхнэр Ц.Бгаар дамжуулан 4 сая төгрөгийг ...гээс авч өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бүлэглэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгон 102.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол улсад учруулсан,
Шүүгдэгч Б.Г нь ...-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажил үүргийг гүйцэтгэж байх явцдаа тус компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох Т.А, Б.Б, болон техник, үйлчилгээний албаны дарга С.А, “...-Шанд” ХХК-р тендерт оролцсон Н.Б.Б.Б гэх нэр бүхий хүмүүстэй бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ашиглаж, хямд үнэ бүхий бульдозерыг худалдан авч тендерт оруулахаар урьдчилан ярьж тохиролцон тендер зарлагдахаас өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод байх “Доог Алт” ББСБ-аас 140.000.000 төгрөгөөр худалдан авч ...-ийн өмчийн шаланз маркийн машиныг ашиглаж Техник, үйлчилгээний албаны дарга С.Агийн хамт тээвэрлэн авч ирж ...-ийн грашид байршуулан 2020 оны 01 дүгээр 13-ны өдөр зарласан тендерт Н.Б.Б.Бтэй ярилцан тохиролцож, түүний хамаарал бүхий “...-Шанд” ХХК-г сонгон шалгаруулалтад оролцуулан, мөн бусад этгээдийн өр төлбөр, санхүүжилтийг барагдуулах зорилгоор өөртөө болон бусдад давуу байдал бий болгон 102.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол улсад учруулсан,
Шүүгдэгч С.А нь ...-ийн Техник, үйлчилгээний албаны даргааар ажиллаж байх үедээ тус компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох захирал Т.А, ерөнхий нягтлан бодогч Б.Г, ерөнхий инженер Б.Б болон “...-Шанд” ХХК-р тендерт оролцсон Н.Б.Б.Б гэх нэр бүхий хүмүүстэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцож, хямд үнэ бүхий бульдозерыг худалдан авч тендерт оруулахаар урьдчилан ярьж тохиролцон, мөн техникийн тодорхойлолтыг гаргаж тендер зарлагдахаас өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод байх “Доог Алт” ББСБ-аас 140.000.000 төгрөгөөр худалдан авч “Чандмань...өмчийн шаланз маркийн машинаар ерөнхий нягтлан бодогч Б.Гхамт тээвэрлэн авч ирж ...-ийн грашид байршуулан тус бульдозерыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Н.Б.Б.Бийн хамаарал бүхий “...” ХХК-ны нэр дээр шилжүүлэн 2020 оны 01 дүгээр 13-ны өдөр зарласан тендерт оролцуулан өөртөө болон бусдад давуу байдал бий болгон 102.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол улсад учруулсан,
Шүүгдэгч Н.Б.Б.Б нь 2020 оны 01 дүгээр 13-ны өдөр ...-аас зарласан тендерт тухайн компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох захирал Т.А, ерөнхий инженер Б.Б, ерөнхий нягтлан бодогч Б.Г, болон техник, үйлчилгээний албаны дарга С.А нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцож, үйлчилгээний албаны дарга, хангамжийн менежер ажилтай С.Атэй тендер зарлагдахын өмнө ярьж тохиролцон өөрийн хамаарал бүхий “...-Шанд” ХХК-р тендерт оролцож өөртөө болон бусдад давуу байдал бий болгон 102.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол улсад учруулсан гэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдож байна.
Шүүх үнэлж буй нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хангалттай байх болон хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох оролцогч нарын мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтийг хийж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.
Дээр дурдсан шүүгдэгч бүрээр тухайлсан хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж, хэргийн нөхцөл байдлыг сэргээн тогтоовол 2020 оны 01 дүгээр сарын эхээр Дорноговь аймгийн ...ХХК-ны захирал Т.А, ерөнхий нягтлан бодогч Б.Г нар нь Дорноговь аймгийн Монгол Ардын намын гишүүний хандив босгох, байрны халаалтын төлбөр төлөх, Дэлгэрэх сумын хүүхдийн тоглоомын талбайг барих санхүүжилтийг шийдэх үүргийг намын удирдлагуудын зүгээс өгсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарладаг бөгөөд уг санхүүжилтийг босгох, мөн ...ХХК-ны үйл ажиллагаанд шаардлагатай техник болох нүүрс түрэх зориулалттай бульдозер худалдан авах шаардлага гарснаар уг гэмт хэргийг үйлдэх санаа зорилго бий болсон.
Уг зорилгыг биелүүлэх үүднээс ...ХХК-ны эрх бүхий албан тушаалтан болох захирал Т.А, ерөнхий инженер Б.Б, ерөнхий нягтлан бодогч Б.Г нар нь техник, үйлчилгээний албаны дарга С.Атэй урьдчилан ярилцан тохиролцож байгууллагад шаардлагатай бульдозерыг хямд үнээр худалдан авч, бусад хуулийн этгээдээр дамжуулан тус байгууллагад нийлүүлэхээр тохиролцсон, улмаар тэдний санал болгосноор “Үнэгүй” сайт дээр тавигдсан хямд үнэ бүхий бульдозерыг худалдан авахаар техник, үйлчилгээний албаны дарга С.А нь 2020 оны 01 дүгээр сарын эхээр өөрөө 60.000.000 төгрөгийг, захирал Т.Аын эхнэр Б.Бгаас 40.000.000 төгрөг, ерөнхий инженер Б.Бын эхнэр Б.Бгаас 40.000.000 төгрөгийг, нийт 140.000.000 төгрөгийг босгож, 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Гхамт “Доог Алт” ББСБ-с худалдан авч, шүүгдэгч Н.Б.Б.Бээр дамжуулан түүний тендэрт сонгон шалгаруулалтад оролцдог байсан “...” ХХК-ны нэр дээр тухайн бульдозерыг шилжүүлэн, ...ХХК-иас зарлагдсан тендэрт оролцон 242.000.000 төгрөгөөр тус бульдозерыг нийлүүлсэн,
Улмаар техник, үйлчилгээний албаны дарга С.Аг 140.000.000 төгрөгөөр худалдан авсан бульдозероо ...ХХК-иас зарлагдсан тендерт “...” ХХК-ны нэрээр оролцож буйг мэдсээр атлаа ...ХХК-ны эрх бүхий албан тушаалтан болох захирал Т.А, ерөнхий инженер Б.Б, ерөнхий нягтлан бодогч Б.Г нар нь “...” ХХК-тай гэрээ байгуулж, 242.000.000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 150.000.000 төгрөгийг, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 92.000.000 төгрөгийг тус тус “...” ХХК-ны дансанд төгрөгийг шилжүүлж, уг шилжүүлсэн мөнгөнөөс шүүгдэгч Н.Б.Б.Б нь 140.000.000 төгрөгийг 03 дугаар сарын 06-ны өдөр С.Агийн Хаан банкны 5360313700 дансанд, 92.000.000 төгрөгийг бэлнээр авч өгч, шүүгдэгч Н.Б.Б.Б нь өөртөө тендерийн үнийн 10 хувь болох 24.200.000 төгрөгийг, шүүгдэгч Т.А нь 4.000.000 төгрөгийг эхнэр Б.Бгаар дамжуулж, шүүгдэгч Б.Б нь эхнэр Б.Бгаар дамжуулж 4.000.000 төгрөгийг, шүүгдэгч Н.Г нь 30.000.000 төгрөгийг, үлдсэн 39.800.000 төгрөгийг шүүгдэгч С.А авч, нийт 102.000.000 төгрөгийг хуваан авсан, шүүгдэгч Б.Г нь өөрийн авсан 30.000.000 төгрөгөөр Дорноговь аймгийн Монгол Ардын намын гишүүний хандив болгон өгч, байрны дулааны төлбөрийг төлөхөөр, Дэлгэрэх суманд хүүхдийн тоглоомын талбай бариулахаар бусдад шилжүүлсэн үйл баримтууд тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж хуульчилсан тул хэргийн нөхцөл байдлыг тухайн шүүгдэгч нарын холбогдсон, үйлдсэн хэргийн хүрээнд л дүгнэлт хийж, хэрэгт хамааралгүй бусад этгээдийн оролцоо үйл баримтын талаар дэлгэрэнгүй дүгнэлт хийх эрхгүй болно.
Тиймээс дээр дурдсан хэргийн нөхцөл байдал нь хэргийн оролцогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулж, шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г, Т.А, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай,
-шүүгдэгч С. С.А, Н.Б.Б.Б нарыг мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулахад хамжигчаар оролцож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэм буруутай болох нь тус тус хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол тус гэмт хэргийн үндсэн шинж болгон хуульчилсан бөгөөд тус гэмт хэргийн субъектийн хувьд Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан “албан тушаалтан” байхыг, Субьектив шинжийн тухайд “...албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл, эс үйлдэхүй...” байхыг ойлгохоор хуульчилсан.
Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнээс хамааран зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлэхээр заасан.
Нийтийн албан тушаалтан гэдгийг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалтад “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг”, мөн хуулийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж заасан ба Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” 4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, 4.1.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан...” гэж заасан.
Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 “...Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно...” гэж, мөн хуулийн 84.2-т “...Компани өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийн дүрэмдээ заасан байна...” гэж заасан.
...-ны дүрмийн 7-д “Эрх бүхий албан тушаалтанд гүйцэтгэх захирал, ерөнхий инженер, ерөнхий нягтлан бодогч зэрэг албан тушаалтыг Эрх бүхий албан тушаалтанд хамааруулан тодорхойлсон байна.
Үүнээс үзэхэд 2020 оны 01 дүгээр сард шүүгдэгч Т.А нь ...ХХК-ны захирлаар, шүүгдэгч Б.Б нь ...ХХК-ны ерөнхий инженерээр, шүүгдэгч Б.Г нь ...ХХК-ны ерөнхий нягтлан бодогчоор, шүүгдэгч С.А нь ...ХХК-ны техник, үйлчилгээний хэлтсийн даргаар, шүүгдэгч Н.Б.Б.Б нь Дорноговь аймгийн Татварын газарт, Татварын улсын байцаагчаар тус тус ажилладаг байжээ.
Нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой.
Монгол Улсын Их хурлаас “Авлигын эсрэг НҮБ-ын Конвенц”-д нийцүүлэн Б.Балсан “Авлигын эсрэг хууль”-ийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, бусдын эрхийг хязгаарлах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх зэргээр албаны эрх ашгийн эсрэг, хувийн эрх ашгийг гүйцэлдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулахыг хориглосноос гадна “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлд албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон.
Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг билээ.
Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг учраагүй, арилсан эсэхээс үл хамааран тус гэмт хэргийн диспозицэд заасан “Албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарах, мөн “Урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг тус тус ойлгохоор хуульчилсан.
Энгийнээр тайлбарлавал уг гэмт хэрэг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар хэрэгжүүлэх, эсвэл хийх ёстой зүйлийг хийгээгүй эс үйлдэхүйг ойлгоно.
Хэдийгээр шүүгдэгч С.А нь ...-ны Техник, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан, нийтийн албан тушаалтан байх субъектийн шинжийг хангахгүй, шүүгдэгч Н.Б.Б.Б нь Дорноговь аймгийн Татварын газарт, Татварын улсын байцаагчаар ажилладаг байсан бөгөөд бульдозер сонгон шалгаруулах тендерт “...” ХХК-ний өмнөөс оролцсон, албан тушаалын байдлаараа оролцоогүй тул субьектив шинжийг хангахгүй гэж өмгөөлөгч нарын зүгээс мэтгэлцэх боловч шүүгдэгч С.А, Н.Б.Б.Б нарын тухайд төрийн болон нийтийн ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж буй этгээдүүд болох шүүгдэгч Т.А, Б.Б, Б.Г нарыг гэмт хэрэг үйлдэхэд нь урьдчилан амлалт өгч, дэмжлэг үзүүлэн өөртөө болон бусдад давуу байдлыг бий болгож тус гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон байх тул тэдний оролцооны шинжийг харгалзан нийтийн албан тушаалтан биш, албаны эрх ашгийн хүрээнд оролцоогүй гэж дүгнэн хариуцлагаас шууд чөлөөлөх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын эсрэг гэмт хэргийг үйлдэж буй субъектийн хувьд заавал нийтийн албан тушаалтан байх бөгөөд харин гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар, хамтран оролцож буй тохиолдолд заавал нийтийн албан тушаалтан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байхыг шаардахгүй.
Тиймээс шүүгдэгч С.А нь шүүгдэгч Т.А, Б.Б, Б.Г нарыг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Дорноговь аймгийн Монгол Ардын намын гишүүний хандив өгөх, байрны халаалтын төлбөр төлөх, Дэлгэрэх сумын хүүхдийн тоглоомын талбайг барих санхүүжилтийг босгох, мөн ...ХХК-ны үйл ажиллагаанд шаардлагатай техник болох нүүрс түрэх зориулалттай бульдозер худалдан авах шаардлага, зорилготойгоор “Үнэгүй” цахим сайт дээр тавигдсан хямд үнэ бүхий бульдозерыг худалдан авч өөрийн байгууллагадаа нийлүүлэн, түүнээс өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд нь тэдний санал болгосноор 2020 оны 01 дүгээр сарын эхээр өөрөө 60.000.000 төгрөгийг, захирал Т.Аын эхнэр Б.Бгаас 40.000.000 төгрөг, ерөнхий инженер Б.Бын эхнэр Б.Бгаас 40.000.000 төгрөгийг, нийт 140.000.000 төгрөгийг босгож, 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Гхамт “Доог Алт” ББСБ-с худалдан авч, шүүгдэгч Н.Б.Б.Бээр дамжуулан түүний тендерт сонгон шалгаруулалтад оролцдог байсан “...” ХХК-ны нэр дээр 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тухайн бульдозерын өмчлөлийг шилжүүлэн, ...ХХК-иас зарлагдсан тендерт оролцон 242.000.000 төгрөгөөр тус бульдозерыг нийлүүлсэн,
-шүүгдэгч Н.Б.Б.Б нь “...” ХХК-ны нэрээр шүүгдэгч Н.Б.Гсанал болгосноор С.Агийн өмчлөлийн бульдозерыг “...” ХХК-ны нэр дээр 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тухайн бульдозерын өмчлөлийг шилжүүлэн авч, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ...ХХК-иас зарлагдсан бульдозер нийлүүлэх тендерт оролцон 242.000.000 төгрөгөөр нийлүүлэн, “...” ХХК-ны данснаас 140.000.000 төгрөгийг мөн оны 03 дугаар сарын 06-ны өдөр С.Агийн Хаан банкны 5360313700 дансанд, 92.000.000 төгрөгийг бэлнээр авч өгч, шүүгдэгч Н.Б.Б.Б нь өөртөө тендерийн үнийн 10 хувь болох 24.200.000 төгрөгийг, шүүгдэгч Т.А нь 4.000.000 төгрөгийг эхнэр Б.Бгаар дамжуулж, шүүгдэгч Б.Б нь эхнэр Б.Бгаар дамжуулж 4.000.000 төгрөгийг, шүүгдэгч Н.Г нь 30.000.000 төгрөгийг, үлдсэн 39.800.000 төгрөгийг шүүгдэгч С.А авч, нийт 102.000.000 төгрөгийг хуваан авч их хэмжээний хохирлыг улсад учруулахад дэмжлэг үзүүлж, тус гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцон өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Үүнээс гадна хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад оролцож ажил, бараа, үйлчилгээг нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуйн нэгж, байгууллагуудын эрх ашиг, түүнчлэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан байх тул тэдний үйлдэл эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Их хэмжээний хохирол гэдгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар “их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно.
Тодруулбал шүүгдэгч нар нь хямд үнэ бүхий бульдозерыг авч тендерт оруулахаар урьдчилан ярьж тохиролцон, мөн техникийн тодорхойлолтыг гаргаж тендер зарлагдахаас өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод байх “Доог Алт” ББСБ-аас 140.000.000 төгрөгөөр худалдан авч хамаарал бүхий “...” ХХК-иар сонгон шалгарууралтанд оролцож ...-иад нийлүүлэн өөрсдөдөө болон бусдад давуу байдал бий болгон 102.000.000 /нэг зуун хоёр сая/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол улсад учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
Эдгээрээс дүгнэхэд шүүгдэгч Б.Г, С.А, Н.Б.Б.Б, Т.А, Б.Б нарыг бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах замаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл, үйл баримттай тохирч байна.
Харин шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон үйлдэл, оролцоог нарийвчлан ялган тодорхойлж, зааглах нь тэдгээрийн гэм буруу, оногдуулах ял шийтгэлийн зохистой харьцаанд нөлөөлөх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “...Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...”, 3.2 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ... хүнийг... ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ...” гэж, 3.3 дугаар зүйлийн 1-д “...Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ...” гэж, 3.5 дугаар зүйлийн 1-д “...Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ...” гэж, 3.7 дугаар зүйлийн 1-д “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ...” гэж тус тус тухайлан заасан.
Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал оролцоог нь ялган зааглаад шүүгдэгч Б.Г, Т.А, Б.Б нарыг гэмт хэрэг өөрөө, бусадтай бүлэглэн үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч С.А, Н.Б.Б.Б нарыг гэмт хэрэг үйлдэхийг урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн бусадтай бүлэглэн үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулахад хамжигчаар оролцож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч Т.А, Б.Б нар нь өөрсдийн авсан 4.000.000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын барьцааны ...тоот дансанд С.Агээр дамжуулан байршуулсан тул тэднээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч Н.Б.Б.Бээс 24.200.000 төгрөг, С.Агээс 39.800.000 төгрөг, Б.Гэс 30.000.000 төгрөг тус тус гаргуулсныг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нар нь шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хаан банк дахь ... тоот дансанд төлсөн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр Б.Балгаажуулсан шийдвэр зэргийг үндэслэн шүүхээс гарсан шийдвэрийг хуульд заасан журмын дагуу биелүүлэх үүрэгтэй байгууллага бөгөөд хүчин төгөлдөр болоогүй шийдвэрт заасан ажиллагааны үр дүнг өөрийн дансанд байршуулах, шийдвэрийг гүйцэтгэх боломжгүй юм.
Тиймээс Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хаан банк дахь ... дансанд шүүгдэгч Н.Б.Б.Бийн төлсөн 24.200.000 /Хорин дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөг, шүүгдэгч С.Агийн төлсөн 39.800.000 /Гучин есөн сая найман зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Б.Гтөлсөн 30.000.000 /Гучин сая/ төгрөг, нийт 94.000.000/ Ерэн дөрвөн сая/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус данснаас буцаан гаргуулж улсын орлогод,
-Авлигатай тэмцэх газрын барьцааны ...тоот дансанд байршуулсан 8.000.000 /найман сая/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод тус тус оруулахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Хэдийгээр шүүгдэгч Н.Б.Б.Бээс 24.200.000 төгрөг, С.Агээс 39.800.000 төгрөг, Б.Гэс 30.000.000 төгрөг тус тус гаргуулан, нийт 94.000.000 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нар нь шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хаан банк дахь ... тоот дансанд тушаасан байгааг буруутгах үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч нарыг хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлбөргүй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч болон тэдний өмгөөлөгч нарын зүгээс хэрэгт бульдозерын үнэлгээг бодит байдал нийцээгүй, бидний худалдан авсан үнэлгээгээр үнэлсэн, дахин үнэлгээ хийлгүүлэх агуулга бүхий хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа гаргаж, тайлбарладаг бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас учруулсан хохирлын хэмжээ нь бульдозерын үнэлгээнээс хамаарч өөрчлөгдөхгүй, харин өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, хувааж авсан 102.000.000 төгрөгийн хэмжээгээр тодорхойлогдох болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.А, Б.Г, Б.Б, нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч С.А, Н.Б.Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулахад хамжигчаар оролцож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Ган-Эрдэнийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Т.Аыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.Аг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 18.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.Б.Б.Бийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Т.А, Б.Г, Б.Б, Н.Б.Б.Б нарын өмгөөлөгч С.Шинэбаяраас: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа учраас шүүгдэгч Т.А, Б.Б, Б.Г нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, шүүгдэгч Н.Б.Б.Бт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох ялын саналыг...”
Шүүгдэгч С.Агийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуунаас: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож өгнө үү...” гэх саналыг,
Шүүгдэгч Н.Б.Б.Бийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэгээс: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй бөгөөд өндөр насны тэтгэвэрт гарах гэж буй нөхцөл байдлыг нь харгалзан мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа учраас Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэх саналыг,
Шүүгдэгч нарын зүгээс “...торгох ялыг багасгаж өгнө үү...” гэх агуулга бүхий саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тус тус хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтдаг.
Шүүгдэгч нар нь 2020 оны 01 дүгээр сард дээрх гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг 2-оос 5 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжээс 27.000 нэгжээр торгох, эсвэл нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх...”- ээр, хэрэг хянан шийдвэрлэгдэх үед 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг “...нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж,
Субъектийн хувьд 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...”-ээр тус тус өөрчлөн найруулагдан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Өөрчлөн найруулагдсан хуулиар шүүгдэгч нарын эрх зүйн байдал дээрдээгүй, эрүүгийн хариуцлага хүндэрч байх тул хууль буцаан хэрэглэх үндэслэл бүрдсэн гэж үзэн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчмын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарыг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйлд заасан хариуцлагыг оногдуулах нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.
Шүүгдэгч нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн улсад учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулахдаа харгалзан үзлээ.
Харин шүүгдэгч нарын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тиймээс шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ган-Эрдэнийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Т.Аыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 9.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 /есөн сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 9.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 /есөн сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Аг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.Б.Б.Бийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А, Б.Б, Б.Г, С.А, Н.Б.Б.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Харин шүүгдэгч Н.Б.Б.Бийн өмгөөлөгчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй бөгөөд өндөр насны тэтгэвэрт гарах гэж буй нөхцөл байдлыг нь харгалзан мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа учраас Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэх саналыг хүлээн авах боломжгүй.
Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, үнэлэмжийг сулруулдаг нийгмийн хор аюул ихтэй байдаг.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгыг агуулдаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих болон ял оногдуулахгүйгээр тэнсэх нь Шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзлээ.
Тиймээс шүүгдэгч Н.Б.Б.Бийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэгийн саналыг хүлээн авах боломжгүй болохыг тэмдэглэж байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ...ХХК-ийн 2018 оны үндсэн хөрөнгийн 1 хавтас 253 хуудас бичиг баримт, “Өргөн салбарын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай зориулалтын дугуйт ачигчийн нийлүүлэгчийн сонгон шалгаруулах” тендерийн 1 хавтас 63 хуудас, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зарласан “Нүүрс түрэх зориулалттай бульдозер нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тендерийн 1 хавтас бүхий баримтыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ...ХХК-д буцаан олгож, шүүгдэгч С.Агийн эзэмшлийн ...ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5/06 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Т.А, Б.Б, Н.Б, С.А, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч С.А, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулахад хамжигчаар оролцож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /Арван сая/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Т.Аыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 9.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000/Есөн сая/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Б.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 9.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000/Есөн сая/ төгрөгөөр торгох ялаар,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Аг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000/Долоон сая/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Н.Бийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000/Долоон сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А, Б.Б, Б.Г, С.А, Н.Б. нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /Нэг/ жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн Б.Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хаан банк дахь ... дансанд шүүгдэгч Н.Б.ийн төлсөн 24.200.000 /Хорин дөрвөн сая хоёр зуун мянга/төгрөг, шүүгдэгч С.Агийн төлсөн 39.800.000/Гучин есөн сая найман зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Б.Гтөлсөн 30.000.000/Гучин сая/ төгрөг, нийт 94.000.000/Ерэн дөрвөн сая/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус данснаас буцаан гаргуулж улсын орлогод,
-Авлигатай тэмцэх газрын барьцааны ...тоот дансанд байршуулсан 8.000.000 /найман сая/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод тус тус оруулахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ...ХХК-ийн 2018 оны үндсэн хөрөнгийн 1 хавтас 253 хуудас бичиг баримт, “Өргөн салбарын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай зориулалтын дугуйт ачигчийн нийлүүлэгчийн сонгон шалгаруулах” тендерийн 1 хавтас 63 хуудас, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зарласан “Нүүрс түрэх зориулалттай бульдозер нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тендерийн 1 хавтас бүхий баримтыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ...ХХК-д буцаан олгож, шүүгдэгч С.Агийн эзэмшлийн ...ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5/06 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Б.Б.Бээс 24.200.000 төгрөг, С.Агээс 39.800.000 төгрөг, Б.Гэс 30.000.000 төгрөг тус тус гаргуулсныг, шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хаан банк дахь ... тоот дансанд төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг авснаас хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хувийн Б.Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР