Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2021/00752

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 23 өдөр

              Дугаар 102/ШШ2021/00752

Улаанбаатар хот

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: “О” ХХК ,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, өөрийн байр,

С хэлтэс,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж,

Анун төвд оршин байх, “Э” ХХК ,

 

Төлбөрийн чадваргүйд тооцуулж, дампууруулах тухай хүсэлттэй,

346 515 823 төгрөг гаргуулах тухай Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн,

442 437 541 төгрөг гаргуулах тухай “Эрчимсүлжээ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг

хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Эрчимсүлжээ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, өмгөөлөгч К.Ж, хүсэлт гаргагч “О” ХХК-ийн  өмгөөлөгч Д.Б, гуравдагч этгээд Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, дампуурлын хэрэг гүйцэтгэгч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч “О” ХХК-ийн төлөөлөгч Т.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ойгоннуур энерги” ХХК нь 2004 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 5 500 000 мянган төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, гадаад худалдаа, автомашины засвар үйлчилгээ, эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус компанийн хувь нийлүүлэгчээр Т.Ариунзоригийг нэмж н.Отгонбаатарыг хассанаар компани нэг гишүүнтэй, үүсгэн байгуулагч нь Т.Ариунзориг болж өөрчлөгдөн, захирлаар түүнийг томилж улсын бүртгэлд бүртгүүлсэн.

 

“Ойгоннуур энерги” ХХК нь 2007 оноос хойш 2012 оны дунд үе хүртэл эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан. Харин 2012 оны 7 дугаар сард Баянхонгор аймгийн Баянлиг-Шинэжинст сумын 35 кв-ын 135 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажил, мөн оны Дархан хотын 110/6 кв-ын “Давхар” дэд станцын өргөтгөлийн барилга угсралтын ажлуудыг гүйцэтгэх явцад валютын ханшийн огцом өсөлтөөс шалтгаалан санхүүгийн чадавх муудаж, улмаар ажлаа төсөвлөсөн хэмжээний хөрөнгөөр гүйцэтгэж чадахгүй болсон. Ажлаа үргэлжлүүлэн дуусгах зорилгоор Төрийн банкнаас 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 700.000 ам.долларын зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Уг зээлийн гэрээний хугацаанд бид сар бүр тогтмол зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж байсан. Гэтэл Төрийн банкнаас 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сангийн яамнаас Баянхонгорын Баянлиг-Шинэжинст сумын ажлыг дуусгуулах зорилгоор “Ойгоннуур энерги” ХХК-ийн дансанд шилжүүлсэн санхүүжилт 380 000 000 төгрөг, мөн сарын 24-ний өдөр Дарханы Дэд станцын ажлын санхүүжилтэд шилжүүлсэн 100 000 000 төгрөгийг тус тус зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад график зөрчигдсөн гэсэн шалтгаанаар данснаас хүчээр шилжүүлэн авснаас үйл ажиллагаа бүрэн зогсож дээрх ажлуудыг дуусгаж чадахгүй, банкны зээлийг төлөх боломжгүй болж компани үндсэндээ дампуурсан.

 

Хэрэв Төрийн банк эдгээр мөнгийг хүчээр, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад данснаас татаж аваагүй байсан бол “Ойгоннуур энерги” ХХК ажлаа дуусгаад гэрээний үлдэгдэл санхүүжилт 1 400 000 000 төгрөгийг авч, өр төлбөрөө барагдуулах боломжтой байсан. Төрийн банкны хийсэн энэ үйлдлээс болж “Ойгоннуур энерги” ХХК ажлаа дуусгаж чадахгүйд хүрч улмаар захиалагч Эрчим хүчний хөгжлийн төв гэрээг цуцалсан.

 

“Ойгоннуур энерги “ ХХК нь бусдаас авах авлагагүй, өөрийн гэсэн хөдлөх хөрөнгө байхгүй. Тус компанийн өмчлөлд Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Дааган толгойн /18490/ 10/1 тоот хаяг байрлах 75.3 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 67.2 м.кв талбайтай граж, мөн хаягт байрлах 343.1 м.кв талбайтай үнээний ферм зэрэг үл хөдлөх эд хөрөнгө, мөн дүүргийн нутагт байрлах, 25991 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, мөн дүүрэгт байрлах, 5000 м.кв талбайтай эрхтэй газар бүртгэлтэй байдаг боловч 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 114 дугаартай барьцааны гэрээгээр Төрийн банкны зээлийн барьцаанд хураагдан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд орсон.

 

“Ойгоннуур энерги” ХХК нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2015/02429 дугаар шийдвэрийн дагуу “Эрчимсүлжээ” ХХК-д 455 918 240 төгрөгийн, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст 346 515 823 төгрөгийн, нийт 802 434 064 төгрөгийн бусдад төлөх өр төлбөртэй.

 

Иймд “Ойгоннуур энерги” ХХК-ийн дээрх байдлуудыг харгалзан үзэж, хуульд заасны дагуу төлбөрийн чадваргүйг тогтоож, дампуурсанд тооцон татан буулгах шийдвэр гаргах өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн төлөөлөгч Ц.Сүхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ойгоннуур энерги” ХХК компани нь 2013, 2014 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан 107 199 312 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн тайлангаар ногдуулсан 2014 оны 92 357 төгрөг, 2013, 2014 оны аж ахуйн нэгжийн албан татварын тайлангаар ногдуулсан 61 002 781 төгрөг, 2013, 2014 оны суутган-1-ын албан татварын тайлангаар ногдуулсан 5 277 172 төгрөг, 2013 оны 34/0793, 34/1063 дугаар актаар ногдуулсан 172 944 200 төгрөг, нийт 346 515 823 төгрөгийн өрийг төлж барагдуулаагүй байна.

Татварын албаны шаардлагыг биелүүлээгүй зөрчил нь Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 1.1 дэх заалт “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, мөн хуулийн 1.4 дэх заалт “татварын хууль тогтоомж зөрчсөн бол уг зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Иймд татварын өр нийт 346 515 823 төгрөгийг “О” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн төлөөлөгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч К.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрчимсүлжээ” ХХК-иас хариуцагч “Ойгоннуур энерги” ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэг 538 836 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд гаргасан. Шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 102\ШШ2015\02429 дугаар шийдвэрээр хариуцагч “Ойгоннуур энерги” ХХК-иас 455 918 240 төгрөг гаргуулан “Эрчимсүлжээ” ХХК-д олгож шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 938 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, “Ойгоннуур энерги” ХХК-иас 442 437 541 төгрөг гаргуулан “Эрчимсүлжээ” ХХК-д олгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

 

Иймд шүүхийн шийдвэрт заасан 442 437 541 төгрөгийг “Ойгоннуур энерги” ХХК-иас гаргуулж “Эрчимсүлжээ” ХХК-д олгож өгнө үү.

 

Хүсэлт гаргагч “О” ХХК нь үндэслэлгүйгээр төлбөрийн чадваргүйд тооцуулж, дампууруулах тухай хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Дампуурлын хэрэг гүйцэтгэгч Ш.Б шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ойгоннуур энерги” ХХК нь 2004 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдаж, 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Б.Төрбат, Т.Ариунзориг, Б.Отгонбаатар нар үүсгэн байгуулсан бөгөөд Т.Ариунзориг 100 хувийн хувьцаа эзэмшдэг, гадаад худалдаа, автомашины засвар үйлчилгээ эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээд. Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалант тосгон, Баруун түрүү 15-3 тоот хаягт бүртгэлтэй бөгөөд Т.Ариунзориг нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр улсын бүртгэлд бүртгэлтэй байна.

 

1. “Ойгоннуур энерги” ХХК-ийн санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, төлбөр хариуцах чадварын талаар:

 

“Ойгоннуур энерги” ХХК-ийн санхүү, эдийн засгийн өнөөгийн байдалд Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу хариуцагчийн сүүлийн 2012, 2013, 2014, 2015 жилүүдийн санхүүгийн тайлан тэнцэл, “Аккурейт-Аудит” ХХК -ийн болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийг шинжээчийн дүгнэлтүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, харилцагч банкны дансны хуулга, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад хамаарах баримт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт, шүүхээр холбогдох байгууллагуудаас хүлээн авсан баримтын хүрээнд дүгнэлт гаргалаа.

 

1.1. “О” ХХК-ийн дансны талаар:

 

“О” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь төгрөгийн 404205537 дугаартай дансанд 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт 434 117 592 төгрөгийн орлого, 434 084 650 төгрөгийн зарлага гарсан байх бөгөөд 32 942 төгрөгийн үлдэгдэлтэй, “Вивиланд” ХХК-иас гүйцэтгэлийн батлан даалтын орлого орж, дотоодын баталгаа гаргасан гүйлгээний агуулгатай, Төрийн банк дахь ам.долларын 349901130901 дугаартай дансанд 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 10 066.17 ам.долларын орлого, 10 065.49 ам.долларын зарлага гарсан бөгөөд үлдэгдэл 0 ам.доллар, н.Наранчимэг орлогдсоныг 349901130901 дугаар данс руу шилжүүлсэн гүйлгээний агуулгатай, Төрийн банк дахь ам.долларын 34003916207 дугаартай дансанд 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нийт 1 049 829.82 ам.долларын орлого, 1 049 829.82 ам.долларын зарлага гарсан байх бөгөөд үлдэгдэл 0 ам.доллар, зээлийн данс бөгөөд зээл олгогдож, зээлийг төлж байсан гүйлгээний агуулгатай, Төрийн банк дахь төгрөгийн 340003912003 дугаартай дансанд 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 566 113 417 төгрөгийн орлого, 566 040 000 төгрөгийн зарлага байх бөгөөд 73 471 төгрөгийн үлдэгдэлтэй, Төрийн банкны векмелийн төлбөрт шилжүүлсэн орлогыг 340003916207 дугаар дансаар зарлагдсан гүйлгээний агуулгатай, Хаан банк дахь төгрөгийн 5022104555 дугаартай дансанд 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 5 783 547 770 төгрөгийн орлого, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 5 783 572 693 төгрөгийн зарлага байх бөгөөд 0 төгрөгийн үлдэгдэлтэй, ажил гүйлгээний орлого орж ажил үйлчилгээний зардал гарсан гүйлгээний агуулгатай тус тус байна. Дээрхээс бусад арилжааны банканд данс эзэмшдэггүй.

 

1.2  “Ойгоннуур энерги” ХХК-ийн Монгол Улсын хилээр оруулж, гаргаж байсан бараа татварын талаар:

 

“Ойгоннуур энерги” ХХК нь 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд БНСУ, БНХАУ-аас 226 418.25 ам.долларын үнэ бүхий автомашин, трактор, эрчим хүчний тоног төхөөрөмж импортолсон, татварт 44 925 333 төгрөг, 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Швейцар, БНСУ, БНХАУ-аас 164 879.52 ам.долларын үнэ бүхий ачааны автомашин, мотоцикл, экскаватор бага оврын, эрчим хүчний тоног төхөөрөмж  импортолсон, татварт 31 851 225 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд БНСУ, БНХАУ-аас 916 714.31 ам.долларын үнэ бүхий автомашин, трактор, эрчим хүчний тоног төхөөрөмж импортолсон, татварт 149 632 908 төгрөг байна. “Ойгоннуур энерги” ХХК нь 2004 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж 2007 оноос 2014 оны 6 дугаар сар хүртэл эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан байна. 2014 оны 6 дугаар сараас үйл ажиллагаа нь бүрэн зогссон.

 

1.3 “Ойгоннуур энерги” ХХК-ийн 2012-2015 оны санхүүгийн тайлангийн тухайд:

 

“Ойгоннуур энерги” ХХК-ийн эргэлийн хөрөнгийн мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө нь 2012 онд 25 725 358 төгрөг, 2013 онд 299 855 006 төгрөг, 2014 онд 763 512 183 төгрөг, 2015 онд 763 512 183 төгрөг, дансны авлага нь 2012 онд 24 411 000 төгрөг, 2013 онд 27 948 090 төгрөг, 2014 онд 27 948 090 төгрөг, 2015 онд 27 948 090 төгрөг, татвар, нийгмийн даатгалын авлага нь 2012 онд 72 829 090 төгрөг, 2013, 2014, 2015 онуудад тус тус 75 000 төгрөг, бараа материал нь 2012 онд 351 231 401 төгрөг, 2013 онд 467 080 949 төгрөг, урьдчилан төлсөн зардал/тооцоо нь 2012 онд 102 607 090 төгрөг, 2013 онд 457 591 230 төгрөг, 2014 онд 370 866 296 төгрөг, 2015 онд 370 866 296 төгрөг, эргэлтийн хөрөнгийн дүн нь 2012 онд 576 803 940 төгрөг, 2013 онд 1 252 550 276 төгрөг, 2014 онд 1 162 401 569 төгрөг, 2015 онд 1 162 401 569 төгрөг тус тус байна. Эргэлийн бус хөрөнгийн үндсэн хөрөнгө нь 2012 онд 306 507 992 төгрөг, 2013 онд 263 132 391 төгрөг байна. Нийт хөрөнгө нь 2012 онд 883 311 932 төгрөг, 2013 онд 1 515 682 668 төгрөг, 2014 онд 1 162 401 569 төгрөг, 2015 онд 1 162 401 569 төгрөг тус тус байна.

