Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 184/шш2021/00921

 
 

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2021/00921

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

үүргийн ргэний хэргийн анхан шатны шүүхийн . даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ХХК /Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, ******* гудамж 1-д байрлах, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* 39 дүгээр гудамжны 02 тоотод оршин суух, эмэгтэй, ******* овогт /РД /,

Хариуцагч: ******* дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар гудамжны 404 тоотод оршин суух, эмэгтэй, овогт /РД / нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 44 622 205.97 төгрөг, нотариатын зардал 20 800 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны *******өс хангуулах тухай хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаандНэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. /РД /, Д. /РД /, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О. /РД /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.

нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ******* нь зээлдэгч Х.тэй 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр АС-ЭХ-18/006 тоот зээлийн гэрээ байгуулж, 35 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн.

Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр АС-ЭХ-18/006 тоот барьцааны гэрээг байгуулж, дүүргийн 19 дүгээр хороо, /15020/ 6 хэсэг гудамж 621 тоот хаягт байрлах, 225.5 м.кв талбатай, үйлчилгээний зориулалттай хувийн орон сууц, /ГД 000433502, /,

дүүргийн 16 дүгээр хороо, /15020/ 6 хэсэг гудамж 621 тоот хаягт байрлах, 479 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газар /ГД 0267602, УБД 18643321087923/ хөрөнгүүдийг барьцаалсан.

Барьцааны хөрөнгүүдийн өмчлөгч И. нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зээлдэгч Х.д дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн барьцаанд тавих эрхийг итгэмжлэлээр олгосныг үндэслэн зээлдэгчтэй барьцааны гэрээг байгуулсан болно.

Мөн зээлдэгч Х. нь *******тай 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр АС-КЗ-18/008 тоот картын зээлийн эрхийн гэрээг байгуулж, 5 000 000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлсэн.

Зээлдэгч картын зээлийн эрхийн дагуу зээл авч түүнийгээ буцаан төлөх замаар нийт 8 833 423.94 төгрөгийг ашигласан бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний байдлаар зээлдэгч Х. нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр АС-КЗ-18/008 тоот картын зээлийн эрхийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 4 358 511.86 төгрөг, зээлийн хүүнд 157 562.85 төгрөг, нийт 4 516 074.71 төгрөг төлсөн,

2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр АС-ЭХ-18/006 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 8 482 413.93 төгрөг, зээлийн хүүнд 4 698 945.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 42 453.08 төгрөг, нийт 13 223 812.09 төгрөг тус тус төлсөн байна.

Зээлдэгч Х. нь зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн бөгөөд *******ны зүгээс зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлж байсан.

Иймд зээлдэгч Х.гээс *******тай байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн АС-КЗ-18/008 тоот картын зээлийн эрхийн гэрээний үүрэг болох зээлийн төлбөр 4 474 912.08 төгрөг, зээлийн хүү 2 278 542.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 350 882.16 төгрөг, нийт 7 104 337.30 төгрөг гаргуулах,

2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн АС-ЭХ-18/006 тоот зээлийн гэрээний үүрэг болох зээлийн төлбөр 26 517 586.07 төгрөг, зээлийн хүү 9 993 936.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 006 346.26 төгрөг, нийт 37 517 868.67 төгрөг, нийт 44 622 205.97 төгрөгийг, нотариатын зардал 20 800 төгрөгийн хамт тус тус гаргуулж, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн АС-ЭХ-18/006 тоот зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр АС-ЭХ-18/006 тоот барьцааны гэрээнд заасан барьцаа *******өр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

И. барьцааны хөрөнгийн өмчлөгч тул түүнийг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартааХ. нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 35 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, хариуцагч И.гийн өмчлөлийн хувийн орон сууц, зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгийг түүний итгэмжлэлийг үндэслэн барьцаалсан. Дээрх гэрээний хугацаа дууссан боловч зээлийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн, бид төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч төлөхгүй байгаа тул үндсэн төлбөрт 26 517 586.07 төгрөг, зээлийн хүү 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 9 993 936.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 006 346.26 төгрөг нийт 37 517 868.67 төгрөгийг,

2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн картын зээлийн гэрээгээр 5 000 000 төгрөгийг 1 жилийн 30 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 4 358 511.86 төгрөг, зээлийн хүү 157 562.85 төгрөг, нийт 4 516 074.71 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээлийн төлбөрт 4 474 912.08 төгрөг, зээлийн хүүг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 278 543.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 350 882.16 төгрөг, нийт 7 104 337.30 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахад зээлийн гэрээ болон бусад нотлох баримтыг нотариатчаар гэрчлүүлсэн зардалд 20 800 төгрөгийн хамт гаргуулна.

Нэхэмжлэгч Х. АС-ЭХ-18/006 тоот зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцагч И.гийн өмчлөлийн  дүүргийн 19 дүгээр хороо, /15020/ 6 хэсэг гудамж 621 тоот хаягт байрлах, 225.5 м.кв талбатай, үйлчилгээний зориулалттай хувийн орон сууц, /ГД 000433502, /, мөн хаягт байрлах, 479 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газар /ГД 0267602, УБД 18643321087923/ зэрэг хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3-т зээлийг бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр заасан байгаа. Барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан тул Иргэний хуулийн 153, 175.1-д зааснаар зээлдэгч Х. зээлээ төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалагдсан хариуцагч И.гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулах эрхтэй гэжээ.

 

ариуцаг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагч Х. нь нэхэмжлэгчтэй 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр АС-ЭХ-18/006 тоот зээлийн гэрээг 24 сарын хугацаатай, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр АС-КЗ-18/008 тоот картын зээлийн эрхийн гэрээг 12 сарын хугацаатай тус тус байгуулсан. АС-ЭХ-18/006 тоот зээлийн гэрээний хугацаа 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр, КЗ-18/008 тоот картын зээлийн эрхийн гэрээний хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тус тус дууссан болно.

Иймээс хариуцагч Х., И. нар нь нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х. нь нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр АС-ЭХ-18/006 тоот зээлийн гэрээг 24 сарын хугацаатай, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр АС-КЗ-18/008 тоот картын зээлийн эрхийн гэрээг 12 сарын хугацаатай тус тус байгуулсан, мөн хариуцагч И.гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр АС-ЭХ-18/006 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан, дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу зээлийн төлбөрийг авсан асуудалд маргах зүйлгүй.

Харин АС-ЭХ-18/006 тоот зээлийн гэрээний хугацаа 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр, КЗ-18/008 тоот картын зээлийн эрхийн гэрээний хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тус тус дууссан тул хугацаа дууссанаас хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээг бичгээр сунгаагүй байдаг.

Иймд Иргэний хуулийн 451.1-д заасан хугацаатай гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх үүрэгтэй тул гэрээнд заасан хугацааны хүүг төлөх эрхтэй. Гэрээний хугацаа дууссанаас хойш сунгаагүй, уг зээлийн гэрээний хугацааг сунгах гэрээг бичгээр байгуулаагүй тул картын гэрээний үүрэгт төлбөл зохих дүн 4 576 425.16 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, үлдэх хугацаа хэтэрсэн хүү 2 527 912.14 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй учир төлөхгүй.

Мөн АС-ЭХ-18/006 тоот зээлийн гэрээний үүрэгт 40 610 873.74 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, үлдэх хугацаа хэтэрсэн хүү 4 011 332 төгрөгийг мөн шаардах эрхгүй тул төлөхгүй.

Хариуцагч Х. нь 3 газарт хүнсний лангуу ажиллуулж байсан. Корона өвчний улмаас дээрх хүнсний лангууны түрээсийн гэрээнүүд цуцлагдаж, лангууг ажиллуулж чадахаа больсон тул эрхэлсэн ажилгүй, санхүүгийн хувьд хүндрэлтэй байдалд байна.

Хариуцагч И.д холбогдох шаардлагын тухайд барьцааны гэрээний 5.3, 5.3.1 дэх заалт нь гэрээний гол нөхцлийг тохирох ёстой, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх, шүүхийн бус журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.1.6, 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг шүүх анхаарах байх. Түүнчлэн хариуцагч Х. дээрх зээлийг төлөөгүй тохиолдолд үг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан тул Х.г үүргээ биелүүлээгүй тохиолдолд шаардах эрхтэй байдаг.

Иймд уг барьцааны гэрээгээр зээлийн гэрээний үүргийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар х эрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ :

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч Х.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 44 622 205.97 төгрөгийг, нотариатын зардал 20 800 төгрөгийн хамт гаргуулах,

хариуцагч И.д холбогдуулан барьцааны *******өс нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр бөгөөд зээлдэгч төлбөрөө төлөөгүй тул түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарладаг.

 

Хариуцагч Х. нь 2 зээлийн гэрээний хугацааг бичгээр сунгаагүй учир гэрээний хугацаа дууссанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж,

хариуцагч И. нь барьцааны гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд хариуцагч Х. зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд шаардах эрхтэй байсан гэж тус тус маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэгч ******* ******* ******* бан -ийн нэхэмжлэлийн шаардлагы хангаж шийдвэрлэлээ.

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* бан хариуцагч Х. нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 22ы өдөр байгуулсан гэх АС-ЭХ-18/006 тоот з хавтас хэргийн 19-21 дүгээр талд авагджээ. Уг гэрээнд зээлдэгч Х. болон ******* ******* ******* бан -ийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурсан байх ба талууд уг гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.

 

Дээрх зээлийн гэрээний дагуу ******* 35 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөх үүргийг хүлээсэн байна. Улмаар ******* зээлийг олгохдоо 35 000 000 төгрөгийг хариуцагч Х.н ******* ******* ******* ******* дахь 2916001872 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Х.н дансны хуулбар /хх-ийн 34 дүгээр тал/-аар тогтоогдож байна. Зээлдэгч нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх зээлийн гэрээний хугацаа 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дууссан, гэрээг бичгээр сунгаагүй тул хугацаа дууссанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 1 483 420.08 төгрөгийг төлөхгүй гэх тайлбар гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатай, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн *******, гэрээнд заасан бол түүнийг хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ эж зааснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Дээрхээс *******наас зээл олгох гэрээгээр ******* нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн *******, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2-т зээлдэгч үндсэн зээл, түүний хүүг хавсарланд заасан хуваарьт хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэни хуулийн 452.2-т заасныг үндэслэн хугацаа хэтэрсэн сар тутамд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасантай нийцэж байна. Тодруулбал зохигч нь зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон нь дээрх хуулийн заалтуудад нийцжээ.

 

Иймд хариуцагч Х. нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар дээрх зээлийн төлбөрт нийт 13 223 812.09 төгрөгийг төлж, үндсэн зээл 26 517 586.07 төгрөг, зээлийн хүү 9 993 936.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 006 346.26 төгрөг, нийт 37 517 868.67 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, хавтас хэрэгт авагдсан зээлийн тооцоолол, зээлийн дансны хуулбар зэргээр тогтоогдож байх тул түүнээс АС-ЭХ-18/006 тоот з ний үүрэгт нийт 37 517 868.67 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* бан -д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцнэ гэж үзлээ.

 

2.Мөн нэхэмжлэгч ******* ******* ******* бан хариуцагч Х. нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан гэх АС-КЗ-18/008 тоот картын з эрхийн хавтас хэргийн 9-10 дугаар талд авагджээ. Уг гэрээнд зээлдэгч Х., ******* ******* ******* бан -ийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурсан байх ба талууд дээрх гэрээг байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлыг талаар маргаагүй болно.

 

Уг зээлийн гэрээний дагуу ******* 5 000 000 төгрөгийн картын зээлийн эрхийг нэхэмжлэгч Х.н тус ******* дахь 2916001273 тоот дансанд сарын 2.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар ашиглуулах, зээлдэгч нь зээлийг 30 хоногийн хугацаанд эргэн төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх зээлийн гэрээний хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дууссан, гэрээг бичгээр сунгаагүй тул хугацаа дууссанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 2 527 912.14 төгрөгийг төлөхгүй гэх тайлбар гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар хариуцагч Х. нь зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй юм.

 

Хариуцагч Х. нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар дээрх зээлийн төлбөрт нийт 4 516 074.71 төгрөгийг төлж, үндсэн зээл 4 474 912.08 төгрөг, зээлийн хүү 2 278 542.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 350 882.16 төгрөг, нийт 7 104 337.30 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, хавтас хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулбар зэргээр тогтоогдож байх тул түүнээс АС-КЗ-18/008 тоот з ний үүрэгт нийт 7 104 337.30 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* бан -д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцнэ гэж үзлээ.

 

Иймд хариуцагч Х.гээс АС-ЭХ-18/006 тоот болон АС-КЗ-18/008 тоот з ний үүрэгт нийт 44 622 205.97 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* бан -д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Х. нь ковид 19 өвчний тархалтын улмаас худалдаа явуулж байсан лангуугаа ажиллуулах боломжгүй байснаас зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нотлоогүй болно.

 

3.Хавтас хэргийн 23-25 дугаар талд байх ******* ******* ******* бан , Х., И. нарын гарын үсэг бүхий АС-ЭХ-18/006 дугаартай 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ гэх баримтаар талуудын хооронд хариуцагч И.гийн өмчлөлийн дүүргийн 19 дүгээр хороо, /15020/ 6 хэсэг гудамж 621 тоот хаягт байрлах, 225.5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд ******* /ГД 000433502, /, мөн дүүргийн 19 дүгээр хороо, д, 18643321087923 нэгж талбарын дугаар бүхий, 479 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газар эзэмших эрх /ГД 0267602, УБД 18643321087923/ зэрэг хөрөнгүүдийг хариуцагч Х.тэй 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан АС-ЭХ-18/006 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон талууд 뿿, , 㿿 .

