| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2024/0052/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/54 |
| Огноо | 2024-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
улсын яллагч Б.Ариунтөр,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 2419000000010 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 18-ны шөнө 03 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Викториа" бааран дотор хохирогч Ж.Бы толгойн тус газар нь архины шилээр цохисны улмаас эрүүл мэндэд нь духны шарх бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 18-ны шөнө 03 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Викториа" бааран дотор хохирогч Ж.Бы толгойн тус газар нь архины шилээр цохисны улмаас эрүүл мэндэд нь духны шарх бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ж.Бы "...Шөнийн 03 цагийн орчимд баарны тамхи татдаг өрөөнд Сүхболд, Б.М гэх хоёр залуутай юунаас болж муудалцсанаа санахгүй байна. Тэгсэн тэр хоёртой муудаад нэг мэдэхэд цагдаа дээр ирсэн толгой хагарсан байсан. Тэгэхээр нь эмнэлэг орж толгойндоо 6 оёдол тавиулсан. Тэгсэн өөрөө эрүүлжүүлэх байрны үүдэнд байхад Б.М нь би Ж.Быг 0,75 литрийн архины шилээр муудсан үедээ цохисон юм гэж хэлсэн. Тэгээд би өглөө нь уулзахад Б.М цагдаа нарын хажууд би цохисон юм аа гэж хэлсэн" гэсэн мэдүүлэг /хх 5 ху/, гэрч Б.Ганбатын "...Миний нүүр орчим гараараа 1 удаа цохиод авахаар нь би маргалдаж байтал Б.М бааранд үйлчлүүлж байсан хүмүүсийн ширээн дээр байсан хоосон пивоны шилийг аваад Ж.Бы толгой руу 1 удаа цохитол толгойноос нь цус гарсан" гэсэн мэдүүлэг /хх 9-10 ху/, гэрч Б.С-ын "... Удалгүй хэрэлдэж муудаад орилолдож хашхичаад байхаар нь очтол баарны зааланд Ж.Б цусаа гоожуулчихсан ална хядна, намайг цохидог хэн бэ гээд хашхичаад байсан. Би Ж.Быг Б.М шилээр цохихыг бол хараагүй. Цагдаа дээр ирээд юу болсон талаар асуухад Б.М би шилээр цохисон гэж хэлж байсан" гэсэн мэдүүлэг /хх 17-18 ху/, гэрч Ц.М-ийн “... Ж.Бы толгой цус болсон харагдсан. Хэн, юугаар цохисныг хараагүй. Сүүлд нь камерын бичлэг үзэхэд Б.М Ж.Быг шилээр 1 удаа толгой руу нь цохиж байгаа бичлэг байсан. Манай камерын бичлэг 15 хоног хадгалагддаг. Одоо байгаа үгүйг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх 21-22 ху/, Б.Мы яллагдагчаар өгсөн "...Тамхины өрөөнд тамхилж байтал Ж.Б ах араас орж ирээд чи надаас хүн өмөөрдөг болсон уу гээд миний гэдэс рүү болон нүүр лүү цохиод авахаар нь би зөрүүлээд нүүрэнд нь гараараа нэг удаа цохисон. Биднийг манай найз Ганбат хорьсон. Тэгээд би баарны заал руу ортол Ж.Б ах дахиад араас орж ирээд манай найз Ганбатыг цохиод авахаар нь би ширээн дээр байсан хоосон пивоны шилээр Ж.Б ахын толгой руу нь нэг удаа цохисон. Ж.Б ахын толгойноос цус гарахаар нь би өөрөө цагдаад дуудлага өгсөн ...хохиролд 1,500,000 төгрөг бэлнээр өгсөн" гэсэн мэдүүлэг /хх 13-14, 42-43 ху/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №02/017 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 24 ху/, яаралтай тусламжийн хуудас /хх 25 ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 34 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Мы “Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Хэргийн хувьд маргахгүй. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Хохирогчид 1.500.000 төгрөг төлсөн. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Ойлгож, гэмшиж байна” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Б.Мы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Мд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь хохирол төлбөргүй талаар хүсэлтээ ирүүлсэн /хх 52 ху/ тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овогт Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА
2024 03 12 2024/ШЦТ/54