Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/298

 

 

 

 

 

 

 

 

      2024          04           *******                                    2024/ШЦТ/298      

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,                

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Ц.Батбэх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, *******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 230503674******* тоот дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1957 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 67 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт гарсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, *******-******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ******* овогтой *******гийн ******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар сургуулийн орчмоос таксинд сууж, ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийгмийн даатгалын хэлтсийн урд талын зогсоолд хүргүүлэхдээ тухайн таксины жолооч болох хохирогч Т.ийг "манай гэрийнхэнд миний архи уусныг хэллээ" гэж уурлан улмаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн тухайн цаг хугацаанд хохирогч Т. ий гарт байсан утсыг булаан авч, улмаар шидэж дэлгэцийг нь хагалж гэмтээн бага хэмжээнээс дээш буюу 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.******* мэдүүлэхдээ:  “...Би болсон явдлыг хэлсэн. Би хохирогчийг цохисон гэхдээ ямар ч утас шидээгүй. Миний хийсэн хэрэг буруу юм байсан, ойлгож байна. Би ямар ч утас авч шидээгүй... ” гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

мөрдөн байцаалтад хохирогч Т.ий өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө 01:30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар сургуулийн орчимд хоёр хүн такси барих гээд гараа өргөөд зогсож байхаар нь аваад ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийгмийн даатгалын хэлтсийн хажууд байрлах байранд ирсэн. Тухайн иргэн нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор гэрийн хаягаа зааж өгч чадахгүй байна хаана хүргүүлэхээ мэдэхгүй, автомашин дотор орилж хашгираад явсан. Гэрийн хаягаа зааж өгч өгч чадахгүй байхаар нь өөрөөс нь сайн асууж байгаад 99169*******7 гэсэн дугаар өгөхөөр нь холбогдоход тухайн таксигаар үйлчлүүлж байсан хүний эхнэр байсан тул гэрийн хаяг ягаа зааж өгөөд хүргэж өгөх үед манай эхнэрт яах гэж хэлсэн юм гээд уурлаад миний хамар хэсэг рүү цохисон болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Намайг автомашинаас буух үед миний гар утсыг булааж авч шидээд нүүр хэсэг рүү цохисон. Миний гар утас эвдэрсэн байна.

Би тухайн хүнийг зааж өгсөн газарт хүргэж өгөөд за ахаа таксины мөнгө 10,000 төгрөг боллоо гэхэд надад чамд өгөх мөнгө байхгүй гээд 10,000 мөнгөө авчих гээд надад 99189*******7 дугаар луу залгаад болсон үйл явдлыг тайлбарлаж хэлтэл чи намайг манай гэрийнхэнд архи уусныг хэллээ гээд машины араас гар нь орж ирээд миний хамар луу цохихоор нь би буугаад хамраа бариад байж байтал миний гар утсыг булааж аваад нилээн хол шидсэн. Эмчилгээ хийлгээгүй байгаа мөнгөгүй болохоор хийлгээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.ийн өгсөн:

“...Би 2023 оны 09 дүгээр сарын 30-ний шөнө унтаж байхад ирсэн хэдэн цагт ирснийг нь санахгүй байна. нь таксинд хүн аваад гэрт хүргэж өгсөн настай хүн хамар луу цохиод утас аваад шидсэн гээд утас нь асахгүй дэлгэц хагарсан байсан. ах толгой өвдөөд байна гэхээр нь би халуун буулгах эм өгөөд унтуулсан. ах удалгүй хөдөө яваад ирэхээр нь та утсаа яасан гэж асуухад дэлгэцийг нь янзлуулаад зарсан гэж байсан. Өөр сайн зүйл сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот: “...1.Т. ий биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

 

- “Ашид билгүүн” ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:       

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Т.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар сургуулийн орчмоос таксинд сууж, ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийгмийн даатгалын хэлтсийн урд талын зогсоолд хүргүүлэхдээ тухайн таксины жолооч болох хохирогч Т.ийг "манай гэрийнхэнд миний архи уусныг хэллээ" гэж уурлан улмаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн тухайн цаг хугацаанд хохирогч Т. ий гарт байсан утсыг булаан авч, улмаар шидэж дэлгэцийг нь хагалж гэмтээн бага хэмжээнээс дээш буюу 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батбэх шүүх хуралдаанд: “...Гар утсыг хаана нь ямар гэмтэл үүссэн талаар бичигдээгүй, Эд зүйл устгасан үйлдэл дээр, шинжээч чанар байдлыг мэдээгүй байж яаж эд зүйл эвдэрсэн гэж дүгнэлт гаргаж байна вэ. Прокурорын тогтоол дээр эд зүйл устгасан талаар байхгүй. Мөрдөгчийн тогтоол дээр бас эд зүйл эвдсэн талаар байхгүй. Яллагдагчаар татсан үйлдэл нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

1. ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн зүйл болох гар утсанд үзлэг хийгдээгүй ямар хэмжээний хохирол учирсан талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Эд хөрөнгө устгаагүй гэдгийг улсын яллагчийн зүгээс няцаан үгүйсгээгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.*******д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргасан тул хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулж хэргийг ердийн журмаар шийдвэрлэх захирамж гарч хохирогчийг шүүх  хуралд дуудсан боловч хүрэлцэн ирээгүйг дурдах нь зүйтэй.

2. Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар сургуулийн орчмоос таксинд сууж, ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийгмийн даатгалын хэлтсийн урд талын зогсоолд хүргүүлэхдээ тухайн таксины жолооч болох хохирогч Т.ийг "манай гэрийнхэнд миний архи уусныг хэллээ" гэж уурлан улмаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь:

хохирогч Т.ий өгсөн: “...Би тухайн хүнийг зааж өгсөн газарт хүргэж өгөөд за ахаа таксины мөнгө 10,000 төгрөг боллоо гэхэд надад чамд өгөх мөнгө байхгүй гээд 10,000 мөнгөө авчих гээд надад 99189*******7 дугаар луу залгаад болсон үйл явдлыг тайлбарлаж хэлтэл чи намайг манай гэрийнхэнд архи уусныг хэллээ гээд машины араас гар нь орж ирээд миний хамар луу цохихоор нь би буугаад хамраа бариад байж байтал миний гар утсыг булааж аваад нилээн хол шидсэн. Эмчилгээ хийлгээгүй байгаа мөнгөгүй болохоор хийлгээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

гэрч А.ийн өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 30-ний шөнө унтаж байхад ирсэн хэдэн цагт ирснийг нь санахгүй байна. Гафурен нь таксинд хүн аваад гэрт хүргэж өгсөн настай хүн хамар луу цохиод утас аваад шидсэн гээд утас нь асахгүй дэлгэц хагарсан байсан. Гафурен ах толгой өвдөөд байна гэхээр нь би халуун буулгах эм өгөөд унтуулсан. Гафурен ах удалгүй хөдөө яваад ирэхээр нь та утсаа яасан гэж асуухад дэлгэцийг нь янзлуулаад зарсан гэж байсан. Өөр сайн зүйл сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот: “...1.Т. Гафурений биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Т.Гафурений эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хавтаст хэргийн 69 дүгээр талд хохирогч Т.Гафуренээс “...******* гэх хүнд зодуулж, гар утсаа эвдсэн асуудалд гомдол санал байхгүй...” гэх хүсэлт өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т. нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тогоохүүд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Торгуулийн ялыг багасгаж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж хохирлыг төлсөн байдал нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.*******д *******0 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний *******0,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч ******* овогтой *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******0 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******0,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.*******д оногдуулсан *******0 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******0,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т. нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