 

Хариуцагч И.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээний 5.3, 5.3.1 дэх заалт нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.1.6, 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг зөрчсөн байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл, мөн хариуцагч Х. дээрх зээлийг төлөөгүй тохиолдолд шаардах эрхтэй гэж маргажээ.

 

Уг барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т барьцааны зүйлийг шүүхээс гадуур дараах аргаар худалдан борлуулна. Үүнд: 5.3.1-т барьцаалагч нь барьцааны зүйлийн зах зээлийн үнийг үндэслэн тухайн барьцааны зүйлийн үнийг тодорхойлж, барьцаалуулагчид албан бичгээр хүргүүлэх ба хүргүүлснээс хойш 7 хоногийн дотор барьцаалуулагч энэ үнийг зөвшөөрсөн эсэх тухай бичгээр хариу өгнө гэж тохиролцжээ.

 

Талууд барьцааны гэрээний үр дагаварыг нь ойлгож ухамсарлан, агуулга болоод хэлбэрийн шаардлага хангасан байдлаар гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасантай нийцэж байна. Иймд талуудын хооронд хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулагджээ. Тодруулбал зээлийн гэрээний шаардлага дуусгавар болсноор барьцааны гэрээ дуусгавар болно. Барьцаалагч нь үүрэг зөрчигдсөн тохиолдолд барьцааны зүйлийг өөрийн өмчлөлд авах эрхгүй, харин эд хөрөнгийг захиран зарцуулсан орлого болох мөнгөн *******өс өөрийн шаардлагыг хангуулах эрхтэй байдаг. Барьцааны гэрээг дангаар байгуулдаггүй бөгөөд барьцааны гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга тул үндсэн гэрээтэй хамт байгуулагдаж, үндсэн үүрэг дуусгавар болоход барьцааны үүрэг хамт дуусгавар болдог тул энэ агуулгаараа нэхэмжлэгч нь үндсэн гэрээний үүрэгтэй хамт барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхтэй.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175.1-д заасны дагуу барьцаагаар хангах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалддаг.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй юм.

 

Харин хариуцагч Х. нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэх үндэслэлээр нотариатын зардалд нэхэмжилсэн 20 800 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд зааснаар хохиролд тооцох боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлохтой холбоотой гарсан зардал гэж үзэн хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Нэгэнт талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ хуулийн хүчин төгөлдөр байх тул хариуцагч Х. нь зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч И.гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг албадан худалдан борлуулах замаар шаардлагаа хангуулах эрх нэхэмжлэгчид хадгалагдана.

 

Иймд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175.1-д заасны дагуу хариуцагч Х. нь , , 俿 ндэслэн барьцааны зүйл болох хариуцагч И.гийн өмчлөлийн  дүүргийн 19 дүгээр хороо, /15020/ 6 хэсэг гудамж 621 тоот хаягт байрлах, 225.5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд ******* /ГД 000433502, /, мөн дүүргийн 19 дүгээр хороо, д, 18643321087923 нэгж талбарын дугаар бүхий, 479 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газар эзэмших эрх /ГД 0267602, УБД 18643321087923/ зэрэг хөрөнгүүдийг албадан худалдаж, худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг .

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451 365 төгрөг /381 165 + 70 200/-ийг улсын орлогод хэвээр үлдээн, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Х.гээс 381 165 төгрөг, хариуцагч И.гээс 70 200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* бан -д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ :

 

1.Иргэний хуулийн 451 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 219.1- заасн Х.гээс 44 622 205.97 төгрөгийг ******* ******* ******* бан -д ээс 20 800 төгрөгийг .

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасн Х. нь 뿿 хариуцагч И.гийн өмчлөлийн дүүргийн 19 дүгээр хороо, /15020/ 6 хэсэг гудамж 621 тоот хаягт байрлах, 225.5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд ******* /ГД 000433502, /, мөн дүүргийн 19 дүгээр хороо, д, 18643321087923 нэгж талбарын дугаар бүхий, 479 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газар эзэмших эрх /ГД 0267602, УБД 18643321087923/ зэрэг хөрөнгүүдийг ж, худалдсан .

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний эрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451 365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Х.гээс 381 165 төгрөг, хариуцагч И.гээс 70 200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* бан -д .

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. 119 119.4, 119.7- , 7 14 , , 뺺 㺺 뿿 㺺 тайлбарла.