Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/79

 

 

 

 

 

 

 

                                 2024/ШЦТ/79

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Нямжав      

Шүүгдэгч: Ч.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Совогт Чын Ад холбогдох эрүүгийн 2412000000047 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Ц сумын .. багийн .. гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Совогт Чын А/РД: ../

 

                                        Холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч Ч.Ань Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Ань 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр А аймгийн И сумын Б багийн ... гэх талбай тусгаарлалт хийгдээгүй газраас 106 ширхэг 150 метрийн урттай, 2.6 м3 шинэс төрлийн хуурай босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Киа Бонго маркийн 38-45 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 960.533 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна.     

 

             Шүүгдэгч Ч.Ань дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: иргэний нэхэмжлэгч Д.Алтанцэцэгийн мэдүүлсэн “...Иргэн Агэх хүн хууль бусаар мод бэлтгэж ойн санд 960.533 төгрөгийн хохирол учруулсан байна. Тэр төлбөрийг барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч Ш.Оын мэдүүлсэн “...Би Н ХХК-ийг төлөөлөн иргэний нэхэмжлэгчээр уг хэрэгт оролцож байна. Бонго маркийн 38-45 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай Н ХХК-ний нэр дээр байгаа бөгөөд анх 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн /821201391/ дугаартай гэрээгээр гэрээлэн иргэн Б.Сүхбаатар нь манай компаниас нийт 11 сая төгрөгийн зээлийг сарын 3.3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай эргэн төлөгдөх зээлийн нөхцлөөр уг тээврийн хэрэгслийг худалдан авсан. Өнөөдрийн байдлаар үлдэгдэл 9.655.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна, гэрээ дуусаагүй. Манай компанийн нэр дээр өмчлөлтэй тээврийн хэрэгслийг бусдад дамжуулан өөр хүнд ашиглуулж манай байгууллагад хохирол учруулсан байна. Цаашид гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөр мөнгийг барагдуулчихвал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 125-126 дугаар тал/, гэрч Г.Гын мэдүүлсэн “...Би 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын төв рүү магистрал замд хяналт, шалгалт хийгээд зогсож байхад Бонго маркийн 38-45 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мод ачиж явахаар нь мод бэлтгэх эрхийн бичгийг нь шалгах гэхэд мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй, хууль бусаар мод тээвэрлэн явахад нь саатуулсан. Би иргэн Ч.Аээс хэзээ, хаанаас модоо бэлтгэсэн талаар асууж тодруулахад 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Баянцагаан гэх газраас бэлтгэсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 дугаар тал/, гэрч А.Бын мэдүүлсэн “...Би Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийг хариуцсан байгаль хамгаалагчийн ажил эрхэлдэг. Иргэн Ч.Ань надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Баянцагаан гэх газарт 2023 онд талбай тусгаарласан зүйл байхгүй. Мөн тус газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй. Иргэн нь галын түлээний мод бэлтгэхдээ босоо мод унагаж, бэлтгэж болохгүй. Тухайн мод бэлтгэх эрхийн бичигт заасан газарт зөвхөн унанги мод буюу газарт байгалийн жамаар унасан унанги модыг тайрч бэлтгэнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/, яллагдагч Ч.Аийн мэдүүлсэн “...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 дүгээр тал/, Дамно ХХК-ний 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн АЦ-24-51 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92-100 дугаар тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 12-22, 85-87 дугаар тал/, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 57-64 дүгээр тал/, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 35 тоот албан бичиг /хх-ийн 119 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн зохих зөвшөөрөл гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар ойгоос мод бэлтгэж тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

 

          Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Аийн хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Ч.Аийг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 960.533 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.  

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /960.533*3= 2.881.599 /хоёр сая найман зуун наян нэгэн мянга таван зуун ерэн ес/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай  хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 2.881.599 /хоёр сая найман зуун наян нэгэн мянга таван зуун ерэн ес/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ч.Ань өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Аийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...”-ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Шүүгдэгч Ч.Аийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 38-45 УЕН улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэл нь  “Н ХХК-ний эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, 38-45 УЕН улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч “Н ХХК-нд буцаан олгож, шүүгдэгч Ч.Аийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 38-45 УЕН улсын дугаартай Киа Бонго маркийн автомашины үнэ болох  16.625.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, уг автомашины үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 2.881.599 төгрөгийг төлүүлэн, үлдсэн 13.743.401 /арван гурван сая долоон зуун дөчин гурван мянга дөрвөн зуун нэг/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 2.6 м3 шинэс төрлийн хуурай босоо мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Ч.Ад прокурорын саналын хүрээнд түүнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Совогт Чын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ань шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ань торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч Ч.Аээс 2.881.599 /хоёр сая найман зуун наян нэгэн мянга таван зуун ерэн ес/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Аийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 38-45 УЕН улсын дугаартай Киа бонго маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч “Н” ХХК-нд буцаан олгож, шүүгдэгч Ч.Аээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 38-45 УЕН улсын дугаартай Киа бонго маркийн автомашины үнэ болох 16.625.000 төгрөгийг гаргуулж, уг автомашины үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 2.881.599 төгрөгийг төлүүлэн, үлдсэн 13.743.401 /арван гурван сая долоон зуун дөчин гурван мянга дөрвөн зуун нэг/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 2.6 м3 шинэс төрлийн хуурай босоо мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.

  

7. Шүүгдэгч Ч.Ань энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР