Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2021/01191

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 13 өдөр

   Дугаар 102/ШШ2021/01191

Улаанбаатар хот

 

      

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч Баянгол , ...дугаар хороо, .... дугаар байрны ...тоотод оршин суух *******3, Тугчин овогт Долгорсүрэнгийн *******ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч ... дүүрэг, .. дугаар хороо, “...” хотхоны ... дугаар байрны 12 тоотод оршин суух РД:УК80102812, Жалайр овогт Баярсайханы *******т холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

             

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагаан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагаан нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б.*******тай 2013 онд танилцаад, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүү М.******* төрсөн.

Хүүхдээ төрсний дараа эцгийнхэн нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан байдаг.

Гэтэл эцэг болох Б.******* хүүгээ төрсний дараа ганц нэг удаа ирж байгаад дахиж ирээгүй өнөөдрийг хүрсэн.

        Тиймээс хариуцагч хамтын амьдрал болон үр хүүхдээ хамтран өсгөх талаар санаачилга гаргаагүй, эдийн засгийн ямар нэгэн туслалцаа үзүүлдэггүй тул хүүхдэд тэтгэлэг тогтоолгож өгнө үү.

        Мөн хариуцагч хүүхдийн эцэг биш гэж маргасан боловч шинжээчийн дүгнэлтээр хүүгийн биологийн эцэг мөн гэж тогтоогдсон тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.

 

        Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие шүүхийн шинжилгээний дүгнэлттэй танилцлаа.

Ийм учраас хүү М.*******ад хүүхдийн тэтгэлэг өгөхөд татгалзах зүйлгүй, хуулийн дагуу төлнө.

2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 30 минутанд зарлагдсан шүүх хуралдааныг миний эзгүйд хийж, хуулийн дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б.*******т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрч маргаагүй тул хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

       Зохигчид 2017 онд танилцаж хамтран амьдарч, гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүү М.******* төрсөн нь талуудын тайлбар, цахим иргэний үнэмлэх, 1107000003 дугаартай хүүхдийн “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар, “Мөнх-Үжин” өрхийн эмнэлэгийн эмчийн “М.******* 2 нас 7 сартай, өрхийн эрүүл мэндийн хяналтанд тогтмол үзүүлдэг болно” гэсэн “Тодорхойлолт” зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хүүхдийн эцэг мөн эсэх талаар маргаж, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх ханган, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1593 дугаартай “Шинжээчийн дүгнэлт”-ээр “Б.*******, М.*******ын биологийн эцэг байх магадлалыг тооцоолон үзэхэд 99.99 хувийн магадлалтай” гэх хариуг бичгээр ирүүлсэн тул хүү Б.*******ын эцэг Б.******* болох нь нотлогдож байна.

 

Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ”хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж зааснаар хүү М.******* төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг талуудад үүсэж,

 

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу эцэг Б.*******аас сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү М.*******ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

        Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.

 

Хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг Монгол улсын Үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар “Хүн амын амьжиргааны доод түвшин, бүс нутгаар” тогтоодог болохыг дурдах нь зүйтэй байна.

     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Жалайр овогт *******ын *******ыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Жалайр овогт Баярсайханы *******аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Б.*******аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

3.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА