| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2024/0089/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/97 |
| Огноо | 2024-04-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн, улсын яллагч ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч Ж.*******-*******, хохирогч Б. түүний өмгөөлөгч Н.*******бат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ын *******-*******т холбогдох эрүүгийн 2336004070003 дугаартай, 178/2024/0089/Э индекстэй хэргийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Мон Улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ******* хотын ******* дүүргийн 25 дугаар хороо, *******ы 2-228 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ургийн овогт *******ын *******-*******
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Ж.*******-******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын багийн нутагт гурван замын уулзвар дээр 2023 оны 11 дүгээр сарын 15-ны орой УНЧ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөнөөс тухайн замд явж байсан УБЗ улсын дугаартай Вонго маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгслийн жолооч Б.ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
1.1. хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2-р хуудас),
- Хэргийн газарт үзлэг хийсэн...хэрэг учрал болсон гэх газар нь ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах засмал зам дээр болсон ба хэргийн газар дээр ирэхэд ******* сумаас ******* аймгийн чиглэлд УНЧ улсын дугаартай, цэнхэр өнгийн Портер маокийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж УБЗ улсын дугаартай Вонго пронтер маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн байдалтай байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-13 дугаар хуудас),
- УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-20 дугаар хуудас)
- УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 23-28 дугаар хуудас)
-Гэрч Д.ын өгсөн...2023 оны 11 дүгээр сарын 15-ны орой ******* аймгийн төвөөс Мөнххайрхан сум руу хадам ах Б.ын УБЗ улсын дугаартай Вонго пронтер маркийн машинаар М., Ц., Б., Л. нарын хамт ******* сумын гурван замын уулзвараар өнгөрч хурд сааруулагчаар гараад 200-300 метр орчим явж байтал эгц урдаас тод гэрэлтэй машин урсгал сөрж орж ирээд бид нарын машиныг мөргөсөн.Тухайн үед миний сууж явсан машин хурдаа авч амжаагүй байсан.Урдаас ирж мөргөсөн машин маш ир хурдтай ирж жолоочийн талаар мөргөсөн.Машинаас буугаад харахад Портер маркийн машин байсан,уг машинд жолоочоос өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас)
-Гэрч Б.ын өгсөн...бидний машин ******* сумын гурван замын уулзвараар өнгөрч хурд сааруулагчаар гараад 200 метр орчим явж байтал эгц урдаас тод гэрэл гэрэл гараад манай жолооч “ энэ юу болж байнаа, мөргөлөө” гэтэл ирээд мөргөсөн. Тухайн үед миний сууж явсан машин хурдаа авч амжаагүй байсан.Урдаас ирж мөргөсөн машин их хурдтай ирсэн. Бид буугаад очиход Портер маркийн машин байсан. Манай машины жолооч руль суудал хоёрын заагт хавчуулагдчихаад орилоод байхаар нь бид нар эхлээд өөрийнхөө машины жолоочийг гаргачихаад нөгөө машин дээр очиход жолооч нь бага зэрэг хавчуулагдсан байснгы онцгой байдлын алба хаагч нар ирж гаргасан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас)
-Гэрч Л.ийн өгсөн...би 2023 оны 11 дүгээр сарын 15-ны орой ******* аймгийн төвөөс Мөнххайрхан сум руу Б. гэх хүний УБЗ улсын дугаартай Вонго Пронтер маркийн машинаар М., Ц., Д., Д. нарын хамт Д.ын идэш гаргаж ирэхээр явж байсан. ******* сумын гурван замын уулзвараар өнгөрч хурд сааруулагчаар гараад явж байтал урдаас гэрэл тусаад тас пис болоод явчихсан.сандраад буугаад харсан чинь цэнхэр өнгийн Портер маркийн машин байсан.Тухайн машинд жолоочоос нь өөр хүн байгаагүй, жолооч нь согтуу байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас)
-Гэрч М.ийн өгсөн... тухайн үед бид нар болон жолоо барьж явсан Б. архи хэрэглээгүй байсан.Бид нарын хажуугаар огт машин зөрж өнгөрөөгүй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан,тухайн машин гэнэт урсгал сөрж орж ирээд мөргөсөн.. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас)
- ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 250 дугаартай ...Б.ын биенээс авсан гэх шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ.Цусанд этилийн спирт илрээгүй...гэх дүгнэлт (хавтаст хэргийн 55-16 дугаар хуудас)
- ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 251 дугаартай ...Ж.*******-*******ын биенээс авсан гэх шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ.Ж.*******-*******ын гэх шингэн цусанд 2.9 промилли этилийн спирт илэрсэн...гэх дүгнэлт (хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас)
- ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1249 дугаартай...Л.ийн биед гэмтэл тогтоогдоогүй...гэх дүгнэлт (хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас)
- ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1245 дугаартай ...Д.ын зүүн гарын бугуй болон алганы 2 хажуу хэсэгт тус бүр зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт (хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас)
- ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1244 дугаартай ...Ц.ы цээжний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт (хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас)
- ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1247 дугаартай ...М.ийн биед зүүн бөөр болон зүүн хөлийн гуя, шилбэний ард хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгнө зэрэгт хамаарна...гэх дүгнэлт (хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас)
- Зам тээврийн осол дээр тогтоосон акт (хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас)
-Мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 89 дүгээр хуудас)
- ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1255 дугаартай ...Д.ын биед зүүн дунд чөмөгт ясны толгойн урд хэсгийн салсан хугарал, зүүн сүүж ясны тогооны ар хана, суудал ясны хугарал, баруун 7 дугаар хавирганы зөрүүтэй хугарал,зүүн хөлийн гуя шилбэний хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны ар хэсэгт, зүүн хөлийн урд доод болон ар доод хэсэгт зулгаралт, зүүн хөлийн урд дунд хэсэгт, ар дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн сүүж ясны тогооны ар хана, суудал ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар, зүүн дунд чөмөгт ясны толгойн урд хэсгийн салсан хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.2-т зааснаар тус бүр гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Харин баруун 7 дугаар хавирганы зөрүүтэй хугарал,зүүн хөлийн гуя шилбэний хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...гэх дүгнэлт (хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас)
-Хохирогч Б.ын өгсөн...Цагдаагийн пост өнгөрөөд хурд сааруулагч гараад 300-400 метр явж байтал урдаас тээврийн хэрэгсэл ирж байхаар нь гэрлээ шилжүүлээд хажуу талаараа өнгөрөөх гээд хурдаа хасаад 2-р араандаа хийгээд 20 км/цагийн хурдтай явж байтал тухайн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд миний тээврийн хэрэгслийг мөргөж, осол гаргасан. Хэсэг зуур юу болсныг санахгүй байна. Нэг ухаан ороход хамт явсан хүмүүс тээврийн хэрэгслээс гарч байсан.Би жолооны хүрдэнд хавчуулагдсан байсныг хүмүүс татаж гаргаад ******* аймгийн төвд ирж эмнэлэгт хэвтүүлсэн...гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас)
-Эд хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний ХВЦ-23-023 дугаартай тээврийн хэрэгслийн эд ангиудыг үнэлсэн шинжээчийн дүгнэлтүүд ( хавтаст хэргийн114-123 дугаар хуудас )
-Шүүгдэгч Ж.*******-*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2023 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө ******* хотоос ******* аймаг руу өөрийн эзэмшлийн УНЧ улсын дугаартай Портер маркийн машинаар ганцаараа явсан. *******аас гарахдаа 0.75 граммын Еден архи аваад гарсан.******* аймгийн Дарви сумын гуанз орж хоол идчихээд авч явсан архинаасаа уугаад хөдөлсөн.Зэрэг сум дээр ирээд нэг татсан, замдаа бас нэг татчихаад ******* сумын Хар үзүүр гэх газарт ирээд дахин архинаасаа уучихаад сумын төв орж хадам аав ээжтэйгээ уулзчихаад ******* явах гэхэд хадам ээж “ чамаас архи үнэртэж байна, хоноод яв” гэхээр нь би “бага уусан, ******* орж ажлаа амжуулчихаад маргааш ирнэ” гээд явсан. ******* сумаас гараад бага гүүрэн дээр зогсоод дахин нэг хундага татчихаад явсан.Тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна... эх мэдүүлэг (хавтаст хэргийн 139-141 дүгээр хуудас) зэрэг болно.
2. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтэн дүгнэвэл шүүгдэгч Ж.*******-******* нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны орой ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт өөрийн өмчлөлийн Porter маркийн УНЧ улсын дугаартай автомашин жолоодон архи согтууруулах ундаа хэрэглэж замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас хохирогч Б.ын эрүүл мэндэд хүнд, хохирогч М.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан үйл баримт тогтоогдож байна.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Мон Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д “... согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 11-р зүйлийн 3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тус тус заасан ба хэрэг болсон гэх цаг хугацаанд шүүгдэгч Ж.*******-******* нь Porter маркийн УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс замын эсрэг урсгалд орж өөдөөс нь ирж явсан УБЗ улсын дугаартай Вонго пронтер тээврийн хэрэгслийг мөргөсөн байна.
Шүүгдэгч Ж.*******-******* нь Мон Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а, 11.3-т заасныг тус тус зөрчсөний улмаас буюу шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарчээ.
3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив шинжүүдээс гадна учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг харгалздаг.
3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “Энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бол”, 2.3-т” энэ гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Ж.*******-******* согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.
3.4. Иймд шүүгдэгч Ж.*******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
4.1. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Б.ын биед зүүн дунд чөмөгт ясны толгойн урд хэсгийн салсан хугарал, зүүн сүүж ясны тогооны ар хана, суудал ясны хугарал, баруун 7 дугаар хавирганы зөрүүтэй хугарал,зүүн хөлийн гуя шилбэний хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны ар хэсэгт, зүүн хөлийн урд доод болон ар доод хэсэгт зулгаралт, зүүн хөлийн урд дунд хэсэгт, ар дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол;
- хохирогч М.ийн биед зүүн бөөр болон зүүн хөлийн гуя, шилбэний ард хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учирсан байна.
Шүүгдэгч Ж.*******-*******: хохирогч Б.д эмчилгээний зардал гэж 1,000,000 төгрөг, мөн хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 18,000,000 төгрөг нийт 19,000,000 төгрөгийг өгсөн байгаа гэх,
Хохирогч Б. түүний өмгөөлөгчөөс: “шүүгдэгч Ж.*******-******* хохиролд 19 сая төгрөг төлсөн. Одоогоор нэхэмжлэх зүйлгүй харин цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү ” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хор уршиггүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Ж.*******-******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 152 дугаар хуудас), шүүгдэгч Ж.*******-*******ын өгсөн “...Би өөрийн гаргасан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна” гэх зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.*******-******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгч нь гэм буруугийн холимог хэлбэрээр анх удаагаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Энэхүү үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Мөн шүүгдэгч нь хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийг бүрэн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...шүүгдэгч Ж.*******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх, шүүгдэгч нь хохирогчид учирсан хор уршгийн зардал 19,000,000 төгрөг төлснийг дурдаад, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх авсныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах” гэх санал;
Шүүгдэгч Ж.*******-******* болон хохирогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар саналгүй гэсэн болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3-т заасан гэмт хэрэгт үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байсан.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан үеийн буюу нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнөх заалтыг баримтална.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3-т заасан гэмт хэрэгт зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан тул тус хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан гэх урьдач нөхцөл хангагдсан байна.
Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.*******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд хоёр болон түүнээс дээш эрх хязгаарлах болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхээр хуульчилжээ.
Иймд шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх нь зүйтэй.
3.4. Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.*******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 01(нэг) жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 06 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Тэнссэн хугацаанд шүүгдэгч Ж.*******-*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******-*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн үеэс эхлэн тоолсугай.
5.Шүүгдэгч Ж.*******-******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
6. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.*******-*******ын тэнссэн хугацаанд болон албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
7. Шүүгдэгч Ж.*******-******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь хохирлыг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС