| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0071/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/077 |
| Огноо | 2024-04-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/077
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам, улсын яллагч Н.Цогням, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний 7 цагийн үед Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 2 дугаар багийн “Тарианы богд” гэх газарт улсын чанартай А0303 дугаар авто замын 202 дахь километрт ******* эзэмшлийн 75-17 УБП улсын дугаартай Toyota Prius 30 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан ‘Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3-д заасан “Жолооч замын хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас 44-77 ГАО улсын дугаартай Toyota Prius 20 загварын тээврийн хэрэгслийг мөргөж, тус машины зорчигч *******, жолоодож явсан машины зорчигч ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дах хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-11 дах хуудас), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-16 дахь хуудас), мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-18 дах хуудас), хохирогч *******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 24, 29-30 дахь хуудас), хохирогч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь хуудас), хохирогч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42, 45-46, 67 дахь хуудас), Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 сарын 11-ний өдрийн 09/04 дугаар албан тоот (хавтаст хэргийн 49-53 дахь хуудас), иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дахь хуудас), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 69 дахь хуудас), Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 477, 479, 478 дүгээр шинжээчийн дүгнэлтүүд (хавтаст хэргийн 74-75, 79-80, 84-85 дахь хуудас), Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 сарын 24-ний өдрийн 300, 299, 298 дугаар шинжээчийн дүгнэлтүүд (хавтаст хэргийн 91, 96-97 дахь хуудас), Энх нахиа ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 336 дугаар шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 110 дахь хуудас), Энх нахиа ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 674 дүгээр авто машин техникийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 113-116 дахь хуудас), Энх нахиа ХХК-ийн 683 дугаар авто машин техникийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 118-120 дахь хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаанууд (хавтаст хэргийн 127-128 дахь хуудас), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 129-130 дахь хуудас), яллагдагч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 159-160 дэх хуудас), *******ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (хавтаст хэргийн 164-180, 182, 195-216 дэх хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дах хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-11 дах хуудас), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-16 дахь хуудас), мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-18 дах хуудас), хохирогч *******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 24, 29-30 дахь хуудас), хохирогч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь хуудас), хохирогч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42, 45-46, 67 дахь хуудас), Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 сарын 11-ний өдрийн 09/04 дугаар албан тоот (хавтаст хэргийн 49-53 дахь хуудас), иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дахь хуудас), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 69 дахь хуудас), Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 477, 479, 478 дүгээр шинжээчийн дүгнэлтүүд (хавтаст хэргийн 74-75, 79-80, 84-85 дахь хуудас), Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 сарын 24-ний өдрийн 300, 299, 298 дугаар шинжээчийн дүгнэлтүүд (хавтаст хэргийн 91, 96-97 дахь хуудас), Энх нахиа ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 336 дугаар шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 110 дахь хуудас), Энх нахиа ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 674 дүгээр авто машин техникийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 113-116 дахь хуудас), Энх нахиа ХХК-ийн 683 дугаар авто машин техникийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 118-120 дахь хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаанууд (хавтаст хэргийн 127-128 дахь хуудас), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 129-130 дахь хуудас), яллагдагч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 159-160 дэх хуудас), *******ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (хавтаст хэргийн 164-180, 182, 195-216 дэх хуудас) зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч , ******* нартай эвлэрч эвлэрлийн гэрээг хавтаст хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч *******ыг нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч ын нэхэмжилсэн хохирогч нарын эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан 1,000,000, 95,000, 635,000, 711,900 төгрөг нийт 2,441,900 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1000 /нэг мянган/ нэгж буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1000 /нэг мянган/ нэгж буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Кенвоод бичигтэй хар өнгийн камерыг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******од мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Кенвоод гэсэн бичигтэй хар өнгийн камерыг эзэмшигч *******од буцаан олгосугай.
7. Шүүгдэгч ******* нь уг хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА