Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/95

 

 

 

                                             

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******, шүүгдэгч Н.******* түүний өмгөөлөгч Х.Алтангүл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

            ******* аймгийн Прокурорын газрын хяналтын Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ийн *******д холбогдох эрүүгийн 2436000000053 дугаартай, 178/2024/0087/Э индекстэй хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 2005 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ******* аймгийн Мөст суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах дүү нарын хамт амьдардаг, ******* аймгийн ******* сумын ******* багийн 11-06 тоотод оршин суух хаягтай, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15- ны өдрийн 2020/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тоггоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 27 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгээд нийт 4 жил 9 сар 27 хоногийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж, 2 жил 4 сар 28 хоногийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоосон, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 187 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 19 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022 /ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 06 сар 04 хоногийн ялыг нэмж нэгтгээд нийт 3 жил 06 сар 04 хоног хорих ял ондуулан эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1,2-т зааснаар оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж нийт эдлэх ялыг 1 жил 09 сар 02 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн гэх, ******* ******* овогт *******ийн *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пи Си Молл” цахилгаан барааны дэлгүүрийн цонхны төмөр хамгаалалтыг эвдлэн цонхоор дотогшоо нэвтэрч 15 ширхэг гар утас, 4 ширхэг зөөврийн компьютер, 1 ширхэг таблет зэрэг эд зүйлсийг нууц далд аргаар, хууль бусаар хулгайлан авч “Пи Си Молл” хязгаарлагдмал хариуцлагатай компанид 28,824,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

 

          - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн  2-14-р хуудас),

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******гийн өгсөн ...Би "РС mall" цахилгаан барааны ******* аймаг дахь салбар дэлгүүрийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн хариуцан ажиллуулж эхэлсэн. Одоо тухайн дэлгүүрт менежер ажилтай. Манай ******* аймгийн салбар дэлгүүр одоогийн байдлаар 10 ажилтантай. Манай дэлгүүр ******* аймгийн аргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах 2 давхар байранд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нүүж орсон...Би 2024 оны 02 дугаар сарын 04-ний өглөө ажилдаа явах гээд гэртээ байж байтал манай дэлгүүрийн кассчин Мөнхбаяр над руу утсаар яриад манай дэлгүүрт хулгай орсон байна, би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүр дээр ирэхэд 1 давхарт байх тавилгын дэлгүүр лүү ордог торон хаалга эвдсэн байсан. Тэгээд би дээшээ 2 давхарт гарахад дэлгүүр доторх шилэн лангуу дотроос гар утас алга болсон байсан, үзүүлэнгийн ширээн дээр байсан 4 ширхэг зөөврийн компьютер, кассын ширээн дээрээс хэрэглээний таб зэрэг алга болсон байсан. Манай дэлгүүрийн барилгын 1 давхрын ар талын цонхны төмөр хаалт эвдэгдсэн, цонхны шилийг хагалсан, цонхны салхивчаар онгойсон, барилгын дотор давхраас 2 давхар луу гардаг төмөр хаалт эвдэрсэн байдалтай байсан. ...Манай дэлгүүрээс I рhопе 15 маркийн гар утас 1 ширхэг-4,999,900 төгрөгний үнэтэй, Huawei Nova 11i маркийн гар утас 1 ширхэг-1,999,000 төгрөгний үнэтэй, Huawei Nova V61 маркийн гар утас 1 ширхэг-699,900 төгрөгний үнэтэй, Huawei Nova V91 маркийн гар утас 1 ширхэг-1,149,900 төгрөгний үнэтэй, Ноnог Х9b маркийн гар утас ширхэг-1,299,000 төгрөг, Ноnог Х7b маркийн гар утас 1 ширхэг 799,000 төгрөгний нэтэй, Samsung А54 маркийн цагаан өнгийн гар утас 1 ширхэг 1,549,900 төгрөгний нэтэй, Samsung А34 маркийн саарал өнгийн гар утас 1 ширхэг 1,299,900 төгрөгний нэтэй, Samsung А34 маркийн ягаан өнгийн гар утас 1 ширхэг 1,299,900 төгрөгний үнэтэй, Samsung А05 маркийн ногоон өнгийн гар утас 1 ширхэг 1.599.000 төгрөгний үнэтэй, Samsung А05 маркийн саарал өнгийн гар утас 1 ширхэг, 599,000 төгрөгний үнэтэй, Samsung А05  маркийн ягаан өнгийн гар утас 1 ширхэг, 649,000 төгрөгний үнэтэй, Samsung А15 маркийн цэнхэр өнгийн гар утас 1 ширхэг 659,900 төгрөгний үнэтэй, Samsung А25 маркийн цайвар цэнхэр өнгийн гар утас 1 ширхэг-1,059,900 төгрөгний үнэтэй, Samsung А25 маркийн шар өнгийн гар утас 1 ширхэг-1,059,900 төгрний унэтэй гар утаснууд алдагдсан. Эдгээр гар утаснууд бугд лацтай, хайрцагтай шинээрээ байгаа утаснууд юм аа. Мөн Dell inspirom 3520 i5 нь 3,199,900 12350 16СВ 512 88Э/ зөөврийн компютер-2 ширхэг, нэг төгрөгний үнэтэй, Dell inspirom /5435 Ryzen 5 753011 16 СВ 512GВ Васкlit FРТ/ үзүүлэлттэй зөөврийн компютер 2 ширхэг, нэг нь 3,499,900 төгрөгний үнэтэй зэрэг нийт 4 ширхэг зөөврийн компютер алга болсон. ...Хэрэглээний Huawei нэртэй таблет 1 ширхэг бас алга болсон. Табыг хэрэглээд 1 жил орчим болж байгаа 1,399,000 төгрөний үнэтэй. Нийт 31,321,800 төгрөгийн хохирол учирсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 67-68-р хуудас),

-Эд зүйл хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 30-37-р хуудас),

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 127-130-р хуудас),

- “Бес арыс-1” барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн баримт (хавтаст хэргийн 133 дугаар хуудас)

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 134-138-р хуудас),

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 149-151-р хуудас),

            -******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Ц.Ононбатын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 34 дугаартай “Адилтгалын шинжилгээнд тэнцэж буй Зураг №6,13, 14, 15, 16, 20 гэж дугаарласан 6 ширхэг гутлын улны мөрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Н.*******гаас хураан авсан гэх богино түрийтэй хар өнгийн гутлын баруун, зүүн өмсгөлийн гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгээрээ тохирно... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 181-188-р хуудас)

-Шүүгдэгч Н.*******гийн өгсөн...би 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байгаад гадуур гарч найзтайгаа уулзсан.Найзтайгаа уулчихаад PC mall дэлгүүрийн хажуугаар явж байгаад тухайн дэлгүүрийг сонирхоод орохоор шийдээд дэлгүүрийн арын цонхоор нь дотогшоо орсон.Дэлгүүр дотор ороод 2 давхар луу гарч зөөврийн компьютер аваад гарсан.Нийт хэдэн гар утас, хэдэн зөөврийн компьютеравснаа мэдэхгүй байна.Дэлгүүрээс гараад 3 дугаар сургуулийн дээд талд байх ногоон өнгийн байрнуудын орцонд байж байгаад  өглөө 9 цагийн үед Баян-Өлгий аймаг руу явах машинтай ярьж тохироод явсан. Өдөр 12 цагийн үед Баян-Өлгий аймагт ирээд Бес арыс гэх барьцаалан зээлдүүлэх газарт 1 ширхэг зөөврийн компьютер, Samsung А05 маркийн  нэг ширхэг гар утсыг 600,000 төгрөгний барьцаанд тавиад буцаад ******* аймгийн төвд ирээд оройны 16 цагийн автобусад сууж Улаанбаатар хот руу явсан.Замдаа Говь-Алтай аймагт цагдаагий алба хаагч автобус зогсоогоод намайг авч явсан ачааны хамт авчирсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 196-197 дугаар хуудас) зэрэг баримтууд хэрэгт цугларсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

1.2. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтэн дүгнэвэл шүүгдэгч Н.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө  ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг PC mall  цахилгаан барааны дэлгүүрийн цонхны төмөр хамгаалалтыг эвдэж ороод 15 ширхэг гар утас, 4 ширхэг зөөврийн компьютер, 1 ширхэг таблетийг хулгайлж аваад Баян-Өлгий аймгийн Өлгий суманд байрлах  ломбардны газарт 1 ширхэг зөөврийн компьютер, 1 ширхэг гар утсыг 600,000 төгрөгний барьцаанд тавьсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” хулгайлах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Н.*******гийн 2024 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх PC mall дэлгүүрийн байранд нэвтэрч гар утас, зөөврийн компьюер зэргийг нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын үндсэн шинжийг хангасан байна.

2.2. Хүний орон байранд болон тусгайлан хамгаалсан байранд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг хориглодог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн улмаас хүн болон хуулийн этгээдийн эд хөрөнгийн эрх зөрчигдөөд зогсохгүй орон байрны халдашгүй байдал давхар зөрчигддөг тул хохирлын хэмжээ хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Иймд хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар нэвтэрч үйлдсэн тохиолдолд хүн хуулийн этгээдийн өмчлөх эрх болон орон байрны халдашгүй байдалд халдсан гэж үзэж хүндрүүлэн зүйлчилнэ.

Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байдаг бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах обьектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болно.

 Шүүгдэгч Н.*******гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Энэ гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ.

2.3. Шүүгдэгч Н.******* нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд буюу дэлгүүрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж аваад цааш барьцаалсан үйлдэл нь шууд санаатай шунахайн сэдэлттэй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

2.4. Шүүгдэгч нь амьжиргааны эх үүсвэрээ хангахдаа амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэтгэл зүй нь хулгайлах гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

2.5. Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэх мэдүүлэг өгсөн болно.

Иймд шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

3.1.Энэхүү гэмт хэргийн улмаас хуулийн тэгээд болох PC mall дэлгүүрт 28,824,600  төгрөгний хохирол учирчээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд “манай байгууллага нь хулгайд алдсан эд зүйлээ тоо ёсоор буцааж авсан. Харин хаалга цонх эвдсэн хохирлыг гаргуулж авна. Нийт 190,000 төгрөг нэхэмжилж байгаа” гэх мэдүүлэг өгсөн.

Иргэний нэхэмжлэгч Т. “манай ломбарданд Ассер маркийн зөөврийн компьютер нэг ширхэг, Самсунг А05 маркийн гар утас нэг ширхэгийг барьцаанд тавьж 600,000 төгрөг авсан. Тухайн барьцаанд тавьсан эд зүйлийн 600,000 төгрөг дээр 1 сарын хүү ороод нийт 642,500 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 158 дугаар хуудас) өгсөн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 190,000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч баримт ирүүлээгүй харин хавтаст хэргийн 125 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр... 70х53 харьцаатай цонхны шил-37100 төгрөг, 40х20 хэмжээтэй 2 ширхэг цонхны шил-116,000 төгрөг, хаалганы нугас 2 ширхэг-16,000 төгрөг...гэх дүгнэлт авагдсан байх тул түүнийг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.*******гаас 169,100 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох, мөн 642,500 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.д олгох нь хууль зүйд  нийцнэ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Н.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 88 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуубарууд (хавтаст хэргийн 89-117 дугаар хуудас), гэрч Н.Хундалайгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 200-201 дүгээр хуудас), суурь боловсролын гэрчилгээний тодорхойлолт (хавтаст хэргийн 216 дугаар хуудас), бүрэн дунд боловсролын үнэмлэхний тодорхойлолт (хавтаст хэргийн 117 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хувьдаа өмч хөрөнгөгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэх хувийн байдал тогтоогдож байна.

 2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 3. Улсын яллагчаас “ шүүгдэгч Н.*******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон 69 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  1 ширхэг плаш дискийг хэрэгт хадгалах, 1 хос гутлыг шүүгдэгчид буцаан олгох, 20,000 төгрөг-7 ширхэг,10,000 төгрөг-1 ширхэг,1000 төгрөг-1 ширхэг, 500 төгрөг-1 ширхэг,100 төгрөг-4 ширхэг,нийт 151,900 төгрөгийг иргэний хариуцагч Д.д олгох гэх санал;

- шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Алтангүлээс “...шүүгдэгч Н.******* нь 19 настай, урьд оногдуулсан ял шийтгэлийг эдэлж дууссан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, 21 насанд хүрээгүй өсвөр насны хүн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримталж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх, шүүгдэгчээс “ миний хувийн байдлыг харгалзан бага ял оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёроос найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуулчилсан.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлөгдсөн, иргэний нэхэмжлэгчид учирсан гэм хорыг барагдуулахаа илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан  ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 04 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 69 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцно.

 

4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг плаш дискийг хэрэгт хадгалах, 1 хос гутлыг шүүгдэгчид буцаан олгох, 20,000 төгрөг-7 ширхэг,10,000 төгрөг-1 ширхэг,1000 төгрөг-1 ширхэг, 500 төгрөг-1 ширхэг,100 төгрөг-4 ширхэг,нийт 151,900 төгрөгийг хохирогчид буцаан олгох нь зүйтэй .

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36 дугаар зүйлийн 36.2,36.6-36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* мээрэн ургийн овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Шүүгдэгч ******* мээрэн ургийн овогт *******ийн *******г 04 (дөрөв) жил 02 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******гийн цагдан хоригдсон 69 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.*******гаас 642,500 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.д, 169,100 төгрөг гаргуулж хохирогч “PC mall” компаний ******* салбарт тус тус олгосугай.

6.Шүүгдэгч Н.*******гаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг плаш дискийг хэрэгт хадгалах, 1 хос гутлыг шүүгдэгчид буцаан олгосугай.

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар 20,000 төгрөг-7 ширхэг, 10,000 төгрөг-1 ширхэг,1000 төгрөг-1 ширхэг, 500 төгрөг-1 ширхэг,100 төгрөг-4 ширхэг, нийт 151,900 төгрөгийг хохирогч иргэний нэхэмжлэгч Д.д олгосугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэжлүүлсүгэй.

 9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС