| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/03475 |
| Дугаар | 183/ШШ2021/00637 |
| Огноо | 2021-03-16 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 183/ШШ2021/00637
2021 оны 03 сарын 16 өдөр Дугаар 183/ШШ2021/00637 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
.... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Э даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...... дүүргийн ... дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, Х нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... дүүргийн ... дүгээр хороо, ... хэсэг, .... тойруу гудамж, ... дугаар байрны .... тоотод байрлах, П ХХК/РД:..../-д холбогдох,
нийгмийн даатгалын шимтгэлийн өр 4.377.188 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, нарийн бичгийн даргаар Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 46.2-т ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. Мөн Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус ашгийн болон бусад бүх байгууллага иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд Иргэний хуулийн 343, 359-р зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн харьяалалгүй хүн албан журмаар даатгуулж Нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлж байх үүрэгтэй гэсний дагуу 2020.09.01-ний байдлаар 2018 оны 7 сараас 2018.12.31-ний өдрийн төлбөр зохих Нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 2.918.125 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 1.459.063 төгрөг нийт 4.377.188 төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг нэхэмжилж байна. Тухайн байгууллага нь 2018 оны 7 сараас 2018 оны 12 сар хүртэл буюу хамгийн сүүлд 2018 оны 12 сард тайлангаа өгөөд түүнээс хойш огт өгөөгүй, үйл ажиллагаа нь зогссон эсхүл тайлангаа огт өгөхөө больсон эсэхийг мэдэхгүй байна. Хэрэв шүүхийн шатанд Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийг өгчихвөл манай зүгээс алдангаас татгалзах зүйл яригдах байсан боловч хариуцагч тал шүүх хуралдаанд ирээгүй байгаа учир тийм зүйл яригдах боломжгүй болж байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгөөгүйгээс үүдэж тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтан алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох эрх үүсэхгүй болж хохирох нөхцөл үүсдэг,мөн Нийгмийн даатгалын сан хохирч байгаа юм гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч П ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 4,377,188 төгрөг гаргуулахыг хүссэн Х нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч .... дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нийгмийн даатгалын шимтгэлийн өр 4,377,188 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн, хариуцагч П ХХКнэхэмжлэлийн хувийг 2020.10.08-ны өдөр хүлээн авсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч хуулиар хүлээсэн үүргийг биелүүлээгүй байна.
Хэргийн баримтаас үзэхэд П ХХКнь 2020.09.01-ний байдлаар 2018 оны 7 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөний улмаас 2,918,125 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 1,459,063 төгрөг, нийт 4,377,188 төгрөгний нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн болох нь тус компанийн 2018 оны 12 дугаар сарын тайлан, тус компанид ажиллаж буй даатгуулагчдын 2018 оны 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлтөд хийсэн алдангийн тооцоо, заавал даатгах даатгуулагчдын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах талаар хийсэн уулзалтын тэмдэглэл, ... дүүргийн НДХ-ийн улсын байцаагчийн 2019.01.16-ны өдрийн албан шаардлага, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ, 17.1.1-д хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж тус тус заасан, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1, 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл, хугацаа хэтрүүлсэний алдангийг хариуцагч компани төлөх үүрэгтэй тул нийгмийн даатгалын шимтгэлийн өр 4,377,188 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, 17.1.1, 20 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар П ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 4,377,188 төгрөг гаргуулж .... дүүргийн Холгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 84,984 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.