Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 110/ШШ2022/0042

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч М.Риза би, нэхэмжлэгч М.Х итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргад холбогдох “Насанд хүрээгүй охин М.А асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр М.Х тогтоох шийдвэр гаргахыг Баяннуур сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Нэхэмжлэгч М.Хыргауылын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С би урьд тус шүүхэд  “Насанд хүрээгүй охин М.А асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр Манарбекийн Хыргауылыг тогтоох  тухай шийдвэр гаргахыг Баяннуур сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэл гаргасан юм. Одоо би уг нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна. М.Х итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С би тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаны үр дагаврыг ойлгосон болно гэжээ.    

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Х итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С Насанд хүрээгүй охин М.А асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр М.Х тогтоох шийдвэр гаргахыг Баяннуур сумын Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Х итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нь шүүхэд гаргасанНасанд хүрээгүй охин М.А асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр М.Х тогтоох шийдвэр гаргахыг Баяннуур сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэгч М.Х итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д  тус тус зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                                  ШҮҮГЧ                                  М.РИЗА