Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар     2024/ШЦТ/311

 

 

 

 

 

 

 

   2024        04          17                                 2024/ШЦТ/311

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа, улсын яллагч Б.Баярчимэг, шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Лт холбогдох эрүүгийн “2411000000287” дугаартай, 186/2024/0321/Э индекстэй хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч,  2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ххх  тоотод оршин суух бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г.Л,

           Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Г.Л нь 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд Б.Б гэх хаягаас зээлийн эрх нэмэгдүүлнэ гэх хуурамч зар байршуулж, хохирогч Я.Хд зээлийн эрхийг нэмэгдүүлж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч, Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... тоотод байхдаа өгсөн "...." зээлийн аппликейшний нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан зээлийн аппликейшнд нэвтэрч, 509.500 төгрөгийг Хаан банкны 50378648.., 51669516.. тоот дансаар шилжүүлэн авч, Ixbet мөрийтэй тоглоомын сайтад цэнэглэлт хийлгүүлж, залилсан,

           - Фэйсбүүк цахим орчинд зээлийн эрх нэмж өгнө гэсэн хуурамч зарыг байршуулан, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан тус зарын дагуу холбогдсон хохирогч Ж.Сг хуурч, Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 319.000 төгрөгийг иргэн М.Ц эзэмшлийн Хаан банкны 50871643.. дугаарын дансаар дамжуулж, өөрийн lxbet-ийн дансыг цэнэглэж, залилсан,

           - мөн Г.Л нь Г.Цтай бүлэглэн фейсбүүк цахим орчинд “.... зээлийн эрх нэмнэ” гэсэн хуурамч зарыг байршуулан, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан тус зарын дагуу холбогдсон хохирогч Л.Гг хуурч, Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, .... тоотод байхад нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 310.000 төгрөгийг нь иргэн Ж.Л эзэмшлийн Хаан банкны 50117046.. дугаарын дансаар дамжуулж, өөрийн lxbet-ийн дансыг цэнэглэж, залилсан,

           - 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр фейсбүүк цахим орчинд .... гэх фэйсбүүк хаягийг ашиглан ..... апп-ын эрх нэмнэ гэж итгүүлэн хохирогч Г.Жс ..... апп-ын нэвтрэх нэр, нууц үгийг авч улмаар түүний ..... апп-ыг ашиглан 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо .... салбараас Инфиникс Нөут 12 маркийн гар утсыг зээлээр авч 799.000 төгрөгийн хохирол учруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,

          - 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр цахим орчинд “..... аппликейшний зээлийн эрх нэмнэ" гэж хуурамч зар тавьж, уг зарын дагуу холбогдсон хохирогч М.Е өөрийгөө ..... аппликейшн компани ажилладаг, зээлийн эрх нэмэгдүүлнэ гэж ойлгуулан, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос ..... аппликейшний нэвтрэх нэр, нууц үгийг нь хуурч авч, хохирогчийн эрхээр дэлгүүрээс 1.889.700 төгрөгийн эд зүйлийг худалдан авч залилсан,

           - 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цахим орчинд "..... аппликейшний зээлийн эрх нэмнэ" гэж хуурамч зар тавьсны дагуу хохирогч О.Жийг Чингэлтэй дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах Тэнгис кинотеатрын орчимд байхад нь ..... аппликейшний нэвтрэх нэр, нууц үгийг нь хуурч авч 1.299.000 төгрөгийг тус тус залилан авч үргэлжилсэн 6 удаагийн үйлдлээр бусдад нийт 5.126.200 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

  Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Г.Л нь 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд Б.Б гэх хаягаас зээлийн эрх нэмэгдүүлнэ гэх хуурамч зар байршуулж, хохирогч Я.Хд зээлийн эрхийг нэмэгдүүлж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч, Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хужир булан 36-10 тоотод байхдаа өгсөн "....." зээлийн аппликейшний нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан зээлийн аппликейшнд нэвтэрч, 509.500 төгрөгийг Хаан банкны 50378648.., 51669516.. тоот дансаар шилжүүлэн авч, Ixbet мөрийтэй тоглоомын сайтад цэнэглэлт хийлгүүлж, залилсан,

           - Фэйсбүүк цахим орчинд зээлийн эрх нэмж өгнө гэсэн хуурамч зарыг байршуулан, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан тус зарын дагуу холбогдсон хохирогч Ж.Сг хуурч, Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 319.000 төгрөгийг иргэн М.Цийн эзэмшлийн Хаан банкны 50871643.. дугаарын дансаар дамжуулж, өөрийн lxbet-ийн дансыг цэнэглэж, залилсан,

           - мөн Г.Л нь Г.Цтай бүлэглэн фейсбүүк цахим орчинд “.... зээлийн эрх нэмнэ” гэсэн хуурамч зарыг байршуулан, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан тус зарын дагуу холбогдсон хохирогч Л.Гийг хуурч, Чингэлтэй дүүргийн.. дугаар хороо, ... тоотод байхад нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 310.000 төгрөгийг нь иргэн Ж.Лн эзэмшлийн Хаан банкны 50117046.. дугаарын дансаар дамжуулж, өөрийн lxbet-ийн дансыг цэнэглэж, залилсан,

           - 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр фейсбүүк цахим орчинд ... гэх фэйсбүүк хаягийг ашиглан ..... апп-ын эрх нэмнэ гэж итгүүлэн хохирогч Г.Жс ..... апп-ын нэвтрэх нэр, нууц үгийг авч улмаар түүний ..... апп-ыг ашиглан 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн.. дугаар хороо Скай салбараас Инфиникс Нөут 12 маркийн гар утсыг зээлээр авч 799.000 төгрөгийн хохирол учруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,

          - 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр цахим орчинд “..... аппликейшний зээлийн эрх нэмнэ" гэж хуурамч зар тавьж, уг зарын дагуу холбогдсон хохирогч М.Ед өөрийгөө ..... аппликейшн компани ажилладаг, зээлийн эрх нэмэгдүүлнэ гэж ойлгуулан, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос ..... аппликейшний нэвтрэх нэр, нууц үгийг нь хуурч авч, хохирогчийн эрхээр дэлгүүрээс 1.889.700 төгрөгийн эд зүйлийг худалдан авч залилсан,

           - 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цахим орчинд "..... аппликейшний зээлийн эрх нэмнэ" гэж хуурамч зар тавьсны дагуу хохирогч О.Жийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах Тэнгис кинотеатрын орчимд байхад нь ..... аппликейшний нэвтрэх нэр, нууц үгийг нь хуурч авч 1.299.000 төгрөгийг тус тус залилан авч үргэлжилсэн 6 удаагийн үйлдлээр бусдад нийт 5.126.200 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Л.Гийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас, 33 дугаар тал/, хохирогч Я.Хаагийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, 129 дүгээр тал/, хохирогч О.Жийн мэдүүлэг / 1 дүгээр  хавтас, 235 дугаар тал/,  хохирогч М.Еийн мэдүүлэг /2 дугаар хавтас, 34 дүгээр тал/, хохирогч Г.Жийн мэдүүлэг /2 дугаар хавтас, 38 дугаар тал/, хохирогч Ж.Сгийн мэдүүлэг /2 дугаар хавтас, 54 дүгээр тал/ камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, 248-250 дугаар тал/, эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг СД /2 дугаар хавтас,  нүүрэн талд/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт,  хохирогчид  Л.Г, Я.Х, О.Ж, Г.Ж нар нь шүүгдэгч Г.Лаас нэхэмжлэх зүйл санал гомдолгүй прокурорын шатанд хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэх хүсэлтүүд,

           - шүүгдэгч Г.Л нь хохирогч М.Е хохирол 1.889.700 төгрөг,  хохирогч Ж.Сгийн хохирол 319.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Төрийн сангийн 100900006357 дугаарын барьцаа, хохирлын мөнгөний дансанд  байршуулсан, хохирогч нар нь шүүх хуралд оролцохгүй гэж шүүхээс утсаар ярьсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

  Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

  Шүүгдэгч Г.Л нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

  Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Лыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000  төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

 Шүүгдэгч хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргах, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...цагдан хоригдсон 1 хоноийг нь торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас...” хасаж, ял эдэлсэнд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Г.Л Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж залилахгэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

           2. Шүүгдэгч Г.Лт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 / есөн зуун/ мянган/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           5. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лын цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг ял эдэлсэнд тооцсугай.

            6. Энэ хэрэгт хэрэгт битүүмжлэгдсэн  эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.

          7. Шүүгдэгч Г.Л нь хохирогч М.Е хохирол 1.889.700 /нэг сая найман зуун наян есөн мянга долоон зуун/ төгрөг,  хохирогч Ж.Сийн хохирол 319.000 /гурван зуун арван есөн мянга/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Төрийн сангийн 100900006357 дугаарын хохирлын мөнгөний дансанд  байршуулсаныг хохирогч нарт олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БАТЖАРГАЛ