| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0056/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/063 |
| Огноо | 2024-03-13 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/063
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
хонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам,
Улсын яллагч Ж.Энхбат,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Чингис,
Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хонгор аймгийн Прокурорын газраас *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, *******ад мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* ,
Монгол Улсын иргэн, тоот регистрийн дугаартай, овогт ,
Монгол Улсын иргэн, тоот регистрийн дугаартай, овогт ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 1 дүгээр сарын 23-ны 15 цагийн үед хонгор аймгийн хонгор сумын 7 дугаар багийн 16-12 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хойд эцэг болох тай маргалдаж, түүнийг гэрээс гарсны дараа эргэнэгээс бор өнгийн бариултай хутгыг авч, г буцаад орж ирэн орон дээр суухад уг хутганы ишээр цохиж, зүүн шилбэнд зүсэж, эрүүл мэндэд нь зүүн шилбэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны орой 20-21 цагийн үед хонгор аймгийн хонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Хишиг Монгол” нэртэй караокены гадаа иргэн ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, баруун 10-р хавирганы суганы шугамаар зөрүүгүй хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт, дух, шанаа, хацрын цус хуралт, зулгаралт, баруун шанаа, чихний цус хуралт, хамрын нуруу, баруун дал, тохой, нуруу, зүүн мөр, шууны зулгаралт, баруун мөр, цээж, хүзүү, баруун, зүүн бугалганы цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч гийн мөрдөн байцаалтад өгсөн ...Гэрт , бид 3 хамт 1 шил архи хувааж уусан. Тэгээд ууж дуусаад явлаа гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд ийг явсны дараа унтаад өгсөн. Унтаж байх үед нь би , нартай хамт хөзөр тоглоод байж байхад унтаж байгаад сэрсэн. Тэгээд сэрээд босож ирээд надтай хэрэлдээд , нарыг загнаад байсан. Тэгээд бид хоёр хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Тэгээд би ыг хоёулаа гэртээ зодолдохгүй гадаа гараад зодолдъё гэтэл гарч ирэхгүй байсан. Тэгээд би гаднаас гэртээ ороод орон дээр суутал нь хутга барьчихсан байсан. Тухайн хутганы ишээр нь намайг цохиод байсан. Тэгээд би тэр орон дээр дээшээ хараад унасан, хэвтсэн байдалтай байж байхад Бямба “битгий хутгалчхаарай” гэж хэлээд байсан. Тэгээд нь бор өнгийн хутгаар миний зүүн хөлийн шилбэ хэсэг рүү 1 удаа зүсэж хатгасан. Тэгээд би гэрээсээ гараад эмнэлэг дуудаад эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр иртэл 3 см орчим хэмжээтэй зүсэгдсэн байна гэж хэлээд оёдол тавиад боож цэвэрлэж өгсөн. Ийм зүйл болсон. Би ын биед халдаагүй. Миний зүүн талын хөлийн шилбэ орчимд хутгаар 1 удаа зүсэж хатгасан. Хутганы ишээр баруун, зүүн хавирга хэсэг рүү цохисон. Нийт 3 удаа цохисон. Өөр халдаагүй. Миний хамтран амьдрагч А. төрсөн хүү нь байгаа юм. Би Бямбатай хамтран амьдраад 10 орчим жил болж байна. нь унтаж байгаад сэрэх үедээ , нарыг загнаад байсан. Тэгээд би боль гэж хэлсэн. Түүнээс болоод л маргалдсан зүйл болсон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 176/,
Хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн ...ын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: “...19 цагийн үед би хүргэн дүү йн хамт “Хишиг Монгол” караокед өмнө нь ороод мартчихсан цамц, куртикээ авах гээд очсон. Би ганцаараа орсон бөгөөд надтай хамт явсан гадаа үлдсэн байсан. Намайг гараад ирэх үед танихгүй 3 залуутай юм яриад зогсож байсан. Тэгээд би йг “явах уу” гэсэн чинь тухайн танихгүй залуу нь “хаанахын гэж атаман ирээд томроод байна” гэсэн. Тэгэхээр нь би “чи юу гээд байна, би дүүгээ аваад явах гэж байна” гэж хэлсэн, тэгээд маргаан болж эхэлсэн, би тэгээд нэг алаг хувцастай гэх залуутай барилцаж авсан, тэгээд би цагдаа руу дуудлага өгсөн, болихгүй байсан, тэр алаг хувцастай гэх залуутай барилцаж авсан тэр үед жижигхэн биетэй залуу нь намайг баруун талын шанаа руу гараараа 2-3 удаа цохисон, би хойшоо салаад тэлээгээ сугалсан, тэр 2-ыг буюу болон нарыг шавхуурдаж нэг нэг удаа ороолгосон, тэгсэн чинь над руу тэр 2 дайрсан, тэгэхээр нь би гэгчийг нь барьж авч газар унагаагаад дээр нь гараад дараад авсан, тэгсэн чинь миний зүүн шанаа руу гэдэг нь чулуу барьж ирээд гараараа 1 удаа цохисон, тэгээд би муужраад уначихсан, тэгээд арай гэж өндийгөөд хана налаад суусан чинь тухайн 3 залуу 3-н зэрэг намайг толгой тархи цээжгүй 3-лаа нийлээд хөл гараараа нүдчихсэн юм, “би үхлээ шүү дээ, хөөе” гэж хэлээд орилоход болихгүй байсан, нүдээд л байсан, тэгж байж манай хүргэн дүү салгаж болиулсан, ийм зүйл болсон. Би гомдолтой байна, зодуулснаас болж эмчилгээ хийлгэж байна, түүнийхээ мөнгийг авмаар байна, бас би ажилдаа явж чадахгүй байна, түүнийхээ цалинг авмаар байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/,
Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн ... нь эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 99.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна..., ... нь эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан 48.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 183, 31/,
Гэрч А. мөрдөн байцаалтад өгсөн ... Тухайн өдөр хонгор сумын 7-р баг, 16-12 тоотод өөрийн гэртээ би хүүхдүүд , , болон , , бид нар байсан. нар 75 грамм хэмжээтэй архи хувааж уусан юм. Тэгээд тухайн архи дуусаад гараад яваад өгсөн тэгээд унтаад өгсөн тэгээд байж байтал сэрсэн, сэрэх үед нь нартай хөзөр тоглоод сууж байсан гэтэл 2 хоорондоо хэрэлдээд эхэлсэн, тэгээд 2 босч ирээд хоорондоо барилцаад авсан тэгээд байж байтал гарч гүйгээд гаднаас нэг төмөр авч ирээд ын мөр хэсэг рүү 1 удаа цохисон, г төмөр авах гээд гарсан байх үед гэр дотор байсан гал тогооны хэрэгсэл байдаг газраас хутга авчихсан юм тэгээд би хутгаар яах гээд байгаа юм бэ гэтэл зүгээрээ би айлгаатий гээд байсан. Тэгээд бүрэндалайгийн мөр хэсэг рүү төмрөөр 1 удаа цохих тэр төмөр нь газарт уначихсан тэгээд ахиж барилцаж аваад дээр доороо ороод ноцолдоод байсан арай залуу юм гэсэндээ нь гийн дээр нь гарчихсан байсан тэгээд ноцолдож байтал нь гийн хөл рүү нь хутгаар хатгачих шиг болсон, пүл пүр гээд хутгалчих шиг болж байгаа нь надад сонсогдсон, тэгээд хутгаа газарт хаячхаад холдоод сууж байтал нь ын барьж байгаад газарт хаясан хутгийг аваад гараад гүйчихсэн, тэгээд гэрээсээ гараад 103 буюу эмнэлэг дуудаад эмнэлэг рүү явсан. ийм л зүйл болсон. Зүүн хөл орчимд нь хутгаар 1 удаа хатгачихсан, тэр хоёр хоорондоо зодолдоод л байсан. Энэ хутга мөн байна, эмнэлэг рүү явахдаа энэ хутгаа аваад явсан юм танд өгсөн байна, энэ хутгийг манайх ахуйн хэрэгцээндээ ашигладаг юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 188-190/,
Насанд хүрээгүй гэрч Б.ы мөрдөн байцаалтад өгсөн ... Би ах, хойд аав тай хамт гэртээ хөзөр тоглож байтал ах унтаж байгаад босож ирээд “яах гээд байгаа юм бэ” гээд ах аавыг заамдаж аваад аав бас ахыг заамдаж аваад тэгээд аав гэрээс гараад зугтаагаад “гэрээс гараад ир, гадаа зодолдъё” гээд ахыг хэлсэн чинь ах гэрээсээ гарахгүй байсан. Тэгээд ах “хутга хаана байна” гэж хэлээд эргэнэгээс бор иштэй хутга аваад байсан. Гаднаас аав ороод ирсэн, орон дээр сууж байсан чинь ах хутгаа барьж аав дээр очсон чинь ээж “битгий хутгалчхаарай” гэж хэлсэн чинь ах “хутгалахгүй ээ, айлгана” гэж хэлсэн. ах, аав нар орон дээр хоорондоо ноцолдоод байсан. Тэгээд дид гээд дуугарсан чинь ах аавын шилбэ хэсэг рүү хутгалчихсан, цус нь гараад байсан. Тэгээд аав гэрээс гараад явчихсан, тийм л зүйл болсон. мөр рүү нь нэг удаа цохисон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 192-193/,
Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... Манай аав , дуу нарын хамт ор дээр 13 хөзөр тоглоод байж байтал ******* нь унтаж байгаад босож ирээд ******* ах аав руу эхлээд үе хаяад байсан тэгээд ******* ах аавтай барилцаад авсан тэгээд байж байгаад аав гэрээс гараад явсан. Тэгээд гаднаас ******* ахыг гараад ир гадна зодолдъё гэж хэлээд байсан тэгтэл ******* гэрээс гараагүй, аавыг орж ирэхээс нь өмнө ******* ах эргэнэгийн шургуулгаас бор өнгийн иштэй хутга аваад гартаа барьчихсан байсан тэр үед аав гаднаас орж ирээд ор дээр суусан тэгтэл ******* ах ор дээр очоод ******* ах аавтай орон дээр ноцолдоод байсан тэр үед ******* ах хутганы ишээрээ аавыг цохиод байсан тэр үед нь битгий хутгалчхаарай гээд ээж ******* ахад хэлсэн чинь ******* ах зүгээрээ би айлгаж байгаа юм гээд байсан тэгээд байж байтал гэнэт пол гээд дугарсан тэгсэн чинь ******* ах аав гийн хөл хэсэг рүү нь хутгаар 1 удаа хутгалчихсан байсан тэгээд аав гэрээс гараад явсан зүйл болсон..." гэх мэдүүлэг. 5. Насанд хүрээгүй гэрч Б.: "...Би ахтай, хойд аав тай хамт гэртээ хөзөр тоглож байтал ах унтаж байгаад босож ирээд чи яах гээд байгаа юм бэ гээд ******* ах аавыг заамдаж аваад тэгээд аав бас ******* ахыг заамдаж аваад тэгээд аав гэрээс гараад зугтаагаад ... тэгээд гаднаас гараад ир гадаа зодолдъё гээд *******ын хэлсэн чинь ******* гэрээсээ гарахгүй байсан. Тэгээд ******* ах хутга хаана байна гэж хэлээд эргэнэгээс бор иштэй хутга аваад байсан тэгээд хутга аваад байж байтал гаднаас аав ороод ирсэн тэгээд орж ирээд орон дээр сууж байсан чинь ******* хутгаа барьж ах дээр очсон тэр үед нь ээж битгий хутгалчхаарай гэж хэлсэн чинь ******* ах хутгалахгүй ээ айлгана гэж хэлсэн тэгээд ******* ах болон хойд аав нар орон дээр хоорондоо ноцолдоод байсан тэгээд ноцолдож байгаад пид гэж дугарсан чинь ******* ах аавын шилбэ хэсэг рүү нь хутгалчихсан цус нь гараад байсан. Тэгээд аав гэрээс гараад явчихсан ийм зүйл болсон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 195-196/,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... Тухайн өдөр ах бид 2 эмнэлгээс гараад 20 цагийн орчимд Хишиг Монгол караокед ах куртикээ орхисон түүнийг авах гээд очсон юм. Тэгээд очоод , , нартай караокены гадна таарсан юм. Би тэр гэдгийг нь таньдаг, нөгөө 2-ыг нь зүс таньдаг юм. Тэгээд очоод ах караоке руу ороод гадаа нь , , бид 4 тамхи татаад үлдсэн, Мэндээ ах гарч ирсэн чинь , хоёр нь ах руу хэрүүл өдөөд томроод байсан. Тэгсэн чинь нь ахыг шууд цохиод авсан, тэгээд ах хувцсаа тайлаад тэлээгээ тайлж эргүүлээд “та нар ямар юм бэ, нэг нэгээрээ үзчихье” гэж хэлээд байсан. Тэгтэл хоёр барилцаж аваад дээр доороо ороод зодолдоод байсан, тэгж байтал дунд зах руу ордог хаалганы хажуу талд Хишиг Монголын хойд талын хана орчимд газарт уначихсан дээр нь ах гарчихсан байсан, гэтэл гүйж очоод ахыг цохиод цааш нь унагасан, гэтэл ах цаашаа хана налсан байдалтай байсан, тэгтэл ерөөсөө , , 3 нийлээд зэрэг ахыг цохиж өшиглөж эхэлсэн, тэгээд би салгах гээд очтол нь нэг чулуу авчихсан ахын толгой хэсэг рүү 1 удаа цохиж байсан, би тэр чулууг нь аваад газарт шидсэн юм, тэгээд тэр 3 нийлээд зодож байгаад больсон. шанаа хэсэг рүү нь гараараа бас хөлөөрөө цохиж байсан, нь цээж хэсэг рүү нь өшиглөөд байсан, бас цээж хавирга хэсэг рүү нь өшиглөөд байсан тэр үед Мэндээ ах хавирга “хугалаа шүү дээ” гээд орилж байсан. нь бол толгой хэсэг рүү нь өшиглөөд жийгээд цохиод байсан, нар нь цээж хавирга хэсэг рүү нь нүдээд байсан миний харснаар. Миний биед хэн нэгэн халдаагүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... Би тухайн яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна..., ... Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг үнэн зөв. гэсэн мэдүүлэг /хх-ийн 213, 77/,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг үнэн зөв.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 75/,
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би Хишиг Монгол караокеноос гэж хүнийг гарч ирэх үед зүүн гараараа ын баруун шанаа хэсэг рүү нь түлхсэн зүйл болсон. 'Гэр үед нь “тамхи байна уу, би цагдаа байсан” гэж ярьж байсан. Тэгээд намайг түлхсэний дараа намайг тэлээгээрээ нуруу хэсэг рүү ороолгосон юм. Тэгээд би тэлээгээр цохиулчхаад шууд Хишиг Монгол руу ороод үлдсэн пивоо уучхаад гараад явсан. Гарч ирэх үед тэнд байсан хүмүүс бөөнөөрөө гадаа байж байсан, тэгэхээр нь хажуугаар нь гараад явчихсан юм. Би чулуугаар цохиогүй.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 79/,
хонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 сарын 30-ны өдрийн 87 тоот шинжээчийн ... гийн биед зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо... З.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болох шинэ гэмтэл байна... б.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. б.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэсэн дүгнэлт /хх-ийн 206-207/,
хонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 сарын 28-ны өдрийн 510 тоот шинжээчийн ... ын биед зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, баруун 10-р хавирганы суганы шугамаар зөрүүгүй хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт, дух, шанаа, хацрын цус хуралт, зулгаралт, баруун шанаа, чихний цус хуралт, хамрын нуруу, баруун дал, тохой, нуруу, зүүн мөр, шууны зулгаралт, баруун мөр, цээж, хүзүү, баруун, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх зүүн хацар ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх бусад баруун 10-р хавирганы суганы шугамаар зөрүүгүй хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт, дух, шанаа, хацрын цус хуралт, зулгаралт, баруун шанаа, чихний цус хуралт, хамрын нуруу, баруун дал, тохой, нуруу, зүүн мөр, шууны зулгаралт, баруун мөр, цээж, хүзүү, баруун, зүүн бугалганы цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 61-63/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 18/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19/,
хонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 14/02, 14/30 дугаар албан бичиг /хх-ийн 26-27, 179-180/,
Шүүгдэгч Г., *******, ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 81-82, 84-85, 87-88, 93-101, 128-163 / зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 1 дүгээр сарын 23-ны 15 цагийн үед хонгор аймгийн хонгор сумын 7 дугаар багийн 16-12 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хойд эцэг болох тай маргалдаж, түүнийг гэрээс гарсны дараа эргэнэгээс бор өнгийн бариултай хутгыг авч, түүнийг буцаад орж ирэн орон дээр суухад хутганы ишээр цохиж, зүүн шилбэнд зүсэж, зүүн шилбэнд нь шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны орой 20-21 цагийн үед хонгор аймгийн хонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Хишиг Монгол” нэртэй караокены гадаа иргэн ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, баруун 10-р хавирганы суганы шугамаар зөрүүгүй хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт, дух, шанаа, хацрын цус хуралт, зулгаралт, баруун шанаа, чихний цус хуралт, хамрын нуруу, баруун дал, тохой, нуруу, зүүн мөр, шууны зулгаралт, баруун мөр, цээж, хүзүү, баруун, зүүн бугалганы цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч , нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 176, 24-25/, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /хх-ийн 183, 31/, гэрч , Б., Б., М. нарын мэдүүлэг /хх-ийн 188-190, 192-193, 195-196, 39-40/, шүүгдэгч *******, *******, ******* нарын мөрдөн байцаалтад хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хонгор аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 87, 510 дугаар шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 24-25, 206-207/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 18/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19/, хонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 14/02, 14/30 дугаар албан бичиг /хх-ийн 26-27, 179-180/, шүүгдэгч *******, *******, ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, хонгор аймгийн прокурорын газраас *******, *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч нэхэмжилсэн хохирогч гийн эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан 99,000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, мөн хохирогч ын эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан 48,000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож шийдвэрлэв.
Хохирогч нь шүүхэд одоогоор бүрдүүлсэн нотлох баримт байхгүй, шанааны яс цөмөрсөн байгаа учраас дараа эмчилгээ хийлгэх талаар хэлсэн байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг” хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүхээс шүүгдэгч *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоов.
Шүүгдэгч ******* нь хонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хасах ялаас 12 хоногийн зорчих эрх хасах ялыг эдлээгүй үлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн бариултай 23 сантиметр хутгыг устгахыг хонгор аймгийн шүүхийн тамгын газарт даалгаж, 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт ******* , овогт нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, шүүгдэгч овогт ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг тус бүр зургаан /06/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн /4/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 10 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ял дээр, өмнөх хонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 12 хоногийн зорчих эрх хасах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногт тооцож 12 /арван хоёр/ хоногийн нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан зургаан /6/ сарын хугацаагаар, *******ад оногдуулсан зургаан /06/ сар арван хоёр /12/ хоногийн хугацаагаар, *******ад оногдуулсан арав /10/ сарын хугацаагаар хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тэдгээрийг цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 03 сарын 13-ны өдрөөс эхлэн тооцсугай.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1-т зааснаар шүүгдэгч *******аас 99,000 төгрөгийг гаргуулж, мөн шүүгдэгч *******, *******, ******* нараас 48,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
8. Хохирогч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн бариултай 23 сантиметр хутгыг устгахыг хонгор аймгийн шүүхийн тамгын газарт даалгаж, 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
10. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА