Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 154/ШШ2021/00009

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багт оршин суух, РД: , Ш   овогт Н  ын Л  ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа, хүсэлт гаргагч Н.Л   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Л   шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1977-1979 онуудад Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байгаад Мөст сумын мал эмнэлэгт жолоочоор 11 жил ажилласан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр байсан. Мал эмнэлэгийн архив шатсан гэсэн Би мал эмнэлэгт 1983 оны 10 сарын 05-ны өдөр жолоочоор орж 1995 оны 12 сарын 10 гээд ажлаас гарсан. Иймд намайг улсад 13 жил 2 сар ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Н.Л  ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Н.Л   нь 1977 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1983 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Мөст сумын Туяа нэгдлийн барилгын бригадад мужаанаар, 1983 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын мал эмнэлэгийн тасагт жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь:

- түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Мөст сумын Туяа нэгдлийн зөвлөлийн 1977 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7 тоот ажилд томилох тухай тушаалын хуулбар,

- Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн даргын 1983 оны 07 сарын 12-ны өдрийн 19 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар,

- Мөст сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгч эмчийн 1994 оны 12 сарын 05-ны өдрийн 03 тоот ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаал эх хувь,

Ж.Л  ийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Н.Л   нь 1983 оноос Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Мал эмнэлэгийн тасагт жолоочоор ажиллаж байсан. Н.Л   нь 1994 оныг дуустал Мал эмнэлгийн тасагт жолоочоор тасралтгүй ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа сайн ажилчин байсан. Тухайн үед Туяа нэгдлийн дарга Б.Алтангэрэл гэдэг хүн байсан. Би Мөст сумын Туяа нэгдлийн 1-р бригадад зоо техникчээр 1987 оноос 1993 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Н.Л  ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ. Тухайн үед баярын бичиг, сайшаалын үнэмлэх зэргээр шагнагдаж байсан... гэх мэдүүлэг,

П.Цэрмаагийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Н.Л   нь 1983 оноос Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Мал эмнэлэгийн тасагт жолоочоор 1994 оныг дуустал тасралтгүй ажиллаж байсан. Тухайн үед 400-450 төгрөгний цалин хөлс авч байсан. Л   нь өөр ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. Мал эмнэлгийн тасгийн жолоочоор ажиллаж байсан. 1986 оноос хойш тасгийн болон сум дундын оношлох кабинетийн жолооч 2 оронтоо болсон. Н.Л   нь тасгийн жолоочоор ажиллаж байсан. Би Мөст сумын Туяа нэгдлийн мал эмнэлгийн тасагт 1983 оноос 1986 он хүртэл халдваргүй өвчин хариуцсан их эмчээр ажиллаж байсан. 1986 оноос 1991 он хүртэл Сум дундын оношлох кабинетийн эмчээр ажиллаж байсан. Түүнээс хойш 1998 он хүртэл халдваргүй өвчин хариуцсан эмчээр тус тус ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар 1977 оны 06 сарын 18-ны өдрөөс 1980 оны 06 сарын 14-ны өдөр хүртэл Ховд аймгийн мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1983 оны 07 сарын 12-ны өдрөөс 1983 оны 10 сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймаг Мөст сумын Туяа нэгдлийн барилгын бригадад барилгачнаар, 1983 оны 10 сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймаг Мөст сумын Мал эмнэлгийн тасгийн жолоочоор тус тус ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Харин хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд мэдүүлж байгаа 1995 оны 12 сарын 10-ны өдөр хүртэл Мөст сумын мал эмнэлгийн жолоочоор ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Нэхэмжлэлийн шаардлагаас 1994 оны 12 сарын 06-ны өдрөөс 1995 оны 12 сарын 10-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын мал эмнэлгийн тасагт жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш   овогт Н  ын Л  ийн 1977 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1983 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Мөст сумын Туяа нэгдлийн барилгын бригадад мужаанаар, 1983 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын мал эмнэлэгийн тасагт жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.