Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2021/00821

 

 

     

 

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2021/00821

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг “Ж-” СӨХ /утасны дугаар: /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо тоотод оршин суух БоржБигон овогт Ж  Х/РД:, утасны дугаар: /

 

2,584,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Н

                                   хариуцагч Ж.Х

                                   гэрч С.А

                                        нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ж-34” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Жиби-34” байрны 59 тоотодоршин суугч Ж Хнь СӨХ-нд төлөх ёстой сар бүрийн төлбөрөөс 2016 оны 9, 10, 11, 12  сар буюу 4 сар, 2017 оны бүтэн жил буюу 12 сар, 2018 оны бүтэн жил буюу 12 сар, 2019 оны бүтэн жил буюу 12 сар, 2020 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 сар нийт 49 сарын 2,584,750 /49 сар*52,750/ төгрөгийг төлөхгүй байна. Жиби-34 байрны 59 тоотод оршин суугч Ж овогтой Хнь СӨХ-нд 2,584,750 төгрөг төлөөгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Ж.Хнь СӨХ-ны удаа дараа тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа болно. Иргэн Ж.Хаас 49 сарын төлбөр 2,584,750 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Жи би 34 дүгээр байрны оршин суугч Ж.Хнь 2016 онд 4 сар, 2017, 2018, 2019 онуудад бүтэн, 2020 онд 9 сар гээд нийтдээ 49 сарын СӨХ-ны төлбөрөө төлөөгүйтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эдгээр саруудын СӨХ-ны төлбөрийн дүн нь нийтдээ 2,584,750 төгрөг гарсан байх тул энэ мөнгийг гаргуулахыг хүсэж байна. Ж.Хямар нэг шалтгаангүйгээр СӨХ-ны мөнгөө төлөхгүй өдий хүрсэн. н.Бархүүтэй ажил ярьсан боловч хийлгэсэн ажлын хөлс хасаагүй гэдэг боловч үүнийгээ нотлоогүй. 2019 онд байрны гадна фасадны ажил хийлгэсэн гэсэн ямар ч баримт байдаггүй. Харин 2018 оны 10 сард засвар хийсэн баримт байсныг шүүхэд гаргаж өгсөн. Гэрчийг шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөөгүй гэж үзэж байна. Ж.Х1 800 000 төгрөгтэй холбоотой асуудлаа ямар нэг нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Манай зүгээс 12 сарын мөнгийг хасаж тооцоход татгалзах зүйлгүй.

 

Хариуцагч Ж.Хшүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Жтаун, 34 дүгээр байрны 59 тоотын оршин суугч Ж.Хминий бие нь тус байрны СӨХ-ны төлбөрийг хугацаанд нь төлж явсан бөгөөд СӨХ-ны үйл ажиллагааны талаар санал, гомдол шаардлага удаа дараа тавьсан бөгөөд хүлээн авдаггүй тул төлбөр төлөхөөс татгалзсан. Миний бие удаа дараа шаардлага тавьсан. Үүнд, нэгдүгээрт СӨХ-ны удирдах зөвлөлийн зарим гишүүд тус байрны нийтийн эзэмшлийн газрыг зориулалтын бусаар ашиглах, байрны гадна талд гараж бариулж, байрнаас зүй бусаар дулаан, цахилгаан холбож ашигласан. Хоёрдугаарт, 2 дугаар орцны зарим нэг айл өрх, аж ахуйн нэгжүүдийг төлбөр тооцооноос чөлөөлсөн. Гуравдугаарт, гаражын халаалтыг бүрэн салгасан боловч төлбөр тооцоог удаа дараа нэхэмжилж авсан зэрэг гомдлоо тавьсан боловч хүлээн авдаггүй. Иймээс тус СӨХ ашиг сонирхлын асар их зөрчилтэй гэж үзэж байна. СӨХ-ны дарга н.Бархүү нь байрны зарим тодорхой хэсэгт засвар хийлгэж, гарсан бодит хөрөнгө оруулалтын зардлыг хувиасаа гаргаж, засварлаж гүйцэтгэсэн. Н.Бархүү дарга нь тухайн засварын ажлын зардлыг СӨХ-ны төлбөр тооцоонд суутгахаар амаар тохиролцсон боловч өнөөг хүртэл төлбөр тооцоонд суутгалгүйгээр иргэн намайг хохироож байна. Иймээс иргэн миний бие удаа дараа тавьсан санал гомдлыг барагдуулж, гэрээ байгуулсны дараагаар зөрүү төлбөрөө барагдуулах талаар удаа дараа мэдэгдсэн болно.

 

Хариуцагч Ж.Хшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ байрны үндсэн оршин суугч. Жи би 34 СӨХ байдаг гэж байгаа хэдий ч оршин суугчдын хуралдаан болдоггүй. Миний хувьд СӨХ-ны мөнгийг өмнө нь төлж байгаад яагаад төлөхөө больсон бэ гэвэл тус СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүд нь ямар ч зөвшөөрөлгүйгээр орон сууцанд тулгаж сэндвечээр барилга барьсан. Би шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа СӨХ-ны үйл ажиллагааг бичсэн байгаа. 1 дүгээр орцны 1-4 давхраас ямар ч СӨХ-ны төлбөр авдаггүй гэсэн. Хийж байгаа ажил юу ч байхгүй. Тухайн үед дарга нь н.Бархүү гэж байсан. Уулзаж үзээд миний зүгээс мөнгө өгөхгүй, бодитоор ажил хийж өгнө гэж тохирсон. Энэ СӨХ-ны үйл ажиллагаа ил тод биш, мөнгийг юунд яаж зарцуулсан талаар баримт байхгүй, хурал хийдэггүй. Ихэнх нь түрээсийн байр болчихсон. Очоод харах юм бол хаалганаас нь эхлээд кодгүй, доогуур, дээгүүр нь хүмүүс чөлөөтэй явж байдаг. Байнга юм алга болдог. Хэдэн айлтай нийлээд шаардлага тавиад СӨХ-ны төлбөрийг төлөхгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн бидэнтэй хийсэн ямар ч гэрээ байхгүй. Ямар учраас хэдэн төгрөг гарч байгаа талаар задаргаа байхгүй, түүнийг хэрхэн юунд зарцуулж буй талаар нотлох баримт, мэдээлэл, гэрээ байхгүй. Би уг нь шүүхэд тухайн үед дарга нь байсан н.Бархүүг дуудаж оролцуулах байсан боловч олдоогүй. Одоогийн дарга нь н.Болдбаатар гэдэг залуу байгаа. Энэ хүмүүс хариуцагчаар өөрсдөө оролцож нүүр нүүрээ хараад зогсож байх ёстой байтал байранд ямар ч хамаагүй хүнийг явуулчихаад ингэж байж болохгүй. Гаражийн нүүрний фасадыг эмульсээр, мөн нэг давхрын өнгөлгөөг тэр чигт нь, 1 дүгээр орцны баруун хэсгийн фасадны ажлыг хийсэн. Хойд тал, зүүн тал хоёрыг огт хийгээгүй. Зөвхөн нэг давхрын фасадны өнгөлгөөг хийсэн. Тухай үед нь барилгын материал аваарай гэж хөлсийг нь өгсөн, 2,000,000 төгрөг хавьцаа болсон байх, сайн санахгүй байна. Иймд нэхэмжилж байгаа мөнгөнөөс 1,800,000 төгрөгийн ажлыг хөлсийг хасаж үлдсэн хэсгийг хүлээн зөвшөөрч байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

Нэхэмжлэгч “Жиби-34” СӨХ нь хариуцагч Ж.Хт холбогдуулан 2016 оны 9-12 дугаар сар, 2017, 2018, 2019, 2020 оны 1-9 дүгээр сарын дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөр 2,584,750 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

 

Дээрх шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч “2019 оны 4 сард орон сууцны гадна фасадны ажлыг өөрийн зардлаар хийж өгөөд энэ ажлын зардлыг СӨХ-ны төлбөрөөс хасаж тооцохоор тохирсон, энэ зардлыг хасуулна, мөн гэрээ байгуулдаггүй, СӨХ-ны үйл ажиллагааны талаар гомдол гаргаад хүлээж аваагүйгээс төлбөр төлөхөөс татгалзаж байна” гэж маргав.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт “сууц өмчлөгчдийн холбоо” гэдгийг нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоо” гэж тодорхойлсон бөгөөд “заавал гишүүнчлэлтэй” гэдгийг Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэж зааснаар ойлгоно. Өөрөөр хэлбэл сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсан бол тухайн орон сууцны байшингийн орон сууц өмчлөгч бүр хуулийн дагуу сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна.   

 

Сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцахдаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасны дагуу холбооны сангийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулна. Уг хөрөнгө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-15.2.6 дахь хэсэгт заасан эх үүсвэрээс бүрдэнэ. Хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх буюу санхүүжүүлэхэд орон сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-147.4, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсэгт заасны дагуу оролцож, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг төлөх үүрэгтэй. Тодруулбал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөр төлөх нь сууц өмчлөгчийн хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд гэрээний дагуу үүсэж буй үүрэг биш юм. Иймд сууц өмчлөгч нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хангахад төлбөр төлөх хэлбэрээр оролцож өөрийн амьдарч буй орон сууцны байшингийн дангаар болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн ашиглалтын хэвийн байдлыг хангах үүрэгтэй. Энэхүү үүргийг орон сууц өмчлөгч биелүүлээгүй тохиолдолд дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээнд зориулах мөнгөн хөрөнгө хуримтлагдах боломжгүй бөгөөд аливаа засвар, үйлчилгээ хийх нөхцөл бүрдэхгүй. Иймд хариуцагч нь хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэхээс татгалзах эрхгүй ба сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны талаар санал, гомдлоо хуулийн дагуу, зохих эрх бүхий этгээдэд хандан шийдвэрлүүлэх нь хуульд нийцнэ. 

 

Хариуцагч нь 2016 оны 9-12 дугаар сар, 2017, 2018, 2019, 2020 оны 1-9 дүгээр сарын төлбөр төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, зохигчийн тайлбараар тогтоогдсон ба тухайн хугацааны төлбөр болох 2,584,750 төгрөгөөс орон сууцны гадна фасадны ажлын хөлс 1,800,000 төгрөгийг хасуулна гэжээ. Энэхүү тайлбартайгаа холбогдуулан С.Агаас гэрчийн мэдүүлэг авахуулсан байна. Гэрч “2019 оны 5 дугаар сард Ж.Хын гэрийн завсарыг дууссаны дараа Жи Би тауны нэг давхрыг эмульсдээд өгөөч гэсэн саналын дагуу эгчтэйгээ хамт нэг давхар болон гаражны хажуу талыг засаж янзалсан. Тухайн үед уг ажлыг СӨХ-ны дарга Бархүү гэдэг хүн хариуцаж бид хоёроор ажлыг хийлгэсэн, 300м.кв талбай гэж бодоод 1м.кв талбайг 4,000 төгрөг гэж хийсэн, ойролцоогоор 350-400м.кв талбай болсон байх, мөн Бархүүгийн хүсэлтээр нэмэлт ажил хийсэн, ажлын хөлсөнд Ж.Хаас 1,800,000 төгрөг авсан” гэж мэдүүлжээ. Энэхүү мэдүүлгийг бодит үнэнд нийцсэн үнэн зөв болохыг хариуцагч тал өөр баримтаар эргэлзээгүйгээр нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч өөрөө ажлын хөлсөнд хэдэн төгрөг өгсөн болохоо тодорхой мэдэхгүй байх ба зөвхөн гэрчийн мэдүүлгийг үндэслэн ажлын хөлсийг 1,800,000 төгрөг гэж тогтоох, хариуцагчийн хүсэлтээр ажлыг хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрөөс 1,800,000 төгрөгийг хасаж тооцох боломжгүй гэж үзлээ. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 12 сарын хугацааны төлбөр болох 633,000 төгрөгийг хасаж тооцохыг зөвшөөрсөн байх тул хариуцагчаас 1,951,750 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Жамбалсанжидийн Хүрэлбаатараас 1,951,750  төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ж-34” СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс 663,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,306 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 46,178 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ж-34” СӨХ-нд олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Т.ГАНДИЙМАА