 

Богино хугацааны өр төлбөрийн тухайд дансны өглөг 2012 онд 595 500 төгрөг, 2013, 2014, 2015 онуудад тус тус 371 491 832 төгрөг, татварын өглөг 2013 онд 120 310 631 төгрөг, 2014, 2015 онуудад тус тус 285 183 943 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг 2012 онд 340 200 төгрөг, 2013 онд 1 284 040 төгрөг, 2014, 2015 онуудад тус тус 2 901 400 төгрөг, бусад богино хугацааны өр төлбөр 2012, 2013 онуудад тус тус 6 811 883 төгрөг, борлуулах зорилгоор эзэмшиж буй бүлэг хөрөнгөд хамаарах өр төлбөр 2012 онд 358 000 төгрөг, 2013 онд 40 000 000 төгрөг, нийт богино хугацааны өр төлбөр 2012 онд 292 918 493 төгрөг, 2013 онд 539 898 378 төгрөг байна.

 

Урт хугацааны өр төлбөрөөс урт хугацааны зээл 2013 онд 996 018 151 төгрөг байх бөгөөд өр төлбөрийн нийт дүн 2013 онд 365 747 584 төгрөг, 2013 онд 1 535 916 538 төгрөг, 2014, 2015 онуудад тус тус 659 577 175 төгрөг байна.

 

Өр төлбөр ба эзэмшигчийн өмчийн тухайд 2012 онд 883 311 932 төгрөг, 2013 онд 1 515 682 668 төгрөг, 2014, 2015 онуудад тус тус 1 162 401 569 төгрөг байна.

 

1.4 “Ойгоннуур энерги” ХХК-ийн санхүүгийн орлого үр дүнгийн тайлангийн тухайд:

 

“Ойгоннуур энерги” ХХК-ийн борлуулалтын орлого /цэвэр/ 2012 онд 2 673 938 423 төгрөг, 2013 онд 4 067 751 416 төгрөг, 2014 онд 1 063 378 273 төгрөг, борлуулалтын өртөг 2012 онд 2 183 170 500 төгрөг, 2013 онд 3 925 635 296 төгрөг, 2014 онд 467 080 949 төгрөг, нийт ашиг /алдагдал/ 2012 онд 490 765 923 төгрөг, 2013 онд 142 116 119 төгрөг, 2014 онд 596 306 323 төгрөг тус тус байна. Үйл ажиллагааны зардал 2012 онд 426 392 559 төгрөг, 2013 онд 391 528 032 төгрөг, 2014 онд 104 031 838 төгрөг байна. Үндсэн үйл ажиллагааны ашиг, алдагдал 2012 онд 64 375 364 төгрөг, 2013 онд -249 411 912 төгрөг, 2014 онд 492 274 484 төгрөг, хүүгийн орлого 2014 онд 339 426 төгрөг, 2015 онд 36 703 төгрөг, гадаад валютын ханшийн зөрүүний олз /гарз/ 2012 онд 11 924 134 төгрөг, 2013 онд 2 713 098 төгрөг, 2014 онд -96 300 243 төгрөг, бусад ашиг /алдагдал/ 2014 онд 185 164 903 төгрөг, татвар төлөхийн өмнөх ашиг /алдагдал/ 2012 онд 76 299 499 төгрөг, 2013 онд 246 359 387 төгрөг, 2014 онд 581 175 848 төгрөг, орлогын татварын зардал /орлого/ 2012 онд 7 629 949 төгрөг, 2013 онд 4 098 131 төгрөг, 2014 онд 58 117 584 төгрөг, татварын дараах ашиг /алдагдал/ 2012 онд 68 669 549 төгрөг, 2013 онд -250 457 518 төгрөг, 2014 онд 523 058 263 төгрөг, бусад дэлгэрэнгүй орлого 2013 онд -287 340 700 төгрөг, бусад олз /гарз/ 2013 онд -287 340 700 төгрөг, орлогын нийт дүн 2013 онд 538 798 218 төгрөг тус тус байна.

 

1.5 “Ойгоннуур энерги” ХХК-ийн 2012-2015 оны орлого, зарлагын тухайд:

 

“Ойгоннуур энерги” ХХК нь 2012 онд борлуулалтын орлого 2 673 938 423 төгрөг, зардал 2 605 268 874 төгрөг, ашиг 68 669 549 төгрөг, 2013 онд борлуулалтын орлого 4 067 751 416 төгрөг, зардал 4 605 549 634 төгрөг, -537 798 218 төгрөгийн алдагдалтай, 2014 онд борлуулалтын орлого 1 063 387 273 төгрөг, зардал 540 329 009 төгрөг, ашиг 523 058 263 төгрөг тус тус байна.

 

“Ойгоннуур энерги” ХХК нь 2004 онд байгуулагдан хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн харьяалагдах татварын хэлтэст тайлан балансаа гаргаж байсан боловч 2014 оны хагас жилээс хойш үйл ажиллагаагаа явуулаагүй болох нь хариуцагчийн тайлагнасан санхүүгийн баримтаас харагдаж байна.

 

“Ойгоннуур энерги” ХХК нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн, Компанийн тухай хуульд заасан хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн санхүүгийн тайлан гаргана гэсэн зарчмыг баримталдаггүй байсан байна. Үүнд, 2012 оны санхүүгийн тайланд татварын авлага буюу илүү төлөлт 72 829 090 төгрөгийг өр төлбөрийн дүнд нэмэгдүүлж буруу тайлагнасан байна. Мөн “Аккурейт-Аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар 2013 оны орлогын тайланд 287 340 700 төгрөгийг чухам юунаас үүссэн гарз болох нь тодорхой бус байна гэж шинжээч үзсэн.

 

“Ойгоннуур энерги” ХХК нь санхүүгийн тайлан балансаа үнэн зөв илэрхийлдэггүй байснаар Төрийн банкны зээлийн барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Төрийн банканд шилжүүлснээ тайлан баланст үл хөдлөх хөрөнгөөс хасагдуулан тусгаагүй байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтэд “2014 оны жилийн эцсийн тайлан дээр нийт мөнгөн хөрөнгө 763 512 183 төгрөг, нийт өр төлбөр 659 577 175 төгрөг байгаа нь нийт өрийг мөнгөөр төлөх боломжтой харагдаж байна” гэж дүгнэсэн. Гэтэл тус дүгнэлтэд 2014 онд нийт өр төлбөр 659 577 175 төгрөг гэж тайлагнасан байтал 2015 онд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст “346 515 823 төгрөг, Эрчим хүчний барилга угсралтын ажлын санхүүжилт нийт 668 009 902 төгрөгийн төлбөртэй” гэж хөндлөнгийн мэдээлэл байгаа тул “Ойгоннуур энерги” ХХК-ийн тайлангууд үнэн зөв гаргасан гэдэг нь шинжээчид ирүүлсэн баримтын хүрээнд эргэлзээтэй болж байна” гэж хоорондоо зөрүүтэй дүгнэлтийг гаргасан байна.

 

Үүнээс дүгнэхэд хариуцагчийн хамгийн сүүлчийн 2015 оны 1 дүгээр улирлын тайланд тусгасан өр төлбөрийн 659 577 175 төгрөг гэж бодит байдлаас зөрүүтэй тайлагнасан байна.

 

2. “Ойгоннуур энерги” ХХК-ийн өр төлбөрийн тухайд:

 

“Ойгоннуур энерги” ХХК нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 938 дугаар магадлалаар “Эрчимсүлжээ” ХХК-д 442 437 541 төгрөгийн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлээр 346 515 823 төгрөгийн, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 2 901 400 төгрөгийн, “Вивиланд” ХХК-д 257 000 000 төгрөгийн, Эрчим хүчний яамны Эрчим хүчний хөгжлийн төвд 668 009 902 төгрөгийн, нийт 1 716 864 666 төгрөгийн өр төлбөртэй байна.

 

“Ойгоннуур энерги” ХХК-ийн тайлант үеийн 2015 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт хөрөнгө 1 162 401 569 төгрөг гэж тайлагнасан боловч нийт хөрөнгөөс өр төлбөр 1 716 864 666 төгрөгийг хасвал өнөөдрийн байдлаар өөрийн хөрөнгө байхгүй төлбөрийн чадваргүй байна.

 

Багахангай дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 20/998 дугаар албан бичиг, Багануур дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 18/405 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 16/1339 дугаар албан бичиг, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 15/520 дугаар албан бичиг, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 19/981 дугаар албан бичиг, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 12/1603 дугаар албан бичиг, Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 02-06/1114 дугаар албан бичгүүдээр “Ойгоннуур энерги” ХХК-д газар эзэмшүүлсэн бүртгэл одоогийн байдлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газрын кадастрын мэдээллийн сангийн “Ланд менежер” программд бүртгэлгүй байна.

 

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 170 дугаартай лавлагаагаар “Ойгоннуур энерги” ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгслэл бүртгэлгүй байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 147 дугаар шинжээчийн дүгнэлтэд “Ойгоннуур энерги” ХХК-ийн өмчлөлд мэдээлэл санхүүгийн тайлан дээр бүртгэгдсэн хөрөнгийн мэдээлэл, Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсээс ирсэн мэдээлэл хоорондоо зөрүүтэй байна” гэжээ. Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсээс ирсэн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн лавлаанд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Дааган толгойд байрлах гараж, үнээний ферм, орон сууц бүртгэлтэй байна гэжээ.

 

“Ойгоннуур энерги” ХХК 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн банктай 700 000.00 ам.долларын сарын 1.3 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж гэрээний үүргээ зөрчиж зээлээ төлөөгүй байна. Төрийн банк үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандсан байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1814 дугаар захирамжаар Төрийн банк “Ойгоннуур энерги” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 791 873 509 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрч 791 873 509 төгрөгийг төлж барагдуулах, үүргийг гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Дааган толгой /18490/ Г-10000104758 гэрчилгээний дугаартай, Ү-2201023443 улсын бүртгэлийн дугаартай 67.2 м.кв талбайтай гараж, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Дааган толгой /18490/ Ф-10/2 дугаар байршилтай, 000104767 гэрчилгээний дугаартай, Ү-2201023456 улсын бүртгэлийн дугаартай 343.1 м.кв талбайтай үнээний ферм, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Дааган толгой /18490/10/1 тоот, 0001023444 гэрчилгээний дугаартай, Ү-2201023444 улсын бүртгэлийн дугаартай, 75.3 м.кв орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Дааган толгойн зүүн талд Жаргалант тосгон баруун түрүү 15-3 тоот /төмс хүнсний ногооны/ зориулалттай, 0173215 газар эзэмших гэрчилгээний дугаартай 5000 м.кв га газар, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Дааган толгойн зүүн талд Жаргалант тосгон баруун түрүү 15-3 тоот /төмс хүнсний ногооны/ зориулалттай, 0228113 газар эзэмших гэрчилгээний дугаартай 25991 м.кв газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Хариуцагчийн өмчлөлд байсан Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Дааган толгой /18490/10/1 тоотод байрлах, 000104759 гэрчилгээний дугаартай, Ү-2201023444 улсын бүртгэлийн дугаартай, 75.3 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Дааган толгой /18490/ Г-10000104758 гэрчилгээний дугаартай, Ү-2201023443 улсын бүртгэлийн дугаартай, 67.2 м.кв талбайтай гараж, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Дааган толгой /18490/Ф-10/ 2 тоот байршилтай, 000104767 гэрчилгээний дугаартай, Ү-2201023456 улсын бүртгэлийн дугаартай, 343.1 м.кв талбайтай үнээний ферм, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр А.Бүднамын өмчлөлд шилжсэн байна.

 

Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 17/1985 дугаар албан бичгээр “Ойгоннуур энерги” ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Дааган толгойд 18612323719693 нэгж талбар бүхий 5000 м.кв газар, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Дааган толгойд 18612323870777 нэгж талбар бүхий, 250000 м.кв газар эзэмшдэг байна. Уг газрын эзэмших эрхийг Төрийн банк үүргийн гүйцэтгэлд шилжүүлж авсан боловч одоогоор худалдан борлуулж чадаагүй гэж тайлбарлаж байгаач хариуцагчийн эзэмшлээр бүртгэгдсэн байна.

 

2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1/32754 дугаар, 1/32751 дугаар  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичигт “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1814 дүгээр захирамжаар “Ойгоннуур энерги” ХХК-иас 793 932 167 төгрөгийг гаргуулж Төрийн банканд олгуулахаар шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Х.Бямбажавын өмчлөлийн, эрхийн улсын Ү-2203002146 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 50 мянгатын 28 дугаар байр, 6 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Р.Лхагвасүрэн, Л.Баянмөнх, Л.Баяржаргал нарын хамтран өмчлөлийн, эрхийн улсын Ү-2205016608 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 6 дугаар байр, 40 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн 2 удаагийн албадан дуудлага худалдаанд оруулсан боловч, үнийн санал ирээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар төлбөр авагч Төрийн банкны өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Дээрх 2 орон сууц нь “Ойгоннуур энерги” ХХК-ийн эд хөрөнгө биш тул Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамруулах эрх зүйн үндэс байхгүй байна. “Аккурэйк-Аудит” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “Төрийн банкнаас зээлийнхээ барьцаанд хураалгасан бусад /иргэн Бямбажав, иргэн Лхагвасүрэн/-ын өмчлөлийн орон сууцны төлбөрт өндөр үнийн дүнтэй төлөлт хийсэн байна” гэжээ. Хариуцагчийн тайлан баланст дээрх төлбөрийг өөрийн хөрөнгөөр болон мөнгөн гүйлгээгээр хийсэн гэх баримт байхгүй байна.

 

Хариуцагчийн санхүүгийн баримт болон харилцах дансны хуулгаар Худалдаа хөгжлийн банкны төгрөгийн 404205537, Төрийн банкны төгрөгийн 340003912003 дансанд 2015 оны 12 дугаар сарын байдлаар дансны үлдэгдэл 106 359 төгрөг байна.

 

Иймд Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” гэж заасны дагуу “Ойгоннуур энерги” ХХК-ийн хөрөнгийн үнийн дүнгээс бусдад төлөх нийт зээл, өр төлбөрийг хассан зөрүү буюу өөрийн хөрөнгө үлдээгүй байх тул компанийн санхүү эдийн засгийн байдал нь төлбөрийн чадваргүй болсноор дампуурсан гэж дүгнэлээ.

 

3. “Ойгоннуур энерги” ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааны тухайд:

 

 “Ойгоннуур энерги” ХХК нь 2004 онд гадаад худалдаа, авто машин засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан байна. 2011 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас ажил үйлчилгээ эрхлэх 03.2.4 заалтын дагуу эрчим хүчний дэд станцын угсралт, засвар хийх тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөн байна.

 

Тусгай зөвшөөрлийн дагуу 2011 оноос 2013 онд Дархан хотын 110/6 кВ-ын “Бурхант” дэд станцын барилга угсралтын ажил, 110/6 кВ-ын “Давхар” дэд станцын шинэчлэлтийн барилга угсралтын ажил, Баянхонгор аймгийн Баянлиг-Шинэжинст сумын 35 кВ-ын дэд станцын барилга угсралтын тендерийн ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байжээ.

 

 “Ойгоннуур энерги” ХХК-ний төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг доорх хүчин зүйлээс болсон гэж дүгнэлээ. Үүнд:

 

3.1 Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон дотоод хүчин зүйл бол гэрээгээр хүлээсэн ажил үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүйгээс тендерийн үйл ажиллагаа цуцлагдан улсын төсвийн санхүүжилт зогсож үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болж ажлын санхүүжилтийн нийт 668 009 902 төгрөгийн төлбөрт орсон байна.

 

2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Эрдэс баялаг, эрчим хүчний яамтай байгуулсан Баянхонгор аймгийн Баянлиг-Шинэжинст сумын 35кВ-ын 135 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажил үйлчилгээний 12/54 тоот гэрээг байгуулж 380 000 000 төгрөгийн санхүүжилт авсан төсөл,  Дархан хотын 110/6 кВ-ын Давхар дээд станцын өргөтгөлийн барилга угсралтын ажилд 186 000 000 төгрөгийн санхүүжилт авсан төсөл, Дархан хотын 110/6кВ-ын Бурхант дэд станцын өргөтгөлийн барилга угсралтын ажилд 102 003 302 төгрөгийн санхүүжилт авсан төсөл тус тус гэрээ цуцлагдсан.

 

3.2 Хариуцагчийн үйл ажиллагааны төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн хугацаа хоцрогдож байснаар өөр эх үүсвэр шаардлагатай байсан тул Төрийн банкнаас сарын 1.3 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 700 000 ам.долларын зээл авсан байна. Зээлдүүлэгч нь зээлдэгчийн зээлийн төлбөрийн хуваар алдагдах үед улсын төсвөөс орж ирсэн санхүүжилтийг татан авсан.

 

“Ойгоннуур энерги” ХХК-ийн хувьд үйл ажиллагаа нь санхүүгийн эх үүсвэрээс шалтгаалан бусдаас хамаарал бүхий нэг үгээр улсын төсвийн санхүүжилтээс хамаарч байсан нь эдийн засгийн доголдол үүсгэж санхүүгийн чадварыг алдагдуулсан байна.

 

Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон нэг хүчин зүйл бол санхүүгийн тогтворгүй байдал нөлөөлсөн. Бизнесийн байгууллагын хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, түүний бүтэц, өөрчлөлт зэрэг нь санхүүгийн огтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт болдог.

 

3.3 Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байсан төсөл арга хэмжээнүүдийн санхүүжилтийн хугацаа байнга хоцорч байсан тул ажлаа үргэлжлүүлэхэд шаардлагатай мөнгө буюу 700 000 ам.долларын зээл Төрийн банкнаас авснаар валютын ханшны зөрүүгээс алдагдалд орсон байна.

 

Төрийн банкнаас 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 114 дугаар зээлийн гэрээ байгуулан 700 000 ам.доллар авсан өдөр /Монгол банкны зарласан ханш/-ийг харьцуулахад 1 ам.доллартой харьцах төгрөгийн ханш 1 416.34 төгрөг, Төрийн банк шүүхэд 443 511.21 ам.долларын нэхэмжлэлийн шаардлага гаргасан өдрийн 1 ам.доллартой харьцах төгрөгийн ханш 1 792.29 төгрөг байжээ. Үүнээс хариуцагч нь зөвхөн харилцагч Төрийн банкны төлбөрт ханшны зөрүүгээс 166 734 039 төгрөгийг алдагдал хүлээсэн байна.

 

Дэд станцуудад суурилагдсан үндсэн тоноглолуудыг БНХАУ-аас худалдаж, худалдан авах гэрээг валютаар харилцан тохиролцсон нь санхүүгийн алдагдал хүргэсэн гэж тус компанийн захирлын тайлбар гаргасан нь үндэслэлтэй гэж үзэхээр байна. Хэдийгээр валютын ханшийн зөрүү нь санхүүгийн бодит бус алдагдал боловч хариуцагчийн үйл ажиллагаанд төлбөр төлөх чадварт шууд нөлөөлөл үзүүлсэн гэж дүгнэхээр байна.

 

3.4 Тус компани санхүүгийн тогтвор суурьшилгүй нягтлан бодогч авч ажиллуулдаггүй байсны улмаас нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартыг мөрдөж ажуулдаггүй, зөвхөн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр санхүүгийн бүртгэлийг явуулж байсан нь санхүүгийн сахилга бат хариуцлагагүй, санхүүгийн бүртгэлийг буруу хөтөлдөг байснаас үүдэн орлого, зарлага, бүтээгдэхүүний өөрийн өртөг, цэвэр ашиг гэх мэт зүйлийг нарийн тооцоолдоггүй байсан нь дампуурах бас нэгэн хүчин зүйл болсон.

 

3.5 Хариуцагч нь санхүүгийн тайлан балансын өөрчлөлтийг бүртгэдэггүй, санхүүгийн тайланг үнэн зөв гаргадаггүй, санхүүгийн тайланг тендерийн шалгаруултад  зориулан бодит зардлаа бууруулан бүртгэх, өр төлбөрийг бүртгэлгүй хөрөнгийг өсгөж бүртгэдэг зэрэг нь санхүүгийн тайлан болон дампуурлын хэрэгт санхүүгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээс харагдаж байна.

 

Иймд “Ойгоннуур энерги” ХХК өөрийн хөрөнгө бий болгох болон төлбөрийн чадвартай байх талаар ямар ч үйл ажиллагаа хэрэгжүүлээгүй өр төлбөр хуримтлагдсан нь төлбөрийн чадваргүй болсон гол шалтгаан болсон байна. Үүнд компанийн удирдлага буюу хувьцаа эзэмшигчдийн үйл ажиллагаа төлбөрийн чадваргүй болоход гол нөлөөлсөн хүчин зүйл болжээ гэж дүгнэж байна. Хариуцагчийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж хэрэг гүйцэтгэгчийн хувьд үзэж байна. Хариуцагч болон нэхэмжлэгчдийн зүгээс дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаагүй тул хариуцагчийг татан буулгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

4. “Ойгоннуур энерги” ХХК-ийн удирдлагын үйл ажиллагааны талаар:

 

“Ойгоннуур энерги” ХХК-ийг Б.Төрбат, Б.Отгонбаатар, Т.Ариунзориг нар үүсгэн байгуулсан бөгөөд одоогоор Т.Ариунзориг 100 хувийн хувьцааг эзэмшдэг. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-д зааснаар компанийн бүрэн эрхийг нэг хувьцаа эзэмшигч Т.Ариунзориг нь улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс компанийг үүсгэн байгуулсан 2010 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс шүүхэд төлбөрийн чадваргүйд тооцуулан, татан буулгах хүсэлт гаргах хүртэл гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан байна.

 

“Ойгоннуур энерги” ХХК-ийн удирдлагын үйл ажиллагаа нь тус компанийг төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ гэж дүгнэж байна.

 

4.1 Компанийн удирдлага нь компанийн үйл ажиллагааг цаашид тогтмол явуулахад санаачилга гаргаж хөрөнгө оруулалт хийж, компанийн эдийн засаг, эрх зүйн Зайдалд дүгнэлт хийж чадаагүй байна. Иймд компанийн төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан нь компанийн үүсгэн байгуулагчийн үйл ажиллагаанаас шалтгаалсан байна. Энэ нь хариуцагчийн бичиг баримт болон удирдлагын тайлбараас үйл ажиллагаа нь тогтмол бус, ажил үйлчилгээг авахдаа санхүүгийн бүртгэлд хуулийн дагуу бүртгээгүй, бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, цаашдын үйл ажиллагаа явуулах үргэлжлүүлэн дэвжих эрмэлзэл байхгүй байсан нь харагдаж байна.

 

Иймд өнөөдрийн байдлаар “Ойгоннуур энерги” ХХК-ийн ганц хөрөнгө оруулагч нь Т.Ариунзориг байна. Компанийн санхүүгийн хүндрэлтэй энэ нөхцөлд компанийн удирдлага үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийх эдийн засгийн боломжгүй болсон гэж дүгнэж байна. Компанийн хөрөнгө оруулагчийн зүгээс шүүхэд дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө гаргаагүй байна.

 

5. “Ойгоннуур энерги” ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн талаар:

 

“Ойгоннуур энерги” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийдвэрээр бусдад 802 434 064 төгрөгийн өр төлбөртэй тул өөрийгөө төлбөрийн чадваргүйд тооцож татан буулгаж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх шүүгчийн 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүсэлтийг хүлээн аваад 102/Ш32015/17090 дугаар захирамжаар дампуурлын хэрэг үүсгэсэн.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 102/Ш32015/19345 дугаар захирамжаар “Ойгоннуур энерги” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцон нэхэмжлэгчдийн хурлыг 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 13.30 цагт хийхээр тогтоосон.

 

Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Өдрийн сонин”-д нийтэд мэдээлсэн. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “хугацаанд буюу нэхэмжлэлийг хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу хуралд “Эрчим сүлжээ” ХХК болон Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс хуулиар заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

 

“Ойгоннуур энерги” ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 13.30 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд болсон. Тус нэхэмжлэгчдийн хуралд “Эрчим сүлжээ” ХХК болон Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцсон. Нэхэмжлэгчдийн анхны хурлаар Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “нэхэмжлэгчдийн хуралд нэхэмжлэгч бүр бүх нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнд өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг эзлэх хувьтай тэнцүү саналын эрхтэй оролцоно” гэсний дагуу нэхэмжлэгчдийн саналын эрхийг тогтоосон.

 

Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс 346 515 826 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нийт нэхэмжлэлийн 44 хувийн саналын эрхтэйгээр, “Эрчим сүлжээ” ХХК нь 442 437 541 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нийт нэхэмжлэлийн 56 хувийн саналын эрхтэйгээр тухайн дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

 

“Вивиланд” ХХК нь “Ойгоннуур энерги” ХХК-тай 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Эрдэс баялаг, эрчим хүчний яамтай байгуулсан Баянхонгор аймгийн Баянлиг-Шинэжинст сумын 35 кВ-ын 135 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажил үйлчилгээний 12/54 тоот гэрээнд гүйцэтгэгчээр оролцон тендерийн баталгаа 43 000 000 төгрөг, гүйцэтгэлийн баталгаанд 214 000 000 төгрөгийг “Ойгоннуур энерги” ХХК-ийн нэрийн өмнөөс гаргаж ажил үүргээ гүйцэтгэсэн. Гэтэл тендерийн гэрээ Эрчим хүчний яамны 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Төрийн нарийн бичгийн даргын 97 дугаар тушаалаар цуцлагдсан. Иймээс хариуцагчаас 247 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхээр шүүхэд хандсан байдаг.

 

“Вивиланд” ХХК нь гаргасан хүсэлтээсээ татгалзсаныг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 102/Ш32019/04462 дугаар захирамжаар хангасан. Иймээс тухайн компани нь “Ойгоннуур энерги” ХХК-д холбогдох дампуурлын хэрэгт нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэж үзнэ.

 

5.1 “Ойгоннуур энерги” ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг авч үзвэл:

 

Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь 2013 он, 2014 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан 107 199 312.8 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн тайлангаар ногдуулсан 92 357 төгрөг, 2013 он, 2014 оны аж ахуй нэгжийн албан татварын тайлангаар ногдуулсан 61 008 781 төгрөг, 2013 он, 2014 оны суутган-1-ын албан албан татварын тайлангаар ногдуулсан 5 277 172 төгрөг, 2013 оны 34/0793, 34/1063 дугаар актаар ногдуулсан 172 944 200 төгрөг, нийт 349 515 823 төгрөг гаргуулах тухай.

 

“Эрчим сүлжээ” ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

“Эрчим сүлжээ” ХХК нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд “Ойгоннуур энерги” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 538 836 500 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2015/02429 дугаар шийдвэрээр “Ойгоннуур энерги” ХХК-иас 455 914 840 төгрөгийг гаргуулан “Эрчим сүлжээ” ХХК -д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 938 дугаар магадлалаар “Ойгоннуур энерги” ХХК-иас 442 437 541 төгрөг гаргуулан “Эрчим сүлжээ" ХХК-д олгохоор өөрчилж шийдвэрлэсэн.

 

“Ойгоннуур энерги” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан ямар нэгэн тайлбар гаргаагүй.

 

6. “Ойгоннуур энерги” ХХК-ийн дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах талаарх санал:

 

 “Ойгоннуур энерги” ХХК нь өөрийн гэсэн хөрөнгөгүй, 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй нь компанийн оршин тогтнох чадваргүй байдалд хүргэсэн байна.

 

“Ойгоннуур энерги” ХХК нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн байна. Дүгнэлт гаргах өдрийн байдлаар бусдад төлөх өр төлбөр нь нийт 1 716 864 666 төгрөг болж өөрийн хөрөнгөгүй байна.

 

Иймд шүүхээс компанийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргаж, Улсын бүртгэлээс хасуулах нь зүйтэй гэдэг дүгнэлт гаргаж байна. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх явцад хүсэлт гаргасан хариуцагч, нэхэмжлэгч нар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт гаргаагүй. Хэрэг гүйцэтгэгчийн хувьд хариуцагчийн дахин хөрөнгөжүүлж өр төлбөрийг барагдуулах эдийн засгийн болон эрх зүйн боломжгүй байна гэж дүгнэлээ гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

“Ойгоннуур энерги” ХХК нь Дампуурлын тухай хуульд заасгаар үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэн, дампуурсанд тооцон татан булгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч “Ойгоннуур энерги” ХХК-д холбогдуулан татварын өр төлбөрт 346 515 823 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч “Эрчимсүлжээ” ХХК нь хариуцагч “Ойгоннуур энерги” ХХК-д холбогдуулан 442 437 541 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хүсэлт болон хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Дампуурсанд тооцон татан булгуулах тухай хүсэлтийн тухайд:

 

“Ойгоннуур энерги” ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу буюу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэн, дампуурсанд тооцон татан булгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2015/17090 дугаар захирамжаар дампуурлын хэрэг үүсгэсэн, шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2015/19285 дугаар захирамжаар түр хэрэг гүйцэтгэгчээр Ш.Буянжаргалыг томилсон.

 

Шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШЗ2015/19345 дугаар захирамжаар “Ойгоннуур энерги” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцон, 2015 оны 7 сарын 29-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “Өдрийн сонин”-оор зарлаж, нэхэмжлэгчдийн хурлыг 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 13 цаг 30 минутад товлосон ба 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч “Ойгоннуур энерги” ХХК-д холбогдуулан татварын өр төлбөрт 346 515 823 төгрөг, нэхэмжлэгч “Эрчимсүлжээ” ХХК нь 442 437 541 төгрөг тус тус гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгчдийн хурал 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж, хэрэг гүйцэтгэгчээр Ш.Буянжаргалыг томилуулах санал гаргасныг шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШЗ2015/22798 дугаар захирамжаар дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр Ш.Буянжаргалыг томилсон. Нэхэмжлэгчдийн хурлаар дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө гаргаагүйг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

“Ойгоннуур энерги” ХХК нь анх 3 үүсгэн байгуулагчтай, 5 500 000 төгрөгийн дүрмийн сантай, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь гадаад худалдаа, автомашины засвар үйлчилгээ явуулахаар байгуулагдан 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.

 

Хариуцагч “Ойгоннуур энерги” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр үүргээ биелүүлж чадахгүй болсныг өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргасан нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

Хэрэг гүйцэтгэгч шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ хариуцагч “Ойгоннуур энерги” ХХК нь 2012 онд 68 669 549 төгрөгийн ашигтай, 2013 онд 537 798 218 төгрөгийн алдагдалтай, 2014 онд 523 058 263 төгрөгийн алдагдалтай, мөн дампуурах болсон шалтгааныг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн, Компанийн тухай хуульд заасан хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн санхүүгийн тайлан гаргана гэсэн зарчмыг баримталдаггүй, санхүүгийн тайлан балансаа үнэн зөв илэрхийлдэггүй байснаар Төрийн банкны зээлийн барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Төрийн банканд шилжүүлснээ тайлан баланст үл хөдлөх хөрөнгөөс хасагдуулан тусгаагүй. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 938 дугаар магадлалаар “Эрчимсүлжээ” ХХК-д 442 437 541 төгрөгийн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлээр 346 515 823 төгрөгийн, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 2 901 400 төгрөгийн, “Вивиланд” ХХК-д 257 000 000 төгрөгийн, Эрчим хүчний яамны Эрчим хүчний хөгжлийн төвд 668 009 902 төгрөгийн, нийт 1 716 864 666 төгрөгийн өр төлбөртэй.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1814 дугаар захирамжаар Төрийн банк нь “Ойгоннуур энерги” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 791 873 509 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрч 791 873 509 төгрөгийг төлж барагдуулах, үүргийг гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн ажил үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүйгээс тендерийн үйл ажиллагаа цуцлагдан улсын төсвийн санхүүжилт зогсож үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болж ажлын санхүүжилтийн нийт 668 009 902 төгрөгийн төлбөрт орсон. Хариуцагчийн үйл ажиллагааны төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн хугацаа хоцрогдож байснаар өөр эх үүсвэр шаардлагатай байсан тул Төрийн банкнаас сарын 1.3 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 700 000 ам.долларын зээл авсан. Зээлдүүлэгч нь зээлдэгчийн зээлийн төлбөрийн хуваар алдагдах үед улсын төсвөөс орж ирсэн санхүүжилтийг татан авсан.

 

Хариуцагч нь санхүүгийн тайлан балансын өөрчлөлтийг бүртгэдэггүй, санхүүгийн тайланг үнэн зөв гаргадаггүй, санхүүгийн тайланг тендерийн шалгаруултад  зориулан бодит зардлаа бууруулан бүртгэх, өр төлбөрийг бүртгэлгүй хөрөнгийг өсгөж бүртгэдэг зэрэг нь үндсэн шалтгаан болсон. “Ойгоннуур энерги” ХХК нь шүүхэд дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтдээ дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй байгаа, мөн нэхэмжлэгч нь дээрх хүсэлтийг ирүүлээгүй, хэрэг гүйцэтгэгчээс дахин хөрөнгөжүүлэх талаар санал гаргаагүй тул дампуурсанд тооцож, татан буулгах дүгнэлт ирүүлсэн.

 

Хэрэг гүйцэтгэгч болон “Ойгоннуур энерги” ХХК нь бусдад Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлээр 346 515 823 төгрөгийн, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 2 901 400 төгрөгийн өр төлбөртэй гэх боловч хэрэгт авагдсан баримтаар уг үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, “Ойгоннуур энерги” ХХК нь Эрчим хүчний хөгжлийн төвд 668 009 902 төгрөгийн төлбөртэй гэх боловч тухайн өр төлбөрийг төлж барагдуулсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Мөн Авто тээврийн үндэсний төвийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 107 дугаар лавлагаагаар 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд “Ойгоннуур энерги” ХХК-ийн эзэмшилд 19 нэр төрлийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан байх /2хх 194-231 дугаар тал/ бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл хэрхэн бусдад шилжсэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт болон хүсэлт гаргагчийн тайлбараар “Ойгоннуур энерги” ХХК-ийн өглөг, авлага, хөрөнгийн талаарх нөхцөл байдлыг бүрэн тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагчийг шүүхэд хүсэлт гаргахдаа Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4 дэх хэсэгт заасан шаардлагыг биелүүлээгүй, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хэмжээ тодорхойгүй, өр төлбөрийн хэмжээ тодорхойгүй буюу төлбөрийн чадваргүй болсноо нотлоогүй гэж үзэн дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.       

 

2. “Эрчимсүлжээ” ХХК-ийн 442 437 541 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бөгөөд энэхүү үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 938 дугаар магадлалаар “Ойгоннуур энерги” ХХК-иас 440 000 000 төгрөг гаргуулан “Эрчимсүлжээ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Эрчимсүлжээ” ХХК нь “Ойгоннуур энерги” ХХК-д холбогдуулан шүүхийн шийдвэрт заасан 440 000 000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 437 541 төгрөгийн хамт нийт 442 437 541 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байх тул шүүх маргааныг дахин шийдвэрлэх боломжгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

3. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтийн татварын өр төлбөрт 346 515 823 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2013, 2014 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан 107 199 312 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн тайлангаар ногдуулсан 2014 оны 92 357 төгрөг, 2013, 2014 оны аж ахуйн нэгжийн албан татварын тайлангаар ногдуулсан 61 002 781 төгрөг, 2013, 2014 оны суутган-1-ын албан татварын тайлангаар ногдуулсан 5 277 172 төгрөг, 2013 оны 34/0793, 34/1063 тоот актаар ногдуулсан 172 944 200 төгрөг, нийт 346 515 823 төгрөг гаргуулах” гэж тодорхойлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар холбогдох хуульд заасан журмыг нэхэмжлэгч байгууллага зөрчсөн нөхцөл байдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед илэрч байх тул энэ журмыг хэрэглэх боломжтой гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болголоо. 

 

Татварын алба нь татвар төлөгчөөс хуульд заасан хугацаанд нь төлөөгүй татварын өрийг Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан дарааллаар буюу үл маргах журмаар гаргуулах, эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр өр хураах ажиллагааг явуулах учиртай ба хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хуулийн Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол сая шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгддэг талаар мөн хуулийн 70 дугаар зүйлд заажээ.

 

Нэхэмжлэгч нь хуульд заасан дээрх ажиллагааг хэрэгжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуулиар хугацаанд нь төлөөгүй татварын өрийг барагдуулах эрхийг татварын албанд олгож, өр барагдуулах дараалал, журмыг тогтоож өгсөн бөгөөд татварын өр хураах ажиллагааг хуульд заасан дарааллын дагуу явуулж, өрийг барагдуулах боломжгүй болсон тохиолдолд татварын алба шүүхэд хандах эрх нь нээлттэй болно. Иймд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй татварын өр 346 515 823 төгрөг гаргуулах тухай “Ойгоннуур энерги” ХХК-д холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан нь, мөн “Ойгоннуур энерги” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй нь түүний хүсэлт /3-хх 138 дугаар тал/ болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүгчийн туслахын шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тус тус нотлогдож байна. Иймд тэднийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.10, 1551 дугаар зүйлийн 1551.1 дэх хэсэгт заасныг баримтлан дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн “О” ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.6-д заасныг баримтлан татварын өр 346 515 823 төгрөг гаргуулах тухай “О” ХХК-д холбогдох Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийг, 442 437 541 төгрөг гаргуулах тухай “О” ХХК-д холбогдох “Эрчимсүлжээ” ХХК-ийн нэхэмжлэлийг тус тус хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасныг баримтлан “О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Эрчимсүлжээ” ХХК-иас  улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 2 370 137 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.БАЯСГАЛАН